Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Жигжиднямааг яаж ч чадахаа больсон Ерөнхий хорооны гишүүдээ чөлөөлөх цаг болжээ, Б.Энх-Амгалан сайд аа?!

Д.Жигжиднямааг яаж ч чадахаа больсон Ерөнхий хорооны гишүүдээ чөлөөлөх цаг болжээ, Б.Энх-Амгалан сайд аа?!

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар Төмөр зам” /УБТЗ/ нийгэмлэг хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны зургадугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээрийн дагуу байгуулагджээ. Хэдхэн хоногийн өмнө 70 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
УБТЗ ХНН-ийн дүрмийг Монголын талаас 1968 оны долдугаар сарын 20-нд, Оросын талаас 1968 оны есдүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурж баталсан бөгөөд өнөөг хүртэл мөрдөн ажиллаж буй ажээ.
УБТЗ ХНН-ийн энэхүү дүрмийн хэрэгжилтийг хянах, хангах ажлыг Ерөнхий хороо нь хариуцдаг. Компаниар бол ТУЗ нь гэсэн үг.
Харин УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа бол УБТЗ ХНН-ийн дүрмийн хэрэгжүүлэх үүрэгтэй гүйцэтгэх удирдлага юм. Түүнийг 2016 оны есдүгээр сард Москвад болсон Ерөнхий хорооны хурлаас энэ албан тушаалд томилсон байдаг.
Гэвч Д.Жигжиднямаатай холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хэвлэлүүдээр гарч, хууль хяналтын байгууллагад шалгуулах болсон.
 
 
Д.Жигжиднямаа нь Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын гүйцэтгэгчээс н.Батбаяр гэгч 500 сая төгрөг авч, дахиад 1.0 тэрбум төгрөг нэхсэн хэрэгт холбоотой эсэх, актлагдсан 1000 вагон худалдаж авсан, их засварын хугацаа нь болоогүй 16 вагоныг Хятадад 16 тэрбум төгрөгөөр засуулсан, УБТЗ-д ашиглахгүй байгаа зам засварын машинуудтай ижил төрлийн машиныг оффшорт бүртгэлтэй компаниар дамжуулж өндөр үнээр худалдаж авсан, түлш, тосыг өндөр үнээр авдаг, зорчигчдод үйлчлэх хүнс, бараа бүтээгдэхүүнийг хамаарал бүхий этгээдээсээ өндөр үнээр авдаг, оффшор компани руу шилжүүлсэн, оффшор компаниас орж ирсэн их хэмжээний мөнгөний гүйлгээнд холбоотой байж болзошгүй зэрэг эргэлзээтэй олон арван асуудалд нэр холбогдоод байгаа юм. Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч” нэгдэл ч ийм мэдээллүүдийн зах зухаас хүргэсэн билээ. Тэр ч байтугай Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгчийн 2018 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн УБТЗ ХНН-т Замын дарга ажилтай Д.Жигжиднямаад "Хязгаарлалт тогтоох”, "Албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх” таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 202 дугаартай захирамж гарч байжээ. Энэ захирамжийг тойрсон маапаан нэлээд гарсан байдаг юм.
 
 
Ийм маягаар эдгээр нь хууль хяналтын байгууллага дээр хэрэг болон үүсдэг ч удалгүй яасан нь мэдэгдэхгүй гацаж орхидог нь бүр ч анхаарал татна. Зүй нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд Д.Жигжиднямаагийн гэм буруутай, эсвэл буруугүйг ялгаж салгаж шийдвэрлэх цаг нэгэнт болчихсон.
Ингэхгүй бол Д.Жигжиднямаа гэдэг хүн нэг бол дээрх асуудлуудад гүтгэгдэж яваа, аль эсвэл Монголын төр, Монголын хууль хяналтын байгууллагад нөлөөллөө тогтоосон хоёрын аль нь вэ гэдгийг ялгаж салгах аргагүй болоод байгаа юм. Д.Жигжиднямаа ч энэ асуудлыг нэг тийш болгоход өөрөө анхаарал хандуулж, арга хэмжээ авах хэрэгтэй. Шуудхан хэлэхэд, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын нэн чухал төмөр замын салбарт юу болоод байгаад олон нийт эргэлзсээр удаж байна.
Нөгөө талаас УБТЗ-ын гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанаас болоод нийт төмөр замчдын дунд ойлгомжгүй байдал үүсээд байгааг ч анзааралгүй өнгөрөх боломжгүй юм. Нэг үхрийн эвэр доргивол… гэдэг үг байдаг билээ.
Зүй нь нэг даргаас болж, нийт төмөр замчдын нэр сэвтэх ёсгүй. Яг үнэндээ УБТЗ-ын дарга "зөв хүн” л байх ёстой. Тийм л байхад энэ салбарын ажил аяндаа явчихна. 70 жилийн түүхтэй УБТЗ шүү дээ.
Тийм учраас хууль хяналтын байгууллагаас түрүүлээд УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооноос Д.Жигжиднямаад "үг хэлэх” учиртай. Дүрэм нь ийм. Гэтэл өнөөг хүртэл Ерөнхий хороо дуугарсангүй. Ядаж Монгол Улсаа төлөөлөн Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн "толгой” байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа нөхдүүд дуугарахгүй байгаа нь ойлгомжгүй байгаа юм.
 
УБТЗ ХНН-ийн дүрмийн дагуу Ерөнхий хороонд Монголын талаас гурван хүн, Оросын талаас гурван хүн сонгож оруулдаг.
Ерөнхий хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь гурван жил байдаг байна. Яг өнөөдөр Монголын талаас УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч даргааар ЗТХ-ийн сайдын зөвлөх Б.Цогтгэрэл, Ерөнхий хорооны гишүүнээр ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ, ЗГХЭГ-ын Стратегийн удирдлага, зохицулалтын газрын ахлах референт Н.Буяндэлгэр  нар ажиллаж байна. Эднийг 2016, түүнээс хойшхи онуудад Ерөнхий хорооны гишүүнээр сонгожээ. Зарим нь УБТЗ ХНН-ийн дүрэмд зааснаар эрхийн хугацаа нь ч дуусгавар болж байна.
 
Ер нь бол УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны зарим нэр бүхий гишүүнтэй холбоотой том, жижиг асуудал "сав”-наасаа халиад хууль хяналтын байгууллагын анхааралд ороод байгааг энд дуулгах зөв биз ээ. Энэ үүднээсээ Ерөнхий хорооны гишүүний үүргээ биелүүлж, гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж, үг хэлэх боломжгүй болоод байхыг үгүйсгэх аргагүй юм.
Иймийн тул ЗТХЯ, түүний сайд Б.Энх-Амгалан та УБТЗ ХНН-ийн Ерөнхий хороонд улсаа төлөөлөн ажиллаж байгаа хүмүүсээ өөрчлөх саналыг гаргах хэрэгтэй болжээ. Цаг нь болсон байна. Сайдын саналын дагуу Засгийн газраас УБТЗ ХНН-ийн Ерөнхий хороонд уламжлаад асуудлыг шийдэж ирсэн дүрмийн дагуух уламжлал энд явагдах биз. Энэ бол сайд таны хийх ёстой ажил. Ингэж хариуцлага, хяналтын сэлгээ хийхгүй аваас таны хариуцсан салбарт өргөн хүрээг хамарсан идээ бээр буглачихсан байж мэдэхээр байна.
Эцэст нь, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүнээр ажиллачих хэмжээний болохгүй бүтэхгүйтэй нэр холбогдоогүй, Монголоо гэсэн чин сэтгэлтэй боловсон хүчин төмөр замын салбар хийгээд Монголын төрд хэдэн зуугаараа бий билээ.
 
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Д.Жигжиднямааг яаж ч чадахаа больсон Ерөнхий хорооны гишүүдээ чөлөөлөх цаг болжээ, Б.Энх-Амгалан сайд аа?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өнөөдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

Өчигдөр, 15:07
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани