Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хуульгүй Монгол гэж андуурсан “Хүннү ресурс” даварч байна

Хуульгүй Монгол гэж андуурсан “Хүннү ресурс” даварч байнаТайландад төвтэй танхай компани Монголд нэг байна. Компани  гэж байгаа ч   тус улсын   "Банпу” гэх  компанийн  Монгол дахь төлөөлөгчийн газар  гэвэл үнэнд нийцнэ.   Албан ёсны нэр нь бол  "Хүннү Ресурс” ХХК. Захирлаар нь Марк Д Умент гэх эр  ирж, манай нүүрсний салбарт  эзэн суусан гэх.  Уул уурхайн мэргэшсэн инженер мэргэжилтэй ч тэрээр яг л сэтгэл зүйч шиг  манай эрх баригчдын судсыг барьсан нэгэн гэж байгаа.  Факт, баримтыг  нь  хэвлэлүүд сөхөөд ирэхийн цагт харин Монголоос  зугтсан гэх сураг дуулдаж буй.

"Хүннү ресурс” гэх энэ компанийн  хүн чанаргүй гэдгийг   монголчуудад таниулсан хамгийн эхний  асуудал бол     700 сая гаруй  тонн нүүрсний нөөцтэй "Үнст худаг”-ийн ордыг  хулгайлсан гэх мэдээлэл байв. Хууль ёсны эзэмшигчидтэй нь ярьсан хөөрсөн юм байна уу гэтэл, үгүй бололтой  дуулдсан.  Өөрөөр хэлбэл, тэдэнд огт   мэдэгдэлгүй гаднын хөрөнгийн бирж дээр IPO хийгээд зарчихсан  гэж байгаа. Монголд чимээгүйхэн орж ирээд, Монголын нэг ордыг олон улсын хөрөнгийн бирж дээр аваачин зарж хөрөнгө босгосон гэхээр итгэмээргүй.  Гэтэл ийм юм болоод өнгөрсөн. Монголчууд өнгөрсөн хойно нь л мэдэж,   нэхэл дагал болсон бол уг хэрэг    арбитрийн шүүхэд очсон ч  гэдэг,  Марк Д Умент  гэх нөхөр ханцуй дамжсан наймаагаар  зохицуулаад өнгөрсөн ч гэлцдэг. Ямар ч байсан нэг тиймэрхүү юм болоод өнгөрсөн. Асуудал  харин эцэслэгдээгүй. Хэл, ам одоо ч намжаагүй байна.

Монголчууд  "Төр түмэн нүдтэй”  гэлцдэг. Тэгвэл "Хүннү ресурс”-ийн дээрх  асуудал төрийн харааны хаагуур өнгөрснийг мэдэхгүй. Нэг  бол төр, засаг  уул уурхайнханд тал засч,  нүдээ тас аньчихдгаас үүдэлтэй. Эсвэл  дээрээ суудлаа олохгүй болохоор  доороо гүйдлээ олохгүй гэгчээр улс орноо "Эзэнгүй айл” шиг болгосных биз. Эзэнгүй айлд орж ирсэн хүн юуг  нь ч авсан яадаг юм гэж  "Хүннү ресурс”-ийн удирдлагууд бодсон шиг байгаа юм. Гэхдээ олон нийтийн хувьд бурууд нүд хурц гэдэг зарчим хэвээр, тиймдээ ч "Хүннү ресурс” олон нийтийн хараанаас  мултарч чадалгүй, хэвлэлүүд араас нь нэхэл дагал болон бичсээр байгаа юм.

"Үнст худаг”-ийн ордыг "үнс” болгосон хэрэг явдалд эцсийн цэг тавигдах болоогүй бол  дээр нь  дахин  нэг асуудал нэмэгдэж   хэл ам татлаад байгаа.  "Хүннү ресурс” –ийн толгой компани болох "Банпу” Монголын ашигт малтмалын лицензийг хууль бусаар хадгалж байна  гэсэн мэдээлэл "Удахгүй олон улсын хөрөнгийн бирж дээр зарах гэж байна” гэсэнтэй агаар нэг сонсогдож байгаа юм.  Тэгээд ч  "Хүннү ресурс”  нүүдэлчдийн өвөг Хүннүгийн нэрээр компаниа  нэрлэсэн л болохоос  ямар Монголын ашигт малтмалын  түүх,  архивын газар биш,  хадгаламжийн газар бүр ч  биш. "Үнст худаг”-ийн ордыг зарсан нь үнэн юм бол Монголын ашигт малтмалын лицензийг зүгээр хадгалж байна гэж юу байхав. Өнөөдөр Монголын жирийн иргэн Дорж, Батын хэнд ч ийм эрх байхгүй. Тэр тусмаа өнөөдрийнх шиг  АТГ-аар айлгаж, аж ахуй нэгж, компанийн эрхэнд халдаж, төрийн байгууллага, хувийн хэвшлийн дарга, захирлыг  цагдан хорьж, зарим нь торны цаана  амьсгал хурааж, хөлс хүчээрээ бий болгосон хөрөнгө нь үрэн таран болж, пүүс компани нь дампуурч байгаа   ийм цаг үед тэгж том  толгой гаргах хүн  Монголд л лав байхгүй. Харин Монголд орж ирж, дураараа дургиж яваа "Банпу” компанийн Монгол дахь гар хөл болсон,  "Хүннү ресурс” гэгч компани, түүний захирал Марк Д Умент гэгч нөхөрт бол байна аа.

 Монгол Улс  сүүлийн хэдэн жил алт, зэс, нүүрс гэх мэт байгалийн баялгаа гадагш гаргаж, иргэдээ баян чинээлэг амьдруулна гэж амласан.  Баялгийн үр шим нь  хэдхэн хүн, цөөн гэр бүлийн халаасанд орж, онгорхой нүхээр дүүрэн хоосон орон болохдоо туллаа. Өнөөдөр эдийн засаг хүндэрлээ, валютын ханш чангарч төгрөг цаас боллоо, өрхийн амьжиргаа уналаа гэсэн мэдээлэл айл бүрийн хаалгыг тогшиж, нийгмийн уур хилэнг бадрааж байна. Уг нь манай улс газар, түүний доорх баялаг ард түмний мэдэлд байна гэж тунхагласан Үндсэн хуультай улс.  Ашигт малтмалын баялгаа иргэддээ тэгш хуваарилж өгчихөөд баян амьдарч байгаа Араб шиг  биш юм гэхэд, ашиг харсан гаднын тэнэмэл компани, захирал нэртэй  овжин хулгайч нарт алдаад дуусгачихгүй юм сан.

Л.ХЭРЛЭН ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН

Хуульгүй Монгол гэж андуурсан “Хүннү ресурс” даварч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани