Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол “мартсан” ч, Москва сонирхоод эхэлсэн Төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн “төгрөгийн хэрэг”-2

Монгол “мартсан” ч, Москва сонирхоод эхэлсэн Төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн “төгрөгийн хэрэг”-2

 

Дамдинсүрэнгийн Жигжиднямаа нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972- 1982 онд Зөвлөлтийн VIII дунд сургууль, 1982-1988 онд ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын тээвэр удирдлагын инженер мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны магистр зэрэгтэй. Малайз, Япон, Сингапур зэрэг улсад тээврийн чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ.
Тэрбээр 1988-1990 онд Багануурын нүүрсний уурхай дахь төмөр замын цехийн диспетчер, ахлах диспетчер, хөдөлгөөн эрхэлсэн орлогч дарга, 1990-1992 онд УБТЗ-ын Амгалан өртөөнд дагалдан кассир, товарын конторын эрхлэгч, Ашиглалтын албаны суудлын хэлтсийн инженер, ачилтын нөхцөл тариф хариуцсан ахлах инженер, 1992-1998 онд "Монгол транс” ББХК-ийн экспортын хэлтсийн менежер, "Монгол трансс” ББХК-ийн ОХУ-ын Москва хот дахь төлөөлөгч, 1998-2005 онд "МТТ” ХХК-ийн захирал, 2005-2007 онд "МЫС” ХХК-ийн ерөнхий менежер, 2007-2010 онд УБТЗ-ын ачаа, тээвэр эрхэлсэн орлогч дарга, 2010 онд УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, 2010-2013 онд УБТЗ-ын ачаа, тээвэр эрхэлсэн орлогч дарга, 2013-2015 онд "РСС” ХХК-ийн ерөнхий захирал, 2015 оны зургадугаар сарын 8-наас УБТЗ-ын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажилласан. 2016 оны аравдугаар сарын 3-нд УБТЗ-ын даргын ажлыг хүлээн авсан байна.
Д.Жигжигднямаа УБТЗ ХНН-ийн даргаар ажиллаад гурав дахь жилээ дуусгах гэж байгаа гэсэн үг.
Тэгвэл түүнтэй холбоотой мөнгө, төгрөгийн асуудал нь дахиад босч ирж байна. Жил гаруйн өмнө Д.Жигжиднямаагийн нэр холбогдсон олон сая ам.долларын гүйлгээний хэрэг ил болсон ч тэгсгээд намжсан юм.
Харин ОХУ-ын талаас энэ талаар сонирхож эхэлснээр манай хууль хяналтын байгууллагынхан ч "сэргээн” шалгахаас аргагүйд хүрч байгаа бололтой.
Манай Нэгдэл өмнө нь Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Ц.Жүгдэрнямын Хонгконгод бүртгэлтэй "Class Trading Limited” компаниас Монгол Улсад орж ирсэн 726 160 ам.долларын "задаргаа”-ны талаарх мэдээллийг хүргэсэн.
 
Энэ удаад Хонгконг дахь "Class Trading Limited” компаниас олон сая ам.доллар Монголд орж ирээд хэрхэн хуваагдсан мэдээллийг хүргэх гэж байна. Тодруулбал, Ц.Жүгдэрнямын Хонгконг дахь "Class Trading Limited” компани 2013 оны аравдугаар сарын 2-ноос 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийг хүртэл Монгол Улсад 7 545 900 ам.долларыг шилжүүлэн ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Class Trading Limited компанийн эдгээр гадаад гүйлгээ Д.Жигжиднямааг УБТЗ-ын дарга болсноос хойш үргэлжилж л байсан гэсэн үг.
 
Үүнээс 127 751 /Нэг зуун хорин долоон мянга долоон зуун тавин нэг/ ам.долларыг тээвэр зуучийн "Грандреволюшин” ХХК-ийн захирал Б.Учралсайхан авчээ. Мөн Д.Ганзоригтод 384 300 /Гурван зуун наян дөрвөн мянга гурван зуу/ ам.доллар, Д.Жигжиднямаад 200 500 /Хоёр зуун мянга таван зуу/ ам доллар хуваарилагдсан байна. Тэд олон улсын тээвэр зуучлал, ложистикийн үйлчилгээ "Монложистикс ворлд вайд” ХХК / Ерөнхий захирал Б.Тэлэнгэд, гүйцэтгэх захирал А.Одгэрэл/, / "Фрейткоммодити консалтантс” ХХК /Д.Жигжиднямаа, Ц.Жүгдэрням/-аар холбогддог.
Бас УБТЗ-ын Захиргаа удирдлагын албанд ажилладаг Б.Энхбаяр 34 968 /Гучин дөрвөн мянга есөн зуун жаран найм/ ам.доллар авсан байдаг.
Бүх төрлийн шатахуун импортлогч, хоёрдогч түүхий боловсруулах үйл ажиллагааны чиглэл бүхий "Паломино ойл энд энержи” ХХК, мөн "ТЛМ консалтинг” ХХК руу 133 846 /Нэг зуун гучин гурван мянга найман зуун дөчин зургаа/ ам.долларыг шилжүүлэн авсан байна.
 
Түүнчлэн Д.Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрням 213 961 /Хоёр зуун арван гурван мянга есөн зуун жаран нэг/ ам.доллар, Д.Төмөртогоо 62 940 /Жаран хоёр мянга есөн зуун дөч/ ам.доллар, бас "Жоконди” ХХК 612 366 /Зургаан зуун арван хоёр мянга гурван зуун жаран зургаа/ ам.доллар авчээ.
 
Дээрх мөнгөний хамгийн их нь болох 5 740 265 /Таван сая долоон зуун дөчин мянга хоёр зуун жаран тав/ ам.долларыг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, түүний дүү Ц.Жүгдэрням хоёрын "Фрейткоммодити консалтантс” ХХК шилжүүлэн аваад, түүнийгээ "Скай профешнл ложистик” ХХК руу дамжуулсан байна.
Энэ 5 740 265 /Таван сая долоон зуун дөчин мянга хоёр зуун жаран тав/ ам.долларыг хүлээн авсан "Скай профешнл ложистик” ХХК нь Д.Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрнямын Хонгконгод байгуулсан "Class Trading Limited” гэж компаниас 2017 оны арваннэгдүгээр сарын 27-ноос 2018 оны хоёрдугаар сарын 12-ны хооронд Монголын 726 160 ам.доллар шилжүүлэн авч байсан тухай бид өмнө нь хүргэсэн.
Дахин хэлэхэд "Скай профешнл ложистик” ХХК нь 2015 оны дөрөвдүгээр сарын 29-нд барилгын цонх дуудлагаар угаадаг "Скай профешнл” ХХК-ийн охин компани болж үүсгэн байгуулагдсан. Энэ компанийг Д.Жигжиднямаагийн хүү Гарьд, дүү Ц.Жүгдэрням нар эзэмшдэг. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийнхэн тус компанийн байранд нэгжлэг хийж байсан удаатай.
Үүнээс гадна  "Төмөр замуудын нэгдсэн холбоо” ТББ-ын хуулийн зөвлөх, Хуульчдын холбооны гишүүн,цагдаагийн бэлтгэл хурандаа  Ч.Батбаяр "УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрням Хонгконгийн оффшор бүсэд бүртгэлтэй "Class Trading Limited” компанитай. Монголд  "Фрейткоммодити консалтантс” гэдэг компанийг ах дүү хоёр хамтран эзэмшдэг. Дансаараа олон сая доллар эргэлдүүлдэг гэх мэдээллийг ч хууль хяналтын байгууллага анхааралдаа авч мөнгөнийх нь эх үүсвэрийг шалгах шаардлагатай” гэж хэвлэлд ярьж байв.
 
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Монгол “мартсан” ч, Москва сонирхоод эхэлсэн Төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн “төгрөгийн хэрэг”-2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани