Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өлтийн хөндийг өрөмдсөн алтны компаниуд орхон голыг онилж байна-2

Өлтийн хөндийг өрөмдсөн алтны компаниуд орхон голыг онилж байна-2

 

Монголын хамгийн урт, үзэсгэлэнт баян бүрд болсон Орхон гол алтны компаниудаас болж аюулын ирмэгт ирээд байна. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Орхон голыг тэжээдэг амин судлууд болох есөн гол урсдаг. Гэвч уул уурхайн нөлөөгөөр Орхоныг тэжээдэг есөн голын тав нь буюу Будант, Өлтийн гол, Шийрт, Өлзий тээл, Гүүтийн гол ширгэж алга болсныг бид өмнөх дугаартаа хөндсөн.
Малчдын гол бэлчээр, отрын бүс нутаг байсан Орхоны хөндийн салаа, судаг бүр нь уул уурхайд идэгдэж эргэн тойрны 1000 га газарт хөл тавих аргагүй болсныг бид газар дээрээс нь сурвалжлан хүргэж байгаа юм. Үржил шимт хангай нутгийн баялгийг хэрхэн цөлмөж, хүн ардыг нь гишгэх газаргүй, малыг  нь идэх өвсгүй болгож буйн эмгэнэлт жишээ Орхоны хөндийд давтагдаж байна. Уул уурхайн компаниуд газрын хэвлийг сэндийчиж баян хангайн баялгийг нь авахдаа зэрлэг шигүү ой мод, өвс, ургамал, булаг шандыг нь дахин сэргэхгүйгээр устгаж байна. Голын гольдролыг өөрчлөн ширгээж, газрын гүнд нь ортол өрөмдөхдөө нэг ч удаа хууль журмынх нь дагуу нөхөн сэргээлт хийж эргээд эдгэрэх орон зай үлдээгүйг малчид халаглан ярьж байлаа. Аймаг, нийслэлээс дарга нар очихоор эвдэгдсэн газрын эхний хэдэн шороог үзүүлээд буцаадаг байна. Гэтэл гүн рүү нь орвол 6-7 жилийн өмнө ухсан газар дахин сэргэх боломжгүй болон үлджээ. Том ангал үүсгэсэн нүх рүү мал унах энүүхэнд. Хүн унаж амиа алдсан тохиолдол ч цөөнгүй гарсан гэнэ.
 
Баялгийг нь сэгсэрчихээд нөхөн сэргээлгүй зугтчихдаг алтны компаниудад хяналт тавьдаг, хариуцлага тооцдог хүн нэг ч алга. Аймаг, сумын удирдлагууд арга хэмжээ авах нь битгий хэл иргэдтэй уулздаггүйгээс газар орон нь сүйрч дуусч байгааг учирласан малчид цөөнгүй жагсч тэмцсэн ч цөхөрчихөөд байгаа юм байна. Малын бэлчээр нутгийг бүхлээр нь хашаалж авсан алтны компаниуд 30 км газрыг өмчилж цэг босгосон байна. Нутгийн иргэд өсч төрсөн газартаа чөлөөтэй ч буух, суух эрхгүй болсныг саарал ордон руу манай сониноор дамжуулан дайсан юм.
Багийн Засаг дарга, байгаль хамгаалагч нар нь иргэдтэй нэгдээд жагсч тэмцдэг ч алтны компаниудыг лацдаж ломбодох нь битгий хэл шаардлага ч тавих эрхгүй гэнэ. Байгаль хамгаалагч сарын 300 мянган төгрөгийн цалинтай. Хятад мотоциклиор 30 км газрыг 2-3 хоногт тойрдог. Шатахуун, хувцас хэрэглэлийн хангалт байхгүй. Дээр нь модны хулгайтай тэмцэнэ гээд ажиллах боломж хомс байдаг бололтой. Компаниудын алтаа угаадаг далан байсхийгээд сэтэрч  Орхон гол руу шар ус цутгадаг ч компаниуд шаардлага хүлээж авдаггүй аж.
 
Үүнээс болж Орхон гол улаанаараа эргэлддэг, цаашид энэ хэвээр үргэлжилбэл эх суурь болж тэжээдэг таван голыг нь ширгээчихээд байгаа алтны компаниудын шуналд Орхон гол амь тавих нь ээ.  Биднийг нутгийн иргэдтэй уулзах үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд байгаль дэлхийгээ хамгаалах нь битгий хэл хуруу хөдөлгөх хүсэл сонирхолгүйг хэлж байсан юм.
Орхон багийн малчин Ц.Болд: Аймгийн дарга 2016 оноос хойш нэг ч удаа ирээгүй
 
 
-Компаниуд алтаа шууд голд угаадаг байсан. Саяхнаас далан байгуулсан ч бороо орох бүрт сэтэрч Орхон гол руу цутгадаг. 1999 оноос хойш ухахдаа нөхөн сэргээлт хийсэн компани бараг байхгүй. Жижиг компаниуд ямар ч бүртгэлгүй, ашигт малтмал олборлох зөвшөөрөлгүй атлаа үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнтэй нөхөн сэргээлтийн талаар яриад ч хэрэггүй. Эрүүл газарт, айлын өвөлжөөнөөс 2-3 км зайд олборлолт хийж байна. Архангайн мэргэжлийн хяналтын газрынхан удаа дараа ирж шалгалт хийдэг ч үйл ажиллагааг нь зогсоодоггүй. Саяхан гэхэд манай тойргоос сонгогдсон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг алт олборлогчидтой уулзчихаад ямар ч арга хэмжээ аваагүй. "Өлзий тээл” компанийнхан багийн иргэдэд дэмжлэг үзүүлнэ, мотор тавьж өгнө, нөхөн сэргээлт хийнэ гэж хэлээд өнгөрсөн хавар биднээр гарын үсэг зуруулсан юм. Гэтэл өнөөх нь алтны компаниуд эвдрэлгүй газарт үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зөвшөөрсөн гарын үсэг болж хувирсан. Иргэдийг ингэж хууран мэхэлж байна. Малчид буух буудалгүй, уух усгүй л болж хоцорлоо. Аймгийн байгаль орчин хариуцсан газрын даргаМөнхбаярт удаа дараа шаардлага тавьсан ч юу ч хийсэнгүй. Малчид буух нутаггүй болсонд Цэнхэр сум, Архангай аймгийн удирдлагууд буруутай. Цэнхэр сумын удирлагууд "Аймгаас бүх зөвшөөрлийг нь олгож байна. Бид юу ч хийж чадахгүй” гэдэг.  Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 2016 оноос хойш нэг ч удаа энд ирээгүй. Сумын Засаг даргын тусгай дансанд 100 сая төгрөг байсан ч аймгийн Засаг дарга өөр дансанд байрлуулахаар авсан гэнэ лээ” хэмээв.
 
Цэнхэр сумын байгаль хамгаалагч З.Отгонбаяр: Алтны компаниуд шаардлага хүлээж авдаггүй
 
 
– Уул уурхайн далан шуудуу сэтэрч шар ус алдахаар шаардлага тавьдаг ч компаниуд хүлээж авдаггүй. 2-3 хоногтоо нэг удаа тойрдог. Эвдэгдсэн гурван хөндийн эвдэгдсэн газрыг тойроход 30 гаруй км болдог. Нөхөн сэргээлт хийх шаардлага тавихаар жижиг компаниуд нь толгой компанидаа мөнгө төлсөн гэдэг. Толгой компани хүлээж авдаггүй, удирдлагатай нь уулзаж чаддаггүй. Компаниуд нөхөн сэргээхгүй хаяж явсан нүхэнд мал, хүн унах тохиолдол хэд хэд гарсан. 2017 онд хоёр хүн нууранд унаж нас барсан. Заримдаа аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирж уурхайнуудын бичиг баримтыг шалгадаг юм билээ. Байгаль хамгаалагчийн хувьд шалгах нь битгий хэл шаардлага ч өгөх эрх бараг алга. Шаардлага тавилаа ч биелүүлэхдээ хойрго. Уул уурхайн компаниуд харьцах үнэхээр хүндрэлтэй. Заримдаа аргаа бараад аймаг, сум руу хэлэхээс хэтрэхгүй.
 
Ч.Бармид: Багийн даргад уул уурхайтай тэмцэх эрх мэдэл алга
 
 
Орхон багийн Засаг дарга Ч.Бармидтай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.
 
-Голуудын урсгал татарч нарийхан болжээ. Жилд хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх хэмжилт судалгаа хийдэг үү? 
 
-Манай нутагт Орхон голыг тэжээдэг есөн гол бий. Тав нь уул уурхайд идэгдэж байхгүй болсон. Урсч байгаа нь улаанаараа эргэлдэж байна. Будант, Өлтийн гол, Шийрт, Өлзий тээл, Гүүтийн голын гольдролыг нь өөрчилж ухаж хаяад шуудуу татаад урсгачихсан.  Өнгөрсөн жил Байгаль орчны газраас хүмүүс ирж Сав газрын хэмжилт хийсэн ч шуудуу татаж урсгаснаар нь хэмжиж аваад явсан. Уг нь голын гольдролоос хоёр тийшээ 50 метрт ухаж хөндөж болохгүй гэсэн заалттай. Гэтэл модных нь хаяагаар шуудуу татаж урсгачихаад хоёр тал руу нь хэмжчихсэн. Саяхан Будантад очиж  хэмжиж үзэхэд мөн л шуудуу татаад урсгачихсан байна лээ. Мөн л шуудуунаас хоёр тийш 50 метрийг хэмжчихсэн. Хэрэв  гол урсах ёстой хуучин гольдролоор нь хэмжсэн бол зарим хэсэг нь ухагдахгүй үлдэх боломжтой.
 
"Монгол газар” компани нөхөн сэргээлт хийх нэрийдлээр жижиг компаниудтай гэрээ хийгээд хоёр, гурван га-гаар нь зарчихдаг. Өөрөөр хэлбэл, газрын наймаа хийдэг. Мөн бичиг баримтгүй, зөвшөөрөлгүй  жижиг компаниуд хулгайгаар ажиллачихаад нөхөн сэргээлт хийхгүй хаяад явчихдаг. Ухчихаад хаяад явчихсан.
 
Ухаад нөхөн сэргээлт хийхгүй хаяснаас дахин ашиглах боломжгүй болсон газар их бий. Өнөөдрийн байдлаар албан ёсны зөвшөөрөл нь гарсан гурван компани байна. Үүнээс гадна аймаг сумтай гэрээ хийгээд бичил уурхай хэлбэрээр ажиллаж байгаа хоёр компани байдаг. Зөвшөөрөлгүй жижиг компани олон бий.
 
-Та өнгөрсөн хугацаанд уул уурхайтай хэрхэн тэмцэж байв. Ер нь Багийн  даргад уул уурхайн компаниудтай тэмцэх эрх мэдэл хэр байдаг вэ?
 
-Уул уурхайтай тэмцэнэ гэдэг маш хэцүү. Миний хувьд 2013 оноос тэмцэж байна. Бид үнэхээр хүчин мөхөсддөг. Уурхайнууд 4-5 жилийн өмнөөс эрчимтэй ухаж эхэлсэн. Уурхай дээр очоод лацдах эрх бидэнд байхгүй. Байгаль хамгаалагчид ч тийм эрх байхгүйгээс өөрсдийнхөө хэмжээнд л тэмцэж байна. Тэр тусмаа багийн даргын хувьд уул уурхайтай тэмцэх эрх мэдэл алга. Багийн дарга гэдэг нэрээрээ л санал хүсэлт, зөвлөмж өгөхөөс хэтрэхгүй. Дээд шатны байгууллагуудад янз бүрийн бичиг цаас өгнө, бодит байдлыг мэдээлнэ. Бас нэг арга хэлбэр нь нутгийн иргэдийг цуглуулж эсэргүүцлээ илэрхийлдэг. Нутгийн иргэд 4-5 хоног тэмцэж байгаад сүүлдээ цөхрөөд явчихдаг. 2014 оноос хойш олон ч удаа жагсч тэмцсэн. Дээд шатны байгууллага болон компаниуд тоосонгүй.   Зөвшөөрөлгүй компаниудын талаар холбогдох газруудад мэдээлээд ч хариу ирэхгүй. Тэгж байтал бичиг баримт нь бүрдээд зөвшөөрөл нь гарчихдаг.
 
-Эндхийн хүн, мал усаа хаанаас уудаг юм бэ. Уурхайн шар уснаас лав уудаггүй байх? 
 
-Малчид ундны усаа зун нь машинаар зөөдөг. Өвөл нь их голоос мөс ачиж авчирдаг. Мал бол алтны компаниудын урсгаж байгаа шар уснаас л уудаг. Өдийд мал маань Орхоны хөндийд бэлчээрлээд явж байх ёстой. Гэтэл гол хөндийг нь ухчихсан учраас хаа хол нуруунд очиж өвс олж идэж байна. Өвөл, хавар идэх өвс байхгүй. Зуны дэлгэр цагт өвөл, хаврынхаа  бэлчээрийг идчихээд байна гэсэн үг. Энэ хавиар нутагладаг байсан малчид дайжиж уурхайгүй хэсэг рүү бөөгнөрсөн. Олон малчин нэг дор бууснаас бэлчээрийн даац хэтэрч, өвс хомсдож байна.
 
Мал уул уурхайн олборлолтоос үүдэлтэй шар ус ууснаар тарга хүч муу авахаас эхлээд дам нөлөө их бий. Хар ухаанаар бодоход л ямар байх билээ.
 
-Компаниуд алт угаасан ус Орхон гол руу цутгадаггүй л гэх юм билээ?
 
-Уул уурхайгаас гарч байгаа шар ус Орхон голын ай сав руу шууд цутгадаг гэж хэлж болно.
 
-Та багийн дарга болоод долоон жил болж байна гэсэн. Таны бодлоор уул уурхайн компаниудыг хэрхэн цэгцэлж, байгаль орчноо хамгаалах саналтай байна вэ?
 
-Хамгийн гол нь уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийх хэрэгтэй. Одоо ганц нэг компани нөхөн сэргээлт хийж байгаа ч газрын хэмжээ хангалтгүй. Уг нь БОАЖЯ-нд өгдөг уулын ажлын төлөвлөгөөндөө жилд нөхөн сэргээх газрынхаа хэмжээг батлуулдаг юм билээ. Тэр нөхөн сэргээх газрынхаа хэмжээг их бага оруулдгаас бараг хийгддэггүй. Жишээлбэл, 300 га талбайд олборлолт явуулж байгаа компани жилд 3-4 га газар нөхөн сэргээхээр зааж өгдөг. Мөн нөхөн сэргээлт хийж байгаа эсэхийг хянадаг газар ч алга. Хууль журмынх нь дагуу нөхөн сэргээлт хийлгэхээс гадна нэмж эрүүл газар ухуулмааргүй байна. Олборлолт жилээс жилд тэлж байна.
 
-Алтны компаниуд сум орон нутагтай хэрхэн хамтарч ажиллаж, ямар хураамж төлдөг вэ?
 
-Би сумын хурлын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байна. Сум бол алтны компаниудаас хог хаягдлын хураамж л авдаг. Жилд нэг уурхайгаас 1.2 сая төгрөг суманд төвлөрдөг. Өнгөрсөн жил 30 гаруй сая төгрөг төвлөрсөн байсан. Өөр хураамж авдаггүй. Харин хамтран ажиллах гэрээг аймагтай хийдэг.
 
 
C.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Өлтийн хөндийг өрөмдсөн алтны компаниуд орхон голыг онилж байна-2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

Өнөөдөр, 10:06
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

Өнөөдөр, 09:49
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани