Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Жаст-ын Ш.Батхүү, Г.Алтан нарын “Олон Овоот”-ыг бултуулах операци амжилттай үргэлжилж байна

Ш.Батхүү хэрхэн худалдан авагч болсон түүх

Улс төрийн хүчнүүд Засгийн эрхэнд гарангуутаа Эрдэнэт үйлдвэрийг онилдог гэхэд болно. Эрдэнэт үйлдвэрээс мөнгө авч яваад ямар ч хамаагүй бараа таваар нийлүүлж (Шахааны бизнес л дээ) дундаас нь ашиг олдог, зэсийн баяжмал аваад хар зах зээлд гаргадаг сүлжээ бий. Энэ сүлжээг сонгуульд ялсан намын удирдлага, түүний бүлэглэл хяналтандаа авахын төлөө улайран тэмцдэг гэхэд болно.
Нэгэн цагт зэсийн баяжмалын хамгийн том сүлжээг Н.Энхбаяр хянаж байсан. Нэг удаагийн зэсийн баяжмалын ашгаас 500 сая төгрөг өгөхөд чамлаад авсангүй гэх яриа байдаг юм. Н.Энхбаярын эрх мэдэл, улс төрийн нөлөө буурахын хэрээр С.Баярын улс төр, бизнесийн бүлэглэл зэсийн баяжмалын зах зээлд хүч түрэн орж ирсэн. Тэр бүлэглэлийн гол төлөөлөгч бол “Жаст”-ын хэмээх Ш.Батхүү юм.
“MSC”, “Жамп”, “Монхангай” зэрэг компаниудад гүйцэтгэх захирал хийж байсан, өөрийн гэсэн хөрөнгө хуримтлуулж чадаагүй тэрээр асар богино хугаацаанд хөл дээрээ боссон. Өөрөөр хэлбэл нэг л өглөө босоод ирэхэд “Жаст” группын захирал Ш.Батхүү гэдэг нөхөр бүгдийг залгиж эхэлсэн гэхэд болно. Монгол Улсын мах, нефть, санхүүгийн салбарыг хянах хэмжээний акулыг Ерөнхий сайд С.Баяр бий болгосон түүхтэй юм билээ.
“Жаст”-ын хэмээх Ш.Батхүүг бүхнийг худалдан авагч болгоход хамгийн их нөлөө үзүүлсэн бизнес бол Эрдэнэт үйлдвэр байв. Тэрээр Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээлсэн олон сая ам.доллараар “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг худалдан авч хар зах зээл рүү гаргадаг болжээ. Ингэж зэсийн баяжмалын ченж хийснээрээ зах зээл дээрх худалдан авагч болж чадсан юм.
Махны бизнес ч л гэхэд “Мах импекс” компаниас бусдыг нь хамсан. Энэ зах зах зээлийн 95 хувийг дангаараа хянаж “Нөөцийн мах” гэгчийг санаачлан батлуулж ашиг орлого олж байв. Гэсэн хэдий ч сэтгэл ханалгүй “Монгол шуудан”, “Хадгаламж” банкыг худалдан авч Монгол Улсыг хэрсэн санхүүгийн 500 гаруй сүлжээтэй болж чадсан.Ингээд зогсч чадалгүй дэлхийн хэмжээний ордод тооцогддог алтны “Олон овоот”-ын ордыг авч гайхагдаж байлаа. Мөн таван жилийн дотор “Алтжин”-гийн нефтийн бизнесийг өөрийн шатахуун түгээх станцуудтайгаа нийлүүлснээр энэ салбарт томоохон тоглогч болсон юм.
Түүнд бүтээсэн бүтээн байгуулалт гэж байсангүй. Түрээсийн байранд офисслодог хэрнээ бүгдийг худалдан авах гэж улайрч байсан нь харагддаг. Ш.Батхүү хэмээх шатрын хүүгийн ард С.Баяр болон оросууд урагш түлхэж байсан болов уу. С.Баяр болон оросуудын хүч нөлөө буурахын хэрээр Ш.Батхүүгийн бизнес хумигдаж худалдагч авагчаас хулгайч болох зам эхэлсэн гэхэд болно.
2012 онд улс төрийн тавцанд АН гарч ирснээр Ш.Батхүүгийн бизнес буюу Эрдэнэтийн зэсийн баяжмал олдохоо байсан. С.Баярыг улс төрийн тавцанд мөнх юм шиг санаж явсан гайгаар “Стандарт” банкны 109 сая ам доллар нэхэгдэж Засгийн газар “Саалийн үнээ” болох Эрдэнэт үйлдвэрээ тавиад туучихаас өмнө “Хадгаламж” банкыг мэдэлдээ авлаа.
“Жаст”-ын Ш.Батхүүгийн мэдэгдэж байгаагаар “Хадгаламж” банк Монгол банкны нөөцийн санд 200 тэрбум, салбаруудаа 150 тэрбум төгрөгтэйгээс гадна 60 гаруй тэрбум төгрөгийн үнэт цаастай гэж байгаа. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь 35 хувьтай, яг ашиг олох дээрээ болчихсон, арилгасан сонгино шиг банк болсон аж. Гэтэл ийм сайн банкыг Засгийн газар яагаад Төрийн банктай нийлүүлэв. Банкуудыг нийлүүлж байгаад цохидог хууч өвчин нь сэдрэв үү.

“Олон овоот”-ыг онгойлгох гэж оролдсон нь

“Олон овоот” бол цоожтой авдар л гэсэн үг. Хэр баргийн аавын хүү онгойлгох хэмжээний авдар биш юм. “Жаст”-ын Ш.Батхүү “Олон Овоот”-ыг онгойлгохын тулд Ч.Ганзориг, Д.Сугар нарын гарын үсгийг дуурайлган Өмнөд Африкийн “Стандарт” банкыглуйвардсан хэмээн мэдэгдээд байгаа юм. Тэгэхээр дампуурлын гол буруутан “Олон овоот” хэмээх хангай дэлхийн баялаг болон хувирав.
Түүний өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлийн гол буруутан нь Ц.Мянганбаяр хэмээх луйварчин болж таарлаа. Түүнтэй нийлсэн, учирсан өдөр хоногууд алдаа байсан мэт ярьж, бичүүлж эхэлжээ. Тэгэхээр гол буруутан болоод байгаа “Олон Овоот”-ын ордод алт бий юу. “Жаст”-ын Ш.Батхүү “Найдвартай юу” гэхэд Ц.Мянганбаяр “Найдвартай” гэснээс болоод тусгай зөвшөөрөл шилжсэн хэрэг үү.
“Соц” нийгмийн үед эдийн засгийн харилцан туслалцах орны геологичид “Олон Овоот”-ын ордыг алтны асар их нөөц буюу 8-11 тонн хэмээн тогтоосон түүхтэй байдаг юм. Гэхдээ бүрэн гүйцэд хайгуулын ажил хийгээгүй юм билээ. Зах зээлийн нийгэм эхлэнгүүт “Монгол газар” компанийн Ц.Мянганбаяр “Олон овоот”-д эзэн сууж нөөц батлуулсан. Эрдэс баялагийн зөвлөлөөс энэхүү ордод 18,5 тонн алт бий гэсэн дүгнэлт гаргав.
Үүний дараагаар Канадын “Вардроп Инженеринг” гэдэг компани хайгуул хийж “Олон Овоот”-ын ордод 25 тонн алт бий гэсэн тайлан гаргажээ. Энэ бол гайхалтай мэдээлэл байлаа. Канадын “Вардроп Инженеринг” компанийн дүгнэлтээр хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргадаг, дэлхийн санхүүгийн байгууллага хүлээн зөвшөөрч мөнгө өгдөг гол үзүүлэлт байсан юм. Канадын “Вардроп Инженеринг” компанийн тухайд мөн л “Олон Овоот”-ын нөөцийг бүрэн тогтоогоогүй. Хоёр зуун метр гүн өрөмдлөг хийгээд 25 тонн алтны нөөцтэй гэсэн болохоос 700-800 метр хүртэл яваагүй. Хэрвээ ийм хэмжээний өрөмдлөг хийсэн бол 100 тоннын нөөц ч бий гэсэн таамаг байдаг юм билээ.
Ц.Мянганбаярыг гадны компаниар хайгуул хийлгэж байхад “Жаст”-ын Ш.Батхүү шүлсээ залгиад дэргэд нь байсан. Өөрөөр хэлбэл “Олон Овоот”-ын ордод 25 сая тонн алт бий гэсэн итгэл үзэмшлийг Ц.Мянганбаяраас илүү авсан байх магадлалтай юм. Ингээд тус ордыг ашиглахаар Ц.Мянганбаяр үйлдвэр барьж, зам засч, тоног төхөөрөмж худалдан авч ажил эхлүүлж байлаа. “Олон Овоот” бол 10-20 сая ам.доллараар нэг хоёр жилийн дотор ухчих орд биш байв.
Одоогоос арван жилийн өмнө Ц.Мянганбаяр “Олон Овоот”-ын төслийг манай банк санхүүгийн байгууллагууд санхүүжүүлж дийлэхгүй. Үр дүн ч нэг хоёр биш арван жилийн дараа гарах том орд” хэмээн ярилцлага өгч байсан. Гэсэн хэдий ч мань эр “Олон Овоот”-ын төсөл рүү яваад орчихсон юм билээ. Түүний үйл хөдлөл бүхнийг Ш.Батхүү мэдэж байсан учраас шатахуунаар хангаж байсан. Шатахууны төлбөрийг Японы “Иточу” компани хийж байсан аж. Яагаад гэвэл “Иточу” компани “Олон Овоот” төслийн батлан даагч байжээ.
“Олон Овоот”-ын төслийн ашиглалтын ажил эхлээд нэг их удаагүй байхад “Анод”, “Зоос” банкны санхүү хүндэрч хамгийн их зээлтэй хэмээн Ц.Мянганбаяр цоллуулж улс төрийн дарамт шахалтын талбар болоод байлаа. Энэ үед шатахуун нийлүүлэгч Ш.Батхүү “Олон Овоот”-ын төслийг авах, хамтран оролцох хүсэлт тавьсан аж. Яг цагийг нь олж санал тавьсан байдаг.
Гэвч Ц.Мянганбаяр яаран түүнийг төсөлд оруулчихсангүй. Гэтэл Ш.Батхүү шатахууны арав гаруй тэрбум төгрөгөө нэхэхээс гадна төсөлд 50:50 орж ирэхийг хүсэмжлэх болсон аж. Ямартай ч Ц.Мянганбаяр “Олон Овоот”-ын 80 метрийн гүнээс дөрвөн тонн алт олборлож “Голдман сакс” банк болон бусад өр ширээ үе шаттайгаар дарж байжээ.
Богино хугацаанд дөрвөн тонн алт олборлосон хэдий ч банкны дампуурал Ц.Мянганбаярын нэртэй холбогдон яригдсаар байсан юм. Тийм учраас мань эр Ш.Батхүүд“Олон Овоот”-ын 50 хувийг эзэмших, нэмж хөрөнгө оруулахыг зөвшөөрчээ. Хамтраад нэг их удаагүй байтал Ш.Батхүү “Мянганбаяраа чи “Олон Овоот” төслөө надад бүрэн өгчих. Би гаднаас 40 сая ам.долларын зээл авах гэтэл чиний нэрийг сонсоод дургүйцээд байна”гэсэн аж.
Банкны дампуурал, улс төрийн дарамтаас залхсан Ц.Мянганбаяр “Олон Овоот”-ын ордыг, орд босгоход зарцуулсан 186 тэрбумын өрийн хамт өгөхөөр болжээ. Харин Ш.Батхүү Солонгосын хайгуулын компаниар дахин өрөмдлөг хийлгэж 20 гаруй тонн алт бий гэсэн дүгнэлтийг хийлгэж авчээ. Өөрөөр хэлбэл Ц.Мянганбаярын амаар биш Эрдэс баялагын зөвлөл,Канадын “Вардроп Инженеринг” компани, “Соц” нийгмийн геологичдын хайгуулын ажиллагаа, Солонгос компанийн хяналтын өрөмдлөгийг үндэслэн “Олон Овоот”-д эзэн суух гэсэн дур хүслээ биелүүлж чаджээ.

Ц.Мянганбаяр Ш.Батхүүд юу өгчихсөн юм бэ?
Нийт 16 тусгай зөвшөөрөл өгсөн байсан. Дөрвөөс бусад нь хайгуулын тусгай зөвшөөрөл. Зөвхөн алтны бус жонш, шохойн чулууны орд ч бий. Хамгийн сайн чанарын 2.8 тэрбум ам.долларын үнэ хүрэх нөөцтэй, өндөр агууламжтай жоншны ордыг Батхүүд зүгээр л Олон овоотоо дагуулаад өгчихсөн. Ийм хэмжээний ам.долларын жонш олборлож болно гэдгийг Ш.Батхүү болон геологийн мэргэжилтнүүд хэлээд байгаа юм. Яагаад энэ жоншны ордын талаар дуугарахгүй байна бэ.
Ш.Батхүү “Олон овоот”-ын эзэн болонгуутаа 30 сая ам.доллароор хөрс хуулалт хийж нэг тонн алт олборложээ. Гучин сая ам.доллараар хөрс хуулалт хийгээд 45 сая ам.долларын алт авсан байдаг. Үүнээс нэг их удалгүй Ш.Батхүү “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр намайг хулхидчихлаа. “Найдвартай” гэхээр нь орчихсон юм” хэмээн ярих болжээ.
Газрын гүн рүү 20 метр ухаад нэг тонн алт ухсан хэрнээ ингэж яриа дэгдээхийн учир юу байсан юм бол. Зарим айлын жорлонгоос ч бага юм. Тэрээр олон улсын хайгуулын компани, геологичдын үгийг сонсолгүйгээр шороо зөөсөөр л байсан аж. Ингээд тэр бүх алтныхаа амсар дээр ирээд хазаарынхаа амгайг татлаа. Эндээс л хамаг асуудал эхэлдэг юм. Олон улсын компани, геологичид Ш.Батхүүд “Олон овоот”-ын нөөцийг бүхэлд нь биш хэсэгчлэн авах хэрэгтэй. Эхлээд хамгийн их нөөц рүүгээ орох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Харин Ш.Батхүү бүх алтыг хамахаар шийдэн 30 сая ам.долларын шороо ухсан аж. Ингээд бүх алтаа хамахын өмнө шуурга дэгдлээ.
“Олон овоот”-ын ордоос бус Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж “Стандарт” банкыг хулхидсан асуудал босч ирсэн. Энэ шуугианыг дарахын тулд “Олон Овоот”-ын орд нөөцгүй байсан хэмээн бэлдсэн жүжгээ тавьжээ. Ингээд олон нийтээр өрөвдүүлэн 400 гаруй тэрбум төгрөгийн активтай банкаа Төрийн банкинд бэлэглэсэн мэт жүжиг тавьсан юм. Тэрээр улс төрийн хүчин солигдонгуут “Стандарт” банкны асуудал босно гэдгийг мэдэж байсан.
Энэ асуудал босонгуут “Олон Овоот”-ыгхамтрагч Г.Алтандаа өглөө хэмээн зарлав.Хэрвээ нэг ч тонн алтны нөөцгүй, Ц.Мянганбаярт хулхидуулсан юм бол өрх толгойлсон эмэгтэй Г.Алтанг дахин мэхлэх хэрэг байв уу. Г.Алтан энэ төслийг авч гэмээнэ Олон Овооттой хамт ирсэн 300 гаруй тэрбум төгрөгийн өрийг үүрэх болно. Ш.Батхүү Ц.Мянганбаяраас авсан 186 тэрбумын өрөөсөө нэг ч төгрөг барагдуулаагүй байгаа юм билээ.
Энгийн нүдээр харах юм бол Ш.Батхүү, Г.Алтан нар “Жаст Ойл” хэмээх сүлжээ шатахуун түгээгүүрээ аваад үлдэх учиртай. Гэтэл яагаад нөөцгүй, гурван банкыг дампууруулсан “Олон овоот”-ын төслийг аваад үлдэв. Тэр ч бүү хэл асар өндөр өртөгөөр босдог өндөр хүчдлийн шугамыг тавьж дуусав. Дөнгөж сарын өмнө дуусаад байгаа юм.

Хэн хохирол төлөх бэ?
“Олон Овоот”-ын ордыг 18,5 тонн алтны нөөцтэй гэж зарласан Эрдэс баялагийн зөвлөл гэж бий. Нийт 18 хүнтэй баг байдаг. Эхлээд энэ багаас гомдол нэхнэ. Гэтэл “Жаст”-ын Батхүү өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг ч гомдол гаргасангүй. Хоёрдугаарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Вардроп Инженеринг” компаниас төлбөр гаргуулах хэрэгтэй. Энэ компани “Монголбанк”-нд “Хэрвээ “Олон овоот”-ын орд 25 тонн алтны нөөцгүй байх аваас манай компани олборлолт хийсэн компанийн зардлыг гаргахад бэлэн байна” гэсэн тайлбар ирүүлсэн.
Тэгэхээр “Вардроп Инженеринг” компанид гомдол гаргах, шороо ачсан 30 сая ам.доллараа гаргуулахад асуудалгүй гэсэн үг. Гуравдугаарт Ш.Батхүү Солонгос улсын хайгуулын компаниар хяналтын өрөмдлөг хийлгэсэн. Тэр компаниас зардлаа гаргуулах боломжтой байгаа юм билээ. Гэтэл яагаад “Олон Овоот”-ыг хоосон нүх, Ц.Мянганбаярыг луйварчин гэж зарлачихаад гомдол гаргахгүй байна бэ. Нөөцгүй, юу ч үгүй гэсэн Олон Овоотын ордод Г.Алтан асар их өртөгтэй өндөр хүчдэл тавихийн учир юу байв.
Нөгөөтэйгүүр “Жаст”-ын Ш.Батхүүд Засгийн газар яасан их энэрэнгүй хандана вэ?. Дэлгүүрээс арван мянган төгрөгийн бараа хулгайсан хүүхнийг суулгачихдаг хуультай хэрнээ монголчуудын саалийн үнээг барьцаанд тавьчихсан, олон улсын хэмжээнд луйвар хийсэн этгээдийн толгойг илэхийн учир юу вэ. Эндээс л “Жаст”-ын Ш.Батхүү “Та нар ашиг олох дээрээ ирчихсэн, арилгасан сонгино шиг банк ав, харин би “Олон Овоот”-ын ордтой үлдье” гэж Засгийн газартай тохиров уу гэсэн хардлага төрнө. “Хонь бүрэн чоно цатгалан” гэдэг шиг.
Хоёр жилийн дараа Төрийн банк хувьчлагдаж, “Олон Овоот”-ын орд Хонконгын компанид зарагдаж, Г.Алтан, Ш.Батхүү нар мөнгөө хуваахыг үгүйсгэх аргагүй. Нэг ийм тоглолт яваад байна уу гэмээр. Хамгийн гол нь “Олон Овоот”-ыг нөөцгүй гэвэл Цагаан суварга, Оюу толгой ч гэсэн юу ч үгүй байж болох шүү дээ. Тийм нэг айдас, үл итгэх байдлыг “Жаст”-ын хэмээх Ш.Батхүү нийгэмд бий болгочихоод байна.
Алдарт Ц.Мянганбаярын тухайд “Хэрвээ “Олон Овоот”-ын орд нөөцгүй юм бол надад буцаагаад өгчих хэдхэн жилийн дотор 20 тонн алт гаргаад ирье” гэж ханхалзсан сураг дуулдах юм. Нөгөөтэйгүүр Ш.Батхүү хэмээх эр дампуурсан “Анод”, “Зоос” банкны хамгийн том зээлдэгч нарын нэг байсан. Зарим хүн “Ш.Батхүү өөрөө л ширээн дээрээс уначихсан юм билээ” гэж бодож байж магадгүй. Үгүй дээ. “Стандарт” банкныг луйвардсан хэргээ намжаах, хол явахын тулд ачаагаа хөнгөлсөн асуудал болов уу. Тэгээд ч Ш.Батхүү, Г.Алтан нарын “Олон Овоот”-ыг гадна дотны өлөн нүднээс бултуулах гэсэн операци номын дагуу явагдаж байгаа бололтойдог.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

http://niigem.mn/705.html?fbclid=IwAR36VcBY10js--no8f5KOM9nkBQzb0jUMg2RTUUqRdCXTNv6yUsdLq81SCc

Жаст-ын Ш.Батхүү, Г.Алтан нарын “Олон Овоот”-ыг бултуулах операци амжилттай үргэлжилж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2024 оны 03 сарын 15, 13 цаг 05 минут
Монголын нүүрс хятадуудад гологдож, бид гол худалдан авагчаа алдахдаа тулсан уу

 Өдөрт хэдэн зуун тонноороо урд хөршийн хил давдаг Монголын нүүрс ...

2024 оны 03 сарын 15, 13 цаг 03 минут
2024 оны 03 сарын 15, 13 цаг 00 минут
ТАСС: ОХУ Монголд бага оврын атомын цахилгаан станц барина

 ОХУ-ын цөмийн зэвсгийн "Росатом" корпорац жижиг оврын атомын ...

2024 оны 03 сарын 14, 23 цаг 11 минут
Монгол Улс ураны салбарт хоёр дахь Казакстан болж чадах уу

  Ураны салбарт томоохон байр суурь эзлэх Казакстан ч манай улстай ...

2024 оны 03 сарын 14, 22 цаг 22 минут
2024 оны 03 сарын 14, 19 цаг 25 минут
ОХУ нефтийн экспортоос Украины дайны өмнөх үеийнхээс ч илүү их ашиг олжээ

 Орос нефтийн экспортоос Украины дайны өмнөх орлогоос илүү их ашиг ...

2024 оны 03 сарын 14, 15 цаг 05 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

 АНКАРА, 2024 оны гуравдугаар сарын 14 /Anadolu/. Дэлхийн ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 31 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

    Дэлхийн байгалийн хийн эрэлт 2050 онд 2022 ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 16 минут
Тараасан ордуудаа “хураах”-гүйгээр баялгийн сан бүрдэх үү?

 Ер нь бол ингэхгүйгээр Баялгийн сан бүрдэхгүй. "Өрөм”-өө тэдэнд ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 46 минут
Суга татуулсан стратегийн ордуудын бас нэг жишээ: ЦАГААН СУВАРГЫН ОРД

 Дорноговь аймгийн Мандах сумаас баруун урагш 75 км зайд 132.39 га ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 38 минут
Ганцхан жишээ: Тавантолгойн ордын "өрөм"-ийг ингэж хамсан

      Тавантолгойн нүүрсний орд газар нь ...

2024 оны 03 сарын 14, 08 цаг 24 минут
БНХАУ-ын нүүрсний уурхайнуудад гарсан ослын улмаас 12 хүн амь эрсдэв

      БНХАУ-д өнгөрсөн онд уурхайн ослоор амиа алдагсдын ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 37 минут
Францын их, дээд сургуульд 10 оюутныг тэтгэлгээр суралцуулна

      Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 31 минут
Оросын нүүрсний салбар олборлолт, экспортоо БАРЬЖ ЧАДАХ уу?

 Оросын Засгийн газар нүүрсний экспортын татварыг сэргээгээд байна. ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 02 минут
Хятад Улс таримал ойн талбайгаараа дэлхийд тэргүүлж байна

Үндэсний ногоон байгууламжийн хорооны нийтэлсэн "Хятадын газар нутгийг ...

2024 оны 03 сарын 12, 14 цаг 43 минут
Энэтхэг улс зэсийн салбарт хамтран ажиллахаа илэрхийлжээ

 Энэтхэг Улс Монгол Улстай зэсийн салбарт хамтран ажиллахаа ...

2024 оны 03 сарын 12, 10 цаг 45 минут
Ахмадуудад гэрийн асрамж үйлчилгээ авах боломж бүрдүүлнэ

03 дугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх сонгуулийн ...

2024 оны 03 сарын 11, 18 цаг 11 минут
Дэлхийн хамгийн том зам тээврийн сүлжээ бүрдүүлэв

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 59 минут
Хөдөө нутгийн хөгжлийн ирээдүй шинжлэх ухаан технологид бий

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 49 минут
”Хоёр чуулган”-аас Хятад улсыг ойлгоё

Хятад улсын "Хоёр чуулган" нь "Ардчилал гэж чухам юу вэ?" гэх тухай даян ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 40 минут
2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна

XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 26 минут
14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган өндөрлөв

14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 16 минут
Сайн багштай учрах нь нэгэн насны завшаан юм

3 сарын 7-ны үдээс өмнө 14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 07 минут
Дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр Хятад юм гэв

Хятадын хоёр чуулганыг олон орны эрдэмтэд анхааралтай ажиглаж байна. ...

2024 оны 03 сарын 11, 16 цаг 43 минут
Ван И: 2023 он бол Хятадын дипломат харилцааны хөгжлийн онцлог жил

    14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 12 цаг 29 минут
Б.Баттулга: Монгол Улсад ганцхан байдаг уул уурхайн аврах ангийн аврагч гэдгээрээ бахархдаг

 ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Эрэн хайх салбарын ...

2024 оны 03 сарын 07, 16 цаг 15 минут
Хятадын эдийн засаг гараа сайтай эхэлж байна

Энэ  жилийн цагаан сар Хятадын эдийн засгийг ажиглах цонх болж байна. ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 59 минут
Хятад, Европ чиглэлд ачааны 85 мянган галт тэрэг аялжээ

Хятад, Европ чиглэлийн ачааны галт тэрэг явж эхэлснээс хойш үйл ажиллагаа ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 49 минут
2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна

XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 33 минут
Өвөр Монгол Бээжин-Тяньжин-Хэбэй-гийн хамтарсан хөгжлийн ажиглагч болохыг дэмжинэ

14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 04 минут
2024 оны 03 сарын 07, 10 цаг 56 минут
2024 оны 03 сарын 07, 10 цаг 14 минут
Хятад-Лаос төмөр замын анхны хүйтэн гинжин галт тэрэг хөдлөв

Энэ он гарснаас хойш Чэндүгийн олон улсын галт тэрэгнүүд импортын бараа ...

2024 оны 03 сарын 05, 17 цаг 55 минут
Хятад улс үндэсний хүүхдийн эмнэлгийн 16 төв барихаар төлөвлөжээ

Хятад улс үндэсний хүүхдийн эмнэлгийн 16 төв барихаар төлөвлөжээ. ...

2024 оны 03 сарын 05, 17 цаг 11 минут
Хятадын өвлийн спортын XIV наадамд маш олон сайн дурчууд ажиллаж байна

Хятадын өвлийн спортын XIV наадмын нээлтийн ёслол 02-р сарын 17-ны орой ...

2024 оны 03 сарын 05, 16 цаг 06 минут
Унц алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ

      Даваа гаргийн арилжааны явцад алтны фьючерс ...

2024 оны 03 сарын 05, 15 цаг 24 минут
Хятадад Хаврын баярын хэрэглээ ”сайн эхлэлтэй” байна

Хаврын баяраар аялал жуулчлалын хэрэглээний хэд хэдэн үзүүлэлт шинэ дээд ...

2024 оны 03 сарын 05, 14 цаг 35 минут
Гадагшаа аялахад шинэ өөрчлөлтүүд гарч байна

Гадагшаа аялахад шинэ өөрчлөлтүүд гарч байна ...

2024 оны 03 сарын 05, 14 цаг 02 минут
Хайнань мужийн жуулчдын тоо, аялал жуулчлалын орлого шинэ дээд хэмжээнд хүрчээ

Саяхан Хайнань мужийн Аялал жуулчлал, соёл, радио, телевиз, спортын ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 27 минут
УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 2-р чуулганы нээлт болно

УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 2-р чуулган өнөөдөр гуравдугаар сарын ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 10 минут
Бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлосон этгээдүүдийг илрүүлж, техникүүдийг битүүмжиллээ

 Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Сэлэнгэ аймгийн нутаг ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 02 минут
2024 оны 03 сарын 05, 11 цаг 32 минут
Барууны орнуудад хаагдаад байсан ураны уурхайнуудыг дахин ажиллуулж эхэлжээ

 НЬЮ-ЙОРК, 2024 гуравдугаар сарын 4 /Bloomberg/. Цөмийн эрчим ...

2024 оны 03 сарын 05, 10 цаг 30 минут
Эрдэс баялгийн салбарын томоохон арга хэмжээ PDAC2024 чуулган үргэлжилж байна

 Уул уурхай, ашигт малтмалын хайгуулын салбарын хамгийн том арга ...

2024 оны 03 сарын 04, 17 цаг 27 минут
Газрын тосны үнэ өсжээ

 ЛОНДОН, 2024 оны гуравдугаар ...

2024 оны 03 сарын 04, 17 цаг 07 минут
"Оюутолгой”-н баяжуулах үйлдвэрийн агуулахад гал гарчээ

 "Оюутолгой” компанийн уурхайн талбар дахь баяжуулах үйлдвэрийн зүүн ...

2024 оны 03 сарын 04, 14 цаг 13 минут
Европын Холбоо яагаад Оросын хийн импортыг ХОРИГЛОЖ ЧАДАХГҮЙ байгаа вэ?

  Европын Холбоо яагаад Оросын байгалийн хийн импортыг хориглох ...

2024 оны 03 сарын 04, 10 цаг 26 минут
"...Нүүрсний хамгийн том компанид намаа өгчихлөө”

 Ногоон намын түүх нэлээд сонирхолтой. Ногоон зам, Монголын ногоонтны ...

2024 оны 03 сарын 04, 10 цаг 10 минут
Шатахуун экспортлохыг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлжээ

 МОСКВА. 2024 оны гуравдугаар сарын 1 /Anadolu/. Орос улсаас ...

2024 оны 03 сарын 01, 19 цаг 40 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани