Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний экспорт хүндэрч магадгүй байна

Хоёрдугаар улиралд нүүрсний экспортын 160 сая ам.долларын боломжоо алджээ

Олон улсын зах зээлд огцом савлагаа, цочир өөрчлөлт өрнөж буй энэ өдрүүдэд нүүрсний салбарын шинэ мэдээ тус түүхий эдийн хамгийн том хэрэглэгчээс ирлээ. Дэлхийн нийлүүлэлтийн багагүй хувийг, Монголын нүүрсний экспортыг бүхэлд нь залгидаг БНХАУ-ын импорт өнгөрсөн тавдугаар сард буурчээ. Урд хөршийн коксжих нүүрсний импорт энэ оны тавдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 хувиар буурч, 5.92 сая тоннд хүрсэн байна. 2019 оны эхний саруудыг өсөлттэй угтсан өмнөд хөршийн татан авалт ийнхүү удааширч эхэлсэн нь энэ. Гэхдээ сүүлийн таван сарын дүнг нэгтгэн тооцвол нийт импорт нь 30 орчим хувиар өсөж, 29.6 сая тоннд хүрснийг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар мэдээлэв.

Нэгэн үе магнагт гарч байсан Хятад улсын макро эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд саарсаар буй. Мөн өнгөрсөн жилүүдэд уул уурхайн түүхий эдийг хэмжээ хязгааргүйгээр "уудаг” байсан урд хөршийн эрэлт хөрсөндөө буусан. Урд хөршийн урдаас төлөвлөж байсан, механик гэмээр эдгээр удаашралтай зэрэгцээд тус улсын АНУ-тай үүсгэсэн худалдааны маргаан гэнэт хурцадсан нь Хятадын суурь үзүүлэлтүүдийг доош татаж байгаа. Гэвч энэ дунд нүүрсний нийлүүлэлтээ өсгөж буй нийлүүлэгчид ч байна. Тухайлбал, урд хөрштэй улс төрийн харилцаагаа түүхэн дээд түвшинд хүргэхээ мэдэгдсэн ОХУ-ын нүүрсний нийлүүлэлт тавдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 64 хувиар өсөж, 3.93 сая тоннд хүрчээ. Үүний 15 хувь буюу 596 мянган тонныг коксжих нүүрс бүрдүүлсэн нь нийт нийлүүлэлтийнхээ 96 хувийг энэ төрлийн таваараар хийдэг Монгол Улсын хувьд үл тоож боломгүй үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, бидний тоглодог гол талбар болох Хятадын коксжих нүүрсний зах зээлд эзлэх хойд хөршийн байр суурь нэмэгдсээр байна. Түүнчлэн ОХУ-аас гадна Индонез улсаас экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 46 хувиар өсөж, 13.2 сая тоннд хүрсэн байна. Ийнхүү зарим улс экспортоо уралдан өсгөжээ.

Гэтэл нүүрс зарах уралдаанаас хоцорч, урамгүй дүр зураг үзүүлж буй орнууд ч бас байна. Ялангуяа, Австрали болон Монгол Улсын нүүрсний экспорт өнгөрсөн тавдугаар сард буурсан байна. Австралийн нүүрсний нийлүүлэлт 5.5 хувиар буурч, 5.25 сая тоннд хүрсэн. Үүнээс 26 хувь буюу 1.38 сая тонныг нь коксжих нүүрс бүрдүүлсэн нь энэ оны хоёрдугаар сараас хойших хамгийн бага дүнд тооцогдож байна. Австрали улс 5G үйлчилгээнд БНХАУ-ын Huawei-гийн тоног төхөөрөмжийг ашиглахаас татгалзсан нь Австралийн нүүрсний экспорт хилийн хэсэгчилсэн хоригтой нүүр тулахад хүргэсэн хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа. Хэдийгээр Хятадын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой сунгасан 40 хоногийн хугацаа дууссан ч өнөө хэр дэлхийн нүүрсний зах зээлийн том тоглогч Австралийн БНХАУ дахь нийлүүлэлт дорвитой сэргээгүйг сүүлийн үеийн тоон үзүүлэлтүүд харуулж байна.

Ийнхүү хил гаалийн саадтай нүүр тулж буй Австрали улстай зэрэгцээд Монгол Улсын экспорт буурлаа. Зөвхөн тавдугаар сард манай улсаас урд хөрш рүү экспортолсон нүүрсний хэмжээ 8.9 хувиар доошилж, 3.68 сая тоннтой тэнцсэн. Ингэснээр энэ онд нийт 42 сая тонн нүүрс экспортлох том зорилт тавьсан Монгол Улс энэ оны эхний таван сарын байдлаар нийт 15 сая тонн нүүрс экспортолж, 1.2 тэрбум ам.долларын орлого олжээ. Өөрөөр хэлбэл, бид зорилтынхоо ердөө 35 хувийг биелүүлээд байгаа нь энэ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээллээр Гашуунсухайт боомтоор гарч буй экспорт өмнөх жилүүдтэй ойролцоо. Харин Шивээхүрэн боомтоор дамжсан нүүрсний экспорт тооцооныхоо 50 хувьтай байна. Ингэснээр нийт дүнгээр Монгол Улс төлөвлөгөөнөөсөө 20-30 хувиар хоцорч байгаа аж.

Өнгөрсөн хоёрдугаар улиралд гэхэд Монгол Улс хоёр сая тонн нүүрс экспортлох боломжоо алдсан гэж мэргэжлийн холбооноос мэдээлэв. Өнгөрсөн саруудад бид 15 сая тонн нүүрсийг 1.2 тэрбум ам.доллараар зарсан гэж үзвэл бидний хоёрдугаар улиралд алдсан боломжийн өртөг 160 сая ам.доллартай тэнцэж байна. Үүний шалтгааныг салбарынхан тээврийн зөвшөөрөлтэй холбон тайлбарлаж байна.

Тодруулбал, өнгөрсөн оны сүүлчээр Тавантолгойн ордоос нүүрс ачсан автомашинууд Ганцмод, Гашуунсухайтын боомтод цуваа үүсгэж, хүндрэл учирсан. Үүнийг шийдэхийн тулд тээврийн С зөвшөөрөл олгож эхэлжээ. Хилийн боомтод урт дараалал үүсгэхгүйн тулд Хятадын нүүрсний эрэлтэд тохируулан автомашины тээврийн зөвшөөрөл олгосон байна. Ингээд уг шийдлийг Монголын нүүрсний хоёр гол гарц болох Гашуунсухайт болон Шивээхүрэнгийн боомтод нэвтрүүлсэн. Гэтэл манай улсын нүүрсний нийт нийлүүлэлтийн тэн хагасыг дамжуулдаг Шивээхүрэнгийн боомтод ачаалал дараалал төдийлэн үүсдэггүй байжээ. Гэвч С зөвшөөрлийг хоёр боомтод нэвтрүүлснээс үүдэн Шивээхүрэнгийн тээвэрлэлт саатсан байна. "Тус зөвшөөрлийг олгохын тулд нэг мэргэжилтэн судалгаа явуулж, дүгнэлт гарган, даргадаа танилцуулж, батлуулах гэсээр байгаад бараг хоёр сарыг алдсан. Өмнө нь Шивээхүрэнгийн боомтоор өдөрт мянга гаруй машин гардаг байсан бол С зөвшөөрлөөс болж хоёр дахин цөөрсөн хэмээн "Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал телевизийн ярилцлагадаа хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, нэмэлт зөвшөөрөл олгосон нь Гашуунсухайтад эергээр нөлөөлсөн бол Шивээхүрэнгийн нөхцөл байдлыг дордуулжээ. Энэ мэтээр манай нүүрсний салбарт уян хатан бодлого байхгүй байгаа нь экспортод сөргөөр нөлөөлөөд буйг шинжээчид тайлбарлаж байна.

• Хил гаалийн саадтай нүүр тулж буй Австрали улстай зэрэгцээд Монгол Улсын экспорт буурлаа.

• Зөвхөн тавдугаар сард манай улсаас урд хөрш рүү экспортолсон нүүрсний хэмжээ 8.9 хувиар доошилж, 3.68 сая тоннтой тэнцсэн.

• Энэ онд нийт 42 сая тонн нүүрс экспортлох том зорилт тавьсан Монгол Улс энэ оны эхний таван сарын байдлаар нийт 15 сая тонн нүүрс экспортолж, 1.2 тэрбум ам.долларын орлого олжээ.

Үүнээс үүдэн нүүрсний экспортоо өсгөх боломжит үеийг Монгол Улс бүрэн дүүрэн ашиглаж чадсангүй. Хилийн зохицуулалт, тээврийн зөвшөөрөл хэмээн мунгинаж байх зуур Хятадын нүүрсний эрэлт саардаг сарууд ойртлоо. Хэдийгээр БНХАУ-ын эрэлт энэ онд өмнөх оныхтой адил байна хэмээн шинжээчид таамаглаж байгаа ч урд хөршийн нүүрсний татан авалт оны хоёрдугаар хагасаас буурдаг дүр зураг сүүлийн хоёр жилд ажиглагдсан. Тухайлбал, 2017 оны зургадугаар сард 3.9 сая тоннд хүрсэн Монголын нүүрсний экспорт долдугаар сард 2.2 сая тоннд хүрч буурсан бол 2018 онд энэ дүн ижил хугацаанд 4.1 сая тонноос 2.5 сая тонн болтлоо багасаж байжээ. Учир нь урд хөрш бидэн шиг цаг хугацаа алдаж, мунгинахгүй бөгөөд зах зээлийн аливаа өөрчлөлтийг маш соргогоор мэдэрч, богино хугацаанд арга хэмжээ авдаг. Тиймээс оны хоёрдугаар хагасаас эхлэн дотоодын нүүрсний үйлдвэрлэлтэй уялдуулан хилийн чанадаас авах нүүрсний хэмжээгээ тодорхойлж, хил гаалийн хяналтаар дамжуулан импортыг нь хязгаарладаг. Энэ хандлага ирэх улиралд ч ажиглагдах төлөвтэй байна.

Энэ оны эхний хагастай харьцуулахад хоёрдугаар хагаст бага зэрэг буурч магадгүй гэж тус улсын Нүүрс тээвэр, түгээлтийн холбооны дэд тэргүүн нь хүртэл мэдэгдсэн байна. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл бид худалдан авагчийнхаа хүсэл сонирхлыг харгалзахаас өөр аргагүй. Хятадын эрэлтэд тохируулж нүүрсээ экспортолж таарна. Ингэж тооцвол урд хөршийн импорт өмнөх оныхтой дүйх таамгийн адилаар бидний нийлүүлэлт ч өнгөрсөн оны 31 сая тоннтой ойролцоо түвшинд хэлбэлзэж магадгүй байна. Цаашлаад 42 сая тонн экспорт төсвийн цаасан дээр л үлдэж, улсын орлого тасрах нь.

Эх сурвалж: UBinfo.mn 

Нүүрсний экспорт хүндэрч магадгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани