Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

RIO MONGOLIA улсын бодлого

RIO MONGOLIA улсын бодлого

 

Уг нь манайх чинь Монгол Улс юм. 1992 онд Үндсэн хуулиа өөрчлөн шинээр баталж, БНМАУ нэрийг Монгол Улс болгосон. Өөрөөр хэлбэл, бид ардчилсан хэмээх нийгэмд шилжээд даруй 30-аад оныг үдэх гэж байна.

Гэвч энэхүү Ардчилал хэмээх хөшигний ард улс төр хэмээх жүжиг тоглосоор өнөөдрийг хүрлээ.

Мэдээж хэрэг, хөшигний ард болсон, болж байгаа бүхэн нууц. Нууц учраас ард түмэн мэддэггүй.

Улстөрчид сонгууль дөхөхөөр буюу дөрвөн жилд нэг удаа тэр хөшигний өмнө гарч ирнэ. Жигтэйхэн гоёчихсон.

Бусад цаг хугацаанд нь тэрхүү хөшигний ард хийж болох болгоныг амжуулна даа.

Гэвч цагийн аясаар хөшигний ардах тэр нууцууд эхнээсээ ил болж л байна.

Эдний нэг нь одоогоос 10 жилийн өмнө буюу 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ юм.

"Рио Тинто”-д бурантаглуулаагүй нэгэн экс гишүүн зурагтаар "…Оюутолгойн гэрээг баталж байхад "Рио Тинто” бидэнд 250 сая ам.доллар гэж бичсэн морины пайз шиг юм бичиж өгсөн. Манайхан түүнийг нь аваад хөл нь газарт хүрэхгүй баярлаж байсан. Харин "Рио Тинто”-гийнхон тэгээгүй. Тэд дотроо эд нарыг арай л дэндүү шулчихлаа даа  гэж бодож байсан байх” гэж ярьж байхыг үзэв. Ерөнхийдөө бол тийм л юм.

Угтаа Оюутолгойн гэрээг баталсан өдөр л "…Энэ болохгүй гэрээ шүү, Монголд ашиггүй” гэж олон хүн дуугарч байсан байдаг. Өнөөдрийг хүртэл энэ байр сууриа илэрхийлж байгаа Монголын төрийн нэртэй зүтгэлтнүүд ч байна.

Харин энэ гэрээг баталсан хүмүүс "…Бид гавьяа байгуулсан” хэмээн цээжээ дэлдсээр, бид ч түүнд итгэсээр ирсэн.

Гэвч өнөөдөр Монгол Улс "Оюутолгой” ХХК болон хөрөнгө оруулагч "Рио Тинто”, "Туркойз Хилл” компаниудаас 2 761 789 570 000 /Хоёр их наяд долоон зуун жаран нэгэн тэрбум долоон зуун наян есөн сая таван зуун далан мянга/ төгрөгийн татварыг авч чадахгүй хохирчихоод байгааг хууль хяналтын байгууллагынхан гаргаж ирээд байна. Энэ бол бидэнд харагдаж байгаа маш бага хохирлын дүн гэж байгаа юм. Бүгдийг нь уудлаад гаргаад ирвэл "алтан дээр суусан гуйлгачин” гэгдэх ч багадах буй за.

Ер нь бол 2009 оны дээрх гэрээ, дараа нь 2015 онд Дубайд очиж "зуруулсан” бас нэг гэрээ зэрэгт Монгол Улсын төрд өндөр дээд албан тушаал хашдаг хүмүүсийн дийлэнх нь хамрагдчихсан байна.

Оюутолгойн бэлтгэн нийлүүлэгчид гэж хэн бэ гэхэд л эхнээсээ ар нуруунд нь хүйтэн хөлс чийхарна. Та сонссон байж магад. Оюутолгойг шалгахаар очсон улстөрчид Улаанбаатараас "…Шалгана, илрүүлнэ” гэж улаан тугаа мандуулж оччихоод гарч ирэхдээ цагаан тугаа өргөчихсөн байдаг юм.

Ингэж Оюутолгой төслийг хэрэгжүүлэгчид Оюутолгойн үе үеийн гэрээгээрээ Монголын улс төрд эрх мэдлийн уртын урт гараа дүрж орхисон байгаа юм.

Товч хэлэхэд, Оюутолгой төслийн эзэн "Рио Тинто” компани Монголын ард түмний танил, Монголын улстөрчдийн найз, түнш болж чаджээ. Ингэтлээ хүчийг авсан "Рио Тинто” одоо нөгөөдүүлээ ашиглаад юу дуртайгаа хийдэг болов. Ил биш ч гэсэн нууц биш юм.

Одоо хар даа. Эрх баригчид Үндсэн хуулиа өөрчилнө гээд л үзэж тарж байна. Анх УИХ-д өргөн барьсан төслөө ойлгоцгоож амжаагүй байхад нь Ерөнхийлөгч бас нэг төсөл өргөн барьчихсан. Зүгээр л холион бантан.

Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн энэ өөрчлөлт дээр чин сэтгэлээсээ ажиллаж байгаа УИХ-ын гишүүн ч алга. Нэмэлт өөрчлөлтүүдийн төслийг ойлгохоосоо ойлгохгүй нь олон байна. Ерөөсөө л Үндсэн хууль яаж өөрчлөгдөх нь эрхэм гишүүдэд падлийгүй мэт харагдаж байгаа юм.

Энэ аргагүй. Яагаад гэвэл огт төлөвлөөгүй Үндсэн хуулийн өөрчлөлт гэнэт гарч ирсэн. Үндсэн хуулийг хэлэлцэж байхад өөр ямар ч асуудал хэлэлцэхгүй номтой. Одоо ч олон чухал хуулийн төслүүд Үндсэн хуулиас болоод таг гацчихаад байна.

Шуудхан хэлэхэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ руу яаран оруулсан шалтгаан нь Оюутолгойн асуудал байж таараад байгаа юм.

Яагаад гэхээр яг энэ төслийг өргөн барихын өмнө Оюутолгойн гэрээний асуудал маш хүчтэй хөндөгдөж байлаа. УИХ-ын ажлын хэсгийн тайлан дүгнэлт, Үндэсний Аудитын газрын дүгнэлт, АТГ-ын шалгалтын материал гээд Оюутолгойн гэрээ, түүний дараа хэрэгжилтийг тойрсон олон арван баримт Төрийн институциудад очоод байсан юм.

Хамгийн гол нь Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг сонсох процесс УИХ-ын холбогдох Байнгын хороогоор хэлэлцэж эхлээд байсан юм.

Ажлын хэсгийн дүгнэлт Байнгын хорооны даргын зөвшөөрлөөр "Рио Тинто”-д очиж, "Рио Тинто” хоёр өдрийн дотор Монголын төрд хариуг нь ирүүлсэн зэргээр ноцтой асуудал өрнөж эхлээд байсан юм.

Яг тэр мөчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг зүйлийг УИХ хэлэлцэж эхлэх шийдвэр гаргасан. Энэ л асуудлын гол нь бөгөөд маш харамсалтай, эмгэнэлтэй учир шалтгаан юм.

Уг нь манайх чинь Монгол Улс юм. Бид бүхэл бүтэн улс байж ОУВС-гаас хараат болчихлоо гээд л халаглаад байдаг.

Гэтэл манай эрх баригчид "Рио Тинто” хэмээх ганц компанийн дөнгөнд орчихоод RIO MONGOLIA улсын бодлогыг хэрэгжүүлж суудаг болсон байна. Яг ийм бодлогоор сүүлийн 10 жилийг үджээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

RIO MONGOLIA улсын бодлого
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани