Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Баярын хэрэг: Ч.Даваанямаар дамжсан оффшор компаниуд, сая сая долларын гүйлгээнүүд

С.Баярын хэрэг: Ч.Даваанямаар дамжсан оффшор компаниуд, сая сая долларын гүйлгээнүүд

 

С.Баяр 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байлаа. Түүний тэргүүлсэн Засгийн газар 2009 оны аравдугаар сарын 6-нд "Айвенхоу Майнз Монголиа Инк”, "Рио Тинто Интернэшнл Холдингс”, "Айвенхоу Майнз Лимитед” компанитай Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан.
Энэ гэрээний ажилд С.Баяр албан тушаалын хувьд голлох үүрэгтэй оролцсон байдаг.
Гэхдээ бид энд С.Баярын ийм оролцоог ярих гээгүй. С.Баярын Оюутолгойн гэрээний хаялга болгож хүртсэн байж болох хэргийн талаар дэлгэнэ.
 
Ерөнхий сайд байсан С.Баяр нь  Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалт, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжийг зөрчиж, хуулийн зохицуулалтыг эх орондоо ашигггүйгээр хэрэглэсэн. Үүний улмаас Монгол Улс 2 761 789 570 000 төгрөгийн татварыг "Оюутолгой” ХХК болон хөрөнгө оруулагч "Рио Тинто”, "Туркойз Хилл” компаниас авч чадахгүй хохирчихоод байгаа юм.
 
Мөн мань эр тухайн үеийн албан тушаалын байдлаа ашиглан бэлэн мөнгө хэлбэрээр хахууль авсан. Энэ хууль бусаар олсон мөнгөнийхөө эх үүсвэрийг далдалж мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт шалгагдсан.
С.Баярт 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дахь зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг нээжээ.
Уг хэрэг прокурорын хяналтаас шүүхэд шилжиж байгаа мэдээлэл байна.
Тодруулбал, С.Баяр нь 2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа "Рио Тинто”, "Туркойз Хилл” компанид давуу байдал олгож, татварын таатай нөхцлийг бүрдүүлсэн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэрээ хэрэгжиж эхэлсний дараа өөрийн найз Ч.Даваанямын хамаарал бүхий компаниудыг "Оюутолгой” ХХК-д бэлтгэн нийлүүлэгчээр оруулсан. Ч.Даваанямын хамаарал бүхий компанитай холбоотой баримт сэлтийг дараагийн удаа дэлгэрэнгүй хүргэх болно. Харин С.Баяр тэр компаниар нь дамжуулж том охин Б.Нандингаа Ч.Даваанямтай хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнес хийж байгаа мэтээр харагдуулахыг оролдсон байгаа юм. Тэрээр ингэж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдгийг мөрдөн шалгалтын явцад тогтоожээ.
Ч.Давааням нь С.Баярын охин Б.Нандинтай хамтран АНУ-д таван компани үүсгэн байгуулжээ. Ингэхдээ Ч.Давааням 85 хувийг, Б.Нандин 15 хувийг нь эзэмшдэг байна.
Тэд АНУ-д "GUNDEL”, "VODA”, "NEBO”, "DECHIN” компанийг байгуулснаас эхний дөрөв нь татан буугджээ.
 
Улмаар АНУ-д Сиэтл хотын 3020 14th Avenue W#A Seattle-Queen Anne. WA 98119, Нью Йорк хотын 16 W, 19th, Unit 10-b, Flatiron, NY 10011, Сиэтл хотын 4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105, Сиэтл хотын 1710 N Dexter Avenue #A, Seattle, WA 98109, Сиэтл хотын 6539 SW 41st Ave, Seattle, WA 98136, Сиэтл хотын 9125 NE 15th Street, Clyde Hill, WA 98004 хаягтай долоон ширхэг үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан байна.
 
Түүнчлэн эдгээрийг худалдаж авахын өмнө АНУ руу С.Баярын хуучин эхнэр О.Гэрэлтуяа, найз Ч.Давааням нар нь их хэмжээний валютын гуйвуулга хийжээ. Тухайлбал, О.Гэрэлтуяа 2007 оны гуравдугаар сарын 20-нд Зоос банкаар дамжуулан 435 000 ам.доллар, Ч.Давааням 2008 оны тавдугаар сарын 22-нд Худалдаа хөгжлийн банкаар 451 000 98 ам.доллар, 2008 оны тавдугаар сарын 26-нд Худалдаа хөгжлийн банкаар 196 мянган ам.доллар шилжүүлжээ.
Мөн Ч.Давааням 2011 оны гуравдугаар сарын 1-нд "TRUE KIND LIMITED” компанийг Британийн Виржинийн арлуудын улсад үүсгэн байгуулсан. Энэ компанийнхаа 078213998838 дугаартай дансыг 2011 оны дөрөвдүгээр сарын 27-нд Хонгконгийн "HSBC” банкинд нээсэн байна.
Энэ данс руу нь 2015 оны зургадугаар сарын 2-ноос 2015 оны арваннэгдүгээр сарын 14-ний хооронд АНУ-ын "NONA ADAMS REALTY SERVICES”, "NEBO” компаниас 4 727 479 ам.доллар шилжиж оржээ.
Харин Виржинийн арлуудын улс дахь "TRUE KIND LIMITED” компанийн Хонгконгийн "HSBC” банк дахь 078213998838 дугаартай данснаас 2012 оны есдүгээр сарын 4-нөөс 2012 оны аравдугаар сарын 29-ний хооронд таван удаагийн шилжүүлгээр 1 947 975 ам.долларыг Голомт банкны 1140000215 тоот данс руу шилжүүлсэн байна. Мөн 2016 оны гуравдугаар  сарын 31-нээс 2016 оны зургадугаар сарын 22-ны хооронд Puerto Rico улсын "ESORDIO HOLDINGS” LTD компани руу 4 727 446 ам.доллар, 2017 оны есдүгээр сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын11-нд Ч.Даваанямын өөрийнх нь Голомт банкны данс руу 4 386 3 50 ам.долларыг шилжүүлсэн байна.
"FOREST BERRIES LTD”-ийн Хонгконгийн "HSBC” банкны данснаас Ч.Даваанямын Голомт банкны данс руу 2011 оны тавдугаар сарын 16-наас 2011 оны тавдугаар сарын 20-ны хооронд 3 999 840 ам.долларыг шилжүүлжээ.
Түүнчлэн дээрх компаниас шилжиж орж ирсэн их хэмжээний ам.доллар, бусад санхүүгийн асуудалтай Монголын томоохон эмийн компанийн эзэн, түүний хүү, нефтийн том компанийнхан холбогдож буй юм. Өөрөөр хэлбэл, тэд С.Баярын энэ хэрэгт холбоотой болохыг хууль хяналтын байгууллага тогтоогоод байна.
 
 
Үргэлжлэл бий…
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
С.Баярын хэрэг: Ч.Даваанямаар дамжсан оффшор компаниуд, сая сая долларын гүйлгээнүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

Өнөөдөр, 16:04
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

Өнөөдөр, 13:00
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

Өнөөдөр, 12:22
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

Өнөөдөр, 10:04
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани