Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Монгол”-ын “барьцгүй өсөлт” нь монголчуудад өгөөжтэй юу?

Эндрю Бауэр нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн зөвлөх, Н. Дорждарь нь тус байгууллагын Монгол Улс дахь менежер юм.

"Эрдэнэс Монгол” бол Монгол Улсын хамгийн том төрийн өмчит уул уурхайн компани. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тус компани стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг хувийн хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг зорилготой ажиллаж ирсэн. Өнөөдөр "Эрдэнэс Монгол” компани Монгол Улсын эрдэс баялгийн үйлдвэрлэлийн арав орчим хувийг хянадаг. Үүнд Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэсийн уурхай гол үүрэгтэй бөгөөд цаашид уран, алт зэрэг бусад эрдэс баялгийг ашиглахаар судалж байгаа юм.

Гэвч тус компанийн нөлөөлөл нь эрдэс баялгийн салбараас хол халин гарсан билээ. Хүмүүс тэр бүр мэддэггүй ч өнөөдөр "Эрдэнэс Монгол” компани зөвхөн уул уурхайн компани биш, харин Монгол Улсын аж үйлдвэрийн өөрчлөлтийг жолоодож буй компани болоод байна. 

Эхэндээ тус компани стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх гэсэн уул уурхайн үндсэн чиг үүрэгтээ голлон анхаарч байв. Гэвч "Эрдэнэс Монгол” компани эдийн засгийн шинэ салбарууд руу орж, өргөжин тэлсээр байна. Одоогийн байдлаар тус компани авто зам, хил нэвтрүүлэх байгууламж, зочид буудал, зоогийн газар, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, худалдааны сурталчилгаа, хөрөнгийн менежментийн салбарт охин эсхүл хувийн хэвшилтэй хамтарсан компани байгуулсаар байна. Ихэнх охин компаниуд 2016 оноос хойш байгуулагдсан байдаг. 

Эдгээр хөрөнгө оруулалт Монголын ард иргэдэд үнэ цэнээ өгч чадах эсэх нь тодорхойгүй. Наанадаж "Эрдэнэс Монгол” компани юунд хөрөнгө оруулалт хийж болох тухай шалгуур, мөн тус компанийн менежерүүд аль хөрөнгө оруулалт оновчтой болохыг шийдэхэд удирдлага болох тогтолцоо алга байна. Юу тодорхой байна вэ гэхээр энэхүү бизнесийн шинэ төслүүд нь төрийн өмчит компанид улсын төсөвт ашиг хуваарилахаас илүүтэйгээр аж үйлдвэрийн төслүүдэд хөрөнгө оруулах боломжийг олгож буй төр засгийн сонголтын илрэл болж байна. 

Ийм нөхцөл байдалд олон асуулт урган гарна. "Эрдэнэс Монгол” эдгээр төслүүдэд хөрөнгө оруулах хэрэгтэй юу, эсхүл энэ мөнгийг боловсрол, эрүүл мэнд зэрэг чухал салбарт төсвөөр дамжуулан зарцуулах ёстой юу? Энэ олон чиглэлээр ажиллах туршлага, ур чадвар тус компанид бий юу? Тухайн чиглэлээр ажиллахад илүү тохиромжтой төрийн эсхүл хувийн өмчит өөр компани байгаа юу?

"Эрдэнэс Монгол” компани ийнхүү огцом өсөн тэлж буйтай холбоотой өөр нэг сорилт бол ашигт ажиллагаа хангалтгүй байгаа явдал юм. "Эрдэнэс Монгол” анх байгуулагдсанаасаа хойш зөвхөн сүүлийн гурван жилд буюу 2016-2018 онд нийт 41 тэрбум төгрөг (16.3 сая доллар)-ийн ашигтай ажилласан нь чамлалттай дүн бол 2017 оны эцсийн байдлаар 877 тэрбум төгрөгийн өр төлбөр хуримтлуулаад байна. Мөн тус компани нүүрс экспорт болон төмөрлөгийн аж үйлдвэрийн цогцолбор төслийг санхүүжүүлэхэд 7.3 гаруй тэрбум доллар хайж байна.

"Эрдэнэс Монгол” илүү ашигтай ажиллах боломжтой. Компанийн хяналт, аудит хангалтгүйн улмаас зардал нэмэгдсэн байх магадлалтай. Тавантолгойн уурхайгаас Хятад руу тээвэрлэх нүүрсний хэмжээнээс орлого шууд хамааралтай тул нүүрсний үнийн огцом уналт компанийг буцаагаад алдагдалтай болгох эрсдэлтэй. Тус компани анхаарлаа өөрийн анхдагч үйл ажиллагаандаа дахин төвлөрүүлэх боломжтой хэдий ч Засгийн газар шинээр солигдох бүрт Төлөөлөн удирдах зөвлөлийн болон дээд шатны удирдлагуудын халаа сэлгээ их явагддаг нь тууштай бодлого явуулахад хүндрэл учруулсаар байх болно. 

Гэхдээ ашиг өндөр байсан ч "Эрдэнэс Монгол” болон түүний охин компаниуд төрийн сан хөмрөгт ногдол ашиг тогтмол төлөхгүй байх магадлалтай. Одоогоор охин компаниуд ашгийнхаа хэдэн хувийг толгой компанид төлөх, толгой компани ашгийнхаа ямар хэсгийг төрийн санд тушаахыг зохицуулсан дүрэм журам байхгүй. Үүнтэй харьцуулахад, Хятадын Шэнхуа Энержи, Энэтхэгийн Коул Индиа, Индонезийн Антам гэх мэт тус бүс нутгийн төрийн өмчит уул уурхайн ихэнх компаниуд ашгийнхаа 30%-100%-тай тэнцэх хэмжээний ногдол ашгийг төрийн сандаа тогтмол төлж байгаа нь жилээс жилд хэдэн зуун сая, цаашилбал хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. 

Ийнхүү үр ашиг хангалтгүй байгаагийн төлөөсийг монголчууд үүрч байна. Зардал өндөр байхтай холбоотойгоор алдагдсан төгрөг болгон, компанийн зүгээс дахин хөрөнгө оруулалтад зарцуулсан төгрөг бүрийн цаана төсвөөр дамжуулан нийгмийн үйлчилгээ болон дэд бүтцэд зарцуулах хөрөнгө нэг төгрөгөөр хорогдож байдаг. 

"Эрдэнэс Монгол”-ыг эрдсийн бүтээгдэхүүний үнэ өндөр биш байх үед ч Монгол Улсын Засгийн газарт үр өгөөжөө өгдөг, амжилттай компани болгож өөрчлөхийн тулд шинэчлэл хийх шаардлагатай. Бидний саяхан нийтэлсэн "Барьцгүй өсөлт” тайланд зарим шинэчлэлийг санал болгосон. Үүнд: (1) Төрийн өмчит компанийн тухай эсхүл "Эрдэнэс Монгол”-ын тухай шинэ хууль гаргаж, компанийн зорилгыг тодорхой болгож, хөрөнгө худалдан авах болон борлуулах удирдамжаар хангаж, компанийн засаглал болон хяналтыг тодруулах; (2) Бизнесийн оршин тогтнох боломж, стратегийн ач холбогдол зэрэг нөхцөлүүдийг тооцон төсөл тус бүрийн үнэлгээ хийж, үүнд үндэслэн компанийн бүтцийг өөрчлөх; (3) Охин компани байгуулах бодлогыг тодорхой болгох; (4) Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон менежерүүдийг томилох тодорхой шалгуур тогтоож, томилгоог нээлттэй явуулах; (5) Аудит болон олон нийтийн тайлагналыг нэн ялангуяа охин болон хамтарсан компаниудын хувьд сайжруулах. 

Эдгээр шинэчлэлийг хийснээр "Эрдэнэс Монгол” компани бүх монголчуудын эрх ашигт үйлчилж, бүгдэд үр шимээ өгч, амжилтад хүрсэн үндэсний уул уурхайн компани болно гэдэгт бид итгэж байна. 

Эх сурвалж: http://www.mongolianminingjournal.com

“Эрдэнэс Монгол”-ын “барьцгүй өсөлт” нь монголчуудад өгөөжтэй юу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани