Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Жавхлант орд” компани оператор компаниудаа хохироожээ

 

“Жавхлант орд” компани оператор компаниудаа хохироожээ

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт нүүрс олборлож, уурхайн  үйл ажиллагаа явуулдаг "Жавхлант Орд” компани туслан гүйцэтгэгч компаниудынхаа ажлын хөлсийг өгөлгүй жил гаруй хугацаа өнгөрч байгаа гэх мэдээллийн дагуу манай сурвалжлах баг Өмнөговь аймгийг зорилоо.

БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар анх байгуулагдсан "Жавхлант орд” компани  өнгөрсөн онд Гурвантэс сумын Баясах багийн нутагт нүүрс олборлох ажлыг эхлүүлж, хөрс хуулалтын гурван оператор компанитай гэрээ байгуулжээ. Ингэхдээ уурхайд гурван ам зэрэг гаргаж, ажлаа эхлүүлсэн байна. Тодруулбал, 2018 оны зургаадугаар сард "Туушин дэвжихүй” компани өөрийн хөрөнгөөр "Жавхлант орд” компанийн уурхайн гуравдугаар амыг гаргаж, хөрс хуулалт, уулын ажлаа эхлүүлжээ. Гэвч "Жавхлан орд” компани гэрээнийхээ дагуу "Туушин дэвжихүй” компанийн хийсэн ажлынх нь хөлс, мөнгийг огт өгөөгүйгээс үүдэн арга буюу 2018 оны арваннэгдүгээр сард уулын ажлаа зогсоож, санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон байна. Мөн "Туушин дэвжихүй” компанитай хамтран ажиллаж байсан түлш, тээвэр, өрөм, катерингийн үйлчилгээ үзүүлдэг хэд хэдэн компани одоо ч хийсэн ажлынхаа хөлсийг ав чадалгүй зарим нь дампуурчээ.

Энэ талаар "Туушин дэвжихүй” ХХК-ийн уулын инженер Ө.Энхтөр "Манай компани өнгөрсөн оны зургаадугаар сарын 26-наас үйл ажиллагаа явуулан гуравдугаар амыг хариуцаж авсан. Энд нийтдээ гурван ам байгаа. 3-4 компани хамтарч "Жавхлант орд” компанитай ажилласан. Зургаадугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл өөрсдийн хөрөнгөөрөө үйл ажиллагаа явуулаад одоо хүртэл мөнгөө авч чадаагүй байна. Гэрээний дагуу авсан нэг ч төгрөг байхгүй” гэлээ.

"Жавхлант орд” компанийн зүгээс уурхайн үйл ажиллагаагаа явуулж, өдөрт 20 гаруй машин нүүрс тээвэрлэн,  БНХАУ руу гаргаж байна. Гэвч анхлан уулын ажлыг нь эхлүүлж, хагас жил гаруй өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулсан оператор компанийнхаа мөнгийг өгөхгүй байгаагийн цаана хэд хэдэн компанийн үйл ажиллагаа доголдоход хүрснийг хэлж байсан юм. Манай сурвалжлах баг "Жавхлант орд” компанийн уурхай дээр очиход уурхай хариуцсан орлогч дарга Н.Пүрэвжав биднийг хүлээж авч уулзав. Тэрбээр "Хоёр компанийн хооронд өр, авлагын асуудал байгаа. Үүнийг шийдэх боломжтой. Хууль шүүхийн байгууллагаар асуудлаа шийдсэн ч болно. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаар эцсийн хариулт өгөх хүн нь би биш" гэв. 


НУТГИЙН ИРГЭД МАЛ БЭЛЧЭЭХ ГАЗАРГҮЙ, УУХ УСГҮЙ ХЭЦҮҮХЭН АМЬДАРЧ БАЙНА

"Жавхлант орд” компани анх 2011 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт уул уурхайн ашиглалт явуулах зөвшөөрөл авсан ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж байжээ. Тухайлбал, нутгийн 28 газарт өрөмдлөг хийснээс болж байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн байна.

Худгийн ус бохирдож, сүүтэй цай чанахаар гашилдаг болж, мал төхөөрөхөөр уушги нь харлаж, бусад дотор эрхтэн нь цайрсан байдаг болжээ. Тиймээс нутгийн малчид энэ явдлыг эсэргүүцэж, Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган "Жавхлант орд” компанийг шүүхэд өгчээ. Гэтэл шүүхийн шийдвэрээр нутгийн иргэд ялагдаж, Жавхлант орд компани ялалт байгуулан тухайн газарт ашиглалт явуулах зөвшөөрлөө хадгалж үлджээ.

Ингээд өнгөрсөн оны зургаадугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутагт нүүрс олборлох ажлыг эхлүүлжээ. Тус компанийн уурхай дээр Монгол, Хятадын нийлсэн 400 гаруй ажилчин нүүрс олборлож байна. Компанийн жинхэнэ эзэд нь БНХАУ-ын иргэд гэх мэдээлэл байдаг ч яг хэн гэдэг хүн, ямар хэмжээний хувьцаа эзэмшдэг тухай нарийн мэдээлэл алга байна. Гэхдээ нутгийн иргэд олон тооны хятад иргэд нийлж, тус компанийг байгуулсан гэв. "Жавхлант орд” компанийн уурхайн ойролцоох ус, булаг шандууд ширгэж үгүй болоход ойрхон байгаа тухай ч мөн ярив. Энэ нь уурхайн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж харагдаж байгаа юм. Тухайлбал, говь нутгийн чандмань эрдэнэ болсон булаг татарч байгаа нь говийн гүний ус уурхайн хоёр ч аманд их хэмжээгээр хуримлагдсантай холбоотой байж болзошгүй.  

Уурхайн зүгээс нэг болон хоёрдугаар аманд хуримтлагдаж "цүнхээл” үүсгэсэн гүний усыг усны машинаар шавхан гаргаж байгаа ч байнга шахуу гүний ус шүүрсээр байгаа гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа. 

Хэрвээ энэ уурхай цааш үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулах юм бол 40 гаруй мянган мал ус бэлчээргүй болж, 240 өрхийн амьдрал хэцүүдэх шинжтэй байгаа аж. Үүнээс гадна "Жавхлант орд” компанийн лицензтэй уг газар өмнө нь тусгай хамгаалалтанд байсан ч хүчингүй болгочихсон тухай нутгийн иргэд хэлэв. Гурван тэс сумын нутагт Хүрэн ханын хэцэд байдаг аргаль, янгир, ирвэс шилүүс зэрэг амьтад дайжиж, хоёр нүдний рашаан, ходоодны рашаан үгүй болох эрсдэлтэй аж. Мөн тэр газарт 28 нэр төрлийн эмийн ургамал байдаг ажээ. Хятад эзэнтэй "Жавхлант орд” компани говь нутгийн чандмань эрдэнэ болсон усыг нь урсгаж, шавхахаас эхлүүлээд олон монгол иргэдийг хохироож, олон компанийг санхүүгийн хүндрэлтэй байдалд оруулж байгаад анхаарал хандуулах нь зүйтэй юм. 

 

 

Zindaa.mn
“Жавхлант орд” компани оператор компаниудаа хохироожээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани