Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн далд уурхайн зардал ОГЦОМ ӨСӨЖ болзошгүйг Рио Тинто анхаарууллаа

 

Оюутолгойн далд уурхайн зардал ОГЦОМ ӨСӨЖ болзошгүйг Рио Тинто анхаарууллаа

 

Рио Тинто компани Монголын говьд хэрэгжүүлж  буй Оюутолгой төслийн  далд уурхайн санхүүжилтийн зардал 1.9 тэрбум хүртэл ам.доллароор огцом өссөний улмаас төслийн хэрэгжилт удааширч болзошгүй хэмээн анхааруулжээ.

Англи, Австралийн хамтарсан компанийн мэдээлснээр хөрс, газрын онцлог, хүнд нөхцөлөөс шалтгаалан Оюутолгойн гүнийн уурхайн загвар болон бүтээн байгуулалтын ажлын хуваарийг бүрэн өөрчлөх шаардлага тулгараад байна. Үүнээс улбаалан тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны тавдугаар сар болон 2023 оны зургаадугаар сар болж төлөвлөсөн хугацаанаас 16-гаас 30 сараар хойшлохоор байна. Түүнчлэн, урьдчилан тооцоолсон төслийн зардал 5.3 тэрбум ам.доллароос 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ гэж мэдээлжээ. "Бид 2019 онд далд уурхайн төслийн бүтээн байгуулалтын олон чухал ажлыг гүйцэтгэн, ихээхэн дэвшил гаргасан” гэж Рио Тинтогийн хөгжил, инновацын группийн тэргүүн Стивен Макинтош онцолжээ. Гэвч хөрс, газрын нөхцөл нь төсөөлснөөс илүү хүнд байгаа  тул тус компани уурхайн төлөвлөгөөг эргэн харж, хэд хэдэн хувилбаруудыг боловсруулах шаардлагатай тулгараад байна гэж тэрбээр тайлбарлаад зардлын тооцоо болон далд уурхайг ашиглалтад оруулах хугацааг эцсийн байдлаар ирэх жилийн хоёрдугаар хагаст зарлана гэв. Төслийн үнэлгээг эцсийн байдлаар боловсруулж, гүйцэтгэхийн тулд их хэмжээний ажил хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж Рио Тинто мэдэгдэв.

Тус компани мөн төслийн балансын өртгийг дахин тооцож байгаа бөгөөд ирэх сард хагас жилийн тайлангаа танилцуулах үеэр алдагдлын хэмжээг зарлах боломжтой гэнэ.

Хэдийгээр томоохон цогцолбор уурхайн төслийн хэрэгжилт удаашрах нь хэвийн үзэгдэл байдаг ч Оюутолгойн уурхайн төслийн өртөг огцом нэмэгдсэн нь уул уурхайн салбарын шилдэг операторуудын нэг хэмээн бахаддаг Рио Тинто компанийн хувьд  хүнд цохилт юм. Үүний сацуу эл нөхцөл байдал уул уурхай нь улс төрийн маргааны гол сэдэв, гаднын шууд хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэр болсон Монгол Улсад томоохон маргаан үүсгэж болзошгүй. "Оюу толгой" компанийг  удирдаж буй Рио Тинто шууд хувьцаа эзэмшигч нь биш. "Оюу толгой" компанийн  хувьцааны 66 хувийг Торонтогийн биржид бүртгэлтэй Түркойз Хилл Ресурс компани эзэмшдэг. Рио Тинто нь Түркойз Хилл Ресурс компанийн хувьцааны 50.8 хувийн хяналтын багцыг эзэмшдэг. "Оюу толгой" компанийн хувьцааны  үлдсэн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Оюутолгой ордын  газар доорх асар их нөөцийг олборлох туйлын зорилгоор Рио Тинто 2013 оноос хойш Оюутолгойн ил уурхайгаас зэс, алт, мөнгө олборлож ирсэн. Оюутолгой  Рио Тинтогийн хамгийн чухал төсөл бөгөөд тус компанийн зэсийн бизнесийг хариуцаж байх үедээ эл төслийн санхүүжилтийн багцыг шийдвэрлэж байсан гүйцэтгэх захирал Жан Себастьян Жактай хамгийн их холбоотой төсөл нь юм.

Энэхүү төсөл зэсийн үйлдвэрлэлийг жилд 550 мянган тонноор нэмэгдүүлэх зорилготой. Төслийн бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад орсноор Оюутолгой дэлхийн гурав дахь том зэсийн уурхай болно. Дэлхий даяар цэвэр эрчим хүчийг сонгож буй өнөө үед энэ металлын эрэлт улам бүр өссөөр байгаа билээ.

Далд уурхайн төсөлтэй холбоотой эл асуудал өнгөрсөноны аравдугаар сард гарч ирсэн. Тухайн үед Түркойз Хилл Ресурс компани 1300 метр үйлдвэрлэл, агааржуулалтын босоо амыг гүйцэтгэж дуусгах, хөрсний нөхцөл өөрчлөгдөж буйтай холбоотой асуудлууд гарч ирснээс үүдэн тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа есөн сараар хойшлогдож буй талаар мэдээлсэн юм.

Энэ оны хоёрдугаар сард Рио Тинто төслийн бүтээн байгуулалтын хуваарьт ихээхэн өөрчлөлт орж, тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацааг хойш нь татаж болзошгүй хэмээн хөрөнгө оруулагчдад анхааруулсан. Рио Тинто блокчлон олборлох  аргыг ашиглан зэсийн хүдэр гүнээс  олборлодог. Хэдийгээр энэ арга ярвигтай ч газрын гүнээс хүдэр олборлох хамгийн өртөг багатай арга гэж үздэг. Энэ аргаар сул, бутархай чулууг тэсэлгээ, таталцлын хүчний нөлөөгөөр буталдаг. Үүнээс өмнө Жан Себастьян Жак Оюутолгойн уурхай дээр гарч буй гол асуудал нь чулуу хэт амархан бутарч буйтай холбоотой гэж  ярьж байв.

Эх сурвалж: Financial Times


Оюутолгойн далд уурхайн зардал ОГЦОМ ӨСӨЖ болзошгүйг Рио Тинто анхаарууллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани