Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

В.Путины Монголд зориулсан эелдэг тулгалт

В.Путины Монголд зориулсан эелдэг тулгалт

 

Эрчим хүчний хомсдлын асуудлыг шийдэх зорилгоор манай улс усан цахилгаан станц барихаар төлөвлөөд олон жилийн нүүрийг үзэж байгаа ч хөрөнгө мөнгө, хөрш орны эсэргүүцэл зэрэг олон саад бэрхшээлийг туулж чадалгүй өнөөг хүрсэн юм.


Сүүлийн жилүүдэд Байгал нуурын гол цутгалан болох Сэлэнгэ мөрөн дээр  Шүрэнгийн УЦС баригдснаар нуурын  эко системд нөхөж болшгүй хор хохирол учруулна гэж үзсэн Оросын зарим экологчид, төрийн бус байгууллагууд Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт болох энэхүү төслийг хүчтэй эсэргүүцсээр байна.

 

Тиймдээ ч Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын УЦС-тай холбоотой мэдээллүүд ар араасаа гарсаар байгаагийн дээр Оросын талаас манайхыг энэ төслөөс татгалзуулахын тулд олон санал тавьж байгаа юм. 


Тэдгээрийн нэг нь ОХУ-аас хямд үнэтэй эрчим хүч нийлүүлэх явдал. 


Энэ талаар  хэдэн жилийн өмнөөс эхлэн Оросын хэвлэл мэдээллээр гарч, Монгол хямд эрчим хүч авахаар "шантааж” хийж байгаа гэх мэтээр бичиж, хүссэнээ авчихвал монголчууд УЦС барих төслөө татгалзана гэх байр суурь оросуудын дунд байсан нь нууц биш. 


Тиймдээ ч Оросын албан ёсны байр суурь, тэр дундаа эрчим хүч нийлүүлэх асуудлаарх ОХУ-ын Эрчим хүчний яам болон Байгаль орчны яамных нь байр суурь ч хэвлэлээр тасралтгүй гарсаар байв.  


Хачирхалтай нь ийнхүү Оросын талынхны байр суурь хэвлэлээр дамжин олон нийтэд ил болчихоод байхад манай талаас, тэр дундаа Засгийн газрын түвшинд хариуцаад, мэдээлэл, байр суурь өгчих хүн үнэндээ байхгүй.  Монголдоо том төсөл хэрэгжүүлж, УЦС барьчих юмсан гэсэн цөөн хэдхэн мэргэжилтэн л "шийдэгдээгүй, судлагдаад явж байна” гэж өөрсдийн горьдлого тээсэн ойлголттойгоор сэтгүүлчдэд хариулж суусаар өнөөдрийг хүрэв. 


Энэ зуур Оросын талаас тулган шаардсан гэж ойлгогдохоор мэдээлэл цуварсаар ...


Тухайлбал...


2018 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр ТАСС агентлаг "Орос, Монгол Улс гуравдугаар сард болох Засгийн газар хоорондын комиссын хурлаар цахилгаан эрчим хүч нийлүүлэх асуудлыг хэлэлцэнэ” гэсэн мэдээ дамжуулж байв. Гарчгаас нь эхлээд харахад "нийлүүлэх боломжийг судална” биш харин "нийлүүлэх асуудлыг судална” гэжээ. Тэгэхээр, 2017 онд Путин Буриадад айлчлахдаа Монгол руу хямд үнэтэй эрчим хүч нийлүүлэх боломжийг олон талаар судлах үүргийг Буриадын эрх баригчдад өгсөн, үүний дараа Буриадын тэргүүн Алексей Цыденов өнгөрсөн онд Монгол Улсад айлчилж, Оросын талын байр суурийг "хүргэсэн” аль эсвэл "тулгасан”. Ийн хэлэх болсны шалтгаан нь Цыденовын айлчлалын дараа түүний албан ёсны цахим хуудсан дээр гарсан мэдээлэлд "хоёр орны харилцааг бэхжүүлэхийн дээр эрчим хүчний асуудал дээр хамтран ажиллана гэж найдаж байгаа”-гаа илэрхийлсэн байсан юм.  


Харин манай тал "Цыденовыг алтан гадсаар шагнав” гэх зэрэг "протоколын мэдээ” цацснаас биш улс орны хөгжилтэй холбоотой, том төсөл гэж олон жил цээжээ дэлдэж буй УЦС-ын хувь заяаг "хямд цахилгаан эрчим хүчээр тулахаар болсон” талаараа ам нээгээгүй юмдаг. 


Мөн Буриадын тэргүүн Алексей Цыденов "энэ хувилбарын давуу талын талаар (эрчим хүч нийлүүлэхийг хэлж байна)  Монголын талтай ойлголцолд хүрсэн” гэж мэдэгдэж байв. Эндээс харахад Цыденовын айлчлалын үеэр бараг л бүх зүйл шийдэгдчихэж. Оросоос ноён Цыденов асуудлыг ойлгуулахаар ирж, манай эрх баригчид ч ярьсныг нь сайтар ойлгосон бололтойдог. Мөн УЦС бариулахгүйн тулд Монгол руу эрчим хүч нийлүүлэх Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг хэдийнэ бэлтгэчихсэн гэх мэдээллийг Оросын албаныхан хэвлэлүүдэд өгч байлаа. 


За ингээд байж байтал толгой эргүүлсэн үйл явдлууд ар араасаа гарна аа. Нэг хэсэг нь баригдана гэж найдаж нөгөө нь хэрэггүй гэж үгүйсгэж, зарим нь бүр ямар ч ойлголт аваагүй байсан Шүрэнгийн УЦС-ын төсөлтэй холбоотойгоор үе үе судалгааны гэх зэрэг тендер зарлагдчихна. Төсөл овоо урагштай явах нь уу дээ гэж хараад л асуудлыг тодруулах гэхээр Эрчим хүчний яамнаас хариу өгөхгүй. 


Сэтгүүлчдэд мэдээлэл авдаг эх сурвалж нь Оросын хэдэн мэдээллийн агентлагууд. Аргагүй л дээ, тэд төслийг таслан зогсоох гэж байгаа учраас нийтэд мэдээлнэ, хэвлэл мэдээллээр дамжуулан "довтолно”, манайхан яахаа мэдэхгүй шахаанд орчихсон учраас амаа хамхиад чимээгүйхэн сууж байхаас өөр аргагүй. 


Хамгийн сүүлд авсан мэдээллээр, Бишкек хотноо зургаадугаар сарын 13- өдрүүдэд үргэлжилсэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Орос, Хятад, Монгол Улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтан дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Монгол руу эрчим хүч тасралтгүй нийлүүлэхэд бэлэн” гэсэн санал тавьжээ. Үүнийг Оросын хэвлэлүүд дамжуулахдаа "Путин Байгал нуурыг хамгаалахын тулд Монгол руу хямд эрчим хүч нийлүүлэх санал тавив”, "Байгал нуурыг хамгаалах дахин нэг алхам” гэх зэрэг гарчигтайгаар нийтэлжээ. 


Өмнөх ерөнхийлөгчийн үед, 2016 оны зургаадугаар сард Ташкентад дээрх гурван орны төрийн тэргүүн уулзах үеэр Путин "эрчим хүчний хомсдолыг шийдэх өчнөөн арга зам байсаар байхад яагаад заавал байгаль экологид хортой аргыг сонгоод байгаа юм” гэж манай тэргүүнд "ширүүлж” байсан удаатай. 


"Хаантан” ийнхүү ширүүлсний дараа Хятад Монголын төслийг санхүүжүүлэх гэж байсан хөрөнгөө царцааж, урт удаан настай УЦС-ын төсөл урагшилдаггүй байрандаа зогсчихож байсныг санах хүн цөөн биз. Бид чинь "гурав хоногийн санах ойтой” хүмүүс шүү дээ. 


Харин энэ удаад Путин "эрчим хүч тасралтгүй нийлүүлэхэд бэлэн, тодорхой саналуудыг хүлээж байна” гэж мэдэгдсэн нь дээр өгүүлсэн бэлтгэл ажлуудын хүрээнд хийсэн мэдэгдэл өөрөөр хэлбэл тэд тулгадгаа тулгачихсан, одоо ганц манайхаас л ёс төдий хариу хүлээгээд байгаа бололтойдог.


Атал манай хэд ямар нэг хариу өгч, шийдэмгий алхам хийснээс яаж ийгээд сонгуульт хугацаагаа дуусгаад, дараа нь бусдыгаа чичилж суухаар төлөвлөж байгаа ч юм билүү, хэн мэдлээ. 

 

Г.Бямбасүрэн

 
Shuud.mn
В.Путины Монголд зориулсан эелдэг тулгалт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани