Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэвид Спрул: Хөрөнгө оруулагчид тодорхой, тогтвортой байдлыг юу юунаас илүү хүсч байна

Монгол, Канад улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын талаар Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Дэвид Спрултэй MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа. 
Канад, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны  Дугуй ширээний уулзалтын VIII хуралдаан зургадугаар сарын 4-нд Улаанбаатар хотноо боллоо. Энэ талаар ярилцлагаа эхлэе. Хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ямар чухал шийдвэрүүд гарсан бэ?
Бид энэ хурлыг хоёр жил тутамд зохион байгуулдаг. Хоёр орон нийтлэг зорилтуудыг тодорхойлохын тулд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг бүхэлд нь авч хэлэлцлээ. Хамтын ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон юм. Уулзалт амжилттай болсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Канадын талаас Гадаад хэргийн Туслах дэд сайд Доналд Бобиаш, Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар талуудын төлөөлөгчдийг ахлан уулзалтыг удирдан явуулсан нь Монголын уул уурхайн салбарт Канадын үүрэг оролцоо маш чухал гэдгийг харуулж байна. 

Ингэснээр 46 жилийн дараах Канад, Монголын харилцаа зөвхөн хөрөнгө оруулалт төдийгүй хүний хөгжил, боловсрол болон соёл урлаг, спортын чиглэлд гайхалтай өсөн дэвжиж байгаа юм. 

Канад бол Монголын гуравдагч хөрш төдийгүй стратегийн түнш орон. 46 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон манай хоёр улсын худалдааны эргэлт өнөөдөр ямар хэмжээнд хүрсэн байна вэ? 
Дипломат харилцаа тогтоосноос хойших 46 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа мэдэгдэхүйц сайжирсан. Худалдаа, хөрөнгө оруулалтын хувьд бараг тэгээс өсч тэлсэн. Өнөөгийн байдлаар, Канад нь Монголын эдийн засгийн гол салбар болох уул уурхайн хамгийн том хөрөнгө оруулагч юм. Энэ нь арилжааны талаасаа тун чухал. Хөгжлийн тал дээр Канад нь хамгийн идэвхтэй түнш орон. Канадын Засгийн газрын санхүүжилтээр жилд 6-8 сая канад доллартай тэнцэх өртөг бүхий хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эдгээрийн ихэнх нь Монголын уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж байна. Тиймээс бид хөрөнгө оруулалт, хөгжлийн тал дээр аль алинд нь хувь нэмрээ оруулж буй. Уул уурхайн салбараас гадна бид Канад сангаар дамжуулан  хүний эрх, байгаль орчныг хамгаалах, эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын төрийн бус байгууллагуудад туслах жижиг төслүүдийг хэрэгжүүлж байна. 
Сүүлийн хоёр жил Канад улсаас Монголд оруулсан хөрөнгө оруулалт ямар үзүүлэлттэй байна вэ? Хөрөнгө оруулалт өссөн үү, буурсан уу?  
Би танд тодорхой тоо хэлж чадахгүй юм байна. Сүүлийн хоёр жил хөрөнгө оруулалт хэвээр, бага зэрэг буурсан ч байж мэднэ. Оюутолгой гүний уурхайн бүтээн байгуулалтад маш их хөрөнгө оруулж байгаа. Энэ нь шинээр хөрөнгө оруулагч нар зах зээл дээр орж ирэхгүй байна гэдгийг харуулаад байх шиг. Яагаад? Хөрөнгө оруулалтын орчин тодорхой бус байна гэж хөрөнгө оруулагчид хэлэх болов уу. Засгийн газрууд ойр ойрхон солигдож, дагаад хууль тогтоомж өөрчлөгдөж, шинээр хүмүүсийг албанд томилон, тэдгээр нь хууль журмаа өөр өөрөөр тайлбарладаг зэрэгт хөрөнгө оруулагчид санаа зовниж байна. Монгол Улсын эдийн засгийн түүхэнд хамгийн чухал хөрөнгө оруулалттай холбоотой улс төрийн өнөөгийн зөрчилдөөн нь тодорхой нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Томоохон хөрөнгө оруулагч ийм их хүндрэлтэй учирч байхад илүү жижиг хөрөнгө оруулагч өөрийн эрсдлийг тооцож үзэх нь лавтай. Чухам энэ нь Монголд хөрөнгө оруулалт буурсан шалтгаан байж болох юм. Үгүйдээ гэхэд намайг Монголд Элчин сайдаар томилогдсоноос хойших хоёр жилийн хугацаанд. 
Тэгвэл ямар салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжтой гэж Та үзэж байна вэ?
Канадын хувьд уул уурхайн үйлдвэрлэл хамгийн чухалд тооцогддог нь мэдээж. Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх хөрөнгө оруулагчийн хувьд бид энэ чиглэлд хамгийн идэвхтэй ажилласаар байх болно. Ханган нийлүүлэлт үйлчилгээ санал  болгох боломжтой гэж бодож байна. Мөн хөдөө аж ахуйн салбарт ажиллах боломж бий гэж үзэж байна. Канадын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх арга замыг судалж буйн сацуу техниктэй ажиллах чиглэлд туршлага судлах Канад дахь аяллыг зохион байгуулж байна. Энэ нь илүү хөрсөнд буусан хамтын ажиллагаа гэж харж байна. Хоёр улс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг ч бий. Тиймээс Канадын талаас хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж, хамтран ажиллаж байна. Мөн бид барилгын салбарт илүү их боломж байгаа гэж харж байна. Монгол Улс ард иргэдээ орон сууцжуулахад хангахад тусгайлан анхаарал хандуулж, үүнийг дагаад барилгын салбар ч нэлээд идэвхжсэн нь анзаарагдсан. Канад нь хүйтэн цаг уурын нөхцөлд барилга барих мэдлэг туршлага, тусгайлсан ноу хаутай. Энэ тал дээр уул уурхайн нэгэн адил барилгын чиглэлээр мэдээлэл солилцох ихээхэн боломж байгаа юм. 
Өнөөгийн байдлаар Канадын хэчнээн компани Монголын аль салбаруудад үйл ажиллагаа явуулж байна вэ? 
Канадын томоохон 10 хөрөнгө оруулагчаас гадна мэдлэг туршлага авчирсан, монголчуудыг ажлын байраар хангаж буй 20 гаруй ханган нийлүүлэгч, гэрээлэгч Монголд бий. Тэдгээрийн дунд уул уурхайн салбарт 20 жил идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн компани ч байна. Ер нь бол ихэнхдээ уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан байгаа юм. Канадчууд уул уурхайн хөгжлийн өөрийн түүхтэй, туршлагатай учир Монгол дахь боломжийг харсан нь ойлгомжтой. 

Канад, Монгол Улсын хамтын ажиллагаанд уул уурхайн чиглэл томоохон байр суурь эзэлж буй. Гэхдээ Канадын компаниуд Монголын уул уурхайн салбарыг орхин гарах боллоо. Камеко, Хан Ресурс гээд л. Сүүлд,  2018 оны аравдугаар сард "Сентерра голд” компани алтны Гацууртын төслөө худалдаад гарлаа. Энэ нөхцөл байдлыг Та хэрхэн харж байна вэ? Канадын компаниуд Монголд үйл ажиллагаа явуулахад, ажиллахад учирч буй гол бэрхшээл юунд байна вэ?
Намайг томилогдохоос өмнө "Хан Ресурс” компани Монголоос явсан учир тодорхой зүйл иш татаж ярьмааргүй байна. "Сентерра Голд” компанийн тухайд олон жил үйл ажиллагаа явуулсан. Үүнд миний мэдлэг, оролцоо тун бага. 

Тиймээс Монгол бол хөрөнгө оруулалт ихээр татаж байгаа ашигт малтмалын нөөц ихтэй орон гэдэг талаас нь би ярихыг хүсч байна. Миний ойлгож буйгаар, геологчид  алт, зэс, уран гэх зэрэг байгалийн баялаг ихтэйг харж буй. Боломж ч их байна. Гэхдээ хөрөнгө оруулагчдад тулгарч байгаа хамгийн том хүндрэл, саад бэрхшээл, урам хугарах зүйл бол Монголын улс төрийн орчин дахь тодорхойгүй байдал юм. Засгийн газар ойр ойрхон солигдож, тэр бүрт хууль, дүрэм журам их өөрчлөгдөж, шинэ хүмүүсийг албанд томилж байна. Хөрөнгө оруулагчид юу юунаас илүү хүсч байгаа зүйл тодорхой, тогтвортой байдал юм. Тэдэнд итгэл үнэмшил хэрэгтэй. Төлөвлөгөө гаргаж, өөрсдийн хөрөнгийн эрсдэлийг тооцохын тулд урт удаан хугацаанд тогтвортой мөрдөгдөх дүрэм журмыг хүсч байна. Хэрэв дүрэм журам өөрчлөгдөх юм бол хөрөнгө оруулалтын үр ашгийн анхны тооцоо ч мөн өөрчлөгдөх болно. Монголын тал эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж байгааг ойлгодог, мэддэг ч хөрөнгө оруулагчдын талаар маш их шүүмжилдэг. Асар их эрсдэл үүрч хөрөнгө оруулалт хийж буй гадаадын хөрөнгө оруулагчдыг санааг зовоосон асуудал бол хэтэрхий олон зохицуулалт, хэтэрхий их өөрчлөлт юм. Ийм зүйл яг одоо болж байгааг би харж байна. Энэ нөхцөлд хөрөнгө оруулагчид өөр орон руу хөрөнгө оруулах талаар эрэгцүүлэхэд хүрнэ. Магадгүй Канад руу хөрөнгө оруулах талаар бодох болно. Хөрөнгө оруулагчид зөвхөн тодорхой байдлыг л  хүсч байна. Урьдчилан таамаглаж болохуйц орчинд хөрөнгө оруулахыг тэд эрмэлздэг. Энэ бол Монголд байгаа хөрөнгө оруулагчдын хамгийн том мессэж юм.

Цар хүрээний хувьд том төсөл Оюутолгойг анхааралтай ажиглаж байгаа болов уу. Оюутолгой төслийн 66%-ийг Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Туркойз хилл ресурс” компани эзэмшдэг бөгөөд далд уурхайн төслийн санхүүжилтийн 20%-ийг Канадын Экспорт, хөгжлийн байгууллага, Худалдааны империал банк нийлүүлж байна. Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой Оюутолгой төслийн эргэн тойронд өрнөж буй өнөөгийн нөхцөл байдлын талаар Та өөрийн байр суурийг илэрхийлнэ үү? 
Ажлын хэсгээс гаргасан дүгнэлт болоод бидний мэдэж байгаа тайлан уул уурхайн  салбарт нийтэд нь тодорхой бус байдлыг бий болгосонд эргэлзэхгүй байна. Бүх тайлан дүгнэлтэд хөрөнгө оруулалт буурсан гэсэн байна. Миний бодлоор, Оюутолгойтой холбоотой тодорхойгүй байдлаас уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт буурч байна.Тэгэхээр Ажлын хэсгийн хүчин чармайлт голчлон сөрөг нөлөө үзүүлж буй. Хөрөнгө оруулалтын гэрээг хянана гэдэг нь нэлээд ховор тохиолдол гэж бодож байна. Гэрээний нэг тал өөрийн үзэмжээр гэрээг өөрчлөхийг хүсэх нь гэрээнд итгэх итгэлийг сулруулна. Энэ нь хөрөнгө оруулагчид маш хүнд нөхцөл байдлыг үүсгэнэ. Хэрэв тухайн орны Засгийн газар томоохон хөрөнгө оруулагчийг урьж гэрээ байгуулснаас хойш тасралтгүйгээр төслийг шүүмжилж, гэрээний нөхцлийг өөрчлөхийг тулгаж байгаа жишээг аль ч хөрөнгө оруулагч хараад энэ улсад хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бодох эсэх тухай асуултыг Та өөрөөсөө асуугаад үзээрэй. Иймээс Оюутолгой төслийг УИХ-ын гишүүд болоод Засгийн газрын тэргүүнүүд маш ихээр улстөржүүлж байгаа нь харамсалтай. Харин миний бодлоор, эрх баригчид ирээдүйн хөрөнгө оруулалтдаа илүү хандаж ажлын байр нэмэгдүүлэх, татварын орлого бүрдүүлж эдийн засагт нэмэлт өгөөж авчрах гэх мэт олон үр ашигтай бусад томоохон төслүүдийг бий болгоход анхаарах хэрэгтэй. Монгол давуу тал ихтэй, үүнийгээ ашиглах нь чухал. Яг одоогийн байдлаар Ажлын хэсгийн дүгнэлтээс урган гарч буй асуудлууд нь зөвхөн том, чухал хөрөнгө оруулагч болох Оюутолгой төдийгүй бүх хөрөнгө оруулагчдад тодорхойгүй байдлыг бий болгосон гэж бодож байна. Миний ойлгосноор одоо УИХ-ын  бүлгүүд Ажлын хэсгийн дүгнэлтийг судалж байгаа. Би гутранги үзэлтэн биш. Энэ асуудлыг даваад гарч чадна гэдэгт итгэж байна. Миний зүгээс хэлж чадах зүйл гэвэл, хөрөнгө оруулагч тал эрсдэл үүрч маш их хөрөнгө оруулсан учир хөрөнгө оруулалтаа аюулгүй бөгөөд найдвартай байлгах сонирхолтой. Тиймээс Канадын гэлтгүй бусад бүх хөрөнгө оруулагчид ч одоо нөхцөл байдал хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байна.
2016 онд хоёр улсын байгуулж, 2017 онд батлагдсан ФИПА буюу Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр өнөөгийн нөхцөлд чухал үүрэг гүйцэтгэж чадах уу?
Юуны өмнө, аль нэг хохирсон тал албан ёсоор гомдол гаргах тохиолдолд ФИПА үйлчилнэ гэдгийг ойлгох нь чухал юм. Одоогоор ямар нэг гомдол гаргаагүй байна. Хэлэлцээрийг байгуулснаар, Монголын Засгийн газар зохих хууль тогтоомжийн дагуу дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, тэгш эрх эдлэх баталгааг хангахыг эрмэлзэж буйг харуулсан. Гэхдээ энэ үүрэг амлалт албан ёсоор хэлэлцээр батлагдсан ч яг бодитоор хийж үзээгүй л байна. 
Тавантолгой ордын IPO-г олон улсын хөрөнгийн бирж дээр худалдахаар Монгол Улс төлөвлөж байгаа бөгөөд PDAC хурал дээр ч танилцуулсан. Канадын хөрөнгө оруулагчид Тавантолгойн IPO хэр сонирхож байгаа бол?
Хөрөнгө оруулагчдын өмнөөс Тавантолгойн төслийг хэр сонирхож байгааг би хэлж мэдэхгүй нь. Энэ жилийн PDAC дээр Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Тавантолгойн IPO-ийн талаар компаниудад нэлээд зоримгоор танилцуулж, хөрөнгө  оруулагчидтай ч ярилцаж байсан. Гэвч би Канадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах эсэх тухайд ярих нь тийм ч зохимжтой биш болов уу. Гэхдээ энэ хөрөнгө оруулалтыг татахаар ач холбогдол өгч хүчин чармайлт гаргасан Монголын УУХҮ-ийн сайдын хичээл зүтгэлд би талархаж байна. Яг одоогоор Оюутолгой бүтээн байгуулалт дуусах үед түүнийг орлуулах дараагийн том төслийг бий болгохоор Монголын Засгийн газар чармайж байна. Уг төсөл хэрэгжиж, барилгын болон холбогдох дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалтын урсгал бий болох нь чухал. 
Канад уул уурхайн орон. Энэ салбарт зуугаас илүү жилийн туршлагатай. Алдаанаасаа суралцаж өнөөгийн хөгжилд хүрсэн талаар таны яриаг олонтаа сонсож байлаа. Монгол Улсын Засгийн газар ашигт малтмалын стратегийн ордуудаа төрийн өмчит нэг компанид төвлөрүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэхээр төсөөлж байгаа. Энэ нь Канадын өнгөрсөн алдаанаас суралцах тохиолдол мөн үү?
Канад нь ашигт малтмал олборлож уул уурхай эрхэлж буй зуугаас илүү жилийн туршлагатай орон нь үнэн. Ихэнх орнуудын адил бид ч өөрсдийн алдаанаас суралцаж ирсэн. Ингэж л бид хөрөнгө оруулалтын дүрэм журмаа сайжруулж, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллахдаа хөрөнгө оруулалтын нөлөөлөлд өртөж болзошгүй орон нутгийн олон нийт, уугуул иргэдтэй зөвлөлдөх хэрэгтэйг гэдгийг ойлгож авсан юм. Юуны түрүүнд, Канадад мужийн Засаг захиргаа ашигт малтмалын олборлолт хариуцдаг бол Монголд төв Засгийн газар дийлэнх хяналтыг тавьдаг гэдгийг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Уул уурхайн үйл ажиллагааг зохицуулан удирдах олон арга зам бидэнд бий. Гэхдээ хөрөнгө оруулагчид өөрсдийг нь ямар эрсдэл хүлээж байгааг урьдчилж мэдэх, тэдэнд итгэл үнэмшил хэрэгтэй гэсэн ойлголтоор бүх муж төрийн нэгдсэн бодлого барьдаг. Хэрэв дүрэм өөрчлөгдөөд байвал хөрөнгө оруулалт тогтворгүй байх болно гэдгийг бид сайн мэднэ. Энэ нь Монголд ч хамаатай, чухал асуудал гэж боддог. 

Төрийн өмчит аж ахуйн нэгжийн тухайд, энэ загвар нь сонирхол татахуйц боловч эрсдэл дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв Засгийн газар хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгч болох гэж байгаа бол хувийн хэвшлийн нэгэн адил эрсдлийг хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл, ашиг орлогоо тооцохоос гадна алдагдал хүлээхэд бэлэн байх хэрэгтэй. Олон нийт алдагдал хүлээхэд дургүй байдаг бөгөөд бүхий л хувь эзэмшигчийн адилаар ашигтай ажиллахыг хүсдэг. Гэхдээ бодит байдал тийм биш. Ялангуяа, хэрэв хөрөнгө оруулахын тулд зээл авахад хүрвэл эргэн төлөлтийн зардал нь хөрөнгө оруулалтын өгөөжийг хойшлуулдаг.  Канадын туршлагаас эргэн санахад, хэдэн арван жилийн өмнө манай Засгийн газар компаниудад хувьцаа эзэмшдэг байсан бөгөөд одоо бол бид хөрөнгө оруулах, өөрийн хувь эзэмшлээ нэмэгдүүлэх хувилбараас татгалзаад олон жил болж байна. Оронд нь татвар, АМНАТ-аар орлого бүрдүүлж  буйдаа сэтгэл ханамжтай байна. Засгийн газар хувийн хэвшилтэй эрсдэл хуваалцахгүйгээр харин хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэх болсон хэрэг. Тиймээс Канадын Засгийн газар төрийн өмчит аж ахуйн нэгжийн үзэл баримтлалаа орхиж, хувийн компаниудад өмчлөх эрхийг олгосон. Манай улсын дараа дараагийн Засгийн газрууд ч өмчлөлтэй холбоотой эрсдлээс татгалзах нь зүйтэй гэж би үздэг. Учир нь тэд татвар болон нөөц ашигласны төлбөр хураамжийг цуглуулах эрх бүхий албан тушаалтнууд юм. 

Канад улсад нутгийн уугуул иргэдийн дуу хоолой чухал болохыг та хэллээ. Тэгвэл уул урухайн компаниуд орон нутгийн иргэдтэй хэрхэн хамтран ажилладаг вэ? Дэд бүтцийг хөгжүүлэх, хот, зам барихад компани хувь нэмэр оруулдаг уу?
Канадад орд, уурхайн газар зүйн байршил тун чухал байдаг. Төслийн талбай уугуул иргэдийн газар нутагт хамаардаг бол тухайн нутгийн төлөөлөгчид хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэгт оролцож, бүх төлөвлөгөөтэй нухацтай танилцдаг. Энэ нь тогтсон жишиг. 

Эцсийн дүндээ төсөл амжилттай хэрэгжих нь олон нийтийн дэмжлэг, тэр дундаа төслийн нөлөөллийн хот, суурин, бүс нутгаас хамаардаг. Монголын Засгийн газарт туслах Канадын хоёр том төслийн нэг нь MERIT болохыг та бүхэн мэдэх байх. Энэхүү төслийн хүрээнд хэрэгжүүлж буй нэг ажил бол орон нутгийн иргэдтэй уулзаж аймгийн түвшинд хүрч ажиллахад  зөвлөх тал дээр Монголд туслах зорилт юм. Орон нутаг нь шууд нөлөөллийн газар бөгөөд тухайн нутгийн олон нийт төсөл хангалттай хэмжээний ашиг тустай төдийгүй байгаль орчин сүйтгэхгүй хэрэгжихэд өөрсдийн дуу хоолойг илэрхийлэхийг хүсдэг. Ийм ойлголт, тогтолцоог Канад нь Монголд хөгжүүлж нутагшуулахыг хичээж төслүүд хэрэгжүүлж байна. Уул уурхайн төслийн нөлөөллийн уугуул нутгийн иргэдтэй зөвлөлдөх, төсөл хэрхэн өрнөж байгаа талаар үгээ хэлэх боломжийг олгох нь Канадын туршлагын нэг юм. Мөн Канадад хөрөнгө оруулалтын янз бүрийн тусгай зөвшөөрлүүдийг олгохын өмнө компаниуд өөрсдийн төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцуулж, зөвшилцдөг. Тэрхүү төлөвлөгөөнд орон нутаг, засаг захиргаа, муж, хот тосгонтой, уугуул иргэдтэй харилцах харилцааг тусгаж өгдөг. Энэ нь төлөвлөгөөний чухал хэсэг юм. Мөн хот сууринд байгуулах дэд бүтэц, бараа үйлчилгээгээр хангах асуудал ч төлөвлөгөөнд багтана. Мэдээж хэрэг, нутгийн иргэдээр зөвшөөрөгдсөн, Засгийн газрын төлөвлөлтөд нийцэж байх ёстой. Канадад компаниуд хөрөнгө оруулж, үйл ажиллагааны орлогоосоо татвар, нөөц ашигласны төлбөрийг Засгийн газарт төлдөг. Харин мужийн Засаг захиргаа сургууль, эмнэлэг, зам барих уу, эсвэл баялгийн санд төвлөрүүлэх үү гэсэн захиран зарцуулалтыг шийддэг юм.  Сонгуулиар сонгогдсон албан тушаалтнуудын үүрэг бүхий ажил үйлчилгээ, дэд бүтцээр хангах асуудлыг компаниуд хариуцдаггүй.

Монголд хэрэгжиж байгаа Олборлох салбарын менежментийг сайжруулах (SESMIM), Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн удирдлагыг сайжруулах (MERIT) төслүүдийн  хэрэгжилтийн явцтай танилцуулна уу?
Эдгээр нь бидний хэрэгжүүлж буй хоёр томоохон төсөл юм. Эхлээд SESMIM төслийн талаар ярья. Тодорхой салбарын яамдад уул уурхайн үйлдвэрлэлийн хяналтанд туслалцаа үзүүлж буй төсөл юм. Үүнд УУХҮЯ, БОАЖЯ, Сангийн яамд хамрагдаж байгаа. Байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд тавих хяналтыг сайжруулахад маш их ажлыг амжилттай хийсэн гэж би бодож байна. SESMIM төслийн гол зорилтын нэг бол байгаль орчинд хор хохирол учруулахгүйгээр уурхайг хаах явдал юм. Энэ нь тун түвэгтэй асуудал. Канадын хувьд алдаанаасаа сурадцаж хэд хэдэн арга замыг олж мэдсэн туршлагатай. Бидний туршлага Монгол Улсад хэрэгтэй гэж бид үзсэн юм. Уг төсөл дуусах шатандаа явж байна. Мэргэжилтнүүдийг хамруулсан эрчимтэй сургалт явуулсан. УУХҮ-ийн сайд төслийн үр дүнд ихээхэн сэтгэл хангалуулан байгаагаа илэрхийлсэн. Дараагийн нэг томоохон төсөл MERIT бөгөөд сүүлчийн саруудад хийгдсэн ихэнх ажлууд нь олон нийтийг татан оролцуулахад төвлөрсөн юм. Бид орон нутгийн түвшинд хүрч ажиллахдаа албаны хүмүүс, орон нутгийн иргэд, олон нийтийн бүлэг, ТББ-уудтай хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэх талаар мэдээлж, сургалт хэлэлцүүлэг явуулсан. Хүн бүр хөрөнгө оруулалтад сэтгэл ханамжтай байдлаар төслийг хэрэгжүүлэх талаар суралцах зүйл маш их байна. Тэгснээр бид хүмүүс санал зөрөлдөх, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байх сөрөг үр дагвараас сэргийлж чадах юм. Энэ том ажлыг хэрэгжүүлэхэд төслийн ажилтнууд Улаанбаатар хот дахь албан тушаалтнууд, шийдвэр гаргагч нартай уулзаж ярилцах, санал бодлыг сонсох төдийгүй орон нутагт очин ажиллаж аймгийн удирдлагуудтай ярилцлаа. 
SESMIM, MERIT төсөл нь Канадын бахархах зүйл мөн гэж хэлэхийг хүсч байна. Бид Монголд туслах үүрэгтэй. Учир нь бид Монголын уул уурхайн хамгийн том хөрөнгө оруулагч гэж үздэг. Зөвхөн хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлээд зогсохгүй уул уурхайн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд Монголд өөрсдийн туршлагаас хуваалцахад анхаарч ирсэн.
Эцэст нь хэлэхэд, хөрөнгө оруулалтын боломжуудыг ашиглах нь сайн. Гэхдээ өөрсдийн суралцаж ирсэн тэрхүү туршлагаасаа мөн бид хуваалцаж, алдаа оноогоо ярилцах ёстой. Зөвхөн туршлагаа солилцох явдал нь Монгол Улс ашигт малтмалынхаа үр ашгийг дээшлүүлэхэд тусална. Монголын эдийн засгийн ирээдүйн багагүй хэсэг нь уул уурхайн салбараа хэрхэн удирдахаас шууд хамаарна гэдэгт бид эргэлзэхгүй байна. Монгол Улс асар их давуу тал бий бөгөөд Монголын ард түмэнд хамгийн ихээр үр өгөөжтэй байхыг хүсч байна. 
Дэвид Спрул: Хөрөнгө оруулагчид тодорхой, тогтвортой байдлыг юу юунаас илүү хүсч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
  • comprar cialis

  • 2019 оны 8 сарын 1 23:58
  • IP: 5.251.68.16
Uno espectadora cuando se centra en si mismo desde una perspectiva en tercera persona en vez de centrarse en sus sensaciones o las de su pareja durante la actividad sexual. La disfunción eréctil es bastante sencilla de diagnosticar, siempre y cuando se acuda al profesional indicado: el andrólogo (médico especialista en disfunciones sexuales). <a href="https://comprarcialis.online/">Comprar cialis</a> genérico
  • Эсен

  • 2019 оны 8 сарын 14 01:06
  • IP: 46.244.29.144
Бүгдээрээ сайн уу!
Би бол Эсен, одоо Улаанбаатарт амьдардаг. Би одоо хоёр хүүхэдтэй бэлэвсэн эхнэр бөгөөд долоодугаар сард санхүүгийн байдал хүндэрсэн тул төлбөрөө дахин боловсруулж, төлөх шаардлагатай болсон. Би хувийн болон корпорацийн аль алиных нь зээлийн байгууллагуудаас зээл авахыг хичээсэн боловч хэзээ ч амжилтанд хүрээгүй бөгөөд ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан надад таалагдсан шиг, надад 80,000 долларын зээл олгосон, хувийн бизнес эрхэлдэг хувийн зээлдүүлэгчдийн хамтран ажилласан хоршооны талаар танилцуулж байсан. Өнөөдөр би бизнес эрхэлдэг, хүүхдүүд маань яг одоо сайн байгаа. Барьцаа хөрөнгөгүй зээлийн баталгаат хугацаа байхгүй, зээлийн хүүгүй, барьцаагүй, ердөө 2% -ийн хүүтэй, эргэн төлөлтийн төлөвлөгөө, хуваарьтай холбоотой аливаа фирмтэй холбоо барьж лавлах хэрэгтэй. Ноён Данте Паолатай имэйлээр: dantecooperativehelp@hotmail.com Тэр холбоо барина уу. Ийм зүйл хийж байгаа гэдгээ мэдэхгүй байгаа ч одоо маш их баяртай байгаа. Би хүмүүст түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсч, бас Бурхан түүнийг илүү адислахыг хүсч байна. Та түүнтэй имэйлээр холбоо барьж болно: dantecooperativehelp@hotmail.com хаягаар түргэн чатлах эсвэл whatsapp / +35677926593

Баярлалаа
Эсен

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
“Алтай голд” ХХК Орхоны эх цутгал долоон голын зургааг нь булж, ширгээжээ

Орхон гол хүнцлээр тэжээгдэж, хүн, малгүй хордож байна ...Архангай аймгийн ...

Өнөөдөр, 12:50
Чернобыль: Хүн төрөлхтний учруулсан шархыг байгаль өөрөө анагаасныг илтгэх баримтууд

 Одоогоос 33  жилийн тэртээ хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ...

Өчигдөр, 17:17
Оюутолгойн гадаад, Монгол ажилчдын тэнгэр газар шиг ялгаа

Монголчуудыг уурхайн талбарт очиход нэг л сонин угтаж авна. Хүндлээд ...

Өчигдөр, 17:08
Өчигдөр, 15:46
Сүржин шийдвэр, даржин бодлого эдийн засгийг сэргээх үү

Энэ Засгийн газар уул уурхайн компанийнхантай үзэлцээд завгүй байна. ...

Өчигдөр, 13:31
Монгол Улсад цацраг идэвхт үүл нэвтэрсэн тохиолдол ажиглагдаагүй байна

ОХУ-ын Архангельск мужийн цэргийн полигонд энэ сарын 8-нд дэлбэрэлт болж, ...

Өчигдөр, 12:57
Д.Жигжиднямаа жилийн дотор УБТЗ-ын алтан картнаас 280 сая төгрөг “уншуулжээ”

 Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч” нэгдэл нь авлига, хүнд ...

Өчигдөр, 12:34
Булган аймгаас түүхэн дурсгалын олдвор илрүүлсэн байна

Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газарт тус газрын ...

Өчигдөр, 12:33
Хятадын нүүрсний үйлдвэрлэл 1949 оноос хойш 114 дахин нэмэгджээ

 Энэ жил БНХАУ-ын 70 жилийн ой тохиож байна. Тэгвэл энэ 70 жилд ...

Өчигдөр, 11:05
Түмэн үеэрээ орших нутгаа төр хамгаалах нь зөв өө

Монголчууд бид нийгмийн шилжилтийг давахдаа олон драм туулсан. Мал аж ...

Өчигдөр, 09:45
Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү

 Төрийн ордонд уурхайчдынхаа эсрэг цэрэг, цагдаа дайчлахаар ярьж суух ...

2019 оны 08 сарын 22, 19 цаг 29 минут
Уул, ус, мод хамрах газар эзэн холбогдогч нь олдохгүй эвдэрч сүйджээ

 Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тусгай хамгаалалтад 1,3 сая ...

2019 оны 08 сарын 22, 19 цаг 19 минут
Монголд цацраг идэвхит үүл орж ирсэн үү

 Энэ сарын 8-ны өдөр Оросын цөмийн агентлаг Цагаан тэнгис дэх цэргийн ...

2019 оны 08 сарын 22, 18 цаг 10 минут
Бичил уурхайчдад Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулжээ

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Бөмбөгөр сумын ...

2019 оны 08 сарын 22, 17 цаг 41 минут
Д.Сумъяабазар сайдыг огцруулахыг шаардав

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн "Эв санааны нэгдэл” үйлдвэрчний ...

2019 оны 08 сарын 22, 13 цаг 43 минут
Улсын тусгай хамгаалалттай газрыг 1.3 сая га-гаар нэмнэ

 Засгийн газрын хуралдаанаар Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал ...

2019 оны 08 сарын 22, 11 цаг 56 минут
Идлэг шонхор хамгаалах ажлын ихэнх нь үр дүнд хүрсэнгүй

Шонхор шувуу цагт 300 км хурдалдаг учраас “тэнгэрийн ирвэс” ...

2019 оны 08 сарын 22, 11 цаг 04 минут
“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа

 "Эрдэнэс-Тавантолгой” ХК  нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ...

2019 оны 08 сарын 22, 10 цаг 45 минут
Орхоны хөндийг сүйтгэсэн алтны компаниудын лицензийг цуцаллаа

 Архангай аймгийн Цэнхэр суманд олборлолт явуулж байгаа алтны ...

2019 оны 08 сарын 22, 10 цаг 26 минут
Халуунаас болж Египетэд болор уул бий болжээ

 Египетийн Бахария болон Фарафра баян бүрдийн хооронд болор уул бий ...

2019 оны 08 сарын 22, 10 цаг 21 минут
Aзи тивээ тань

 БҮГДИЙГ НЬ ОРОЛЦУУЛСАН ТОГТМОЛ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ, ЯРИА ...

2019 оны 08 сарын 22, 10 цаг 00 минут
П.Ганхүү: Нийгэм, эдийн засгийн нөлөөлөл өндөртэй төслүүдээ эрчимжүүлж байна

Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал Улаанбаатар хотноо анх ...

2019 оны 08 сарын 21, 18 цаг 02 минут
2019 оны 08 сарын 21, 17 цаг 34 минут
RIO MONGOLIA улсын бодлого

  Уг нь манайх чинь Монгол Улс юм. 1992 онд Үндсэн хуулиа өөрчлөн ...

2019 оны 08 сарын 21, 15 цаг 42 минут
Танилц: Түүхий нүүрс түлэхийг зөвшөөрсөн бүсүүд

   С.САРУУЛ   Улаанбаатарт түүхий нүүрс худалдаалах, ...

2019 оны 08 сарын 21, 14 цаг 54 минут
Агаарын чанар хэмжих багаж хүртэл тоосонцроос “айдаг” болжээ

 Өвлийн турш нүүрсний хорт утаанд утуулсан нийслэлчүүдэд зуны улирал ...

2019 оны 08 сарын 21, 14 цаг 46 минут
Ц.Мянганбаярын "Монгол газар" болон түүний хамаарал бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сая Архангай аймагт олгогдсон 13 тусгай ...

2019 оны 08 сарын 21, 14 цаг 02 минут
RIO MONGOLIA улсын бодлого

 Уг нь манайх чинь Монгол Улс юм. 1992 онд Үндсэн хуулиа өөрчлөн ...

2019 оны 08 сарын 21, 13 цаг 52 минут
“Баатарван транс“ ХХК-ийн үйл ажиллагааг зогсоов

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Баатарван ...

2019 оны 08 сарын 21, 13 цаг 19 минут
Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү

Төрийн ордонд уурхайчдынхаа эсрэг цэрэг, цагдаа дайчлахаар ярьж суух ...

2019 оны 08 сарын 21, 13 цаг 09 минут
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ыг зорино

Халх голын байлдааны 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ...

2019 оны 08 сарын 21, 13 цаг 04 минут
Есөн газрыг улсын тусгай хамгаалалтад авах санал хүргүүлнэ

БОАЖ-ын сайд Б.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2019 оны 08 сарын 21, 12 цаг 08 минут
Д.Сумъяабазар: Тавантолгойг хуваасан асуудал огт байхгүй

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар уул уурхайн бүс нутагт ажиллаж, бүтээн ...

2019 оны 08 сарын 21, 10 цаг 59 минут
Төсөл сайн бол хөрөнгө оруулагчид бэлэн

 Азийн "Давос” хэмээн дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг боао форум нь Ази ...

2019 оны 08 сарын 21, 10 цаг 53 минут
Нүүрсний олборлолт 40 хувиар нэмэгдсэн

 Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.2 их наяд төгрөгөөр ...

2019 оны 08 сарын 21, 10 цаг 39 минут
Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт-4

Сүх жанжны нутагт хариуцлагагүй уул уурхай газар авч байгаль орчин ...

2019 оны 08 сарын 21, 09 цаг 42 минут
Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байжээ

 Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран ...

2019 оны 08 сарын 20, 17 цаг 37 минут
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хөгжлийн стратегиа танилцууллаа

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын баг мэдээлэл хийж, олон ...

2019 оны 08 сарын 20, 17 цаг 02 минут
2019 оны 08 сарын 20, 16 цаг 48 минут
Хамгийн баян орон хамгийн чухал нөөцгүй болох нь

 Дэлхийн хамгийн баян орнуудын нэг болох Саудын Арабыг тун аюултай ...

2019 оны 08 сарын 20, 15 цаг 38 минут
Борооны улмаас хадлан бэлтгэх ажил хойшлох төлөвтэй байна

2019 онд улсын хэмжээнд 361.0 мянган га-д үр тариа, үүнээс 337.0  ...

2019 оны 08 сарын 20, 14 цаг 12 минут
Архангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий аймаг дахь уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцал

Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал Төрийн ордонд болж, Монгол Улсын ...

2019 оны 08 сарын 20, 13 цаг 05 минут
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ МАЙНИНГ” ЗУРГААН ЗАХИРАЛ,16 ХЭЛТЭСТЭЙ АЖИЛЛАНА

Өнгөрсөн баяр наадмын урд өдөр Засгийн газраас  “Эрдэнэс ...

2019 оны 08 сарын 20, 12 цаг 59 минут
Австрали улс нүүрстэй хамт хорт хий экспортолдог

 Австралийн өсөн дэвжиж буй нүүрсний аж үйлдвэр дэлхийд гуравт ...

2019 оны 08 сарын 20, 12 цаг 51 минут
Уурхайчдын барьцаанд орсон урагшгүй албатуудын МЭДЭГДЭЛ!!!

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Эко системийг устгаж буй гэмт хэрэгтнүүдтэй ...

2019 оны 08 сарын 20, 12 цаг 34 минут
1072 хувьцааны данс нээх заавар

 "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2 511 000 иргэн эзэмшдэг. ...

2019 оны 08 сарын 20, 12 цаг 27 минут
Оюутолгойн шалгалтын баримтуудыг Засгийн газар татаж авчээ

Эрх баригч намынхан Үндсэн хуулийн өөрчлөлтөд улайрч Оюутолгойн асуудлыг ...

2019 оны 08 сарын 20, 12 цаг 10 минут
Монгол “мартсан” ч, Москва сонирхоод эхэлсэн Төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн “төгрөгийн хэрэг”-2

 Дамдинсүрэнгийн Жигжиднямаа нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. ...

2019 оны 08 сарын 20, 12 цаг 05 минут
Оюутолгойн шалгалтын баримтуудыг Засгийн газар татаж авчээ

 Эрх баригч намынхан Үндсэн хуулийн өөрчлөлтөд улайрч Оюутолгойн ...

2019 оны 08 сарын 20, 12 цаг 01 минут
“Рио тинто”-гийн хагас жилийн тайлан дахь Оюутолгой

Дэлхийн уул уурхайн хамгийн том олборлогч, Оюутолгойн зэс, алтны ордод ...

2019 оны 08 сарын 20, 12 цаг 00 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани