Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тост, Тосонбумбыг хамгаалаад Орхон голыг орхих уу?

Монголын хамгийн урт, үзэсгэлэнт баянбүрд болсон Орхон голыг алтны компаниуд онилж байгааг манай сонин өмнөх дугаарууддаа хөндсөн билээ. Архангай аймгийн Цэнхэр суманд Орхон голыг тэжээдэг есөн гол байдгийн тав нь алтны компаниудын олборлолтоос бол ширгэж алга болсон. Отрын бүс нутаг болсон 1000 га газрыг алтны компаниуд сэндийчсэнээс малчид дайжиж хүн, мал амьдрах аргагүй болоод удаж байна. Тэнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 20 гаруй компани олборлолт явуулахдаа байгаль дэлхийн амин судлуудыг тасалж, амьтан ургамал дахин сэргээхгүйгээр сэндийчээд хаяад явдаг. Түүнчлэн алт угаасан бохир ус Орхон гол руу цутгаж, хүн мал ч шар уснаас ундаалах болсон талаар нутгийн иргэд болон холбогдох хүмүүсийн байр суурийг өмнөх дугаартаа нийтэлсэн.

Тэгвэл энэ удаад бид Засгийн газрын тэргүүн болон Архангай аймгаас сонгогдсон гишүүдэд сурвалжлагаа хаяглалаа. Байгаль орчны төлөөх иргэний хөдөлгөөнийхөн орон нутгийн удирдлагаас эхлээд төр засгийн тэргүүнүүдэд удаа дараа хандсан байна. Энэ талаар “Ариун суварга” хөдөлгөөн ТББ-ын тэргүүн   Г.Чагнаадорж “1999 онд анх Алтандорнод, Монгол газар гэдэг хоёр компани алт ухаж эхэлснээс хойш өнөөг хүртэл үргэлжилж байна. Заримдаа 40-50 компани олборлолт хийдэг. Ихэнх нь албан ёсны лицензгүй. 

Алтандорнод, Монгол газар компаниуд газраа жижиг аж ахуйн нэгжүүдэд зарж татвараас зайлсхийдэг. Орон нутгаас эхлээд аймаг, сум, яам, Засгийн газарт нөхцөл байдлыг маш олон удаа танилцуулсан ч анхааралдаа аваагүй. Нэгэнт алт олборлох лиценз олгосон юм бол хууль журмын дагуу ажиллуулж, нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй.Гэтэл  нөхөн сэргээлт ерөөсөө хийгдээгүй.

Алт олборлох явцад Орхон гол руу шар ус алддаг. Тухайн үед нь аргалаад өнгөрдөг. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан “Архангайд уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй. Газар тариалан мал аж ахуйгаар хангалттай амьдарч чадна” гэж сайхан ярьдаг ч  Засаг дарга болоод дөрвөн жил болохдоо хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Болохгүйг нь засч сайжруулсангүй. Аймгийн удирдлагууд бүгд л алт ухах сонирхолтой. Алтны компаниудын үйл ажиллагааг дэмжсэн янз бүрийн захирамж гаргадаг. Архангайгаас сонгогдсон гишүүдийг нутаг орноо хамгаалж, Орхон голоо цэвэр тунгалагаар нь авч үлдээсэй гэж хүсч байна. Энэ үүднээс албан тоот өгсөн ч тодорхой хариулт өгөөгүй өдий хүрлээ.

Уул уурхайгаас болж байгалийн үзэсгэлэн, ой мод, малын бэлчээр бүр мөсөн сүйдэж үгүй боллоо. Компаниудын олборлолтыг дуусгаж  нөхөн сэргээлтийг нь хийлгээд түргэн гаргах хэрэгтэй. Уул уурхай явуулж байгаа компаниуд жил бүр менежментийн төлөвлөгөө гаргаж биологи болон техникийн нөхөн сэргээлт хийх ёстой. Үүнийгээ Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Ашигт малтмал газар тосны газарт өгдөг. Гэтэл хуулийн дагуу нөхөн сэргээлт хийсэн компани байхгүй байхад орон нутаг нь худал мэдээлэл өгдөг. Эрүүл газрыг тэлж компаниуд дуртай газраа хайгуулж хийж байна” гэсэн юм.

Бид алтны компаниудтай холбоотой асуудлаар Ашигт малтмал газрын тосны газраас тодруулахад “Хяналт шалгалтыг  мэргэжлийн хяналт мэднэ. Хариуцдаг хүн эзгүй байгаа” гэв. Мөн БОАЖ-ын яамнаас өнгөрсөн хавар шалгалтаар очсон хүн нь эрүүл мэндийн шалтгаантай байгаа гэсэн мэдээллийг өгөв.  Харин МХЕГ-аас “Аймгийн мэргэжлийн хяналтынхан уул уурхайн компаниудыг шалгахаар Орхон баг руу явсан” гэсэн юм.

Харин өчигдөр болсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Гол мөрөн чинь ширгэж дууслаа.  Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой.  Эх орноо хамгаалах цаг болсон. Таван аймгийн газар дамжиж урсдаг Орхон гол чинь ширгээд дууслаа.  Алтыг нь ухсан олигархууд баяжсан.  Орхон, Сэлэнгэ, Ерөө, Гутайн давааг хамгаал. Ажлаа хий, чадахгүй бол албан тушаалаа өг. Монгол Улсад олгогдсон бүх тусгай зөвшөөрлийг шалгах цаг болсон. Бидэнд алт хэрэгтэй юм уу, эко систем хэрэгтэй юм уу. Эко системийг нурааж болохгүй. Дарга нар шат шатандаа анхаарч ажиллаарай” гэсэн үүргийг холбогдох албаныханд өглөө. Ерөнхий сайд Орхон голыг хамгаалах талаар дуугарсан нь сайн хэрэг. Харин Тост, Тосонбумбын нурууг хамгаалсан шигээ Орхон голыг хамгаалж, Цэнхэр сумын нутгийг сүйтгэсэн алтны компаниудыг цэгцлэх ажлыг яаралтай албажуулах хэрэгтэй. Харин уул уурхайн компаниудын лицензийг цуцлахдаа нөхөн сэргээлт хийлгэж байгаль дэлхийгээ бүрэн бүтэн авч үлдэх нь хамгийн чухал  юм.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Тост, Тосонбумбыг хамгаалаад Орхон голыг орхих уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

Өнөөдөр, 20:23
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

Өнөөдөр, 19:14
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

Өнөөдөр, 16:11
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

Өнөөдөр, 13:47
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

Өнөөдөр, 11:25
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталлаа

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ...

Өчигдөр, 19:44
ТОДРУУЛГА: 1072 хувьцааны ногдол ашгийг санхүүгийн тайланг хянаж дууссан даруйд олгож эхэлнэ

 "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын ...

Өчигдөр, 10:50
2024 оны 03 сарын 26, 14 цаг 47 минут
2024 оны 03 сарын 25, 15 цаг 49 минут
2024 оны 03 сарын 25, 14 цаг 55 минут
Асгатын мөнгөний ордыг судалсан тайланг хүлээлгэн өгчээ

 2019 оны нэгдүгээр сарын 7-нд Засгийн газрын шийдвэрээр Асгатын ...

2024 оны 03 сарын 22, 20 цаг 23 минут
Хятадын нүүрсний зах зээлээр сонин юутай

 БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний гарц анх удаагаа буурсан талаар эх ...

2024 оны 03 сарын 22, 20 цаг 18 минут
"Хүнсний ногооны үр нийлүүлэх" тендер шалгаруулалт зарлагдлаа

ТЕНДЕРИЙН УРИЛГА   Захиалагч: Хүнсний ногооны үйлдвэрлэл ба ...

2024 оны 03 сарын 22, 19 цаг 38 минут
Энэ парламент, Засгийн газар Францын талтай ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийж амжихгүй болжээ

 Ураны хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн оны сүүлээр батална гэж ...

2024 оны 03 сарын 22, 16 цаг 44 минут
Шингэрүүлсэн хийн экспортыг зогсоох Байдены шийдвэрийг эсэргүүцжээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 22 /TASS/. Байгалийн ...

2024 оны 03 сарын 22, 16 цаг 39 минут
"Эрдэнэс Тавантолгой" ХК Мандал боомтоор нүүрс борлуулах арилжааг эхлүүллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2024.03.19/ Монголын Хөрөнгийн ...

2024 оны 03 сарын 22, 15 цаг 58 минут
“Петро Чайна Дачин Тамсаг“ ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашигласан нь тогтоогдлоо

/2024.03.22/: БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ...

2024 оны 03 сарын 22, 15 цаг 16 минут
Зэсийн баяжмалын биржийн арилжааны талаар хэлэлцлээ

 Байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэд олон нийтэд ...

2024 оны 03 сарын 22, 12 цаг 26 минут
“Rio Tinto” Аргентин дахь литийн төсөлдөө $350 саяын хөрөнгө оруулна

      "Rio Tinto” компани "Rincon” үйлдвэрийг 2022 онд ...

2024 оны 03 сарын 21, 15 цаг 50 минут
Зэсийн үнэ Шанхайн биржид тонн нь 70.460 юань буюу 9.796 ам.долларт хүрэв

 Дэлхийн гео эдийн засаг дахь хамгийн том өрсөлдөөнт зах зээл гэгдэх ...

2024 оны 03 сарын 21, 13 цаг 40 минут
Зөөвч-Овоо ураны орд “Уршиггүй уул уурхай”-н төсөл мөн үү?

 Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас өчигдөр ...

2024 оны 03 сарын 21, 13 цаг 39 минут
Эрдэмтэд дэлхий дээрх хамгийн хөгшин ойг олжээ

 Их Британийн баруун өмнөд эрэг дээрх байцаас дэлхийн хамгийн хөгшин ...

2024 оны 03 сарын 20, 16 цаг 19 минут
Н.ЭНХБАЯР: Монгол Улс 3 жилийн дараа нүүрсээ зарж “ЧАДАХГҮЙ“

 Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр зэрэг гарын арван хуруунд багтах ...

2024 оны 03 сарын 20, 16 цаг 00 минут
С.Наранцогт: Аудитын газар баталгаажуулсан даруйд 1,072 хувьцааны ногдол ашиг тараах процесс эхэлнэ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ны 2023 оны ногдол ашгийг энэ сарын сүүл ...

2024 оны 03 сарын 20, 15 цаг 21 минут
Х.АЛТАЙ: Монгол Улс зэсийн томоохон тоглогч болно

 Энэ онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зэсийг арилжаалахаар ...

2024 оны 03 сарын 20, 11 цаг 08 минут
2024 оны 03 сарын 15, 13 цаг 05 минут
Монголын нүүрс хятадуудад гологдож, бид гол худалдан авагчаа алдахдаа тулсан уу

 Өдөрт хэдэн зуун тонноороо урд хөршийн хил давдаг Монголын нүүрс ...

2024 оны 03 сарын 15, 13 цаг 03 минут
2024 оны 03 сарын 15, 13 цаг 00 минут
ТАСС: ОХУ Монголд бага оврын атомын цахилгаан станц барина

 ОХУ-ын цөмийн зэвсгийн "Росатом" корпорац жижиг оврын атомын ...

2024 оны 03 сарын 14, 23 цаг 11 минут
Монгол Улс ураны салбарт хоёр дахь Казакстан болж чадах уу

  Ураны салбарт томоохон байр суурь эзлэх Казакстан ч манай улстай ...

2024 оны 03 сарын 14, 22 цаг 22 минут
2024 оны 03 сарын 14, 19 цаг 25 минут
ОХУ нефтийн экспортоос Украины дайны өмнөх үеийнхээс ч илүү их ашиг олжээ

 Орос нефтийн экспортоос Украины дайны өмнөх орлогоос илүү их ашиг ...

2024 оны 03 сарын 14, 15 цаг 05 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

 АНКАРА, 2024 оны гуравдугаар сарын 14 /Anadolu/. Дэлхийн ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 31 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

    Дэлхийн байгалийн хийн эрэлт 2050 онд 2022 ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 16 минут
Тараасан ордуудаа “хураах”-гүйгээр баялгийн сан бүрдэх үү?

 Ер нь бол ингэхгүйгээр Баялгийн сан бүрдэхгүй. "Өрөм”-өө тэдэнд ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 46 минут
Суга татуулсан стратегийн ордуудын бас нэг жишээ: ЦАГААН СУВАРГЫН ОРД

 Дорноговь аймгийн Мандах сумаас баруун урагш 75 км зайд 132.39 га ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 38 минут
Ганцхан жишээ: Тавантолгойн ордын "өрөм"-ийг ингэж хамсан

      Тавантолгойн нүүрсний орд газар нь ...

2024 оны 03 сарын 14, 08 цаг 24 минут
БНХАУ-ын нүүрсний уурхайнуудад гарсан ослын улмаас 12 хүн амь эрсдэв

      БНХАУ-д өнгөрсөн онд уурхайн ослоор амиа алдагсдын ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 37 минут
Францын их, дээд сургуульд 10 оюутныг тэтгэлгээр суралцуулна

      Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 31 минут
Оросын нүүрсний салбар олборлолт, экспортоо БАРЬЖ ЧАДАХ уу?

 Оросын Засгийн газар нүүрсний экспортын татварыг сэргээгээд байна. ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 02 минут
Хятад Улс таримал ойн талбайгаараа дэлхийд тэргүүлж байна

Үндэсний ногоон байгууламжийн хорооны нийтэлсэн "Хятадын газар нутгийг ...

2024 оны 03 сарын 12, 14 цаг 43 минут
Энэтхэг улс зэсийн салбарт хамтран ажиллахаа илэрхийлжээ

 Энэтхэг Улс Монгол Улстай зэсийн салбарт хамтран ажиллахаа ...

2024 оны 03 сарын 12, 10 цаг 45 минут
Ахмадуудад гэрийн асрамж үйлчилгээ авах боломж бүрдүүлнэ

03 дугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх сонгуулийн ...

2024 оны 03 сарын 11, 18 цаг 11 минут
Дэлхийн хамгийн том зам тээврийн сүлжээ бүрдүүлэв

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 59 минут
Хөдөө нутгийн хөгжлийн ирээдүй шинжлэх ухаан технологид бий

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 49 минут
”Хоёр чуулган”-аас Хятад улсыг ойлгоё

Хятад улсын "Хоёр чуулган" нь "Ардчилал гэж чухам юу вэ?" гэх тухай даян ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 40 минут
2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна

XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 26 минут
14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган өндөрлөв

14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 16 минут
Сайн багштай учрах нь нэгэн насны завшаан юм

3 сарын 7-ны үдээс өмнө 14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 07 минут
Дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр Хятад юм гэв

Хятадын хоёр чуулганыг олон орны эрдэмтэд анхааралтай ажиглаж байна. ...

2024 оны 03 сарын 11, 16 цаг 43 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани