Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Оюутолгой"-н эзэмшигчийн хувьцааны ханш унасан гурван шалтгаан

Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз хилл ресурс” компанийн хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн бирж дээр 0.69 канад доллар, Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр 0.53 ам.доллар байна. Өмнөх улиралд ханш хоёр ам.доллар даваад байсан юм. Ханш унахад хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн.

Шалтгаан 1.

 Монголын талаас далд уурхайн гэрээнд засвар хийх шаардлагатай гэж дүгнэсэн. Цаашлаад цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Засгийн газрын зарим гишүүд хэлсэн. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 23-нд  “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг тавдугаар сард Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн. Ингэхэд,

-Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр ашиг, өгөөж буурчээ.
-Оюутолгой төсөл барьцаанд тавигдсан байна. Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувьд ногдох хувьцааг эс тооцвол бүх хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал, орж ирэх данснуудыг барьцааны агент “Стандарт Чартеред банк”-инд дамжуулан барьцаанд тавьсан.
-Ямар нэгэн эрсдэл үүсэхэд хөрөнгө оруулагч тал гэрээний эрхээ шилжүүлэх, аливаа этгээдэд Оюутолгой ордыг барьцааны хөрөнгөтэй нь худалдаад гарахыг үгүйсгэхээргүй болсон байна.
-Хөрөнгө оруулалтын дүнд тавих хяналт байхгүй байна. Төслийн төлөвлөгдсөн болон авсан зээлийг бүрэн ашиглаагүй байна.
-Дубай хотноо байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна.
-Гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэдгийг онцолсон юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

“Рио Тинто” компани менежментийн ашиг 2017 онд 133 сая ам.доллар, мөн өртөг дэх мэргэжлийн үйлчилгээ гээд 69 сая ам.доллар, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү нь 470 сая ам.доллар байгаа юм. “Рио-Тинто”-гийн авч буй ашиг 2017 оны байдлаар 744  сая ам.доллар, Монголынх 175 сая ам.доллар. Ийм л харьцангуй байна. “Рио-Тинто” хөрөнгө оруулагч компани бус харин мөнгө хүүлэгч компани байна. Бид энэ компанийг хөрөнгө оруулагч гэж дөвийлгөх  ч хэрэггүй.

Шалтгаан 2.

Тэгвэл дараагийн шалтгаан нь өнгөрсөн сард “Туркойз хилл ресурс” далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ гэрээгээр тохирсноос 1.2-1.9 тэрбум ам.доллараар илүү гарах хэмжээнд очсон тухай зарласан. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшлох талаар зарласан. Тодруулбал, батлагдсан зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд  чулуулгийн нөхцөл байдал тогтворгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нарийвчилсан дата мэдээллээс илэрхий байна. Иймд төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон. Үүнээс улбаалан дунд түвшний тээвэрлэлтийн зам, хүдэр тээвэрлэх систем зэрэг гүний уурхайн дэд бүтцэд нэн чухал байгууламжуудыг өөр газар барих, эсвэл бүр барихаа болих шаардлага үүсэх магадлалтайг судалгаанаас харж болно. Мөн гүний уурхайн ашиглалтын үед хүдрийн панелуудыг олборлох дарааллыг эргэн авч үзэх шаардлагатай болж байна.

"Оюутолгой"-н эзэмшигчийн хувьцааны ханш унасан гурван шалтгаан

Энэхүү дүн шинжилгээгээс хамаарч олборлолтын эхний панел буюу “ Панел 0”-ийн зураг төслийн эцсийн хувилбар гарах бөгөөд шинэчлэн боловсруулах ажил 2020 оны эхэн хүртэл үргэлжилнэ. Техникийн чанартай бусад асуудлыг тооцож үзвэл нарийвчилсан үнэлгээ 2020 оны хоёрдугаар хагаст бэлэн болохоор байна. Үүнд гүний уурхайн төслийн үлдсэн ажлыг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол багтах бөгөөд зураг төслийн сонголтоос улбаалж гарах өөрчлөлтийг тусгасан байна.  Бидний судалж буй загварууд бүгд тогтвортой үйлдвэрлэлд хүрэх замыг зааж өгнө, гагцхүү хуваарь, зардлын ялгаатай юм. Одоогоор эдгээр үнэлгээний зарим нь концепцийн шатанд, зарим нь цар хүрээ, далайцыг тодорхойлох шатанд байгаа тул эцсийн үнэлгээг гаргах хүртэл судалж нягтлах зүйлс их байна. Урьдчилсан мэдээллээс харахад зураг төслийн аль хувилбарыг сонгохоос шалтгаалаадгүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарын хооронд эхлэхээр байгаа нь 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойшлох юм. Босоо ам 2-ын бүтээн байгуулалтын явцад геотехникийн болон бусад хүндрэл гарах магадлалтай эрсдлийн 8 сарыг тус хугацаанд оруулж тооцсон болно. Илүү тодорхой тов гаргахын тулд нарийвчилсан үнэлгээг хийж байна. Дээр дурдсан үнэлгээнүүдийн үр дүнгээс шалтгаалаад гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу байна.Энэхүү урьдчилсан тооцоололд ажлын бүтээмжийг мөн урьдчилан тооцоолж багтаасан болно. Нарийвчилсан үнэлгээг эцэслэн гаргах үед өөрчлөгдөж болзошгүй” гэсэн юм.

“Рио Тинто” компанийн Өсөлт, инновацийн группийн гүйцэтгэх захирал Стивен Макинтош

Бид 2019 онд гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд хэд хэдэн чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гаргалаа. Гэхдээ чулуулгийн нөхцөл байдал бидний төсөөлж байснаас хүнд байгаа тул гүний уурхайн төлөвлөгөөг дахин нягталж, хэд хэдэн хувилбарыг авч үзэх шаардлагатай болж байна. Ийм өргөн далайцтай, нарийн түвэгтэй төслийг хэрэгжүүлэхэд хугацаа хойшлох явдал цөөнгүй тохиолддог. Манай баг ихээхэн ач холбогдолтой энэхүү төслийг амжилтад хүргэх, зөв хувилбарыг олоход онцгойлон анхаарч байгаа.

Шалтгаан 3.

Ханшийн уналтын дараагийн шалтгааныг Эдийн засгийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ гадаад худалдааны дайнтай холбон  тайлбарлажээ. Түүний хэлснээр “Эцэстээ сүүлийн 30 өдрийн хувьцааны дундаж хаалтын ханш 1 ам.доллараас бага түвшинд ирсэн тул Нью Йоркийн хөрөнгийн биржийн бүртгэлийн журмын дагуу ханшаа 1 ам.доллараас дээш түвшинд хадгалах ямар арга хэмжээ авах гэж байгааг тодруулсан албан бичгийг компани хүлээн авлаа. Албан бичгийн хариуг компани удалгүй өгөх үүрэгтэй. 2013 онд далд уурхайн хөрөнгө оруулалтыг зогсооход хувьцааны ханш 4 ам.доллар гаран байсан. 2015 он хүртэл Дубайн гэрээг байгуулах хугацаанд 2.5 ам.долларт хүрч буурч байлаа. Харин гэрээ байгуулах тэр цаг мөчид 4 ам.доллар хүрч байсан юм. Тэгвэл энэ удаад түүх давтагдаж байна. Өмнөхөөс ялгаатай нь гэвэл энэ төслийн үр ашиг бүрэн бүтнээрээ гарах хугацаа /далд уурхайн олборлолт эхлэх/ ердөө 2-3 жил орчим гэж тооцоож байгаа. 2015 онтой харьцуулахад далд уурхайн бүтээн байгуулалт эцсийн шатандаа орчихсон явж байгаа.Харин хувьцааны ханш 0.5 ам.долларт хүрчихсэн. Эсрэгээр 5 ам.долларт хүрэх ёстой бус уу?

Энэ бүхэн надад үнэт цаасны шинжилгээний эцэг Бэнжамин Грахамын хэлсэн “Би 1 ам.долларын үнэ цэнэтэй хувьцаан 50 центээр авах дуртай" үгийг санаад оруулж байна” гэсэн юм.

Эх сурвалж: Eagle.mn 

"Оюутолгой"-н эзэмшигчийн хувьцааны ханш унасан гурван шалтгаан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани