Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Сүүлчийн могикан” болж “Рио Тинто” л үлдлээ дээ

 

“Сүүлчийн могикан” болж “Рио Тинто” л үлдлээ дээ

 

Улаанбаатарт саяхан болж өнгөрсөн Боаогийн ээлжит форумыг манайхан баахан хөөрөгдөж магтах аястайгаар өндөрлүүлэх шиг санагдсан. Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны хөгжилд чухал ач холбогдолтой эл уламжлалт форумаас нэг зүйлийг анзаарснаа өгүүлэхгүй байж чадсангүй. Хэдийгээр Хятад улс энэ форумын автор, тэргүүлэгч орон хэдий ч, чуулганы үзэл санааг гагцхүү Хятадын эрх ашигт нийцүүлсэн мэт бодогдсон. Энэ бол гагц нийтлэгч миний хувийн бодол сэтгэгдэл юм шүү гэдгээ урьдчилан зориуд сануулаад өгүүлэх гэснээ шууд өгүүлсү. Нэлээд хэдэн жилийн өмнө хайнаньд болсон чуулганыг тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Батболдын хэвлэлийн багт багтан сурвалжилж байлаа. Тэр үед форумаас тунхаглаж байсан үзэл санаа өнөөдөр бараг хэвээрээ байх аж. Өөрчлөгдсөн юм алга. Бас л бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа, хамтын ирээдүй, нэг зорилго гэсэн сэдэв нь хэвээрээ.Эндээс тэгээд юуг хэлэх гэсэн бэ гэхээр манайханд өнөөг хүртэл тогтвортой хөгжлийн ямар ч бодлого алга гэх гээд байна.

Бодлогогүй улс орон ямар ч чухал үйл явдлыг зүгээр л хэлбэр талаас нь анхаарахаас цааш хэтэрдэггүй бололтой. Тэр нь ч Улаанбаатарын чуулганаас анзаардагдлаа. "...Маш мундаг ач холбогдолтой боллоо. Манай монголчуудад сайн төсөл л байвал хөрөнгө оруулагчид ар араасаа цуварч байна” ч гэх шиг... Заавал ингэж худлаа хөөрцөглөх шаардлага байлаа гэж үү! Тэгвэл ар араасаа шахцалдаад байгаа тэр хөрөнгө оруулагч нар хаана байна вэ? Учир мэдэх хүмүүсийн ярьж байгаагаар тэдний сэтгэлийг зовоогоод байгаа ганц асуудал энэ гэж байна.

Монгол Улсаас гаднын хөрөнгө оруулагчид харин ч болгоомжлох болоод байгааг жишээ баримттайгаар тэд хэлж, анхааруулсаар байна. Уг нь манайх шиг улсад гаднын хөрөнгө оруулалт амин чухал гэдгийг захын хүн хэлнэ. Гэхдээ үр ашигтай байх ёстой. Дэлхийд хэмжээгээрээ хоёр, наймд жагсаж байгаа БНХАУ, ОХУ гэсэн хоёр том эдийн засаг бидний боломж. хил шууд залгасан аварга хөршүүдийн хувьд тэд Монголын гадаад хөрөнгө оруулалтад эзлэх хувь хэмжээ, боломж бололцоогоор аль ч улс орнуудаас хол давуу.

Гэсэн хэдий ч "ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Ингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах; АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг Өрнө, Дорнын улс,орнуудтай холбоотой "гуравдагч хөрш”-ийн бодлогыг барина” хэмээн Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын 14.1,2-т тодорхой заачихсан байдаг юм билээ.

Энэ бол Монголын эрх ашигт маш чухал заалт. Харамсалтай нь гуравдагч хөршийн орнуудтай  харилцах үзэл баримтлалаасаа манай өнөөгийн эрх баригчид санаатайгаар татгалзаж эхэлж байгаа юм болов уу гэсэн хар төрөх болж. Хардах нь сэтгүүлчийн эрх болохоор яалтай.

Яг нарийндаа 2016 оноос хойш Монголын төр, засаг өрнөдийн буюу гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтыг шахан гаргах бодлого барих болсон. Би жишээ татах хэрэгтэй байх. Өмнөговийн Гурвантэс суманд тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан Канадын хөрөнгө оруулалттай "Соут гоби сэндс” компани өөрийн эзэмшиж байсан хувиа Хятадын төрийн өмчит том корпорацын нэг болох "Чалко”-д зарж, шилжүүлээд гарч одсон. Австралийн "Проспект ресурс” компани мөн л дээрхийн жишгээр өмнөд хөршийн ямар ч билээ нэг компанид хувь эзэмшлээ зараад гарахаас аргагүй болсон юмдаг. Энэ бүхнээс хамгийн дуулиантайгаар Канадын "Хан ресурс” компани Монголоос шахагдан гарсныг монгол хүн бүр мэдэх байх. тэдний орыг мөн л урд хөршийнхөн залгасан.

• Ураны төслүүдээс францчуудыг шахан гаргах бодлого сүүлийн хэдэн жил төр, засгийн хүрээнд эрчимтэй өрнөх болсон. 

• Хамгийн гол нь энэ бүхэн Монголын геостратегийн бодлогод аюултайгаар нөлөөлж байгаад юм. 

• "Гурав дахь хөршийн бодлого” маань бидний нүдэн дээр нуран унах нэн гашуудалтай хэрэг явдалтай тулгарах болно.

Монголын тал хууль зөрчиж тус компанитай хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцалснаас болж олон улсын арбитрын шүүхээр орж, 80 сая ам.долларын нөхөн төлбөр буюу торгуулийг тус компанид төлж гадаад ертөнцөд нүдний булай болж билээ.

Ийм жишээ маш олон. Ураны төслүүдээс францчуудыг шахан гаргах бодлого сүүлийн хэдэн жил төр, засгийн хүрээнд эрчимтэй өрнөх болсон. Одоо тэгээд алдарт Оюутолгой л бараг цор ганцаараа гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтын төлөөлөл болж үлдлээ шүү дээ. Бусад нь бүгд гарчихлаа. Энэ байдлаараа "Сүүлчийн могикан” "Рио тинто” ч удалгүй Оюутолгойг орхин гарах биз. Намайг ийн бичиж буйн төлөө үгийн нөөцөө үл хайрлан, бараг шавхан байж хараалаар "мялаах” цуутай, цогтой "эх оронч” нөхдүүд хэдэн арваараа гарч ирнэ. Нөгөө алдартай "худалдагдсан сэтгүүлч” цолоо хайрлах нь ч лавтай.

Уг нь ингэж бичиж буй минь цэвэр өөрийн үзэл бодлоо дагасных билээ л. Оюутолгойн гэрээг Монголын талд хохиролтой болсон гэдгийг үгүйсгэдэггүй ч, зарим нэгний хүсэж байгаа шиг энэ төслийг зогсоох тухайд бүр тас эсэргүүцэн харин ч нэг хөндлөн зогсох хүний нэг би мөн. Гэрээ байгуулахдаа гаргасан алдаагаа даруй засаж сайжруулаад явах маань монголчууд бидэнд нэн чухал бөгөөд ашигтай гэж бас боддог хүн. Манай улстөрчид л Оюутолгой төслийг ард түмэнд ашигтай бус өөрсдөдөө ашигтай байлгахыг юу юунаас ч илүү эрмэлзэн асуудлыг өнөөг хүртэл сунжруулдаг гэдэгт ямар ч эргэлзээгүйгээр итгэдэг болсон. Оюутолгойн гэрээний талаар дахин дахин асуудал босгон ярьж эхэлсэн улстөрч болгон илтээр хөрөнгөжих болсон нь нийгэмд тод анзаарагддаг шүү дээ.

Ер нь сүүлийн хэдэн жилд Монголд хөрөнгө оруулалт хийж, бизнесийн үйл ажиллагаагаа эрхэлж байсан хоёр хөршийнхөөс бусад гаднын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдийг ийнхүү хоморголон хөөж байгаа нь магадгүй хэн нэгний захиалгатай, бүр шал өөр зорилготойгоор үйлдэгдэж байж болох уу гэдгийг бид өөрсдөөсөө асууж, тунгаан бодох ёстой гэдгийг л хамгийн түрүүнд сануулмаар санагддаг юм.

Хамгийн гол нь энэ бүхэн Монголын геостратегийн бодлогод аюултайгаар нөлөөлж байгаад юм. Зарим нэг маань бүр ил цагаанаар "Рио тинто”-г хөөн зайлуулах талаар ярьдаг болж. Яс юман дээрээ тулахад Монголын хувь заяа хэрхэх нь дэлхийн энэ том "мангас”-т түй ч хамаагүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй л дээ. Хэрэвзээ энэ "гигант” аргаа барах аваас Оюутолгой төслийг зүгээр л хэн нэг мөнгөтэй нөхөрт зарчихаад гараад явчихаж чадна гэдгийг монголчууд ухаарахгүй байна. Муу дүр зургаар харж, энэ төслөөс "Рио тинто” татгалзаж, өнөөдрийг хүртэл оруулсан хөрөнгөө тооцон хэн нэгэнд зарахаар болж гэж төсөөлөн бодъё л доо. Энэ том мега төслийг тэр чигт нь худалдаж авч чадах тэр мөнгөтэй "нөхөр” хэн байж болохыг бас төсөөлөх гээд үз. Хариу нь бараг л бүхэнд тодорхой гэдэгт эргэлзэхгүй байна.

Манай статистикийн алба гэж эрх баригчдын таалалд нийцүүлж "ажилладаг” дүүрчихсэн нэг газар байдаг. Тус газрын аль 2013 оны тайланд дурдсанаар Монголд хөрөнгө оруулсан зөвхөн Хятадын 5503 компани байдаг гэжээ. Харин 2018-2019 оны тайланд энэ тоо хэд болсныг харах гэж хайгаад олсонгүй. Улам л олон болсон нь дамжиггүй. Угаасаа Монголын бүхий л салбар дахь хөрөнгө оруулалтын орчинг өмнөд хөршийн хувь, хувьсгалын компаниуд аажмаар эзлэх болсныг бид харцгааж байгаа. Хамгийн харамсалтай нь эрх ашиг, хувийн сонирхолдоо баригдсан эрх баригчдын зүгээс ганц улсад ийнхүү санаатайгаар болон санамсаргүйгээр бодлогын дэмжлэг үзүүлэх болсноороо улс үндэстний аюулгүй байдлыг нэг улсаас хараат болгохын хамтаар гадаад бодлогынхоо үзэл баримтлал болгон тунхагласан "гурав дахь хөршийн бодлого” маань бидний нүдэн дээр нуран унах нэн гашуудалтай хэрэг явдалтай тулгарах болно.

Байдал ийм байгаатай зэрэгцэн төр нь хувийн хэвшил рүүгээ шууд халдан, эд хөрөнгийг нь хураах, үйл ажиллагааг нь зогсоох гэх мэт сонин хандлага гарч ирлээ. Ийм байхад гаднын хөрөнгө оруулагч нар Монголыг хүсэмжилж, хэтэвчээ дэлгэн дараалалд жагсаад зогсож байна гэх дарга нарын үг манай хошин шог хамтлагуудын ямар ч үзүүлбэрээс хол илүү инээдэмтэй, дэндүү марзан сонсогдоод байдаг юм. Өнөөдрийн зургаар бол эрх баригчдын маань хааяа бие биедээ үзүүлдэг байсан салаавч төрийн ордонд багтахаа байгаад гадаадын хөрөнгө оруулагч нар луугаа тэр тусмаа гуравдагч хөршийн бодлого руугаа чиглэдэг болсон юм шиг байна.

Дээр түр дурдаад орхисон Улаанбаатарын форум дээр Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан "Гадаадын хөрөнгө оруулагчдыг шахах хандлага нь Монголын хөгжилд хамгийн том саад үүсгэнэ шүү” хэмээн хэлсэн байсан. Манай сонсох ёстой хүмүүст түүний энэ үг хүрсэн эсэхийг мэдэхгүй. Юутай ч Монгол Улс дэлхийн таван том эдийн засагтай хамтын ажиллагаатай гэх үг уг чуулганаас хүчтэй сонсогдож байсан нь гадаадын хөрөнгө оруулагч нар манай улсаас дайжиж байгаатай ер авцалдаж, чихэнд наалдаж өгсөнгүй.

Учир нь гаднын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс орон энэ ертөнцийн түүхэнд байдаггүй юм билээ гэдгийг хаанаас л бол хаанаас олж уншчихаад байх юм даа.

Ш.Даваадорж

Засгийн газрын мэдээ


“Сүүлчийн могикан” болж “Рио Тинто” л үлдлээ дээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани