Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Сауд гоби коал транс” шүүхэд ялах найдваргүй

“Сауд гоби коал транс” шүүхэд ялах найдваргүй

 

-Аливаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх, үүний улмаас хохирсон гэж үзвэл тухайн этгээд шүүхэд хандах, эрх ашгаа хамгаалуулах эрхтэй.

Хэдий тийм ч энэ удаад Б.Чойжилсүрэн нар шүүхэд хандаж чадахгүй болов уу. Чухам яагаад гэж үү-

"Сауд гоби коал транс” компа­нийн Тосон бумбын нуруун дахь Баянтэсийн уурхайн лицензийг цуцалсны улмаас тус компани хөрөнгө оруулалтын зардал болох 130 тэрбум төгрөгийн хохирлоо төрөөс нэхэмжлэнэ гэсэн "гомдол” хэвлэлээр болон нийгмийн сүлжээгээр хэдийнэ цацагджээ. Тусгай зөвшөөрлийг цуцалж буй хуулийн үндэслэлүүдийг шийдвэр гаргагчид болон хэрэгжүүлэгчид үйл явцын дунд хангалттай тайлбарласан боловч хувийн өмчийн үзлийг дээдлэгчид болон хөрөнгөтнүүдийн эрх ашгийг хамгаалагчид тэр бүхэнд төдийлэн үнэмшсэнгүй. 

Аливаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх, үүний улмаас хохирсон гэж үзвэл хэн боловч шүүхэд хандах, эрх ашгаа хамгаалуулах эрхтэй нь гарцаагүй. Энэ ч утгаараа "Сауд гоби коал транс” компанийн хөрөнгө оруулалтад олон нийт ээ байг гэхэд эзэн нь санаа зовох нь зүйн хэрэг. Хэдий тийм ч энэ удаад Б.Чойжилсүрэн нар шүүхдэж чадахгүй л болов уу. Чухам яагаад гэж үү?

Юуны өмнө "Сауд гоби коал транс” компанийн эзэмшиж байсан хоёр лиценз хэрхэн яаж яваад Б.Чойжилсүрэнгийн эзэмшилд хүрч очсон, ер нь эдгээр лиценз хүчин төгөлдөр байсан уу гэдгээс эхлээд шүүх асуудлыг судалж таарна. Өмнө нь "Сауд гоби сэндс” буюу монголчуудын сайн мэдэхээр Жастин Каплагийн мэдэлд байсан дээрх хоёр лицензийн хүчинтэй хугацааг сунгасан нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй хээл хахуулийн арга замаар шийдэгдсэн болохыг шүүхээс тогтоож тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга байсан Батхуяг нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс түүх эхэлнэ. Дараа нь мөн л эргэлзээтэй арга замаар "Сауд гоби коал транс” компани өнөөх хоёр лицензийг өөрийн болгож авсан байдаг. Энэ явцдаа орон нутгийн өөрөө удирдах байгууллагын холбогдох тушаал, шийдвэрийг хуурамчаар үйлдсэн гэж хэлэх баримтууд ч бий.

Хамгийн ноцтой нь Тосон бумбын нурууг УИХ-ын тогтоолоор байгалийн нөөцөд тусгай хамгаалалтад авсны дараа "Сауд гоби коал транс” компани өөрийн лицензтэй талбайг хамгаалалтын хилийн цэсийн гадна үлдээж чадсан юм.  Уг нь Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах гол зорилго нь "Сауд гоби коал транс” компанийн олборлолт явуулж байгаа усны хагалбар бүхий яг тэр хэсэг гэдгийг олон улсын байгууллагын дүгнэлтэд үндэслэсэн гаргаж тавьсан байдаг. Гэвч тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийг Засгийн газар тогтоохдоо тэдний уурхайн лицензтэй талбай бүхий 153 мянган га газрыг гадна талд үлдээсэн гэдгийг мянгантаа давтах ёстой бололтой. Энэ үед Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан бөгөөд ашиг сонирхлын зөрчил дунд үүнийг шийдүүлсэн гэж хардах логик тодорхой юм.

Дээр дурдсанаас бусад хууль, тогтоомжийн зөрчлийг зөвхөн нутгийн иргэд л яриад байгаа юм огт биш. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтэд л гэхэд 31 зөрчлийг тогтоосон бөгөөд тэдгээр нь уурхайн үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг тавих хангалттай үндэслэл байлаа.

"Унах нүхээ өөрөө малтана” гэгчээр асуудал эцэстээ ингэж шийдэгдэхээс өөр аргагүй болтол ажиггүй явсан Б.Чойжилсүрэн яг одоо шүүхэд хандлаа гэхэд дээрх бүх хууль бус үйлдлүүдийн мөрөөр хуулийнхан орно гэсэн үг. Тэгээсэй ч гэж хүсч байна. Юу гэдэг билээ?! "Хүрээний булайг уудалбал далай...” гэдэг шиг тэр тусам түүний хууль бус үйлдлүүд нотлогдоно гэсэн айдас нь түүнийг 130 тэрбум төгрөгөө шүүхээр нэхэмжлүүлэх эр зоригоос нь илүү давна гэдэгт төдийлөн эргэлзэхгүй байна.

Хэрэв үнэхээр Б.Чойжилсүрэн шүүхэд хандаж чадахгүй юм бол түүнийг хардсан бүх үндэслэлээрээ Өмнөговь аймгийн иргэд, иргэний хөдөлгөөнийхөн шүүхэд хандаж үнэн эсэхийг нотлуулах нь бас л шударга явдал.

Тэр тусмаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний Засгийн газар өөрийн байр сууриа  балиашиглагчдынх нь өмнө нэр төртэй хамгаалаасай, шийдвэрт хүргэсэн үндэслэлүүд, Б.Чойжилсүрэнг буруутгасан баримтуудаа хуулийн байгууллагаар шалгуулж, шүүхээр үнэн худлыг нь нотлуулаасай гэж хүсч байна. Төрийн эрх мэдлийг, түүний хууль, шийдвэрийг хөлжих арга замаа болгосоор ирсэн "хуйвалдааны механизм” гэж чухам юу болохыг хуулийн тогтоож, шүүх нотлох нь зөв жишиг болно.

"Лицензийг цуцлах” нь шийдлийн нэг л тал. Нөгөө талд нь шийдвэрээ хамгаалах том сорилт Засгийн газарт оногдож байна. Энэ бол зүгээр нэг улстөрийн акц, шоу биш гэдгээ нотлохын тулд "Сауд гоби коал транс” компанийн хууль бус гэгдэх үйлдэл бүрийг хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэж бодож байна.

 
Zindaa.mn
“Сауд гоби коал транс” шүүхэд ялах найдваргүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өнөөдөр, 17:01
Өнөөдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өчигдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани