Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Сайханбилэг үнэн хэлсэн бол бид одоо л эрхээ эдэлье

Ч.Сайханбилэг үнэн хэлсэн бол бид одоо л эрхээ эдэлье

 

 -Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэлсэнчлэн Дубайн хэлцлийн үр дүнд хөрөнгө оруулалтын зардлыг хянах эрхийг бид тэдэнтэй хамтдаа эдлэх эрхтэй болсон л юм бол одоо тэр эрхээ эдлэх цаг иржээ-

"2020 он гэхэд хүдэр олборлоод эхэлчихнэ гэгдэж байсан Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт удаашрах нөхцөл байдал үүслээ, шаардагдах санхүүжилт 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэхээр байна” гэж Рио Тинто мэдэгдлээ. Ер нь бол төслийн менежментийг хэрэгжүүлэгч тус компанийн зүгээс ийм тоо бүхий мэдээлэл гадагшлуулсан нь хүлээлтийн дагуух л үйл явц болоод байна. Өмнө нь анхан шатны санхүүжилтийг 1.4 тэрбум ам.доллароор хэтрүүлж байсан "туршлагатай” хөрөнгө оруулагчид 2018 оны  тайлангаа өнгөрсөн зургаадугаар сард танилцуулахдаа гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл явц тээг саадтай тулгарч мэдэхээр байгааг тодорхой мэдэгдсэн. Үүнээс найман сарын өмнө буюу өнгөрсөн оны аравдугаар сард анх энэ талаар яригдаж эхэлсэн байдаг.

Харин энэ оны зургаадугаар сард мэдээлэл өгөхдөө гүний уурхайн бүтээн байгуулалтын төсөл урагшилж, тавдугаар босоо амны агааржуулалтыг бүрэн дуусгаж, дэлхийд хамгийн томд тооцогдох хоёрдугаар босоо амыг суулгах зэрэг хэд хэдэн нэн чухал барилга байгууламжийг барьж бэлэн болголоо гэж мэдэгдэж байв. Түүнчлэн энэ оны тавдугаар сарын эцэс гэхэд нийт барилга угсралтын ажил 54 хувийн гүйцэтгэлтэй байхаар байна гэж мэдэгдсэний зэрэгцээ бэрхшээл тоочсон юм.

Тухайлбал, хөрсний чулуулгийн хувьд амаргүй байдалтай тулгарснаар уурхайн загвар, төлөвлөлтөө дахин шинжлэх шаардлагатай болсон. Тогтвортой үйлдвэрлэл 2018 оны аравдугаар сард тооцоолж, мэдээлж байсан есөн сарын хугацаанаас илүү хойшлох төлөвтэй байна. Энэ шинэ нөхцөл байдал нь бүтээн байгуулалтын хуваарь болон төсөв, санхүүжилтэд хэрхэн нөлөөлөх талаар бид нарийвчилсан дүн шинжилгээ, тооцоолол хийж байна хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл Рио Тинто өөрсдийн шинэ тооцооллоо өчигдрөөс эхлэн гаднын нэр бүхий хэвлэлүүдээр дамжуулан бидэнд дуулгалаа. Далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх хугацаа 16-30 сар хойшилж, төслийн төлөвлөгдсөн зардал 5.3 тэрбум ам.доллар дээр нэмээд нэгээс хоёр тэрбум ам.долларын хэрэгцээ гарч байна гэв. Чухам яг ямар хугацаагаар хойшилж, хэчнээн ам.доллар нэмж хэрэгтэй болохыг ирэх сонгуулийн жилийн сонгуулийн сартай давхцуулан Рио Тинтогийн зүгээс мэдэгдэх гэнэ.

Эрх баригчид хийгээд эрх барихыг хүсэмжлэгчид эрх мэдлийн төлөө ид үймж байх тэр үед хөрөнгө оруулагчдын зүгээс гаргаж тавих хугацаа хийгээд тоонд хянамгай хандах санаачилга манай нөхдөд байх эсэхийг одоо хэлэхэд эртдэхээр байна. Өдгөө яригдаж буй хоёр тэрбум ам.доллар шүргэх хэмжээний зардлын өсөлтийг  хөрөнгө оруулагчид  түрүүн хэлсэнчлэн хөрсний чулуулгийн бүтэц, шинж чанартай холбон  тайлбарлаж байна. Уул уурхайн томоохон төслүүдэд цаг хугацааны, санхүүжилтийн асуудал гарахгүй биш гардаг л даа. Гэхдээ Рио Тинтогийн хувьд Оюутолгойг хөдөлгөх эрхийг гартаа авч чадсан хамгийн гол үндэслэл нь тэдний чадварт, технологид байгаа л гэж ойлгогддог. Газрын гадаргаас 700 метрийн гүнд орших  бүлэг ордын хүдрийн биет газрын гүнд, тархай байрлалтай учир геотехник болон эдийн засаг талаасаа блокчлох аргаар олборлоход илүү тохиромжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тодруулбал, хүдрийн биетийн хүндийн жинг ашиглан дороос нь бутлан хүдэр буулгуураар цуглуулан авч, туузан дамжуулгаар газрын гадарга дээр гаргаж, хүдрийг урьдчилан тооцоолсны дагуу хяналттайгаар нурааж авах арга юм. Тэгвэл хөрөнгө оруулагч "Рио Тинто” нь энэхүү  блокчлон олборлох аргаар мэргэшсэн дэлхийн шилдэг компани гэж өөрийгөө тодотгодог.

Түүнчлэн гүний уурхайн олборлолтын зураг төсөл, барилга угсралт, үйл ажиллагааны шилдэг технологийг эзэмшсэн дэлхийн түвшний мэргэжилтнүүд ажилладаг гэж танилцуулдаг. Энэ утгаар нь харвал дэлхийн түвшний мэргэжилтнүүдтэй, дэлхийн түвшний технологитой компани алдаж тооцсоноо, ахиж тооцоолох гэж байгаа харагдах энэ үйл явцад Монголын Засгийн газрын оролцоо ямар түвшинд байх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.

Сануулахад, Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн 2010 онд хүлээж авсан ТЭЗҮ-д тусгаснаар 5.1 тэрбум ам.доллар байсан билээ. Төслийн хүрээнд төлөвлөсөн цахилгаан станц баригдаагүй учраас 4.7 тэрбум ам.доллар байхаар тооцоо гардаг. Гэвч гүйцэтгэл нь 6.1 тэрбум  ам.доллар болж, ТЭЗҮ-д тусгаснаас 1.4 тэрбум ам.доллароор хэтэрсэн.

Зардал хэтрэх нь аль аль талдаа асуудал дагуулна. Гэхдээ нөхцөл байдлыг харахад 34 хувиа өрөөр санхүүжүүлдэг манай Засгийн газарт илүүтэй ашиггүй юм. Бидний өр өшөө нэмэгдэж, нөгөөх ногдол ашгийн сураг бүр л алсарна гэсэн үг.

 Анхны ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалтыг 4.4 тэрбум ам.доллар гэж төлөвлөж байсан бол  нэмэгдсээр 7.1 тэрбум болж, 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 11.1 тэрбум ам.доллар болгож зардлаа өсгөсөн байдаг. Ер нь ТЭЗҮ дэх тоог үнэ цэнгүй болгох тохироог 2015 оны тавдугаар сард Дубайд хийсэн хэлцлээр баталгаажуулсан байдаг.

Дубайн хэлцлээр, анхан  шатны бүтээн байгуулалтын төсөв болон бодит зардлын хоорондох зөрүүг тайлбарласан аудитын шалгалтын дүнг баталгаажуулж, ТЭЗҮ-ийг боловсруулахад тухайн цаг үеийн тоо баримтад үндэслэдэг тул тооцоолол нь гүйцэтгэлийн үеийн тооцооллоос зөрж болохыг хүлээн зөвшөөрсөн. Бодит үр дүн тооцооллоос их, бага хэмжээгээр зөрөх магадлалтай гэсэн тохироог талууд хийсэн байгаа юм.

Харин тухайн үед Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг тэрхүү хэлэлцээрт гарын үсэг зураад ирснийхээ дараа хэлэхдээ "Манай ажлын хэсэг, айлын ажлын хэсэгтэй Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон, Дубайд хэлэлцээр хийсний эцэст гарын үсгээ зурлаа. Өнөөдрөөс эхлээд Оюутолгой бол Засгийн газрын ч асуудал биш, улс төрийн ч асуудал биш болно. Өнөөдрөөс эхлээд Оюутолгой эдийн засаг болон компани хоорондын асуудал болно. Тийм учраас улс эх орноо боддог л юм бол өнөөдөр улстөрчид Оюутолгойн асуудалд хутгалдах шаардлагагүй. Оюутолгойн далд уурхайг эхлүүлэхтэй холбогдуулаад хэд, хэдэн зүйлүүдийг хэлье. Нэгдүгээрт, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудлыг аль аль талаасаа тавигдаагүй. Мэдээж аль, аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Энэ хэлэлцээрийн явцад хөндөгдөөгүй. 2009 оныхоо гэрээг үндэслэж явсан. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг 2009 оны ТЭЗҮ-ээр ярьдаг. Бид аль, аль талаасаа ярьсаар байгаад 1.2 тэрбумын ТЭЗҮ-ийн хэтрэлт дээр удирдлагын зардлын төлбөр төлье, бусад дээр нь төлөхгүй гэдэг дээр хоёр тал тохиролцсон байгаа. Монголын талд ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсан. Үүнийг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь дээр буулгаж барихаар тохиролцож чадсан. Дараагийн нэг асуудал бол бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болж байгаа. Хоёр талаасаа хоёр, хоёр хүн оруулсан. Монголын талын хүн ахлаад одоо цаашид Оюутолгойн уурхай дээр хийх бүх зардалд хоёр тал болон Монголын Засгийн газар өөрийнхөө хяналтыг тавих бололцоотой болсон. Та бүхэн 53:47 гэсэн тоог байнга сонсож байсан байх. Монголын тал энэ төслийн хуучин 53 хувь, Рио Тинтогийн тал 47 хувийг авна гэсэн зарчим өмнө нь ямар нэгэн баримт бичиг дээр огт засагдаагүй байсан. Одоо бид далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байгаа. Хоёр талаас бүх тооцоонуудаа нэгтгэсэн. Одоо үндсэндээ хоёр талын бүх тоонууд нэгдсэн нэг тоон дээрээ тогтсон. Үүний дагуу хуваалтыг тооцоход түрүүний 53:47 гэдэг харьцаа Монголын талд 54.9 хувь болж очихоор бүх тохиролцоогоо хийсэн. Одоо 54.9 хувиас илүү Монголын талд ашигтай 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр байх боломж байхгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна” гэж байлаа.

Үнэхээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэлсэнчлэн Дубайн хэлцлийн үр дүнд хөрөнгө оруулалтын зардлыг хянах эрхийг бид тэдэнтэй хамтдаа эдлэх эрхтэй болсон л юм бол одоо тэр эрхээ эдлэх цаг иржээ.

Гүний уурхайгаасаа жилдээ 550 мянган тонн зэс олборлодог болчихвол Оюутолгой дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх зэсийн уурхай болох юм. Хорин сая гаруй тонн зэс мөн хэмжээний унц алтны нөөц бүхий Оюутолгой Монголын эдийн засгийн чухал тулгуур гэж "Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлж байсныг дашрамд сануулъя. Оюутолгойн үнэ цэн тодрох тусам бид "засаглах” эрхээ ухамсарлах ёстой юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Ч.Сайханбилэг үнэн хэлсэн бол бид одоо л эрхээ эдэлье
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өнөөдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани