Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Архангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий аймаг дахь уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцал

Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанд сууж, хурлын төгсгөлд аймаг орон нутгийн удирдлагууд болон салбар хариуцсан зарим сайд нарт тусгайлан үүрэг өгөв.

Хурлын эхэнд Хөдөө аж ахуй, эрчим хүч, Зам тээврийн салбарт болон ОБЕГ-т, Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажил хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гүйцэтгэлийн талаар салбар хариуцсан сайд, дарга нар нэгдсэн мэдээлэл өгөв. Мөн 2019-2020 оны өвлийн улирлын цаг уурын төлөв байдлын тухай Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэл сонсов.

Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажил 62 хувь, Улсын хэмжээнд 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт нутгаар зуншлага цагтаа эхэлсэн ч бүхэлдээ хуурай, халуун байж, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн хур бороо орсноос үүдэн ургац хураалт хойшлох, болц удаашрах зэргээс ургац алдах нөхцөл бүрдснийг ХХААХҮЯ-наас ирүүлсэн дүн мэдээ харуулав. Мөн үр тариа хураалтын цагт цочир хүйтэрч, наймдугааар сарын сүүл, есдүгээр сарын эхээр цас орж, олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж болзошгүй талаар анхааруулж байлаа.

         Иймд салбар бүр есдүгээр сарын эхний хагаст багтаан өвөлжилтийн бэлтгэлээ хангаж дуусахыг асуудал хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгож  Засгийн газрын 270, 285 тоот тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд Улсын Онцгой комиссоос даалгав.

Улсын онцгой комиссын хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх найр, наадмын сар дууссаныг санаж өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг анхааруулаад ХХААХҮ-ийн сайд болон Аймгийн засаг дарга нарт хандан тусгайлан дараах үүрэг даалгаврыг өгөв.

Нэгдүгээрт:  Ард, түмний хүнсний үндсэн хэрэглээ, стратегийн бүтээгдэхүүн болох мах, гурил, төмс хүнсний ногооны хангалтад сайтар анхаар. Махны экспортоо нэмэгдүүлнэ гэхээсээ өмнө дотоодын хэрэгцээгээ ханга. ХХААХҮ-ийн сайд аймгийн дарга нартай хамтарч нэгдсэн бодлого төлөвлөлттэй арга хэмжээ авч ажилла. Нийлүүлэлт сайжирвал үнэ унана. Далан сая малтай улсын иргэд ирэх жил тэнгэрт хадсан үнээр мах, гурил авахаар болвол үүний хариуцлагыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан толгойгоороо хариуцна. Тайлбар шалтаг хүлээж авахгүй.

Хоёрдугаарт:  Аймгйин засаг дарга нар ажилдаа эзэн байж, орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтыг чанартай түргэн шуурхай гүйцэтгүүл. Аймгийн дарга нар орон нутагтаа шударга ёсыг тогтоож, сахилга хариуцлага дэг журмыг төрийн албанд бий болгохыг дахин үүрэг болгож байна.

Гуравдугаарт: Эрх мэдлээрээ далайлган сүрдүүлж, орон нутагт байгалийн баялагийг ашиглаж байгаа тэдгээр хүмүүстэй хатуу тэмцэх, бизнес, улстөр хоёрыг ангид авч үзэж байх хээрэгтэй.

Дөрөвдүгээрт:  Байгаль орчноо хамгаалахад маш сайн анхаарах шаардлагатай. Шүүх, прокурор, хүчний байгууллагад тодорхой хэмжээгээр шинэчлэлт хийгдсэн. Төрийн хууль зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Олигархуудын өмнө орон нутгийн удирдлагууд бөхийх ёсгүй. Айж, шантрахгүй байхыг хүсье. Та бүгдийг Засгийн азар, төр хамгаалах болно.

Тавдугаарт:  Өмнөговь аймагт Тост, тосон бумба, Хэнтийд-Гутайн даваа, Төв аймагт- Эко-Алтанзаамар, Архангай аймагт Орхон голын ай савд,  Сэлэнгэ аймагт Хүдэр, Ерөөд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцла. Үйл ажиллагааг нь шалгаж арга хэмжээ ав гэсэн үндсэн таван үүрэг даалгаврыг өглөө.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанд оролцогчдод хандан цааш хэлэхдээ;

Улсын хэмжээнд олгогдсон уул уурхайн лицензүүдийг нэгбүрчлэн шалгах Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилсон, ажиллаж байгаа. Цэгцэлж авах зорилго байна. Аливаа улс, үндэстэн газар нутаг, хүн амынхаа хүчинд оршин тогтнодог.

      Иймд байгаль экологи, экосистемийн тогтвортой байдлын эсрэг арга хэмжээ явуулах албан тушаалтан гэж байх ёсгүй. Байгалийн экосистемийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа олигархуудтай Монгол Улсын Засгийн газар хатуу тэмцэх болно. Хариуцлага тооцоход шат шатандаа анхаарч ажиллаарай. 

Ямар ажил албан тушаалтай байх нь хамаагүй гэмт хэрэг хийсэн хүн бүр ял шийтгэлээ хүлээх ёстой. Дарамт шахалт ирвэл мэдэгд. Төр хамгаална. Олигархуудын барьцаанд бүү ор, бүү худалдагд, зоригтой бай. Төрийн сүлд харж байна. Дарга нар туйлаас анхаарч ажилла. Цаашид төрийн бүх шатанд олигархууд сонгогдох учиргүй юм. Ард иргэд үүнийг мэддэг болсон. Хулгайч нарыг Монголын төрд дахин битгий гаргаасай гэж бүх улстөрийн намуудад уриалж байна гэсэн юм.

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурлын дараа үргэлжлүүлэн Засгийн газрын өргөтгөсөн хурлыг хаалттай горимоор хийж Улсын нууцын зэргийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаагэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Архангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий аймаг дахь уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өчигдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани