Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хамарын хийд орчмын нутаг уурхайн “ХАР НҮХ” болох вий

 

Хамарын хийд орчмын нутаг уурхайн “ХАР НҮХ” болох вий

 

Монголд шашны соёлын аялал жуулчлалын анхны бөгөөд хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл бол говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн өв, соёлд тулгуурласан Шамбалын орон буюу Хамарын хийд юм.

Дотоодын аялал жуулчлалын нэг гол маршрут болтлоо хөгжсөн энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлэгч нь Соёлын гавьяат зүтгэлтэн, Хамарын хийдийн тахилч З.Алтангэрэл байв. Өвөөгөөсөө үе дамжуулан өвлөсөн итгэл үнэмшил, сүсэг бишрэл, өвгөдийнхөө чанд гэрээслэл дор тэрээр Хамарын хийд, Данзанравжаагийн музейг байгуулсан юм. Энэхүү бүтээн байгуулалтынхаа гол хөрөнгө оруулагч нь ч тэр өөрөө байлаа. Төрийн оролцоо, төсвийн дэмжлэг гэхээр зүйл энд байгаагүй. Маш том өв соёлыг тээн ирж, түүнийгээ бодитой төсөл, нийтийн хүртээл болгоход тэр хүн амьдралаа зориулсан. Бас чадсан. Тэрбээр эцэг өвгөдийнхөө гэрээс, захиасыг биелүүлээд хэдхэн хоногийн өмнө насан эцэслэжээ. 

Түүнтэй уулзаж байгаагүй ч хэвлэлд өгсөн ярилцлага, сэтгүүлчдийн болон бусдын хөрөг тэмдэглэлээс түүний тухай төсөөлөл, хүндлэлийг би өөртөө бий болгосон нэгэн. Хамгийн гол нь түүний санаачлан гардан хэрэгжүүлсэн аялал жуулчлалын маш чухал контент болох Шамбалын орон, Хамарын хийд, түүнийг даган дахин сэргэсэн Данзанравжаагийн гэх түүх, соёл, оюуны өв соёлд гүнээ бишрэгч билээ.

Дулдуйтын Данзанравжаа судлалыг академич Ц.Дамдинсүрэнгээс эхлээд Монголын цөөнгүй эртэмдэд буухиа таслалгүй хөгжүүлэн өнөөдрийг хүргэсэн. Үүний үрээр соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, бүтээн туурвигч, билэг оюунтан Данзанравжааг монголчууд оюун санааныхаа нэгэн том суварга болгон хадгалж ирсэн юм.

Данзанравжаа бээр 300 гаруй яруу найраг, жүжгийн зохиол 10 дэвтэр, дууны бүтээл 100 гаруйг зохиосон. Монгол хэлээр 200 гаруй бүтээл, төвд хэлээр 180 орчим зохиол бичсэн. 1830 онд анхны театр "Намтар дуулах дацан”-г байгуулж "Саран хөхөө” хэмээх алдарт зохиолын нэрэн доор "Эзэн Чингис”, "Мандухай хатан” гэх мэт жүжгийг тоглуулан түүнийгээ нүүдэлчдийн өвөрмөц театр болгож, жүжгийн тоглолтоор дамжуулан монголчуудад түүхийг нь таниулдаг байжээ. Зохиолоо өөрөө бичиж найруулан, дүрд тоглох хүмүүсийг сонгож бэлтгэл сургуулилт хийлгэн, тайзны зургаа өөрөө зурж, жүжгийн ая дуу зэргийг зохион хөгжмийн бүтээл болгож байжээ. Хөгжимчдийг цуглуулан тоглуулж өөрөө удирдаж байсан тухай судлаачид тэмдэглэн үлдээсэн нь бий.

Мөн 1820 онд 17 насандаа Өвөр Хамар гэдэг газар Хамарын хийд, 1840 онд Өмнөговийн Ханбогдод "Галбын гурван хийд” гэж алдаршсан Дэмчогийн хийд, Цагаан толгойн хийд, Эрээтийн хийд гэх мэт нийт найман том хийдийг бариулж, зураг төсөл бүгдийг өөрөө гаргасан. Хамарын хийд нь Данзанравжаагийн гол өргөө маягтай бөгөөд түүний эдлэл хэрэглэл, ном уншлага, сүм дацан, сургууль зэргийг дэргэдээ агуулсан том суурин газар байсан гэж үздэг.

Монголчуудын урлаг, соёл, оюуны бүтээл туурвилын сан хөмрөгт үнэлж баршгүй өвийг бий болгосон Данзанравжааг соён гэгээрүүлэгч талаас нь ч, мөн шашны зүтгэлтэн талаас нь ч эрдэмтэн, судлаачид сонирхон судалсаар ирсэн. Үүнтэй зэрэгцээд түүний эдэлж хэрэглэж байсан эд хэрэглэл бүхий биет болон биет бус өвийг тээн хадгалж, өнөө үед авчирсан гавьяатай хүмүүсийн нэг нь тахилч хэмээх З.Алтангэрэл гуай байлаа.

Түүний өвөг дээдэс нь  Данзанравжаагийн дэргэд байсан Түдэв хэмээх тахилч лам байжээ. Түдэв тахилчийн үр удам Равжаа хутагтын өвийг хамгаалсаар 1938 оны үетэй золгож, тухайн үед 1500 авдарт багтаасан эдлэл хэрэглэлийг нь нутагт оронд нь хад, агуйд нуух, газар булах зэргээр хамгаалж үлдээхийг хичээжээ. Гэвч Дотоод яамныханд баригдан илэрсээр зөвхөн 68 авдар бүхий эд зүйлийг нуун авч үлдсэн гэдэг. Эдгээр эд зүйлдээ тулгуурлан Түдэв тахилчийн ач Алтангэрэл гуай Сайншанд хотод 1200 гаруй үзмэртэй "Гиваадин Равжаалин” музейг байгуулжээ. Чухамдаа үүгээрээ З.Алтангэрэл гуай монголчуудын хосгүй үнэт өвийг тээн хадгалж ирсэн, ховор хувь заяатай хүн байлаа.

Түүний амьдралынх нь сүүлийн хоёр жил орчмын хугацаа Данзанравжаагийн өвийг нууж хамгаалсан он жилүүдээс нь дутахгүй тэмцэл дунд өнгөрснийг энд зориуд хэлмээр байна. Учир нь тэрээр сүүлийн жил хагас Хамарын хийд орчмын газар нутагт тусгай зөвшөөрөл авсан уул уурхайн компанитай заргалдан тэмцаж байжээ.

Манай сонин энэ талаар асуудал хөндөж, "Даблью Эс Жи Эл”, "Олон ихт баян” гэх нэлээн хэдэн нэртэй, магадгүй нэг эзэнтэй компанийн тусгай зөвшөөрлийн маргаантай асуудлаар цуврал нийтлэл бичиж уншигчдад хүргэсэн. 
 


Уул уурхайн хүрзэн дор хүрч, хөндөж болохгүй өв соёл, үүх түүх, газар шороо гэж бий. Үүнийг тухайн нутгийнхан л илүүтэй ойлгоно. Ялангуяа өвөг дээдсийнхээ сургааль, гэрээслэлийг тээж, өв соёлоо хадгалж ирсэн З.Алтангэрэл гуай шиг эгэл мөртлөө эгэлгүй хүмүүст энэ нь хамгийн их хамаатай зүйл. Тэрээр нас эцэслэхээсээ долоо хоногийн өмнө нутагт нь нүүрс олборлох гээд байгаа компанийн эсрэг заргаараа анхан шатны шүүхэд ялалт байгуулаад, "Дараа, дараагийн шатны шүүхүүд хэрхэн шийдэх бол доо...” гэж санааширч суусныг номын нөхөд нь халаглан ярьж байна.

Монголчуудын зорин очдог Шамбалын орон, Хамарын хийд орчмын ариун дагшин газар нэг л хавраар уурхайн "хар нүх” болон хувирсан байх вий гэх болгоомжлол үлдлээ. Төр засаг, Боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам дээрх асуудалд анхаарлаа хандуулж, шашин, соёлын аялал жуулчлалын цорын ганц төслийг хамгаалж үлдэнэ хэмээн найдаж байна.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"


Хамарын хийд орчмын нутаг уурхайн “ХАР НҮХ” болох вий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани