Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

2340 доллараар авч байсан М-14Д2 тосыг Д.Жигжиднямаа 10.3 сая төгрөгөөр авдаг болжээ

2340 доллараар авч байсан М-14Д2 тосыг Д.Жигжиднямаа 10.3 сая төгрөгөөр авдаг болжээ

 

Хойд хөрш ОХУ-тай хувь нийлүүлсэн, хамтарсан ганц компани үлдсэн нь УБТЗ ХНН юм. Энэ нийгэмлэгийн үйл ажиллагаа хоёр улсын Засгийн газрын хяналтад байдаг гэж бид ойлгодог.
Гэтэл УБТЗ ХНН-ийн даргаар манайхаас томилогдсон дарга нар голдуу авлига, албан тушаалын хэрэгт холбогдоод хөөгдөж шахам буудаг нь эргэлзээ төрүүлсээр ирсэн.
Одоо энэ албан тушаалд сууж байгаа Д.Жигжиднямаа ч багагүй асуудалд орооцолдсныг бид мэднэ.
 
Уг нь хоёр улсын итгэлийг авч, энэ ажлыг хийж байгаа хүн хариуцлагатай, ёс зүйтэй байх учиртай. Үндсэн цалин дээрээ гэрээний цалин гэж жилд 328 сая төгрөг авдаг УБТЗ-ын даргад санхүүгийн зөрчил, ашиг сонирхол гаргах эрх үгүй юм.
 
Ер нь төмөр зам хэмээх салбарын их мөнгийг гарын үсэг зурж зарцуулна гэдэг Монгол ч, Орос ч хөрөнгөө итгэж даатгаад байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр, УБТЗ ХНН-ийн хөрөнгө мөнгө бол хоёр улсын төрийн, ард түмний өмч юм.
Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч” нэгдэл энэ удаад УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн гарын үсэг зурж худалдаж авсан тос, тосолгооны бүтээгдэхүүнтэй холбоотой нэгэн баримтыг дэлгэж байна.
 
УБТЗ ХНН нь М-14Д2 тосыг ОХУ-аас худалдаж авсаар ирсэн байдаг. Бидэнд тус нийгэмлэг 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын "Нефтегазстройальянс” ОсОО-тай гэрээ байгуулж 95 040 тонн М-14Д2 тосыг худалдаж авсан.
 
Ингэхдээ тонн тутмыг 2340 ам.доллар, нийтдээ 222 393 60 ам.доллараар авсан баримт байна. Тухайн өдөр Монголбанкны ханшаар нэг ам.доллар 1989.18 төгрөгтэй тэнцэж байв.
Ингэхээр нэг тонныг 2340 ам.доллар буюу 4 654 681.2 /Дөрвөн сая зургаан зуун тавин дөрвөн мянга зургаан зуун наян нэгэн төгрөг хоёр мөнгө/, 95 040 тонныг 189 051 667 /Нэг зуун наян есөн сая тавин нэгэн мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгөөр худалдаж авсан болж таарав. Тэр үед УБТЗ ХНН-ийн дарга нь Л.Пүрэвбаатар байжээ.
 
Харин үүнээс нэг жил 10 сарын дараа буюу 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа яг энэ төрлийн тосыг худалдаж авахаар "Туркуаз Машинери Монголиа” ХХК-тай гэрээ байгуулжээ.
Уг гэрээний дагуу 180 тонныг худалдаж авсан байна. Харин тонн тутмыг нь 10 325 000 төгрөгөөр авчээ. Ингээд 180 тоннын үнэ болох 1 858 500 000 /Нэг тэрбум найман зуун тавин найман сая таван зуун мянга/ төгрөгийг "Туркуаз Машинери Монголиа” ХХК-ийн данс руу хоёр хувааж шилжүүлсэн байна.
Эхлээд нэг зүйлийг тодруулан хэлье. ОХУ-ын нефтийн компаниудын албан ёсны сайт дахь мэдээллүүдээс үзэхэд М-14Д2 тос нь 2015 оны дээрх гэрээний үнээс төдийлөн нэмэгдээгүй байгаа юм. Ингэхээр 2015 онд "Нефтегазстройальянс”-аас тонн тутмыг 4 654 681.2 төгрөгөөр авч байсан М-14Д2 тосыг 2017 оны нэгдүгээр сард "Туркуаз Машинери Монголиа” ХХК-иас 10 325 000 төгрөгөөр авсан нь ихээхэн эргэлзээтэй харагдаж байна.
Мэдээж хэрэг, Д.Жигжиднямаа дарга энэ мэдээлэлд "Дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн. Ам.доллар өссөн” гэж ярьж мэднэ. Уучлаарай, үгүй юм байна. Тухайн үед тодорхой өсөлт гарсан ч арай ингэж бүтэн нугалсан "шахаа” хийх боломжгүй байсныг дэлхийн эдийн засгийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэл, судлаачид, Монгол Улсын Засгийн газрын тайлан мэдээнээс харж болно.
 
"Ам.долларын ханш өссөн” гэж бас тайлбарлана. Бас л үгүй. Уг гэрээг хийсэн 2017 оны нэгдүгээр сарын 17-нд Монголбанкны нэг ам.долларын ханш 2490.83 төгрөг байв. Үүнийг Д.Жигжиднямаагийн худалдаж авсан үнэ 10 325 000 төгрөгтэй харьцуулахаар мань эр тонныг нь 4 145.2 ам.доллараар авчихсан болж таараад байгаа юм. Гэтэл үүнээс жил гаруйхны өмнө тонныг нь 2 340 ам.доллараар авч байсан баримт байдаг. Зөрүү нь 1 805.2 ам.доллар болно. Гэхдээ энэ багцаа тооцоолол гэдгийг уншигчид маань анхаарах биз ээ.
 
Үүнээс гадна "Туркуаз Машинери Монголиа” ХХК бол Их Британийн байгалийн хий, газрын тосны томоохон компани болох Shell-ийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн гэж бас тайлбарлаж болзошгүй. Гэвч Д.Жигжиднямаа Shell-ийн М-14Д2 тосыг худалдаж авах боломжгүй. Учир нь Shell-ээс авах бол тонн тутмыг нь 10 биш 20 сая төгрөгөөр төлөх аж. Тийм л өндөр үнэтэй юм байна. Түүнчлэн Д.Жигжиднямаа нь "Туркуаз Машинери Монголиа” ХХК руу  1 858 500 000 төгрөг шилжүүлэхдээ журмын дагуу гарын үсэг зурж баталгаажуулах ёстой УБТЗ ХНН-ийн орлогч дарга, бусад албан тушаалтнуудыг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн байх магадлалтай.
Хэрэв ингэсэн бол ноцтой асуудал үүснэ.
Эцэст нь хэлэхэд, хоёрхон гэрээг харьцуулахад ийм хэмжээний зөрүү гарч ирж байна. Тиймээс яг энэ талаар,  мөн тос тосолгооны бүтээгдэхүүн, ер нь УБТЗ ХНН-ийн худалдан авалттай холбоотой асуудлаар Монгол Улсын хууль хяналтын байгууллага хяналт шалгалт, үнийн судалгаа хийж үзэх цаг нь болсон байна.
Шалгаад, нягтлаад Д.Жигжиднямаа алдаа гаргаагүй бол түүнийг нь зарлаж, алдаатай бол хариуцлага сануулах учиртай. Яагаад гэвэл төр өмчөө мэдэх эрхтэй билээ.
 
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
2340 доллараар авч байсан М-14Д2 тосыг Д.Жигжиднямаа 10.3 сая төгрөгөөр авдаг болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани