Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цацрагийн хордлогоос болж гурван хөлтэй унага төрж байна

Байгаль орчны иргэний зөвлөл, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн холбооныхон өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв”-д урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлалаа.

Урт нэртэй хууль, хилийн заагийг өөрчлөх, ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг хүчингүй болгох, ашигт малтмалын хуулинд  зарим өөрчлөлт оруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах гэж байгааг тэд эсэргүүцэн хэвлэлийнхэнд ханджээ.  

Тиймээс тэд төрөөс гаргаж байгаа эрдэс баялагтай холбоотой хуулиадад ард түмний оролцоо огт байсангүй гэж үзжээ. Учир нь эдгээр хуулиудыг өөрчилснөөр төрийн эрх мэдэлтнүүд ард түмнээ бус өөрсдийнхөө авлига авах нөхцлийг бүрдүүлэх гэж байна гэж харж байгаа учраас энэхүү бусармаг үйлдлээ нэн даруй зогсоохыг "Их Бага Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бор, "Гамшгийн эсрэг үндэсний төв”-ийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар, Ногоон цөм ТББ-ын Удирдар зөвлөлийн гишүүн Ч.Мөнхбаяр, Гол нуурын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Я.Цэрэнханд нь нар нийт ард иргэдэд уриаллаа.

 

Өнөөдөр Монголын тал нутагт ОХУ-аас гадна Голланд, Их Британи, Хятад, Энэтхэг, Канад, Франц гэх мэт улсууд болон дотоодын компаниуд 100 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшиж, ураны эрэл хайгуул хийж байна. Эдгээрээс хамгийн идэвхтэй бөгөөд Монголд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа нь Францын "Арева” групп юм. Тус компани Монголд сүүлийн 15 жилийн турш ураны хайгуул хийж байна. Одоогоор Дорноговь, Сүхбаатар аймгуудад хайгуулын 44 тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт 100 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа гэж тооцвол "Арева”-гийн мэдэлд бараг 50 хувь нь төвлөрч байгаа юм.

 

Уг хэвлэлийн бага хуралд оролцсон физикч Я.Ухнаатай ярилцлаа.

 

-Иргэний байгууллагынхан яагаад урт нэртэй хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцээд байгаа вэ?

-Ерөнхий сайд ураны ажлыг явуулна гэж хэллээ. Манай  иргэний байгууллагууд, цөмийн эсрэг хөдөлгөөнүүд монголд цацраг идэвхт ашигт малтмал олборлох, түүнийг ашиглах  болоогүй гэж үзэж байгаа.

 

-Яагаад?

-Монголд цацрагт  идэвхт ашигт малтмалын хяналтын стандарт, эрх зүйн баримт огт байхгүй. Тэр байтугай үүнийг тэд "Арева”-гаар хийлгэх гэж явж байна. "Арева” чинь өөрөө  уран олборлож байгаа дэлхийд маш их хар мөртэй компани шүү дээ.  Гэтэл  ийм л компаниар хяналтынхаа бичиг баримтыг хийлгэнэ гэдэг бол үнэхээр толгойд багтамгүй үйл явдал юм. Тиймээс бид үүнд сэтгэл эмзэглэж, энэ мэдээллийг  олон түмэнд цацаж байна.

 

-Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өнөөдөр байдал ямар байна?

-Өнөөдөр тэнд гамшиг нүүрлэсэн.  Бид өөрсдийн биеэр газар дээр нь очиж, танилцан өдөр тутамд телевиз, хэвлэл мэдээлэлд нээлттэй мэдээлэл, гэрэл зургийг нь  өгч цахим хуудсанд байршуулж байгаа. Би хамгийн сүүлд тэндээс ирсэн гурван хөлтэй унаганы зургийг өнөөдөр хэвлэлийнхэнд үзүүллээ.  Үүнээс илүү  ямар гамшгийг гамшиг гэж хэлэх юм бэ. Монгол чинь морины эх орон.  Өнөөдөр бид гурван хөлтэй адуу унаж, уралдуулах юм уу. Энэ чинь  тухайн адууны генэнд өөрчлөлт орон мутаци үүсэн  гажиг төрж байна гэсэн үг юм. Үүнийг цацрагтай холбохгүй өөр юутай холбох юм. "Арева” уусган баяжуулах туршилтын олборлолтондоо алдаа гаргасан юм шиг байгаа юм. Тэр ажлын комисст орсон хүмүүс үүнийг хэлж байгаа.  Эхний үед маш хайнга хандсан.

 

-Тэнд нөхөн сэргээлтийн ажлыг хийж байгаа юу?

-Тэд  хаягдал, олборлолтоос гарч ирсэн шингэнүүдийг ил байлган  тэнд нь мал бэлчин ямар ч хяналтгүй үйл ажиллагаа явуулсан. Мөн газрын гүн рүү хүхэр шахаад түүний консентрацийг саармагжуулах үйлдэл болон алдагдал нь ямар хэмжээтэй байгаад ерөөсөө хяналтын үйлдлүүд хийгээгүй. Гэхдээ тэд үүний талаар байнга  Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Цөмийн энергийн газартай хамтран хяналт тавьдаг гэж мэдэгддэг. Бид тэнд  тогтмол очдог. Гэхдээ тэр хяналт тавиад байгаа мэргэжлийн байгууллагынхантай таардаггүй.  Хэдийд нь тэд тогтмол хяналт, шалгалт хийдэг нь сонин.  Өнөөдөр тэд бүгдээрээ "Арева”-гын мөнгөөр цалинжиж байна. Тэдэнд хяналт тавих сонирхол ч байхгүй. Өнөөдөр Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр АНУ-д явж байна. Өнгөрсөн долоо хоногт Францад байна гэсэн.  Тэр хүн ямар их зугаалж байна аа. Хэний мөнгөөр яах гэж.  Гэтэл үүний оронд өнөөдөр тэрбээр эх орондоо энэхүү гамшгийг байдалд хүрээд байгаа газартаа цацрагийн хяналт тавиад, хамгаалалтыг нь хийн аюулгүй  байдлыг хангах ёстой.  Орон нутагт ийм аюул тарин гамшгийн байдал үүсгэж болохгүй шүү дээ.  Өнөөдөр  гамшгийн байдалд байгаа газрын тухай иргэдэд буруу мэдээлэл өгөн ажлын хэсгийн дүгнэлтийг  өөрчлөөд эцэст нь үүнийгээ  зөвтгөж ярин цаашид үргэлжлүүлэн явуулна гэж ярьж байна.  Монголд өнөөдөр тэдний халаасанд орох мөнгө хэрэгтэй юм уу, хүн ам, газар нутаг нь хэрэгтэй юм уу. Бид  өнөөдөр байгаль орчны сүйрэл, мөхөл рүү  явж байна. Олон нийтэд муу алдар нь түгсэн харгис үйлдэлтэй "Арева” гэгч компанийг стратегийнхаа түншээр сонгоод  тэдэнтэй гэрээ хийн  ашиглалтын лиценз авч хэдэн төгрөг авахын тулд бүхэл бүтэн сум, газар нутагт нь ноцтой  хохирол учруулж байна. Үүнийг нэг сумын асуудал гэж тайвширч болохгүй. Энэ чинь малаараа, сүүгээрээ,  байгаль орчин, газрын гүнийн усаараа дамжин бусад бүх говийн нутагт тархана.  Тэнд  байгаа иргэд нийслэлд ирнэ.  Тэгэхээр бид бүгдээрээ үүнд хамааралтай хордлогын бай болно.

-Ажлын хэсгийн талаар сонирхуулахгүй юу. Ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?

-Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь "Арева Монгол” компанийн ураны хайгуулын талбайн ойролцоо мал үхсэн шалтгааныг тодруулахаар Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулан газар дээр нь шинжилгээ хийсэн.  Ажлын хэсэгт дандаа эрдэмтэн, мэргэжилтнүүд ажилллаж байна гэж иргэдэд хэлсэн. Ажлын хэсгийн хүмүүс тэнд цацраг ивэхт бодис дэгдээгүй гэж хэлсэн. Гэтэл тэнд ажилласан  Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тус хайгуулын талбайн орчинд цацраг идэвхт бодис зохистой түвшнээсээ 30 дахин өндөр гарсныг иргэдэд мэдээлж байсан. Өөрсдөө гарын үсэг зуран нотлоод байхад өнөөдөр ажлын хэсэг үгүй  энэ цацрагаас болоогүй гэж дүгнэлт гаргаж байгаа нь  буруу юм. Үүнийг сайн шалгах хэрэгтэй. Бид Тагнуулын ерөнхий газарт үүнийг шалгуулах хүсэлт гаргасан. Харамсалтай нь энэ асуудал  удаан явж байна. Тэд эх орноо худалдан  иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж байна.

 

-Энэ бүхний гол буруутан нь  хэн бэ?

-Гол буруутан нь бол Цөмийн энергийн хууль.  Уг хуулийг 2009 оны долоодугаар сарын 16-нд урт нэртэй хууль  батлахдаа л ямар ч хяналтгүйгээр анхны хэлэлцүүлгээр баталсан. Цөмийн энергийн хууль бол номоороо маш олон хэсэгтэй. Лиценз олгодог, хянадаг, стандарт,  эрх зүйн баримтууд болон бусад гээд бүгд тус тусдаа  өөр өөр хуулиар зохицуулагдах ёстой. Гэтэл өнөөдөр  нэг газар нэг хуулиар Ерөнхий сайдын шууд удирдлаган дор байдаг. Тэр хүн үг хэлэхэд л нөгөө хүмүүс нь цалинтайгаа үлдэхийн тулд  юу ч хамаагүй хийж байна.  Үүнийг л иргэний нийгэмлэг, байгууллагынхан  эсэргүүцэж үгээ хэлж байна.

 

- Ураны цацраг идэвхт бодисын хүнд нөлөөлөх нөлөөлөл нь ямар байдаг вэ?

-Өнөөдөр ажлын хэсэг хүнд нөлөөлөхгүй гэж ярьж байна. Гэвч нөлөөлнө шүү дээ. Үүнээс зугтах боломж байхгүй.  Нэгт манай  газар нутаг бусад оронтой харьцуулахад  цацрагийн  өндөр үзүүлэлттэй нутаг.  Хоёрт Монгол Улс өндөрлөг газар байрладаг. Өвчлөлд хүрэхгүй байхын тулд цацрагийн гадаад болон дотоод нөлөөллийг авахгүй байхыг хичээх ёстой.  Гэтэл тэд гадаад нөлөөлөлд тооцоо хийн өнөөдөр дотоод  нөлөөллийг нь огт хийхгүй  хаяж байгаа. Дотоод нөлөөлөл гэдэгт хувцас, цаасаар хамгаалдаг гээд байгаа альфа, цацраг орно. Хэрвээ агаар, амьсгалын зам, тоос, усаар хүний биед дамжих юм бол дотроосоо  юун гамма, ветта түүнээс 20 дахин  аюултай ионжуулсан нөлөөлөл үзүүлдэг цацраг шүү дээ. Дээр нь  байгальд байгаа ураныг сэрээгээд үндсэндээ  түүний задралыг явуулсан гэж бид үзэж байгаа. Одоо задрал ямар түвшинд явж байгаа, цацраг идэвхт бодисууд  238 уранаа  дагаад ямар идэвхт бодисууд, хүнд металиуд байна гээд энэ бүгдийг тогтоох хэрэгтэй. 

 

-Ажлын хэсэг яагаад үүнд хяналт тавихгүй байна?

-Ажлын хэсэгт мэргэжлийн хүн алга. Ганц мэргэжилтэн гээд байгаа МУИС-ийн цөмийн судалгааны төвийн багш Н.Норов нь өнөөдөр эсрэг талд  ажиллан хүмүүсийн тархийг мунхруулан хоргүй, цацраг  огт нөлөөлөхгүй гэж хэлээд сууж байна. Эрдэмтэн хүн өнөөдөр ингэж ярьж болохгүй.

-Та нарын зүгээс  хийсэн судалгааны үр дүн ямар гарсан бэ?

-Манай Цөмийн эсрэг "Голомт” хөдөлгөөнийнхөн олон удаа газар дээр нь очиж шинжилсэн. Улаанбадрах суманд радио идэвхжилт ердийнхөөс 24 дахин их байна гэсэн судалгаа нотлогдсон. Мөн дээр нь тэнд малд нөлөөлсөн  цацрагийн тун байх ёстойгоосоо 10-20 дахин их  байгаа юм.  Түүнчлэн гадна нөлөөлөл нь  өвчлөх хэмжээнд хүрэхгүй байна гэж тооцоолсон болохоос дотоод нөлөөлөл нь  ямар байгааг өнөөдөр огт судлахгүй хаяж байгаа. Энд ганцхан ураны тухай биш түүнийг даган гарч ирж байгаа хорт нөлөөлөл үзүүлж буй бодисуудын тухай ярьж байгаа юм.

 

-Энэ бүхнийг зогсоохын тулд хамгийн түрүүнд ямар  алхам хийх хэрэгтэй вэ?

-Урт нэртэй хуулийг онцлоод байгаагийн учир нь ураны хайгуул хийж байгаа бүх газар энэ хуулийн харьяалалд байгаа.  Улаанбадрах сумаар жишээ татахад, Хар загын шугуй гээд орон нутгийн тусгай,  хамгаалалттай газар, Баянбогд тахилагт уул, Дорноговь аймгийн долоон гайхамшгийн нэг эдгээр газрууд дээр ураны хайгуул явагдаж байна. Мөн Хамрын хийд буюу  Зүүнбаян дахь Догшин хутагт Данзанравжаагийн есөн үеэрээ хамгаалж байсан Гурван баяны хөндийд энэ бүх ажиллагаа явагдаж байна. Тиймээс бид энэ бүхнийг монголын ард түмэнд үнэн бодитоор хүргэн тэднийг эх орноо гэсэн сэтгэлтэй л юм бол дуу, хоолойгоо нэгтгэн тэмцэх ёстой гэж үзэж байна.  

Г.Даша

 

Eagle.mn
Цацрагийн хордлогоос болж гурван хөлтэй унага төрж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани