Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын төрөөр тоглож байна


    Монгол Улсын хэмжээнд уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа энэ үед сайн гэхээсээ илүү саар явдалууд газар авах боллоо. Газрын тосны хайгуулын гэрээт талбайн талаар "Бүтээгдхүүн хуваах гэрээ”-ний дагуу онцгой эрхийг ихэнхдээ гадаадын компаниудад олгодог. Гэрээ байгуулахдаа манайхан алдаж асгасан зүйл заалт зөндөө л байдаг нь ард иргэдийн уур унтууг хүргэж, хөдөлгөөн тэмцэл, жагсаал цуглааны хэлбэрт хүргэдэг. Гэтэл гэрээний үүргээ умартсан хуулийн дагуу  татвар түрээсээ төлдөггүй, төлөх талаархи  албаны шаардлагын хариуд, хууль шүүхийн байгууллагад  гомдол гарган, цаг хожиж мөнгөө эргэлдүүлэн өсгөдөг гадны  зарим компанийхан Монгол төрөөр тоглож байна. Тэдний нэг "Эн Пи Ай” ХХК.
1."Эн Пи Ай” ХХК гэж хэн бэ?
БНХАУ-д бүртгэлтэй  "Эн Пи Ай” ХХК /NPI/ 2009 оны 7 сарын 7-ны өдөр Газрын тосны хайгуулын Хөх нуур–XVIII талбай дээр газрын тостой холбогдох үйл ажиллагаа явуулахаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын Тосны газартай "Бүтээгдхүүн хуваах гэрээ”-г таван жилийн хугацаатайгаар байгуулжээ. Харин түүний гэрээт талбай дээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий  Британийн Виржини арлуудын улсын "Kenham Holding Limeted"   компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Эн Пи Ай” ХХК-ийн ерөнхий захирал нь Жанг Ван Жунг Zhang Wan Zhong гэдэг БНХАУ –д амьдардаг хүн байдаг аж. Саяхан Монголд гэнэтхэн ирээд буцахдаа бөөн асуудалтай байгаа татварын албаны ойрхон ч гарсангүй. Гэрээний дагуу Дорнод аймгийн Чойбалсан, Баянтүмэн, Гурванзагал сумдын нутагт орших үзэсгэлэнт Хөхнуурын Хөхнуур – XVIII газрын тосны хайгуулын талбайд газрын тостой холбогдох үйл ажиллагаа явуулж, 2012 оноос хойш гомдол зарга тасрахгүй байсаар тун удахгүй гэрээний хугацаа дуусах гэж байна. Хатуухан хэлэхэд  хусмаа чамалсан хүүхэд шиг хөлөө жийж суучихаад тал тал тийшээ гомдол мэдүүлж байгаа компани бол "Эн Пи Ай” ХХК. 
Яагаад "Эн Пи Ай” ХХК...Яагаад татвар-Шүүх
Учир юун гэвэл 2011 онд  гэрээт талбай дээр "Эн Пи Ай” ХХК  , БНХАУ-д бүртгэлтэй "DQE international”  компаниар  2 хэмжээст   чичирхийллийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр  гэрээ байгуулж, А тал буюу Монгол Улсад бүртгэлтэй  "Эн Пи Ай” ХХК-аас "DQE international” компанид төлөх төлбөрөө Bank of China /Hong Kong/ хийж барагдуулахаар заасан байна.. Мөн гэрээнд гэрээлэгчийн газрын тосны үйл ажиллагаа явуулахтай холбогдсон татвар хураамж төлбөр нь Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн акт болон цаашид батлагдан гарах хууль эрх зүйн дагуу зохицуулагдана гэж  тодорхой заалт байх юм  энэхүү гэрээний дагуу монгол улсад орлого олсон гадаадын компани нэмэгдсэн өртгийн албан татвараа төлөх ёстой юм. Түүнийг төсөвт төлөх үүрэг "Эн Пи Ай” ХХК-д хуулиар ногддог ажээ. "Эн Пи Ай” ХХК нь туслан гүйцэтгэгч компани болох БНХАУ-д бүртгэлтэй  "DQE international” компаниар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний орлогоос  нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан авч манай улсын төсөвт төлөөгүй нь татварын байцаагчдын шалгалтаар илэрсэнд,  Татварын ерөнхий хуулийн  хариуцлагын заалт үндэслэн  нийт 327 сая төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр  тогтоосон татварын улсын байцаагчийн акт гаргажээ. Одоог хүртэл заргалдаж яваа түүх  ердөө л эндээс эхлэлтэй. Үүнээс өмнө 2010 оны үр дүнд хийсэн шалгалтаар зөрчил илэрч  30 гаруй сая төгрөгийг актын  дагуу улсын төсөвт барагдуулсан байна. 2011 оны татварын татварын шалгалтаар дээрх зөрчлөө давтан гаргаж , хууль шүүхдээ тулсаар өнөөдрийг хүрсэн байна. 2012 оны татварыг ч бас л энэ аргаараа төлөөгүй л байна, одоог хүртэл. Татварын Ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлөөс давж, шат шатны шүүхийг давж заалдсаар одоо Дээд шүүхийн өмнө ирчихсэн зогсож байна. Ерөөсөө төлөхгүй, чадахгүй, танай улсын татварын байцаагчдын акт хууль бус гээд  заль мэх хэрэглэж байгаа энэ компани эрхээ арай хэтрүүлээд байгаа юм биш биз
Там болсон Тамсагийн араас хөхнуур хөндлөн тасдуулах вий дээ 
Хэдэн жилийн өмнө нэгэн сэтгүүлч Тамсагийн зам шиг там алга гэж байсан нь одоо ч гол гогдоод болохгүй байна. "Петро Чайна Дачин Тамсаг” гэж компани Тамсагийн газрын тосны нөөцөөс нэлээд хувийг өвөртлөөд мордчихсон газар. Үүнийг нь манайхан тэр бүр мэдэхгүй. Жинхэнэ утгаар нь ажиллахаар жинхэнээсээ манайх хөгжинө гэж итгэчихсэн дуу аялаад сууж байгаа хэнэггүй  ард түмэн. Тамсагийн газрын тосны байгалийн нөөц нь 119,2 сая тн, үүнээс олборловол зохих нь 13,2 сая тн гээд Ашигт малтмалын  нөөцийн комисс тогтоочихсон юм шүү дээ. Гэтэл Тамсагаас зөөгөөд гаргачихсан газрын тос нь 2 сая тн, үлдсэн нь 11,2 сая тн байх жишээтэй. 
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 зүйлийн 1-д "Монгол Улсын газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалтанд байна” гэж заасан байдаг. Тамсагаа там болгуулсан Дорнодчуудаа,  энэ янзаараа байвал хуулийг үл ойшоогч, Хөхнуурыг чинь хөндлөн хувааж мэдэх ч энэ компани үйл ажиллагаагаа эхлээд таван жил болж байна. Хөхнуурт тосны  илэрц гарсан одоохондоо бүрэн  тогтоогүй байгаа ч Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай яриа хүртэл дээгүүр  албаны хүмүүсийн дунд хийсч явсан үе бий. Ядаж улсад татвараа төлдөг компанид Хөхнуураа өгч, төлсөн мөнгөөр нь та бид хүүхдийн цэцэрлэг, сургууль, хүн эмнэлэг баримаар байх юм. Тамсагаа там болгуулсан дорнодчууд,  Хөхнуураа хөрстөөс арчуулах, арчаагүй алхам хийхгүй гэдэгт итгэе. 
 Сануулахад...                              
Газрын тостой холбогдох үйл ажиллагаа явуулдагг өөр нэг Хятад компани говь нутгийн эмзэг системийн дэргэд /Говийн бага дархан цаазат газар, хилийн зурвас бүс/ шингэн нефтийн нөөц илэрүүлээд байгаа. Бас гэрээ болоод хуулийн дагуу татвар төлөлгүй Шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Ерөнхий сайдад хүртэл хандаж үзсэн  захидал бичсэн. Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хуц минийх гэдэг зарчим баримталсан  компани ямар ч амжилт олоогүй бөгөөд татвараа төлөх графикаа гарган төлөхөөр болоод байгаа юм байна. Юунд найдаж Татварын Ерөнхий Газрын маргаан таслах зөвлөлийн тогтоол, Захиргааны хэргийн анхан  болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр,магадлалыг  үл ойшоож Монгол Улсын хууль, Бүтээгдхүүн хуваах гэрээ болон бусад гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа нь сонирхол татаж байна. "Эн Пи Ай” ХХК  Газрын тосны хайгуулын Хөхнуур-XVIII талбай дээр 5 жилийн хугацаанд хайгуулын ажил хийхдээ оруулах ёстой хөрөнгө оруулалтын ажлаа бүрэн гүйцэд хийсэн   юм уу. Бүтээгдэхүүн хуваах гэрээ  дээр тухайн жилд хийх ёстой хөрөнгө оруулалтыг бүрэн хийж гүйцэтгээгүй бол, тухайн хийх ёстой хөрөнгө оруулалтаас үлдсэн хэсгийг  Монгол Улсын Засгийн газарт төлнө гэсэн заалт байдгийг  сануулахад илүүдэхгүй байх.
Газрын тосны хайгуулын 21 талбайд газрын тостой холбоотой үйл ажиллагаа явуулахаар 16 компани гэрээ хийсэн байдаг. ГТГ-ын дарга Г.Өлзийбүрэн тус гэрээлэгч компаниудад Монгол Улсын хууль, Татварын тухай хуулийн дагуу НӨАТ-ын тухай хуулийг дагаж мөрдөх тухай албан бичиг мэдүүлсэн байна. Гэвч манай төрийн байгууллагуудыг үл тоон, улсын байцаагчдын актыг хууль бус, зүйл заалтаа андуурсан байна гэж даапаалан давж заалдахаар  Улсын Дээд Шүүхэд хандаад байна. Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д "Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” гэж заасан байдаг даа. Миний Монголын төр хэзээ бяр сууж, харийн ноёд  Монголын хуулийг мөрддөг болох  бол...
Гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсад олсон ажил үйлчилгээний үнэ дээр нэмэгдсэн өртгийн албан татвар тооцож төсөвт төлж, тайлагнаж байгаа олон мянган татвар төлөгчдийг төлөөлүүлж ганцхан жишээ дурдахад   "Оюутолгой” компани 30-иад  оронд бүртгэлтэй 500-гаад  туслан  гүйцэтгэгч- гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон 560 тэрбум төгрөгийн  орлогод 56 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлж тайлагнасан   байна. Үүний дотор БНХАУ-д бүртгэлтэй 97 туслан  гүйцэтгэгч- гадаадын хуулийн этгээдийн Оюу толгой компанид  ажил үйлчилгээ үзүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон 330 гаруй тэрбум төгрөгийн  орлогод 33 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар  багтаж байх юм. 
Мянга мянган татвар төлөгчдөөс түүний дотор  Монгол Улсад бүртгэлтэй энэ гадаадын хөрөнгө оруулалт бүхий "Оюутолгой” компаниас, "Эн Пи Ай”  компани давуу эрх эдлэх хууль эрх зүйн ямар ч орчин байхгүй эрхэм захирал Zhang Wan Zhong  уул  нь мэдэх л ёстой сон 
"Эн Пи Ай” ХХК-ийн ГТГ-тай хийсэн "Бүтээгдхүүн хуваах гэрээ” энэ оны 7 сарын 5-нд дуусах юм байна. Ямар ч хэрэггүй, үр өгөөжгүй, хөгжил дэвшил, ажил албанд саад болсон, Монголын төр засгийг үл хүндэтгэсэн энэ компаний гэрээг дахин үргэлжлүүлэхгүй цуцалвал яасан юм бэ? Түүний наана энэ сарын 20 гаргаад Дээд шүүх дээр хянан шийдвэрлэх  эцсийн шүүх хурал болно. Түрүүнд нь олон   удаа шүүхдээд заргаа алдсан "Эн Пи Ай” ХХК Дээд шүүхэд хандсан нь бас л сонин санагдаад байх юм. 
Сануулахад Гонг Конг улсад бүртгэлтэй нэгэн компани яг ингэж заргалдаад Татварын Ерөнхий Газрын  улсын байцаагчдын актыг өөрчлүүлж чадаагүй. Дээд шүүхийн  шийдвэр нь өөр бусад ижил хэргийн шийдвэрт тайлбар болно гэсэн утга бүхий тайлбар байдаг юм шүү. Газрын тостой холбогдох үйл ажиллагаа явуулдаг бусад компаниуд болоод энэхүү даварсан "Эн Пи Ай” ХХК-ийн талаар дахин сурвалжлах болно. 

Ч.Дорж
Монголын төрөөр тоглож байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани