Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Далайцэрэн: Хил даваад одох усыг эдийн засгийн эргэлтэд оруулах цаг болсон

"Уул уурхайн хөгжил уснаас шууд хамааралтай байгаа учраас усны нөөц, түүний ашиглалтын асуудал ихээр хөндөгдөж байна. Манай орны говьд гадаргын ус байхгүй. Тэгэхээр тухайн бүс нутагт байгаа багахан нөөцтэй газрын доорхи усыг  ашиглах талаар их ярьж байна. Энэ байдал нь угаасаа үеийн үед ус хамгийн тулгамдсан асуудал нь байсан говийн бүсэд улам бүр хэцүү нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. 2013-05-09dalaiГеологийн ухааны доктор Хурц гуай "Нүүрсний салбарын хөгжил уснаас хамаатай” гэж хэлсэн байна лээ. Ус бол зөвхөн уул уурхайд ч биш дэд бүтцийн хөгжлийн тулгуур гэж хэлж болно. Хаана усны асуудлаа зөв зохистой шийдэж чадсан байна, тэнд хөгжил дэвшил сайхан амьдрал бий болсон байдаг. Ийм ч учраас усны асуудлыг улс орны хөгжлийн тулгуур хүчин зүйл гэж харж шийдлийг хайх хэрэгтэй” хэмээн ярьж суугаа эрхэм бол  Усны үндэсний төвийн  гүйцэтгэх захирал М.Далайцэрэн.
-Уул уурхайнхан ажилдаа гарцгааж эхэллээ.  Шинэчлэн найруулсан Усны тухай хууль,  ялангуяа, Усны нөөц ашигласны болон ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлнэ. Амьдралд хэр ойр хууль болсон эсэх нь эндээс л мэдрэгдэнэ дээ?   
-Усны нөөц ашигласны болон ус бохирдуулсаны төлбөрийн тухай хууль  нь усны салбарт  хууль эрх зүйн шинэ  орчныг бүрдүүллээ гэж би хувьдаа харж байгаа.  Нэг үгээр хэлбэл ус ашигласан  бас бохирдуулсан бол та төлбөр төлөх ёстой болсон гэсэн үг. Мөн гадаргын ус, газрын доорхи ус ашиглах усны үнэ тариф сав газар тус бүрээр ялгаатай тогтоогдсон нь гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх бас нэг хөшүүрэг болсон. Газрын доорхи усыг ашиглах гадаргын усыг ашиглах хоёр харилцан адилгүй  өөр өөр.  Говьд байгаа томоохон ордуудын нэг "Гүнийн  хоолой” газрын доорхи усны ордыг Оюу толгойд ашиглахаар төлөвлөсөн байгаа. Гүнийн хоолойн усны нөөц  870 литер секунд гэдэг чинь говьд байгаа эхний гуравт орохоор томоохон хэмжээний газрын доорхи усны орд шүү дээ.
Таван толгойд "Балгасын  улаан нуур” ордыг эхний ээлжинд ашиглах тухай яригдаж байна.  Үнэн хэрэгтээ  говьд байгаа нөөц нь урьдчилсан болоод нарийвчлан тогтоогдсон хэдэн ордуудыг л ашиглах талаар яриад байх юм. Газрын доорхи усны тогтоогдсон нөөцийн хэмжээгээр нь ашиглах аваас  25 жилийн дараа дуусна гэж тооцдог. Говийн усны нөөц маш бага шүү дээ, хангайн бүстэй харьцуулж үзвэл.   Түүнийг нь уул уурхай шууд  ашиглаад байвал тэр бүс нутагт усны хомсдол бий болох цаг мөч холгүй бий гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр, үнэхээр Хангайн бүсэд ус,  говийн бүсэд эрдэс баялаг байгаа юм бол энэ хоёрыг ямар нэгэн байдлаар харилцан хамааралтай болгох ёстой. Хангайн бүс дэх томоохон голуудын  урсацад тохируулга хийж ус хуримтлуулах, хуримтлуулсан усаа усны хэрэгцээ шаардлагатай бүсэд хүргэх асуудал бол зайлшгүй хийгдэх ёстой ажил гэж боддог. Монголчууд ярьдаг шүү дээ гол үерлэлээ, гол тасарлаа гэж. Урсац тохируулга гэдгийг энгийнээр хэлбэл голоо үерлэхээр нь хуримтлуулж аваад голоо тасарахаар нь тэжээх буюу байнгын амьд урсгалтай байлгах зорилгыг хэлээд байгаа хэрэг. Голын урсацад тохируулга хийж боомт бүхий усан сан байгуулж усны нөөцөө нэмэгдүүлдэг, ашигладаг асуудал  100 гаруй жилийн өмнө дэлхийд хийгдэж л байсан. Монголд л шинэ болохоос дэлхий дахин аль хэдийнэ ашиглаад үр шимийг нь хүртээд сурчихсан юм шүү дээ.

-Усны салбарынхан усны асуудалд улстөржиж болохгүй гэх санааг салбарын хэмжээний томоохон хурал, чуулган дээр цухуйлгах болсон. Энэ нь олон жил яригдсан "Орхон-Говь”, "Хэрлэн-Говь” төслийг хэлээд байна уу. Нээрэн энэ хоёр төсөл юу болсон вэ?
-"Орхон-Говь”, "Хэрлэн-Говь” төслийг  хэрэгжүүлэх  шаардлагатай, хугацаа алдах тусам усны асуудал улам бүр ноцтой байдалд хүрнэ. Болно, болохгүй гэж хугацаа алдаж суухын оронд эхний ээлжинд боломжтой эсэхийг нь тодорхой болгох хэрэгтэй байгаа юм.  Өөрөөр хэлбэл Техник, эдийн засгийн үндэслэлийг нь яаралтай боловсруулах хэрэгтэй. Энэ ажлыг олон улсын туршлагатай компаниудтай хамтран хийж болно шүү дээ. Турк гэхэд л  томоохон усан сан байгуулж, усны хэрэглээгээ хангаж ирсэн туршлагатай улс. Тус улсын Ататурк гэж боомт бүхий усан сан байдаг. Энэхүү усан сангийн  төслийн удирдагч тэргүүтэй мэргэжлийн хүмүүс манай "Орхон-Говь” төслийн боомт бүхий усан сан барих газар дээр очиж үзээд байгалийн тогтоц талаасаа яг л боомт барих бүрэн боломжтой газар байна гэж хэлж байсан.
Та бид хоёр  нийслэл хотын оршин суугчид. Тэгтэл Улаанбаатар хотын хэрэглээ огцом нэмэгдсэнээс шалтгаалан 2015 оноос эхлэн усны хомсдолд орж болзошгүй байна. Тэгэхээр энэ дутагдаж байгаа хэрэглээг яаж хангах вэ гэдгийг усны салбарынхан төдийгүй төр, төрийн бус байгууллагууд бүгд л шийдлийг хайж буй.  Бид газрын доорхи болон гадаргын усны хосолсон эх үүсвэрээс хангах нь хамгийн оновчтой хувилбар гэдэгт санал нэгдсэн. Туул гол дээр усан сан байгуулж, усны нөөцийг нэмэгдүүлэх санаачлага социализмын үеэс л яригдсан юм билээ. Тухайн үед төлөвлөж байсан байршил нь одоо суурьшлын бүс болчихсон. Манай "Престиж” групп 2011-2012 онд "Туул усан” цогцолборын техник эдийн засгийн урьдчилсан судалгааг БОАЖ-ын яам, хотын захиргааны захиалгаар хийж гүйцэтгэсэн. Энэ урьдчилсан судалгаанд тулгуурлан ТЭЗҮ-г нь яаралтай боловсруулаад хугацаа алдалгүй барьж байгуулах хэрэгтэй байна. Хугацаа алдвал хот усгүй болох аюул ойрхон байна гэдэгт мэргэжлийн байгууллага, эрдэмтэд санал нэгддэг юм.

-Нэн яаралтай  хэрэгжүүлэх нь ”Орхон-Говь” төсөл  гэж усныхан онцолж байсан. Жаахан дэлгэрэнгүй талбарлахгүй юу?
-Урсацад нь тохируулга хийе гэж байгаа юм. Бидний боомт барихаар сонгоод байгаа хөндлүүр дээр  Орхон голын дундаж урсац нь 44 метр куб секунд, 1секунтэд л тухайн хөндлүүрт 44тонн ус яваад байна гэсэн үг шүү дээ. Урсац нь багасахаараа арван хэдэн метр куб секунд ч юм уу дундаж хэмжээнээсээ багасчихдаг. Гэтэл хаврын шар усны үер, хур борооны үерийн үед урсац нэмэгдэж 800метр куб секунт хүрдэг судалгаа бий, дундажаасаа 15-20 дахин нэмэгддэг гэсэн үг. Үүнийг усан санд хуримтлуулж эх нутагтаа авч үлдэе гэдэг асуудал  юм л даа.  Зүгээр энгийнээр ойлгоход 44 тонн ус секунд тутамд гарж байгаад 800 тонн болчихоор зөрүү нь хэд байна. Их урсацтай үед нь хуримтлал үүсгээд гантай үед нь голоо ч тэтгэнэ, говьдоо ч хүргэе гэсэн л санаа байгаа юм.  Гадагш урсаад гарчихдаг усаа эдийн засгийн эргэлтэд оруулъя. Говийн газар доорхи баялаг ч байгалийн хишиг, гадагш урсаад гарч байгаа ус ч адилхан л байгалийн хишиг шүү дээ. Нөгөөтэйгүүр, говийн  газрын доорхи ус бол хэдэн мянган жилийн хугацаанд хуримтлагдсан учраас  хэдхэн жилийн  дотор зах замбараагүй ашиглаад дуусгачихаж болохгүй баялаг. Тиймээс усныхан  нөхөн сэргээлт нь өдөр хоногоор нөхөн сэргээгдэх боломжтой байдаг гадаргын усаа түлхүү ашиглая гэж яриад байгаа юм. Тэгэхээр зарим хүмүүс урагшаа урсгах гэж байна, хэрчих гэж байна, таслах гэж байна гэж зөрүүдлээд  мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсохгүй асуудалд ханддаг. Магадгүй мэдэхгүйгээс болоод тэгдэг байх л даа. Үнэн хэрэгтээ хэрэгжиж эхлээгүй ч ойрын ирээдүйд хэрэгжих нь ойлгомжтой төслүүдийг эсэргүүцэж байгаа нь улсынхаа хөгжлөөс хойш татаж байгаа хэрэг юм.

2013-05-09dalaitseren-Төслийн үр дүнд хил даван урсч одох Хэрлэн, Орхон голын гольдрол өөрчлөгдөх хэрэг үү?
-Уучлаарай,та буруу ойлгож явжээ. Ганц та ч биш л дээ. Олон хүн ингэж ойлгож, янз бүрээр бичиж байлаа. Урсац тохируулга гэдэг нь  газар тариаланд ашигладаг  суваг шуудуу татахтай адил асуудал биш юм. Өнөөдөр бид  техник технологи өндөр хөгжсөн ХХI зуунд амьдарч байна. Тиймээс суваг шуудуу татах мэтээр ойлгох нь инээдэмтэй хэрэг. Голын урсацад тохируулга хийж боомт бүхий усан сан барих тухай асуудал. Их устай үед нь хуримтлуулна, бага устай үед нь голоо тэтгэнэ. Тэрнээс биш Хэрлэн голыг Хэнтий Дорнодын нутгаар урсдаггүй болгочих гээд байгаа юм бишээ. Тухайн голын дундаж урсац  урьд нь ямар байсан тэр л хэвээрээ урсдаг газраараа урсана. Төслийн үр дүнд усан санд ус хуримтлагдаж усны нөөц нэмэгдэх учиртай. Их устай үе гэж хаврын цас мөс, бороо, үерийн усыг хэлээд байгаа юм л даа. Түүнийг л хил даван урсч одохоос нь өмнө хуримтлуулж авна гэсэн үг.  Өнгөрсөн зун  Хэрлэн гол өмнөх жилүүдтэй харьцуулахад  2.6 дахин их устай  байлаа гэж ярьж байна. Тийм үед нь хуримтлуулж авах гээд байгаа юм. Судалгаагаар Орхон гол хамгийн их устай үедээ дундажаасаа 20 дахин их устай байх нь бий.  Гэвч тэр их хэмжээний усны нөөц хоромхон хугацаанд хил даваад гараад явчихдаг тэгээд л хэдхэн хоноод гол татардаг, хэвийн түвшиндөө очдог. Голын урсацад тохируулга хийнэ гэдэг экологи талаасаа голоо байнгын амьд урсгалтай байлгах ач холбогдолтой, мөн нөгөө талаар хуримтлагдсан уснаасаа усны нөөц багатай бүсэд хүргэж эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилготой юм.
Ус  тодорхой хугацаанд  хуримтлагмац   "Орхон-Говь” төслийн ерөнхий төлөвлөгөөгөөр бол 2.5 метр куб секунд хэмжээний усыг 600 км далд яндан хоолойгоор дамжуулан говьд хүргэе гэж байгаа юм, шугам хоолойн трассын дагуу сум суурингийн хэрэглэгчид бас өгөхөөр төлөвлөсөн. Энэ төсөл хэрэгжсэнээр цөлжилт дулааралтай бодитой тэмцэх нөхцөл боломж мөн бүрдэнэ. Төслөөр авахаар төлөвлөж байгаа 2.5 метр куб секунд гэдэг бол голын дундаж урсацын 3-4 хувь гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид сүүлийн үеийн дэвшилтэд техник технологийн дагуу бүтээгдсэн хоолой ашиглан ямар нэгэн шүүрэлтийн болоод ууршилтын алдагдалгүйгээр усыг дамжуулахаар төлөвлөж байгаа юм.

-Сайншандын аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын ажил энэ хавар эхлэх учиртай. Говь усны нөөцөөр маруухан учраас аж үйлдвэрийн паркийн хэрэглээг хангаж дийлэх болов уу?
-Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулна гэж ид ярьж байна. Оны өмнөхөн Ерөнхий сайдын ажлын  өрөөнд усныхан уулзаад Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт ашиглах боломжтой ордуудын нарийвчилсан хайгуул хийе, өөр боломжит эх үүсвэрийг судалъя гэж тохирсон. Гэхдээ энд нарийвчилсан хайгуул хийгээд ч газрын доорхи уснаас аж үйлдвэрийн  цогцолборын хэрэглээнд ашиглахад хэрэглээний 30 орчим хувийн  хэрэглээг хангах боломжтой гэж тооцож байна. Магадгүй тус бүс дэх газрын доорхи уснаас аж үйлдвэрийн цогцолборын барилгын ажлын үед ашиглаж болох юм. Энэ аж үйлдвэрийн цогцолбор бүрэн хүчин чадлаара ажлаад эхлэхээр усны эрэлд мордож л таарна.   Гадаргын усны өөр эх үүсвэр хайхаас аргагүй байдалд хүрнэ. Энэ мэтчилэн  яриад байвал ус тойрсон  асуудал  их байна.

-Усны үндэсний төвийнхөнтэй уулзсаных  Монгол Улс усандаа бүрэн хайгуул хийж нөөцийг нь  эцэслэн тогтоож чадсан  уу гэж асуумаар байна.  Хүн бүр л нэг  тоо хэлэх  шинжтэй?
-Монгол Улсын нийт  усны нөөц 609 км куб, үүнийг  социализмийн үед л тогтоосон.  Газрын доорхи ус, гадаргын ус бүгд ороод  тэр. Үүний  597 км куб нь гадаргын ус, 12 км куб бол газрын доорхи ус байна. Бүр найрийвчлаад үзвэл 500 км куб нь нуурын ус, 62 км куб нь мөнх цаст мөсөн гол, 34 км куб нь голын ус байна. Гадаргын усны нөөцийн 70 орчим хувь нь гол мөрнөөр дамжаад хил даваад урсаад гарч байна гэдэг тооцоо бий.  Хангайн бүсэд нийт усны нөөцийн 70 орчим хувь нь байдаг. Говийн бүсэд гадаргын ус бараг байхгүй ба нөөцийг нь тогтоосон газрын доорхи усны цөөн хэдэн орд бий. Зөвхөн прогнозный хайгуул хийсэн албан ёсоор нөөцийг батлуулаагүй газрын доорхи усны орд бас хэд бий. Говийн бүсийн газрын доорхи усны томоохон ордуудын нэг "Балгасын улаан нуур”-ын газрын доорхи ордыг 1986 оны үед судлаад 450 литр секунт нөөцтэй гээд тогтоочихсон. Тэгтэл 2007-2008 онд Баттөмөр доктор тэргүүтэй судалгааны баг дахиад нарийвчилсан хайгуул хийгээд 150 литр секунт нөөцтэй гээд батлуулчихсан байдаг.  Судалгааны дүн гурав дахин зөрүүтэй  гарсан гэсэн үг. Зүгээр нэг орд дээр жишээ ярихад ийм байна. Тэгэхээр говийн бүсэд газрын доорхи усны найрийвчилсан хайгуул судалгааг маш сайн хийх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой юм.

-"Гүний хоолой” ордын нөөц?   
-Усны нөөцийн зөвлөлөөр баталгаажуулсан нь 870 литр секунд. Энэ баталгаажсан нөөц дээр газрын доорхи усны эрдэмтдийн санал өөр өөр л байдаг юм.

-Оюутолгой мэтийн компаниуд гүнийн ус ашиглаж байна. Байгаа жаахан нөөцөө үйлдвэрлэлд ашиглачихаар цаашид яаж амьдрах болж байна вэ?
-Би дээр  говьд гадаргын ус байхгүй гэж хэлсэн.  Тэгэхээр хамгийн ойр байгаа нөөцөө ашиглахыг тэр бүс нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа уул уурхайнхан  санаархаж байна л даа. Мэдээж тэд аль болох эдийн засгийн хувьд ашигтай хувилбарыг л барьж авна шүү дээ. Цаасан дээр тэдний сонгосон хувилбар  ашигтай мэт  санагдавч цаанаа байгаль экологи Монголын усны нөөцийн хувьд маш  хохиролтой гэдгийг энд онцлоё.  Говийн  газрын доорхи ус бол хэдэн мянган жилийн туршид  бий болсон  нөөц. Үүнийг уул уурхай хөгжиж буй энэ хэдхэн жилд ашиглачих юм бол хойч үе маань яах билээ, говьд амьдрал үргэлжилнэ шүү дээ, гэхдээ усны асуудалд өнөөдрийнх шигээр хандвал тэнд амьдрах нөхцөл үнэхээр хүнд болно.  Газрын гүнд тодорхой хэмжээний усны нөөц бий нь бий. Тэрийг техникийн хүчээр соруулж  аваад хэрэглэсэн тохиолдолд тухайн бүс нутагт байгалийн сөрөг өөрчлөлтүүд гарахыг үгүйсгэх аргагүй.  Бид  яагаад гадаргын  ус гэж яриад байна вэ гэвэл гадаргын ус маань маш хурдан хугацаанд нөхөн сэргээгддэг. Гэтэл газрын доорхи уснаас 100 литр ус аваад хэрэглэлээ гэж бодоход нөхөн сэргээлт байхгүй, шууд 100 литр ус нөөцөөсөө хасагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Гадаргын уснаас 1000 литр буюу тонн ус  ашигласан байхад хоромхон хугацаанд нөхөн сэргээгдэх магадлалтай байдгаараа давуу талтай. Тэгээд ч Монголын нийт усны нөөцийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа гадаргын усаа хөршүүддээ "бэлэглэж” орхидог.

-Усны нөхөн сэргээлтийн талаар тэр бүр сонсогдохгүй юм. Уул уурхайн компаниуд энэ асуудалд хэрхэн ханддаг вэ?
-Усны нөхөн сэргээлт гэдэг бол харьцангүй ойлголт л доо. Хэзээ ч нөхөн сэргээгддэггүй баялаг бол газрын гүнийн ус. Харин гадаргын ус бол байгалийн жамаараа нөхөн сэргээгддэг. Одоогоор уул уурхайн компаниуд бүгд л газрын доорхи ус ашиглаж байгаа шүү дээ.
Тантай санал нэг байна. Газрын гүнийн усыг ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийг  хойшид яах вэ. Өнөөдөр манайд  хамгийн хямд зүйл ус.
Манайх бол мэргэжлийн төрийн бус байгууллага.  Бид  эрдэмтэд мэргэжилтнүүдийнхээ гишүүн байгууллагуудынхаа мэдлэг чадвар, нөөц боломжит тулгуурлан төрийн болон төрийн бус байгууллага аж ахуй нэгжид зөвлөгөө өгөх, төсөл санаачлах, хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Таны асуусан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулалт хийх эрхтэй үүрэгтэй байгууллга бол Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, аймаг, орон нутгийн байгаль орчин,  устай холбоотой төрийн  байгууллагууд юм.

-Тэгвэл эрдэмтэд маань усны зохистой хэрэглээ, ялангуяа уул уурхайн салбарынханд ямар зөвлөгөө, технологийг санал болгож байна вэ?
-Сүүлийн үед усны салбарын эрдэмтэд, мэргэжлийн байгууллагууд гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх нь хамгийн зөв гарц гэдэг дээр санал нэгдэж байна. Гадаргын усыг ашиглах томоохон төслүүд өнөөдөр хэрэгжиж эхлээгүй байгаа ч ойрын үед эхний үе шатны ажлууд эхэлнэ гэдэгт, 5-10 жилийн дараа гэхэд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой юм байна  гэдгийг бүгд ойлгох болно гэдэг би эргэлзэхгүй байна. Алсын зайд ус дамжуулах техник технологи ч сүүийн жилүүдэд улам бүр боловсронгуй болж байна. Манай орны ус дамжуулах яндан хоолойн хувьд өмнө нь зөөлөн ширмэн хоолойг ихэнхдээ ашигладаг байсан бол одоо сүүийн үеийн дэвшилтэд технологиор бүтээгдсэн шилэн хуванцар хоолойг ашиглаж эхлээд байна. Энэ хоолой нь даралт даах чадвар сайтай, тээврэлэх угсрахад хялбар зэрэг давуу талуудтай. Усны үнэ тарифын зохицуулалт, хууль эрх зүйн орчин нь гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ гэж бодож байна. Одоо ажил хэрэг болгох л хэрэгтэй.
Уул уурхайд усыг дахин ашиглах, хэмнэх технологийг түлхүү нэвтрүүлэх ёстой юм. Усыг дахин ашиглах тохиолдолд ус бохирдуулсны төлбөрөөс тодорхой хувь хэмжээгээр хөнгөлөх зэргээр зохицуулалт байж болох юм.
Дэлхий дахинаараа саарал ус гэж ярих болсон. Манайд дөнгөж л ойлгуулах хэмжээнд явж байх шиг байна.
Сүүлийн үед саарал усны талаар Д.Басандорж доктор тэргүүтэй эрдэмтэд их ярьж байна. Саарал усыг яагаад ашиглахгүй байна вэ гэвэл  өртөг зардал нь цэвэр усыг ашиглахтай харьцуулахад үнэтэй байгаад л гол учир нь байдаг юм билээ.Бизнес эрхлэгчид тэнэг биш учраас эдийн засгийн тооцоо хийж харьцуулаад цэвэр ус ашиглахыг илүүд үзээд байна. Гэхдээ саарал ус ашиглах асуудлыг ярих л ёстой. Хэрэв аж ахуйн нэгжүүд саарал ус ашигласан тохиолдолд тэр хэмжээгээр нь урамшуулдаг тогтолцоог бий болговол саарал усны ашиглалт нэмэгдэх магадлалтай.

-Усны менежмент гэх нэр томьёо сүүлийн үед  дуулдах болж. Үүнийг хэрэгжүүлдэг ямар байгууллага байна вэ?
-Голландын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2008 – 2012 онд "Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжиж дууссан. Монгол орон усны 29 сав газартай. Сав газрууд тус бүр өөр өөрийн онцлог шинж чанартай байгаа. Жишээлбэл хамгийн их ачаалалтай сав газар нь Туул голын сав газар. Тэр ч утгаараа Туул голын сав газрын захиргаа байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Туул гол харж хандах байгууллагатай болж байгаа нь сайн хэрэг.
Усны нөөц хаана байна, түүнийг хэрхэн зохистой ашиглах вэ яаж эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ гээд олон асуудалд төрийн зохицуулалт хийж хариуцан ажиллах байгууллага нь сав газрын захиргаад байна гэж ойлгож байгаа.
Усны нөөцийн хуримлалыг хаана бий болгох вэ гэдэг бол бас усны менежментийн чухал асуудал жишээлбэл Улаанбаатар хотын усны нөөц хомсдолд орж байна гэж яриад л байгаа. Газрын доорхи уснаасаа зөвшөөрөгдөх хэмжээнээс нь хэтрүүлэн авч байгаагаас гол тасрах үзэгдэл байнга гарах болсон, цаашид одоогоор батлагдаад байгаа нөөц хүрэлцэхгүй гэдгийг мэргэжлийн судалгааны байгууллагууд баримт тоотой хэлдэг юм.

М.Далайцэрэн: Хил даваад одох усыг эдийн засгийн эргэлтэд оруулах цаг болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани