Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Халх голын дайнд Дорнод аймаг дахь Тагнуулын газрын гүйцэтгэсэн үүрэг

Халх голын дайн нь 1935 оны 12 дугаар сард Япончууд Халхын сүмийг эзлэн авснаар эхлэл нь тавигдсан гэж үздэг.

1939 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсанд Дорнод аймаг дахь хэлтсээс ”Японы тал Дорнод хилээр хууль бусаар зөрчсөн тухай” мэдээлснээр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Дотоод явдлын яаманд японы зүгээс БНМАУ, ЗХУ-ын эсрэг явуулж буй улс төрийн бодлого, тус улсуудад довтлох гол болон туслах чиглэлд төвлөрүүлж байгаа цэрэг, арми, техникийн хүч нөөц, ард иргэдийн санал сэтгэлийг судлах, дайсны тагнуулын зохион байгуулалт, Монгол-Зөвлөлтийн эсрэг явуулж байсан тагнуул, хорлон сүйтгэх, хил зөрчих, дээрэм хийх, өдөөн хатгах үйл ажиллагааг урьдчилан илрүүлэх, хилчидтэй хамтран таслан зогсоох, эх орноосоо урвагчдыг баривчлах, байлдааны үед цэргийн командлалыг цаг үеэ олсон үнэн зөв мэдээллээр хангах үүрэг оногдсон юм.

ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсан Халх голд цэргийн бэлтгэлтэй танилцаж байгаа нь.1939 он

Дотоод явдлын яам үйл ажиллагаагаа дайны нөхцөл байдалд зохицуулан гүйцэтгэхийн тулд байлдааны өмнөх буюу тайван цагийн, дайчилгааны, байлдааны гэсэн 3 хэсэгт ангилж, улс төрийн талаар итгэмжгүйчүүдийн бүртгэлийг гарган дайчилгааны өмнө буюу дайчилгааны үед хяналтанд авах, бүртгэлд авагдсан гадаадын харьяатуудыг тус улсаас гаргах ажлыг зохион байгуулжээ. Түүнчлэн фронтын ар талд болон хилийн чанадад үүрэг гүйцэтгэх тагнуулчдын судалгааг хийж, тэдэнтэй холбоо барих нууц тэмдэг дохиог бэлтгэснээс гадна байлдааны үед фронт болон ар талд зохион гүйцэтгэх ажлыг УАХБ-ын Тусгай хэлтэс гардан хариуцаж, байлдааны штаб, корпусын дэргэд тусгай хэлтэс, дивизийн дэргэд тусгай тасаг байгуулахаар болжээ.

Дорнод хязгаарт зохион гүйцэтгэх ажлыг цагийн байдалд зохицуулах зорилгоор ДХЕГ-ын орлогч дарга Б.Аюуш 1935 онд тус аймагт очиж, төвөөс Дорнод аймаг дахь хэлтэст таван ажилтныг томилж, Тамсагбулагийн VI дугаар дивизийн дэргэд Раковский сургагчтай тусгай анги байгуулан харилцаа холбоог сайжруулахын тулд Эрээнцавд цахилгаан шуудан хорооны сургагч Милучинг суулгаж, Улаанбаатар, Өндөрхаан, Баянтүмэний холбоог 24 цагийн жижүүртэй болгожээ. Үүний хамт “байлдааны үед баривчлан тусгаарлах” хүмүүсийн тухай асуудлыг УАХБ-аас боловсруулж, Улаанбаатар хот дахь хоршоодын агуулахууд, Монгол банк, радио буудал, Монголтранс, үйлдвэр комбинатыг цагдаа харуултай болгох саналыг Засгийн газарт тавьж, бараа таваарын хадгалалт, зам харилцааны хяналтыг орон нутгийн хэлтэс, ангид даалгаж, хил нэвтрэн ирэгчдэд тавих хяналтыг чангатгасан байна. Мөн 1935 онд Дорнод аймаг дахь тусгай хэлтсийн харьяалах хилээр гадаадаас орж ирэгсдээс 70 хүнийг буцаасан байна.

УАХБ-ын ажлыг байлдааны нөхцөл байдалд зохицуулах зорилгоор 1939 оны 5 дугаар сарын 17-нд  ДЯЯ-ны сайд Х.Чойбалсангаас  2328 тоот шифрээр Дорнод аймаг дахь Тусгай хэлтсийн дарга Н.Шаравт “... дарга, цэргүүдийн зан байдал, санал сэтгэгдэл хэрхэн болох, нам улс төрийн ажлын дутагдлыг мэдэгдэж арга хэмжээ авхуулах, эсэргүү ятгалга ухуулга гаргах, эх орноосоо урвах, сэжиг бүхий цэргийн албан хаагчдыг ангийн удирдлагад нь мэдэгдэн төвд татуулах, хорлон сүйтгэх явдлаас урьдчилан сэргийлэх, V дугаар дивиз байлдаанд хэрхэн бэлтгэснийг шалгаж, төвд /ДЯЯ-ны сайдад/ мэдэгдэх, дивизийн дэргэдэх тусгай ангиуд харьяалах ангийнхаа хамт байлдааны талбарт явж, корпусын хэлтэс Баянтүмэнд үлдэж байцаалтын ажлыг үргэлжүүлэх”-ийг даалгав. Мөн Замын-Үүд, Дарьганга, Эрдэнэцагаан, Халх гол, Тамсаг, Хэрлэнгийн отрядын дарга, сургагч нарт “ ... Хил хавьд сэжиг бүхий этгээд үзэгдсэн болон баривчлагдсан хүмүүст авсан арга хэмжээ, онцлог учрал, дайсны бөөгнөрөл, хил нэвтэрсэн байдал, тулгаралт будлианыг 2 цаг тутам төвд мэдэгдэж байх, заставуудын хооронд морин өртөө байгуулах”-ыг, 2335 тоот шифрээр “Японы тагнуулыг цаг тухайд илрүүлэн баривчлах, үйлдвэр, худалдаа аж ахуйн байгууллага, агуулах, станцуудыг хамгаалах арга хэмжээг авах, аймгийн утсан харилцааг хяналтанд авах, эмзэг чухал объектын дотор сөрөх тагнуулын ажлыг хүчтэй болгох”-ыг орон нутгийн албадын дарга нарт үүрэг болгосноор, тус хэлтсийн байлдааны нөхцөл байдалд үйл ажиллагаагаа зохион байгуулах үндсэн чиглэл болсон байна.

Халх голын дайны үед ДЯЯ-наас фронтод УАХБ-ын ажлын уялдааг нягтруулан ойртуулахын тулд 1939 оны 7 дугаар сарын 25-нд фронтын тусгай группийг 48 хүнээр бүрдүүлэн зохион байгуулж Баянбүрдийн отрядын дэргэд төвлөрүүлэн даргаар нь энхжүүлэгч /одоогийн хошууч цол/ Нямаагийн Шарав, орлогч даргаар хүмүүжүүлэгч /одоогийн дэслэгч цол/ М.Өлзийт, сургагчаар Ступин, дивизийн нэгдсэн ар талын төлөөлөгч Н.Дамдин, их бууны дивизионы төлөөлөгч, хүмүүжүүлэгч Д.Чүлтэмсүрэн нарыг томилон ажиллуулжээ.

Хил хязгаарын сумдад гүйцэтгэх ажлыг эрчимжүүлэх гадаадтай харилцаатай байсан гадаадад оргохыг завдсан этгээдүүдийг тухай бүр илрүүлэн таслан зогсоосон нь 1939 оны 8 дугаар сард авагдсан тагнуулын мэдээг шуурхай шалгаж баргын томоохон ноёнтой харилцаатай байсан гавж О.Жамбалжамцыг илрүүлж, Асгат сумын Дагва нарын этгээдүүд японы цэргийн хүчийг магтаж “...Япон Балчингийн цэрэг ардын засгийг устгана....” гэсэн цуурхалыг гаргаж, тараасныг илрүүлж дайчилснаас гадна Улаанбаатар хотоос Төв, Хэнтий аймгаар дамжин Дарьганга, Асгатаар гадаадад гарч холбоо барихаар явсан японы холбоочин Ц.Данзанг баривчилснаар харагдаж байна.

Хилийн чанад дахь үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд 1939 оны 7, 8 дугаар сард Бандид гэгээн, Долнуурын чиглэлд 4, Дунд гүнд 2, Зүүн сөнөдийн хошууны Дарь Эхийн сүмд 2, Батхаалгад 2, Мянган засаг, Зүүн гүн, Дөрвөд вангийн хошуу зэрэгт 8, Зүүн сөнөд, Баруун үзэмчин хошуунд 4 тагнуулчийг тус тус явуулж, тусгай арга хэмжээг зохиожээ.

1939 оны зун тагнуулын хэлтсээс зохион байгуулж, Манжуурын төмөр замыг дэлбэлэх үүргийг Б.Чилхаа Л.Рэнцэн, Д.Санжаажамц, Я.Наваан нарыг дагуулан амжилттай гүйцэтгэсэн.

Мөн Мягмарын Балдан хилийн цаана бөөгнөрч байсан квантуны болон түүний хөлсний цэргийн анги, салбарын байрлал, тоо хэмжээ, хүчин чадал, барга, өвөрмонголчуудын талаар судлах зорилготойгоор 1939 оны 5 дугаар сарын сүүлчээр хэд хэдэн удаа хил нэвтрэн квантуны зарим цэргийн ангийн байрлалыг тогтоосон, 6 дугаар сард Баргын Ганжуур сүмийн ойролцоо байсан ангийн байрлал, тэнд нисэх онгоц 27, ачааны машин 26, их буу, хуягт байгаа болон Овоот сүм, Амгаланд баргын голдуу монгол цэрэг бөөгнөрсөн тухай үнэтэй мэдээллийг авчирснаас гадна 8 дугаар сард Баргын Лодон хамбын сүмийг шатаах даалгаврыг амжилттай гүйцэтгэжээ.

Хилийн чанадад тагнуулын болон хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахаас гадна эсэргүүцэн тагнах ажлыг чадварлаг явуулж японы гар хөл болсон тэдний үйл ажиллагаанд туслалцаа үзүүлдэг иргэд, малчид, эх орноосоо урвагчдыг цаг алдалгүй илрүүлж байжээ. Тухайлбал, 1936 онд Тамсагбулагийн 6 дугаар дивизийн Буландэрсний харуулын цэрэг Ө.Тоомой, Цайдамын харуулын цэрэг Одхүү, Чунаг, Лэгцэг, Лувсанбат, Дондог нарын 37 цэрэг оролцсон японы тагнуул, эх орноосоо урвагчдын бүлэг хэргийг боловсруулжээ.

Корпусын Тусгай хэлтсийн дарга, энхжүүлэгч Шарав, мөн корпусын Тусгай хэлтсийн сургагч Ступин нараас Дотоод явдлын яамны сайд Х.Чойбалсан, ерөнхий зөвлөх Мальков нарт 1939 оны 10 дугаар сарын 15-ны өдөр  байлдааны өмнөх бэлтгэл, байлдаан хэрхэн болж өрнөсөн, түүнд Монголын зэвсэгт хүчин бэлэн байсан эсэх, дайнд тагнуулын байгууллагын оролцоо, гүйцэтгэсэн үүргийн талаар танилцуулсан “маш нууц”-ын зэрэгтэй “1939 оны 5-10 дугаар сар хүртэл Монголын дорнод хязгаарт болсон Халх голын байлдааны дүнгийн тухай илтгэл мэдээ”-г явуулж байжээ.

Халх голын байлдаанд оролцсон Дорнод аймаг дахь УАХБ-ын ажилтнуудын байгуулсан гавьяаг төр, засгаас өндрөөр үнэлэн Т.Содномдаржаа, Бат-Очир, Д.Бат, Ю.Готовдорж, Д.Чүлтэмсүрэн, Ц.Мижиддорж, М.Сандагжав, Б.Дордог, З.Дондог, Б.Дэмчиг, сургагч Ступин, орчуулагч С.О.Устаев нар болон тус байгууллагын шугамаар тусгай үүрэг гүйцэтгэсэн 30 гаруй хүн төрийн дээд одон, медалиар шагнагдсан байна.

ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсан Халхын голд. 1939 он

     

  ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсан, И.А.Иванов нар фронтын их бууны галын байранд. 1939 он

       Эх сурвалж: Тагнуулын Ерөнхий газар

Халх голын дайнд Дорнод аймаг дахь Тагнуулын газрын гүйцэтгэсэн үүрэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани