Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хамгийн баян орон хамгийн чухал нөөцгүй болох нь

Хамгийн баян орон хамгийн чухал нөөцгүй болох нь

 

Дэлхийн хамгийн баян орнуудын нэг болох Саудын Арабыг тун аюултай хямрал хүлээж байгаа талаар "Взгляд” мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр энэ улсын нутаг дэвсгэр дээрх усны нөөц эрчимтэй багасч байгаа бөгөөд усгүй болоход ердөө хэдхэн жилийн хугацаа үлджээ. 


Харин газрын тосноос асар их орлого олдог энэ улс яагаад усны асуудлаа шийдэж чадахгүй байгаа юм бол? 


"Саудын Араб” гэх үгийг сонссон хүний толгойд хамгийн түрүүнд газрын тостой холбоотой зураглал бууна. Энэ улсыг хөгжин цэцэглэлт, элбэг хангалуун амьдрал, хатуу дэг журмаар нь дүрсэлдэг. Гэхдээ ямар ч амьдралтай байлаа гэсэн хүн төрөлхтний оршин тогтнохуйн гол эх үүсвэр нь цэвэр ус юм. 


Арабын хойг бол говь цөл газар. Энд яма ч хүний хувьд ус үнэт эрдэнэ. Саудын Арабт гүний худаг болоод тэнгис гэсэн усны хэдхэн эх үүсвэр байдгаас худгууд нь нэн тэргүүний шаардлага хангадаг. Тэнгис далайн усыг хичнээн цэвэршүүлсэн ч бай гүний усыг гүйцэхгүй.  Саудын арабчууд үүнийг сайтар мэдэх тул цэвэр ус олборлох, цэвэршүүлэх савлах зэрэг нь тун хүндтэй ажилд тооцогддог аж. 


Саудын Арабын нийслэл газрын тос олдох 1938 он хүртэл хот хэвээр л оршин тогтнож байсан. Харин газрын тос олдсноос хойш хүмүүс усыг газрын тосноос дутахааргүй чухал нөөц гэдгийг умартаж эхлэсэн гэлтэй. 


Арабын хойгт газрын тос олдсноос хойш Саудын эрх баригчид хар алтны худалдаанаас олсон ихээхэн хөрөнгийг улсынхаа, тэр дундаа нийслэлийнхээ хөгжил цэцэглэлтэд оруулах болсон байна. Цөл газрын зарим хэсгийг хөгжүүлэн цэцэглүүлж, хүн амаа тэжээх хэмжээний үржил шим өгөхүйц болгожээ.  Түүнчлэн улаан буудай тариалах зэргээр хөдөө аж ахуйн төслүүд ч амжилттай хэрэгжүүлсэн байна. 


Ингээд л цөл газрыг диваажин болгож хувирган, энэ хойг дахь газрын тосны нөөцийг буруу тооцоолсон гэж эрдэмтэд үзсэн ч арабчууд нэг их ойшоосонгүй. Угаас санаа зовоод байхаар ч мэдээлэл биш, газрын тосны нөөц дуусна гэхдээ энэ үе арай хол. 
Харин цэвэр усны нөөц шавхагдах аюул хэдийнэ хаяанд тулсан гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. 


"Саудын Арабын усны нөөц ердөө 13 жил хүрэлцэхүйц үлдсэн гэж Фейсал хааны их сургуульд ажилладаг, Саудын Арабын гүний усны мэргэжилтнүүдийн нэг 2016 онд мэдэгдэж байв” хэмээн Guardian бичжээ. Тэгэхээр одоо энэ улсад ердөө 10 жилийн нөөц үлдсэн байх нь.


Мөн үүнээс ч өмнө, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага энэ улсын усны нөөц маш хурдацтай шавхагдаж байгаа гэж 2008 онд анхаарулж байлаа. 


Тухайн үед эрдэмтэд гүний усны нөөц 25 жил л хүрэлцээтэй гэж тооцоолж байсан бөгөөд өөрөөр хэлбэл тэр үеэс хойш тооцоолоод үзэхээр ердөө 14 жил үлдсэн байгаа юм.  Гүний ус нь Саудын Арабын байгалийн цэвэр уны 98 хувийг эзлэдэг бөгөөд гүний усны нөөц шавхагдах нь тун ховор хур тунадас ордог энэ улсын хувьд сүйрэл дагуулж мэднэ гэж эрдэмтэд сэрэмжлүүлжээ. 

 

Саудын арабчууд дэлхийн дунджаас хоёр дахин их ус ашигладаг 


Саудын Арабын нэг хүн амд өдөрт 263 литр усны хэрэглээ ноогддог нь дэлхийн дундаж үзүүлэлтээс хоёр дахин их үзүүлэлт аж. Түүнчлэн энэ хойг дээрх цаг агаар улам халуун, хуурай болж байга нөхцөлд усны хэрэглээ улам нэмэгдэж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл усны нөөц шавхагдах явц хурдасч байгаа гэнэ. 


Ойрхи Дорнод дахь ундны усны хомсдлыг далайн ус цэвэршүүлэх замаар нөхөх боломжтой гэж тооцож иржээ. Саудын Араб бол цэвэршүүлэх усны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг юм. Энэ улсад 31 цэвэршүүлэх үйлдвэр ажиллах бөгөөд усны хэрэглээний тал хувийг цэвэршүүлсэн ус эзлэдэг байна. 


Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр, 2016 онд Ойрхи Дорнодод аж ахуйн болон ахуйн зорилгоор ашиглаж буй усны ердөө 3 хувийг л цэвэршүүлсэн ус эзлэж байж. Харин ус цэвэршүүлэхэд эрчим хүчний нийт зардлын 5 хувь ноогдож байжээ. 


Абдельазиз хааны их сургуулийн судлаачид энэ бүс нутаг дахь цэвэршүүлсэн усны хэрэгцээ жил бүр 14 хувиар нэмэгдэж байгааг тооцоолсон байна. Гэхдээ үүний зэрэгцээ ус цэвэршүүлэх гэдэг нь маш өндөр өртөгтэйн дээр тогтворгүй явц гэдгийг тэд онцолж байв. Цэвэршүүлэх үйлдвэрүүд нь бохирдуулагч бодисуудыг агаарт цацдаг тул экологид хор хохиролтойн дээр далай тэнгисийн экосистем ч аюулд учирдаг аж. 


Харин саяхан сэргээгдэх эх үүсвэрээс гаргасан эрчим хүчийг ус цэвэршүүлэхэд ашиглах шийдвэр гаргасан бөгөөд энэ нь хүрээлэн буй орчинд үзүүлэх хор нөлөөг багасгах  юм байна. Ийм сэргээгдэх эрчим хүчээр ажиллах анхны үйлдвэр 2021 онд ашиглалтад орох гэнэ. 


Түүнчлэн ус хэмнэх үүднээс Саудын Арабт энэ оны гуравдугаар сараас эхлэн Qatrah  хөтөлбөр хэрэгжүүлж эхлэсэн бөгөөд энэ нь оршин суугчид ус хэмнэхэд аажмаар суралцан, усны хэрэглээгээ багасгахад чиглэгджээ. Энэ хөтөлбөрийн зорилго нь 2020 он эхэд нэг хүн өдөрт 200 литр ус хэрэглэдэг болох, харин 2030 он  гэхэд 150 литр болгон бууруулах явдал юм байна. 


Мөн хөтөлбөрийг боловсруулагчид газар тариалангийн салбарын бүтцийг өөрчлөн, хөдөө аж ахуйн зориулалтын талбайг багасган, чийг ихээр шингээдэг ургамлуудын тариалалтыг бууруулах зорилго тавьж байгаа аж.  Ингэж дотоодын тариалалтын талбайгаа багасгах үүднээс гадаад улс орнуудад газар худалдан авч байгаа талаарх мэдээлэл ч гарах болсон юм. Үүний нэг жишээ нь Саудын Арабын Алмарай гэх  хүнсний бүтээгдэхүүний томоохон компани Аргентин болон АНУ-д газар худалдан авсан бөгөөд үүн дээрээ тариалалт хийхээр болжээ. 


Мөн ус хэмнэх үүднээс хэрэгжүүлж буй хоёр дахь том төсөл нь "Улаан тэнгис” гэх төсөл юм байна. Энэ төслийн хүрээнд жилд сая гаруй жуулчныг татах асар том наран шарлагын газар байгуулж, зочдыг буулгах 50 шинэ зочид буудал барихаар болжээ. Жуулчдаас олсон мөнгөөр усны нөөцийг нэмэгдүүлэхэд ашиглана гэж байгаа ч өдөрт 56 мянган куб метр ус хэрэглэх энэ асар том бүтээн байгуулалт  ус хэмнэхэд чиглэгдэж чадах эсэх нь асуулт хэвээр байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Хамгийн баян орон хамгийн чухал нөөцгүй болох нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өнөөдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

Өчигдөр, 15:07
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани