Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ирвэсний ангуучдад ээрэгдэж яваа хүн...

 

Ирвэсний ангуучдад ээрэгдэж яваа хүн...

 

Наяад оны дундуур манай саахалтын, байгаль хамгаалагч, угтаа ирвэс хамгаалагч "бүдүүн” Нэргүй ах Арцын нуруунаас сэм ирвэс агнасан юм. Цагаан хадын хөндийгөөс хэтэрч мэдээлэгдээгүй тэр ирвэсний арьс суудлын машины үнэд хүрдэг гэнэ хэмээн манай хот айлынхан тэрүүхэндээ шуугиж билээ. Үнэндээ Нэргүй ах түүнийгээ машин битгий хэл унадаг дугуй ч болгож чадаагүй нь тодорхой. Ирвэс ч яахав, ирвэсийг агнасан процесс л их сонин сонсогддогсон. Эхлээд ирвэс явдаг газраа тодорхойлж нуувч бэлдсэн байна. Нуувчин дотроосоо ирвэсээ буудангуутаа гялс газрын уруу бөмбөрөөд, дор байгаа эрэгний ирмэгт хүрэхэд эмээлтэй морь нь бэлэн байж, түүн дээрээ үсэрч мордоод зугтаажээ гэж. Энэ процесс болсноос нэг цагийн дараа эргэж очиход өнөө буудсан ирвэс нь Нэргүй ахын нуувчийг зад татан, онилж буудсан хэвтэр дээр нь ирээд үхсэн байжээ. Нэргүй ах энэ бүгдийг урьдчилж тооцсон учраас амжиж зугтаасан нь тэр гэнэ. Ирвэс гэдэг амьтан ийм хүчирхэг, эцсийн амьсгал дуустлаа дайсныхаа эсрэг тэмцдэг, их шийдэмгий болохыг бяцхан ухаандаа ойлгосон юм. Гэхдээ өнөөдөр ч гэсэн "бүдүүн” Нэргүй ахыгаа бөмбөг шиг хурдан бөмбөрөөд, морин дээрээ үсэрч мордоод... гэдэгт нь итгээгүй л яваа. Харин ирвэсийн анчид нь ирвэс хамгаалагчид өөрсдөө байдаг логикыг мэдсэн. Үеийн үед ав хомрого бүхэн ийм логиктой явж ирсэн юм шиг байна лээ.

Энэхүү дурсамжийг маань сэргээсэн нэгэн хэрэг явдал бол ирвэсний өлгий нутаг Өмнөговийн Тос, Тосон бумбын нуруунд уул уурхайн арав гаруй компани эрчимтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн явдал. Учир нь сая ярьсан "бүдүүн” Нэргүй ахын ирвэс нухаж явсан Арц богд, Бага Богдын нуруутай энэхүү Тосон бумба нь зэрэгцээ оршдог юм. Ах хүүгийн маань хойтохыг нь уншиж байсан ирвэснүүдийн үр хойч тэнд байгаа учраас би бухимдалгүй яахав. Эдгээр арав гаруй уурхайнууд дотроо Их хурлын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшиж байсан уурхай олны анхааралд их өртөв болтой. Бусад уурхайнууд нь бол яах вэ, бүгдээрэй Хятадын хөрөнгө оруулалттай юм билээ. Тийм болохоор монголчууд зогсоож дийлэхгүй. Харин Тосон бумбаас 120 км-ийн зайтай байгаа Б.Чойжилсүрэнгийн зарсан уурхайг бол дийлнэ. Тэр Их Хурлын гишүүн учраас элдэв хэл амгүй байхыг хичээнэ. Улс төрийн карьераа өөрт нь байсан ордоос болж сөнөөхгүйг хичээнэ. Ийм нээнтэгүүд байгаа учраас Аргалант уулын анчин журанууд буюу Тосон бумбын ирвэс хамгаалагчдаа дөгөөж дэмжих нь зөв байлаа. Цаана нь Чойжоог дийлэх том шалтгаан байсныг цөөн хүний түвшинд бас гадарлаж байсан юм. Хаа ч гэж Чойжоо нь их ярьдаггүй хүн юм. Элдэв дайралт, цуурхалд хариу барьж байсангүй.

Асуудлыг шийдэж ирсэн, ажлын ард гарч сурсан, цаашид ч юу хийхээ мэдэж байгаа түүнд хүмүүсийг сөргүүлэн зогсоох компанит ажил өрнөж байгаа нь илт. Тэр сэтгүүлчийн асуултад юу гэж хариулсан гээч... "Өнөөдрийн хөрөнгөтэй хүмүүсийн хамгийн тохиромжтой дүр нь би бололтой. Бизнестэй, УИХ-ын гишүүн учраас би тохиромжтой дүр нь болжээ. Одоо яах вэ дээ. Миний гуравдугаар курсийн оюутан, 20 настай байхдаа сонгосон амьдрал энэ. Тухайн үед би 20, 30 жилийн дараа ийм зүйл болно гэдгийг яаж мэдэхэв. Хүмүүсийн сэтгэгдлийг харахаар УИХ-ын гишүүн, мөн "Хурд” гэж компанитай учраас намайг их шуналтай гэж ойлгоод байх шиг. Би дараа нь шуналын тухай ярина аа” гэсэн юм. Их л сонирхолтой бас бодууштай хариулт. "Дараа гэх юу байсан юм, одоо яриач. Таныг их шуналтай гэдгийгЕрөнхий сайд орон даяар ярьсан шүү дээ” гэвэл "Шунал гэх үү, амбиц гэх үү. Бизнес хийдэг бүх хүнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл байдаг. Зардал нэмэгдэхийн хэрээр нэмж ашигтай ажиллах хэрэгтэй болно. Тэгэхээр бизнесийнхний энэ амбицыг шунал гэдэг үгээр тодорхойлож болох юм уу. Их бага бизнес хийж байгаа бүхэн ийм амбицтай. Ер нь ажил амьдралын төлөө зүтгэж, хөдөлмөрлөж байгаа бүх хүн өгсөж дээшлэх, өргөжиж тэлэх шуналтай шүү дээ. Та ч гэсэн сайн сэтгүүлч болохын төлөө шунан дурлаж, амбицтай хөдөлмөрлөж байгаа биздээ. Тэр чинь шунал уу. Ерөнхий сайдын суудалд хүрэх карьер, амбиц, шунал мөн үү” гэсэн юм. Оюутан цагаасаа эхлэн эцэс цуцашгүй, шөнөд оройгүй, шөлөнд дээжгүй явтлаа зүтгэсэн түүнийг үгүйсгэх аргагүй л дээ. Хүний үнэн хөдөлмөрийг хааш нь хийх юм. Хөдөлмөрч хүний хөлд чирэгдэж үхмээр тийм нялцгай үеийнхэн энэ цаг үед их болохоор түүний 30 жилийн хөдөлмөрийг шороотой хутгаж байгаа нь дамжиггүй. Харин үеийнхэн нь түүний асар их хөдөлмөрийг үгүйсгэдэггүй нь харагддаг. Бизнесийнхээ төлөө олон шөнө нойргүй хонож үзсэн Б.Чойжилсүрэн шиг хүмүүсийн амнаас шуналын талаар иймэрхүү тодохойлолт гарна. Мань мэт ямар тэгж нойргүй хонож үзсэн биш. Монголын нийгэмд өрсөлдөгчддөө мэрүүлэх тусам гангараад байдаг эрчүүд байдаг. Чойжоо ч тийм дээрээ л явах шиг байна. Наад зах нь түүний барьсан хэдэн зуун орон сууцанд амьдарч байгаа хүмүүс, түүнийг хэдэн зуугаараа боорлон зүхэж байгаа нь түүний амьдралыг ийм л гоё, сонирхолтой болгож байгаа байлгүй...

Ингэх тусам нь Б.Чойжилсүрэнг бүгдээрээ сайн муулах хэрэгтэй. Ертөнц дээр ямар л муу муухай үгний цуглуулга байна тэр бүгдээр түүнийг булая. Монголчууд " жинхэнэ” хүнийг ингэж л бүтээдэг чанга ард түмэн. Бүтэн нэргүй явж байгаад бүтэн нэртэй үлддэг. Бүтэн нэртэй явахыг хичээдэгүүдийг бүтэн нэргүй дуусгадаг сонин ард түмэн. Б.Чойжилсүрэнгийн нэрийг өнөөдөртөө бүтэн байлгахгүйн тулд зүтгэгчид цөөнгүй. Зүхүүлээд л байна. Уг нь энэ бүгдийн шалтаг шалтгаан нэн тодорхой юм. Хүмүүс санахгүй л байгаагаас биш.

2016 оны сонгуулийн дараа Б.Чойжилсүрэн Сангийн сайд болсон. Тусдаа дөрвөн төсөвтэй болчихсон Монгол улсын Сангийн яамны сайдаар очсон юм шүү дээ. Ирвэсний анчид энэ нөхрийг ангуучлах болсон шалтгаан ерөөсөө эндээс эхтэй юм. Үүнийгээ өөрөө ч мэдэхгүй явж байгаа байж мэдэх л байх. Жишээ нь, Сүх гэж айл байлаа гэж бодьё. Ам бүл арвуулаа. Амьдрах гэж үзэж тарж байгаа. Гэтэл энэ өрхийн жаахан төсвийг дөрвөн хүн мэдэж хуваадаг. Аманд ч үгүй, хамарт ч үгүй. Төсвийн дөрвөн захирагчийн ард дөрөв дөрвөн ам ангайж байгаа. Хоол ахиухан идэх гээд. Тэр олон амны ард дахиад дөрөв дөрвөн ам бий. Ингээд цаашлахаар олон том эрх ашгууд байсан байгаа биз. Б.Чойжилсүрэн Сангийн сайд болоод өрөөндөө орлоо, ширээн дээр нь Ерөнхий сайдын төсөв. Зэрэгцээд Хөгжлийн банкны төсөв, хажууд нь Монгол банкны төсөв, тэгээд Нийслэлийн том төсөв. Энэ олон төсвийн захиран зарцуулагчид, ардаа олон зуун хүн жагсаачихсан зогсож байсныг мань Чойжоо нэгтгээд, нэг төсөвтэй, нэг цонхоор гардаг, нэг захиран зарцуулагчтай болгоод цэгцэлчихгүй юу даа. Дөрвөн том төсвийн чинь ард хоёр намынхан, том жижиггүй гудрах гээд зогсож байна биздээ. Б.Чойжилсүрэн үнэндээ ингэж л "мэдрэлтсэн” юм. Улс орны эрх ашигт үнэхээр тустай үйл хэргийг тэр хийсэн ч хариу нь өнөөдрийн үйл явдлууд гэж улс төр судлаачид бичээд байгаа нь ийм учиртай. Хэн эрх мэдлээ булаалгаж, хоолноосоо салахыг хүсэх юм бэ. Хоолноос нь салгасан хүнд хэн сайн байх юм бэ. Төсвөө булаалгасан ангуучид Чойжоог ирвэс л гэж харна биздээ. Ирвэс, ирвэсний ангуучдын өчигдрийн түүх ийм л юм билээ.

Яг үнэндээ Б.Чойжилсүрэнгийн үеийнхэн өнгөрсөн 30 жилд үхэхээс бусдыг үзэж, үхэр цам харайхыг харсан байлгүй дээ. Оросод, оросуудад буудуулчих шахан бизнес хийж, монголд модоо барьчих шахан бизнесээ үргэлжлүүлж... Өнөөдрийг хүртэл монголын бизнес-улс төрийн орчинд юу болсон, юу болж байгаа, цаашид юу болохыг гадарладаг Б.Чойжилсүрэн, түүний үеийнхэн бүгдээрээ тус бүрдээ нэг том номын сан даа. Биенийхээ сайн мууг, туулж ирсэн зам мөрийг бүгдээрэй мэднэ. Эдний үеийнхний энэ намтар замнал өөрөө ардчиллын 30 жил дэх Монголын түүх. Уг нь энэ түүхийг эдний үеийнхнээс үнэнээр нь бичиж үлдээмээр байгаа юм. Тийм зүрх зориг байхгүй л дээ. Анхныхаа саяыг яаж босгосноос эхлээд амь насаа өгчих шахан байж бий болгосон бизнесээ ганцхан шөнийн дотор орвонгоор нь эргүүлчих шахаж байснаа, тэгээд амь хэлтэрсэн... гэхчлэн аймшигт цаг үе, эр хүний туулах ёстой адармаатай зам мөрүүдээ Б.Чойжилсүрэнгийн үеийнхэн цаасан дээр буулгавал маш их үнэ цэнтэй. Ардчиллаас хойшхи арав, хорин жилд чөмгөө дундартал зүтгэсэн хүмүүсийг бидний үеийнхэн ойлгоход их нэмэр болно. Ардчилсан хувьсгал, соц нийгмийг халж байх үед арван хэдтэй байсан хүүхдүүд өнөөдөр тэднийг онцгой зүхэж байгаа. Ялангуяа сошиалд. Гэтэл ах нар бол махаа зулгаасан. Ерэн оноос эхлэн энэ орны бүх салбарт залуу халуун насаа зориулсан хүн бүр түүхийн гэрч, бас түүхэн үйл явдлуудад оролцогчид, улс орноо авч явагсад. Эдний үеийнхнээс цагийн эрхээр нэг нь буцлаа гэхэд нэг том номын сан устаж байгаа эмгэнэл. Өнөөдрийн сошиалд их мэдэмхийрэхчид бол зүгээр л тэр номын сангийн сайн уншигчид байх ёстой. Яагаад гэвэл тэдний бий болгосон баялагыг өнөөдөр та бүхэн хүртэж байгаа учраас.

Шулуун шударга, алдаа эндээгүй явсан хүмүүсээс л ганцхан сайн юм гардагын биш. Харин алдаж онон байж уулын хяр дээр гарсан хүмүүсээс сайн юм гардаг нь хүний нийгмийн түүх. Тийм болохоор өнгөрсөн 30 жилийн Монголын түүхийг бүтээлцсэн хүмүүс бол сайн бүтээлүүд тавиур дээр нь байгаа амьд номын сангууд юм. Б.Чойжилсүрэнгийн хувьд ч гэсэндээ өнөөдөр болж байгаа үйл явдлууд түүний хойч үедээ үлдээх нэг ном нь. Мань хүн өөрөө тэгж бодож байгаа эсэхийг мэдэхгүй. Бараг эдний үеийнхэн ч өөрсдийн өнөөдрийн замналаа ингэж харахгүй байгаа биз. Гэхдээ харах ёстой... Ирвэсний ангуучид бүх цаг үед байдгыг хойч үеийнхэндээ хэлж байх ёстой.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Ирвэсний ангуучдад ээрэгдэж яваа хүн...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Саудын Арабт болсон халдлагын дараа газрын тосны үнэ өсөв

Бямба гаригт Саудын Араб дахь газрын тосны объектууд руу халдсаны дараа ...

Өнөөдөр, 14:09
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт улирал харгалзахгүй үргэлжилнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь ...

Өнөөдөр, 11:12
Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна

 Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ гишүүд нефтийн ...

2019 оны 09 сарын 14, 18 цаг 07 минут
Нэг ширхэг хуруу зай 8000 литр ус, 4 ам метр хөрс бохирдуулдаг

 Айл бүрт бидний нэрлэж заншсан хуруу зай хэдэн арваараа байдаг. ...

2019 оны 09 сарын 14, 17 цаг 59 минут
ТҮҮХИЙН СУДАЛГАА: 300 жил далд оршсон Сарьдагийн хийдийн нууцыг дэлгэнэ

Анхдугаар богд Халхын Өндөр гэгээн Жавзундамба хутагтын 1654-1686 онд ...

2019 оны 09 сарын 14, 16 цаг 45 минут
“Азийн зах зээл” хэмээх найрын ширээнд Монгол

МОНГОЛ ХУДАЛДАГЧ БУС ХУДАЛДАН АВАГЧ ОРОН Хүмүүс хэдий чинээ идэвхитэй ...

2019 оны 09 сарын 14, 15 цаг 41 минут
Нүүрсний экспорт дээд амжилт тогтоов

Оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспорт 25 сая тоннд ...

2019 оны 09 сарын 13, 18 цаг 03 минут
Худалдааны дайн зэсийн ханшийг ниргэнэ

   -Оюу Толгой, Эрдэнэтэд энэ жинхэнэ муу мэдээ-   ...

2019 оны 09 сарын 13, 17 цаг 49 минут
Тоо ярихаасаа өмнө чанар ярья

 Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхмүүд цагийн зөрүүнд ...

2019 оны 09 сарын 13, 17 цаг 45 минут
НҮБ-ын шинжээчийн сэтгэлийг зовоосон Оюутолгойн сөрөг үр дагавар

 Монгол Улсад 10 хоног ажилласан НҮБ-ын гадаад өр болон хүний эрхийн ...

2019 оны 09 сарын 13, 17 цаг 41 минут
Монголоор дайрах байгалийн хийн хоолойн чиглэл амьдрал дээр хэрэгжихгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” компанийн тэргүүн ...

2019 оны 09 сарын 13, 14 цаг 26 минут
Арчаагүй бизнесмэнүүд...

Хувь хүн бизнес эрхлэх эрх,эрх чөлөөтэй. Хууран мэхлэх,хулгай хийх, ...

2019 оны 09 сарын 13, 14 цаг 00 минут
НҮБ-ын шинжээчийн сэтгэлийг зовоосон Оюутолгойн сөрөг үр дагавар

Монгол Улсад 10 хоног ажилласан НҮБ-ын гадаад өр болон хүний эрхийн ...

2019 оны 09 сарын 13, 13 цаг 39 минут
Ноён уул аврагдаж, “Сентеррагоулд монголия” ХХК ялагджээ

 Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ...

2019 оны 09 сарын 13, 12 цаг 56 минут
Тоо ярихаасаа өмнө чанар ярья

Нүүрсний экспортын биет хэмжээгээ бид өсгөхийг илүүд үзэх бол харин бусад ...

2019 оны 09 сарын 13, 10 цаг 18 минут
Хятадын тэлэх бодлогын ард нуугдах ашиг сонирхол

БНХАУ бол аварга гүрэн. Дэлхийд хоёрт орох том эдийн засагтай их ...

2019 оны 09 сарын 12, 17 цаг 16 минут
Мартагдсан уурхайгаас их баялаг олборлож байна

 Өмнөд Австралид XIX зуунд алтны эрэлчдийг ивээж байсан хуучин уурхай ...

2019 оны 09 сарын 12, 13 цаг 37 минут
Зэсийн зах зээлд тодорхойгүй байдал үүслээ

 Аж үйлдвэрийн гол металл болох зэс энэ он гарснаас хойш хамгийн их ...

2019 оны 09 сарын 12, 13 цаг 21 минут
Эрдэмтэд анх удаа дэлхийгээс өөр гаригаас ус илрүүллээ

 Одон орон судлаачид дэлхийгээс алс орших өөр одны аймгийн гаригаас ...

2019 оны 09 сарын 12, 12 цаг 04 минут
Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна

Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ гишүүд нефтийн олборлолтоо ...

2019 оны 09 сарын 12, 11 цаг 40 минут
2019 оны 09 сарын 11, 20 цаг 06 минут
“Сентеррагоулд монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын ...

2019 оны 09 сарын 11, 19 цаг 40 минут
Ноён уулыг тусгай хамгаалалтад авч, дархан цаазат газар болгохоор шийдвэрлэжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Ноён ...

2019 оны 09 сарын 11, 18 цаг 04 минут
Эрхүү мужид ассан сүүлийн түймрийг унтрааж чаджээ

ОХУ-ын Эрхүү муж орчимд асаад байсан сүүлчийн түймрийг есдүгээр сарын ...

2019 оны 09 сарын 11, 16 цаг 41 минут
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга хятадуудад газар өгсөн үү?

 Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар БНХАУ-ын ...

2019 оны 09 сарын 11, 16 цаг 33 минут
Есдүгээр сарын 13-нд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд ажиллахгүй

БНХАУ-ын Намрын баяр 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. ...

2019 оны 09 сарын 11, 14 цаг 34 минут
ҮНДЭСГҮЙ ҮЗЭЛ, БАХАРХАЛГҮЙ МОНГОЛ

Мэргэн сайд Д.Бодоо “Чоныг үзэж арьсыг зуравч ясыг зурахуйяа бэрх. ...

2019 оны 09 сарын 11, 13 цаг 47 минут
Нинжагийн мал аж ахуй айсуй

Бэлчээрээ гамнаж, сайхнаар нь байлгаж чадвал тэр нүүдлийн мал аж ахуй, ...

2019 оны 09 сарын 11, 13 цаг 19 минут
"Цагаан хад"-нд дахин төлөвлөлт хийж байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Хайрхан баг Цагаан хад суурьшлын ...

2019 оны 09 сарын 11, 12 цаг 50 минут
Шонхор авлах дон буюу Н.Цэрэнбат сайдын мөнгө босгох авдар нь араб ноёд уу

   -ЦУВРАЛ-2-   30-аад компанийн хувьцаа эзэмшдэг, ...

2019 оны 09 сарын 10, 20 цаг 52 минут
Нүүрсний утаагаа химийн хорт хийгээр солих уу

 Энэ өвөл нийслэлчүүд шахмал түлшний шидийг үзэх солилтын өмнө дор ...

2019 оны 09 сарын 10, 18 цаг 44 минут
Ноён уулыг ухах “Сентеррагоулд монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо

 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр "Ноён уулаа аврах хөдөлгөөн” ...

2019 оны 09 сарын 10, 18 цаг 07 минут
Хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд ...

2019 оны 09 сарын 10, 16 цаг 53 минут
Дэлхийн дулаарал юунд хүргэхийг хэлжээ

Дэлхийн дулаарал нь 2100 он гэхэд 280 сая хүний амьдардаг газрыг усанд ...

2019 оны 09 сарын 10, 16 цаг 09 минут
Хийн хоолойг Монголоор дайруулах нь ашигтай ч ойрын хугацаанд ШИЙДЭГДЭХГҮЙ

 Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад руу нийлүүлэх хийн ...

2019 оны 09 сарын 10, 16 цаг 02 минут
Тавантолгойг нь өгөөд тарж унасан парламентаа өөрчилье

С.Баяраас энэ хүн ганцхан л юм гуйсан байдаг юм. Тэр нь Тавантолгой. ...

2019 оны 09 сарын 10, 15 цаг 48 минут
TRQ: "Оюу толгой"-н хувьцааг авах уу?

Өнгөрсөн 2013 оноос хойш тогтмол ажиглаж байгаа хүний хувьд энэ хувьцааны ...

2019 оны 09 сарын 10, 14 цаг 29 минут
Хуш модны самар бэлтгэхийг 2020 оны есдүгээр сар хүртэл хориглов

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/463 дугаар тушаалаар ...

2019 оны 09 сарын 10, 14 цаг 17 минут
Орхон голын эх ундаргыг сэргээж, тахилгат булгуудтай болгоно

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Архангай аймгийн Цэнхэр ...

2019 оны 09 сарын 10, 12 цаг 29 минут
Олон улсын “Уурхайчдын баярын өдөр”

Германы ёслолын дүрэмт хувцастай уурхайчид: Хүн төрөлхтөний түүх, соёл ...

2019 оны 09 сарын 10, 11 цаг 56 минут
Өнөөдрийн байдлаар 10260 тонн сайжруулсан шахмал түлш борлуулжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ...

2019 оны 09 сарын 09, 17 цаг 43 минут
Ц.Даваасүрэн сайд ОТ-н эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн нь зарчмын хувьд зөв үү...

 У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдов. Танхимын сайд нараа зарлахад ...

2019 оны 09 сарын 09, 13 цаг 55 минут
Путины айлчлалаар зурагдаагүй төмөр замын гэрээг Bладивостокт үзэглэх үү?

 Хойд хөршийн төрийн тэргүүний айлчлалын үеэр хоёр тал арван гэрээ ...

2019 оны 09 сарын 09, 12 цаг 34 минут
2019 оны 09 сарын 09, 12 цаг 25 минут
Лу Жунмин: Дунд зэргийн чанарын монгол нүүрсийг хязгаарлаж байгаа

 -Монгол Улсаас коксжих нүүрс худалдаж авах хэрэгцээ их байна. Гэхдээ ...

2019 оны 09 сарын 09, 11 цаг 53 минут
Эрдэс бүтээгдэхүүний экспорт ингэж өсжээ

 Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспорт ...

2019 оны 09 сарын 09, 11 цаг 38 минут
Шонхор авлах дон буюу арабуудын аархал

 -Н.Цэрэнбат сайдын тушаалаар тагтаа, ногтруу "цааз”-луулж, арабуудын ...

2019 оны 09 сарын 09, 11 цаг 33 минут
Дэлхийн дулаарал: Сахарын цөлийг үржил шимт бүс болгоно гэв

 Ойрын 100 жилд Сахарын цөл ногоон, бороо ихтэй болох бөгөөд энэ нь ...

2019 оны 09 сарын 09, 09 цаг 39 минут
34.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгдээд байна

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ашигт малтмал олборлож ...

2019 оны 09 сарын 07, 14 цаг 27 минут
Төмөр замын ямар төслүүдэд Оросын тал хамтрах сонирхолтой вэ?

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад ...

2019 оны 09 сарын 07, 14 цаг 04 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани