Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт-4

Сүх жанжны нутагт хариуцлагагүй уул уурхай газар авч байгаль орчин бохирдон гол ус ширгэж,  мал, амьтан бүү хэл хүн суурьшиж амьдрах аргагүй болоод удаж байна.  Энэ асуудлыг  “Зууны мэдээ” сонин хоёр жилийн өмнөөс эхлэн  “Жанжны нутаг сүйрлийн ирмэгт”, “Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт” хэмээх цуврал нийтлэл, сурвалжлагаар олон нийтэд мэдээлж ирсэн билээ. Нөхцөл байдал ямар байгааг  өнгөрсөн долоо хоногт газар дээрээс нь дахин сурвалжиллаа.

Ямар ч бэхэлгээгүй уурхайн цооногт жонш олборлож байна

АДАЭ компанийн ашиглалтын талбайд 100 м гүн бүхий хоёр цооног гаргасан нь ямар ч бэхэлгээ алга.

Эрдэнэцагаан сумын нутагт ашигт малтмалын 33 лиценз олгогдсон байдаг. Үүний дотроос  тахилгат Баянцагаан хайрханы орчим  Мухар булаг хэмээх газарт Хятадын 100 хувийн  хөрөнгө оруулалттай “АДАЭ”  компани  2-3  жилийн өмнөөс хууль зөрчиж жоншны хайгуул эхлүүлж хэл ам таталсаар ирсэн. Тус компани анх хайгуулын өрөм тавихдаа  хуурамч зөвшөөрөлтэй, тухайлбал, газрын нэрийг Эрдэнэцагаан гэж бичүүлэн, танилцуулга дээрээ Архангай аймгийн байгалийн  зургийг хэвлүүлсэн байв. Мөн өрмийн ажил эхлүүлэхдээ гал алдаж, түймэрт гурван хүн амиа алдаж, олон мал үрэгдсэн. Үүндээ  насос ажиллуулсан монгол ажилчныг буруутгаж, аймгийн цагдаа руу бүхээгтэй машинаар хүргэх замд өөрийгөө боомилж нас барсан гэснээр хэрэг нь хэрэгсэхгүй болж байв. Тэгвэл “АДАЭ” компани өнгөрсөн хавраас жонш олборлож,  ил харагдахгүй, хэний ч санаанд оромгүй  нууцлагдмал газарт 100-130 метрийн урттай хоёр хонгил үүсгэснийг иргэд, малчид саяхан мэдсэн байна. Ингэхдээ багийн иргэдийн саналыг авалгүй, 13 хүний  гарын үсгийг хуурамчаар  бүрдүүлэн   эрх мэдэлтнүүдтэй тохиролцож  хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн гомдлыг эрдэнэцагаанчууд  хэлж байгаа юм. Иймээс тус компани болон иргэдийн хооронд үл ойлголцол үүсч жагсаал тэмцэл өрнөжээ.

Компанийн ашиглалтын талбайд очиход хамгаалалтын ажилтнууд оруулахгүй байсан тул шаардлага тавьсан иргэд хүчээр дотогш нэвтэрсэн. Энэ үеэр хятад ажилчид зугтаасан. Албан ёсны зөвшөөрөлтэй  14 хятад ажилчин байгаа гэсэн ч түүнээс ч олон бий гэдгийг эх сурвалжууд хэлж байв. Жонш олборлож буй уурхайн хонгил нь ямар ч бэхэлгээгүй, ёроол хэсэгтээ  хөрсний ус нэвчсэн нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчжээ. Тэнд дөрөв хоног ажиллаад нурангид дарагдаж амь насаа алдах эрсдэлтэй байгаа тул халагдах өргөдлөө өгсөн нутгийн залуу Б “Хонгил руу  хятад ажилчид ордоггүй, хамгийн хүнд хүчир ажлаа  орон нутгийн залуусаар хийлгэдэг” гэсэн мэдээллийг өгсөн юм. Хог хаягдлын талбай байгуулах гэрээ хийгээгүй, уурхайн цооногт бэхэлгээ хийлгүй хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн, хятад ажилчдын тоог хэтрүүлсэн байж болзошгүй байх тул шалгах ёстой гэсэн иргэдийн тавьсан  шаардлагын дагуу  тус компанийн үйл ажиллагааг түр зогсоох захирамжийг Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Батсайхан гаргасан. Гэтэл үүнээс нэг хоногийн дараа буюу биднийг Улаанбаатар руу ирэх замд  уурхай нууцаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл  нутгийн иргэдийн зүгээс дуулдаж  байлаа.

Газрын тосны “Макс-Ойл” компани нэрээ сольж өрөмдлөг хийж эхэлжээ

Эрдэнэцагаан сумын хилийн торыг таслан хайгуул явуулж байсан Макс-Ойл компани нэрээ сольж, байршлаа өөрчлөн дахин газрын тосны хайгуулж хийж иргэдийн тэмцэлтэй тулгарчээ.Эрдэнэцагаан сумын  зүүн өмнөд хэсэг, VII багийн нутаг Тарган тал хэмээх газарт Хилийн цэргийн 0146-р ангийн  хилийн застав үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл тус  заставын хариуцсан хилийн бүсэд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай   “Макс-Ойл” компани  өнгөрсөн жилээс газрын тосны хайгуул, олборлолт явуулж эхэлснийг манай сонин  олон нийтийн анхааралд анх  хүргэж байсан юм. Үүний дараа ХХЕГ-ын Ажын хэсэг, “Босоо Хөх Монгол” ТББ-ынхан Эрдэнэцагаан суманд очсоноор  хилийн  хамгаалалтын торыг нь таслан өрөм тавьсан, харуулын постыг татан буулгасан зэрэг зөрчлийг илрүүлж байв. Тэгвэл  “Макс-Ойл” компани  нэрээ солин  “Петро Матад” болгож,  Эрдэнэцагаан  сумаас баруун хойш 70 гаруй км-т байдаг  Хашаат гэдэг газарт   газрын тосны хайгуул нэрийдлээр үйл ажиллагаагаа эхлүүлээд  10 гаруй хонож байна. Нутгийн иргэд, малчид мэдээлэл авах гэсэн боловч “Уурхай гарахгүй, зөвхөн  хайгуул хийж, өрөм тавьж  байгаа. Тэгээд ч  сум болон  багийн малчид, иргэдээс зөвшөөрөл авах шаардлагагүй.

Бүх асуудлыг дээд дарга нар мэдэж  шийдвэрлэсэн.  Засгийн газрын шийдвэртэй учраас бид  шууд хайгуул хийх эрхтэй”  гэсэн тайлбарыг өгчээ. Иймд тус сумын  иргэд, малчдын  зүгээс “Өвөг дээдсийн үеэс хэдэн зуун дамжин нутаглаж,  мал аж ахуй эрхлэн амьдарч  ирсэн иргэдийнхээ  газар нутгийг Засгийн газар шууд шийдчихэж болдог юм уу. Хэн дуртай нь ирж газар нутгийг онгичиж, ухсан нүх, овоолсон шороо үлдээгээд байвал малчид  амьдралаа яаж залгуулах билээ” хэмээн бухимдаж  байна. Унаган  байгаль,  газар нутгаа ухуулахгүй хэмээн тус сумын иргэд, малчид, “Уул уурхайгүй Эрдэнэцагаан ТББ” хамтран тэмцээд  хүчин мөхөсдсөн гэдгийг ч хэллээ. Иймээс Сүхбаатар аймаг дахь “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, Машинтай жагсаал”, “Намгүй Монгол” зэрэг ТББ-уудаас тусламж хүсч 80 гаруй хүний  жагсаал, суулт зарласан. Үүний дүнд  Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхболд ажлын хэсэг томилон газар дээр нь ажиллуулж, холбогдох байгууллагуудаас  шалгалт хийж, шийдвэр гаргах хүртэл уурхайг түр зогсоолоо.

Нутгаа хамгаалсан  Уулбаян сумын иргэд  уурхайнханд зодуулж, зарим нь  хүнд гэмтжээ

Сүхбаатар аймаг 13 сумтай. Аймгийн төв Баруун-Урт сумын хувьд төв талбай тойрсон хэдэн барилга, гэр хорооллоос илүү гарч, уул уурхай явуулах газаргүй. Үлдсэн  12 сумын нутаг  нь  алт, жонш, нүүрс гэхчлэн уул уурхайн  лицензэд дарлагджээ. Аймгийн төвөөс 80 км-т оршдог Уулбаян сумд АНУ-ын хөрөнгө оруулалттай  “Шинэ уужим орд”  компани цайр, төмөрлөгийн холимог металлын хайгуул явуулж  байгаа нь байгаль орчинд ноцтой хохирол учруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд  амьдрах эрхийг зөрчиж байна хэмээн уулбаянчууд 45 хоног тэмцэж байна. Газар дээр нь сурвалжлахаар  очиход аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхболд иргэдийн хүсэлтийн дагуу нөхцөл байдалтай танилцахаар ирсэн байв. Тэрээр төрийн ажил голдирлын дагуу зөв явах ёстой. Иргэдээ сонсохгүй байж болохгүй,  зохих мэдээллүүдийг өгөх ёстой гэсэн шаардлагыг зохих албан тушаалтнуудад тавьсны дагуу сумын Засаг дарга болон, тус компанийн зүгээс товч мэдээлэл хийсэн. 

Сумын Засаг дарга Шижирбаатар  хэлэхдээ өөрийн төрж өссөн нутгаа хайрлаж  байгаа хэдий ч нэгэнт дээрээс шийдвэр гарч, Засгийн газар хэрэгжүүл гэж үүрэг өгсөн учраас яах ч аргагүй гэж байсан. Энэ бүхний эцэст Сүхбаатар аймгийн цагдаагийн газар, сумын цагдаагийн алба, Тээврийн цагдаа  хамтран “Шинэ Уужим орд” компанийн бичиг баримт, техник хэрэгсэл зэргийг шалгасан. Үүний дүнд бүрэн бус авто машин ажиллуулсан, “Аравт” харуул хамгаалалтын алба нь аймагт бүртгэл хийлгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй зөрчлийг илрүүлсэн юм. Иргэд, малчид болон  иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ын шаардлагаар  хаягдлын талбай ашиглах гэрээ хийгээгүй зэрэг зөрчлийн улмаас Уулбаян сумын Засаг дарга Шижирбаатар  тус компанийн үйл ажиллагааг түр зогсоох захирамж гаргалаа. Гэхдээ энэ шийдвэрээ хэврэг гэдгийг онцолж байсан юм.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт-4
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

Өчигдөр, 16:04
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

Өчигдөр, 13:00
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

Өчигдөр, 12:22
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

Өчигдөр, 10:04
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани