Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадын эдийн засаг Монголын нүүрсээр дутахгүй

Төмөр замаа барья, тээвэрчдээ ч тооё

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Манай нүүрсний гадаад талд импортлогч ганц орон бол Хятад. Монгол Улсын экспортолсон нийт нүүрсний хэмжээ БНХАУ-ын импортын 10 орчим хувийг эзэлдэг байна. Дэлхийд нүүрс худалдан авалтаараа тэргүүлдэг хөрш орны зүгт өдөр шөнөгүй нүүрс зөөгөөд л байдаг. Гэсэн ч нүүрсний зах зээлийнх нь дөнгөж 10 хувийг л дүүргэж байгаа юм байна. Хятад Улс дэлхийн хамгийн том нүүрс олборлогч, хэрэглэгч бас худалдан авагч.

 

Өмнийн говьд өнөөдөр ч үүсээд байгаа нүүрс тээврийн машины очерыг харсан хэн ч манайх нүүрсний зах зээлд ноёрхож байна гэж омогшмоор. Гэвч үнэндээ Монгол Улс өнөөг хүртэл хаяандаа байх Хятадын зах зээлдээ ч хүчтэй өрсөлдөж чадахгүй явсаар ирсэн. Өнөөдөр Хятадын нүүрсний зах зээлээс Монгол улс арчигдаж ч магадгүй аюул ойрхон байна. Бидэнд асар хүчтэй өрсөлдөгч олон бий.

 

Манайх өнөө л төмөр замаа ярьж суух хооронд ОХУ-ын Өмнөд Якут дахь "Колмар” компани Азийн нүүрсний зах зээлд хүч түрэн орж ирж өндөр чанартай коксжсон нүүрсний найдвартай хямд нийлүүлэлтээр ноёрхож манай ганц "найдвар” Хятадад нийлүүлэх болсон. Тэд өнөөдөр Хятадын коксжих нүүрсний зах зээл дэх байр сууриа бататган, монголын нийлүүлэгчидтэй өрсөлдөж байна.

 

Колмар компани бидний "мөрөөдөл” Владивастокоор дамжуулан нүүрсээ зарах гэнэ. Ингэхдээ 2018 онд 5 сая.тн байсан коксжих нүүрсний олборлолтоо 2019 оноос 10 сая.тн, 2022 он гэхэд 20 сая.тн болгон, эрс нэмэгдүүлж, Хятадын зах зээлд экспортлох төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулжээ. Хятадын нүүрсний зах зээлийг Оросын Колмар гэх энэ компани эзэлж болзошгүй нь. Гэтэл Монголчууд байгалийн баялаг "хар алт”-аа хэрхэн зарах учраа олохгүй явсаар нүүрсний зах зээлээс шахагдах өдрүүд айсуй.

 

Хятадууд нэг л өдөр монголоос нүүрс авахгүй гээд нүүрээ буруулаад гэдийчихвэл бид хаашаа харж хуйхаа маажина вэ. Манай нүүрсийг авахгүй байлаа ч Хятад нүүрсээр дутахгүй. Үүнийг илэрхийлэх мэт Хятадууд манай нүүрсийг "голох” хандлага ажиглагдах болжээ. Тэд ч дурандаа голоод байгаа юм биш. Манай нүүрсний чанар эрхгүй гологдох болсон гэнэ. Дотооддоо хав дараад байгаа ч энэ үнэн. Монголын нүүрсний худалдаа дардан замаар явагддаггүй. Олборлолтоос хойш олон хоногийн оочер дараалал дамжин байж "эзэндээ” хүрч байгаа. Нүүрс олборлолт  болоод тээвэрлэлт нь болхи буй нь хятадад "гологдох” нэг шалтгаан болжээ. Улмаар монголын баялаг гэгдэх "хар алт” "хар нүүрс” л болон хувирах цаг хаяанд ирсэн гэх харамсалтай яриа нүүрсний салбарт өрнөх болж.

 

Дэлхий нийтээрээ эко амьдралын хэв маягийг эрхэмлэх болсон энэ цагт нүүрсийг ч эко болгох хүсэл их байна. Тиймээс бид хятадад хаягдахгүй тэдний гол "тоглогч” байхын тулд, зах зээлээс нь арчигдахгүйн тулд нүүрсээ коксжуулж, баяжуулж, угааж төмөр замын бүтээн байгуулалтаа хурдасгамаар байна.

 

Хил даваад л ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урадын дунд хошууны төв болох Халиутаас 20 гаруй км зайнд Хошууны аж үйлдвэрийн парк гэж бий. Энд нийтдээ 30 гаруй үйлдвэр байна. Тэдний нэг болох 2014 онд байгуулагдсан НAOXIANG нүүрс угаах үйлдвэр. Энэ компани жилд 6 сая.тн нүүрс угаах хүчин чадалтай гэнэ. Нүүрс угаах ийм үйлдвэр энд 10 орчим байгаа гэсэн. Бүгд нийлээд 27 сая.тн нүүрс угаах боломжтой. Энэ компани түүхий нүүрсийнхээ 90 орчим хувийг Эрдэнэс таван толгой (ЭТТ), 10 орчим хувийг орон нутгийн өмчит Таван толгой (ТТ) компаниас авдаг юм байна. Цаашид зөвхөн монголоос орж ирэх нүүрсийг нөөцөлж угаахаар чингэлэг барьж эхэлсэн байна. 

 

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах нүүрс угаах үйлдвэрийн үйл ажиллагаа аль 2013 онд яригдаж эхэлсэн. Өдгөө дөнгөж л туршилтын үйл ажиллагааг эхлүүлээд байгаа уг үйлдвэр жилдээ 1.5-1.8 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай. Уг нь ЭТТ компани нүүрсээ угаагаад гаргавал Баяннуур дахь үйлдвэрүүд ажилгүй болно. Гэтэл  нүүрсээ угаах үйлдвэргүйгэээс өөр нэг зах зээлээ чаддагт нь алдаж байна. Харь орныхон алс хэтийг төлөвлөж чингэлэг бэлдээд эхэлсэн нь "айхтар” юм. Гэтэл манайх нөгөө л төмөр зам, оочер дараалалтайгаа зууралдсаар сууга нь халагламаар.

 

Нүүрсийг хөдөлгөгч нь ТЭД

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын нүүрсний салбарт тулгамдаад буй дараагийн нэг асуудал нь тээвэрлэлт, түүний хөдөлгөгч хүч "жолооч” нарын эрхийн асуудал.

 

Нүүрс тээвэрлэлтийн зардлыг худалдан авагч буюу хятадын тал хариуцдаг. Гэтэл тээвэрлэлтийн тарифыг хүссэн нэг хятад эзэн "we chat”-аар шийдчихдэг тухай танил урдаас утас цохиж байна.

 

Өчигдөр Монголын тээврийн компаниуд 260 км замд 100 юаниар тээвэрлэлт хийж байлаа. Тэгтэл өглөө "We chat”-аар хэн нэгэн хятад эзэнтэй компани тээвэрлэлтийн хөлсийг 80 юань болголоо гээд биччихдэг. "Хямд байна ажиллахгүй” гэхэд өөр нэгэн нь сул зогсож байхаар гээд боломжийг шүүрч аваад 80 юаниар ч гэсэн ажиллахаар хөдөлдөг. Ингээд чи хүсэхгүй бол араас нь "амьдралын төлөө” гэх асар том "ачаатай” монголчууд дугаарлаад зогсож байдаг тул тэд хүссэн ханшаараа ажлаа явуулж чаддаг байна. Ингээд л хоёр улсын нүүрс тээвэрлэлтийн үнэ ханшийг "we chаt”-аар шийдчихдэг нь гайхмаар.

 

Тэгвэл одоо Монголын тээврийн компаниудын зүгээс Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэлх тээвэрлэлтийг нүүрс худалдан авагч тал хариуцах талаар нүүрс худалдан борлуулагч, худалдан авагч талын хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахыг хүсч байна. Тэд МУ-ын нутаг дэвсгэрт хийгдэж байгаа тээвэрлэлтийн тарифыг дотооддоо тогтоох нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай гэж үздэг.

 

Ерөөс одоо энэ хэдэн дотоодын компаниа, тээвэрлэлтэд яваа "халтар” жолооч нараа бодох цаг болсон.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

"Чалко”-ийн өрнөөс гараад уурхай дөрөв хоног ажиллахгүй зогсолт хийхэд жолооч нар огт бухимдаагүй шүү дээ. Улс минь өрнөөс гарлаа гээд үнэндээ л "хагартал” баярлаж байлаа”  хэмээн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээвэрлэлтэд ажиллаж явсан Х.Чулуунбаяр ярьж сууна. Гэхдээ тэр жолооч байлаа...

 

Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь "Монголын Солонгос” гэгдэх Цагаанхадын зорьж, тэнд аж амьдралаа залгуулахаар хүнд даацын автомашины жолоо мушгиж яваа 13 мянган жолоочийн нэг нь тэр байв. Харамсалтай нь нүүрсээ тээвэрлэж явах замдаа осолд өртөж өнөөдөр суумгай болж, ханьдаа гээгдэж, хоёр охинтойгоо "өнчирч” хоцорсон. Тэр, түүний хоёр охин одоо ажилгүй, орлогогүй иргэнд улсаас өгдөг 150-хан мянган төгрөгөөр амь зогоож байна...

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК 510 тэрбум төгрөгийг улсын төсөвт бүрдүүллээ, 700 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаа, 2 сая 511 мянган иргэнд хувьцааны ногдол ашиг тараахаар боллоо зэрэг өндөр үр ашигтай ажилласан тухай мэдээллэдэг. Үндэсний томоохон компани ашиг олж буй нь баярлах хэрэг. Гэвч гэнэтхэн том алт гарч ирээд "Эрдэнэс Тавантолгой” ХК 510 тэрбум төгрөгийг улсад төлчихөөгүй. Ашигтай ажилласан гэх "том” тоотой хөрөнгийн ард хичнээн удаа "амьдралын төлөө л” гэсэн асар том шалтигаа орхиод ханьдаа, үрдээ гүйгээд очмоор болсон ч тэсч үлдсэн монгол эрчүүдийн өлсөж, зүдэрсэн өдөр хоног, хөдөлмөрийн үр шим бий. Хэн ч анзаардаггүй, хэнд ч анзаарагддагүй ч тэд л энэ улс орны дутууг гүйцээж дундуурыг дүүргэж яваа...

 

Сүүлийн жилүүдэд нүүрсний зах зээл сайжирснаас маш олон компани, иргэд "Монголын Солонгос” хэмээх Цагаанхадыг зорих болсон. Гэсэн ч тэнд хүний эрх хөсөр хаягдаж, мөнгөний төлөөх "дайн” өрнөж байгааг жолоочид хэлж байна. Монголын нүүрсийг хөдөлгөгч хүч нь "тээвэрлэлт”. Гэсэн ч тээвэрт явж буй жолооч нарын эрх, эрүүл мэнд, энх амьдрах боломж даанч хомс.

 

Тавантолгой Гашуунсухайт чиглэлд 180 компанийн 13 мянган автомашин нүүрс тээвэрлэлтэд явж байна. Мөн Шивээхүрэнгийн боомтод 20 гаруй аж ахуй нэгж, 3 мянга орчим тээврийн хэрэгсэл, жолооч ажиллаж буй.

 

Тавантолгой, Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэлт эрхэлдэг компаниуд дунд жолооч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тээврийн хэрэгсэл ашиглахтай холбоотой бүх төрлийн даатгалыг бүрэн хариуцдаг, жолооч бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, холбогдох хөдөлмөр, эрүүл ахуйн хууль, тогтоомж, дүрэм, журмыг баримталдаг аж ахуйн нэгж маш цөөн байгааг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар Бодлогын Инновацийн Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн "Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-ний үр дүнд дурдсан.

 

Нэг үгээр нүүрс тээврийн жолооч нарыг "хүн” гэж тоодог байгууллага тэнд алга.

 

 

"Эрдэнэс Тавантолгой” компани хоёр дахь жилдээ ашигтай ажилласан бөгөөд 2018 онд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан талаар тус компанийн гүйцэтгэх захирал мэдэгдсэн. Гэтэл нөгөө талдаа ашигтай ажилласан гэх 2018 онд ашгийг авчралцсан ч амь насаа алдсан, хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр хөдөлмөрийн чадвараа алдсан маш олон хүн байгаа.

 

Нэхэн сануулбал өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сум Жаргалант багийн нутагт БНХАУ-ын "Омог цагаан шонхор” ХХК-ийн нүүрс тээврийн машин галд өртөж, тус автомашинаар тээвэр хийж явсан жолооч 97 хувийн түлэгдэлтэйгээр ГССҮТ-д хүргэгдэн ирсэн ч харамсалтай нь /2018.11.13/ бурхны оронд одсон.

 

Уртын урт дараалалд уйт өдөр хоногийг өнгөрүүлж зогссон хөөрхий залуу хахир өвлийн хүйтэнд "осгочихгүй юмсан” гэсэндээ залгасан халаагчаас нь оч үсэрч гал гарсан. Ингэж эрчүүд тэнд амьдрах гэж "аргаа” бардаг. Одоо түүний гэргий тэжээгчээ алдсаны тэтгэмжээ олж авч чадахгүй туйлдаж яваа...

 

Одоо тэгвэл ашиг орлогоосоо эх орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж яваад осолдож зорилтот бүлэгт багтаж "зорилгогүй” болсон, үлдсэн бүх амьдралаа тэргэнцэр дээр сууж өнгөрүүлэх тэр залуучуудад, аавгүй болсон маш олон хүүхдүүдэд  "авшиг” хүртээх хэрэгтэй. Ерөөс тээвэрт явж буй жолооч нарынхаа ниймгийн хэрэгцээг хангахад багахан анхаарал хаях цаг болсон. Тэд бол "нүүрс” гэх том салбарыг хөдөлгөж яваа хүч. Гэсэн ч нүүрсний ашгаас амсаж чадалгүй л явна.


Эцэст нь дүгнэхэд Хятад улс, Монголоос яагаад нүүрс авдаг вэ?. Нүүрсгүй болчихоод, эсвэл тэдэнд нүүрс нийлүүлэгч олдохоо больсондоо Монголын нүүрсийг авдаг хэрэг биш. Австрали, Индонези, Орос зэрэг нүүрс борлуулалтаараа тэргүүлэгч орнуудын гол худалдан авагч нь бас л Хятад. Бидэнд Хятад гэх их гүрний том зах зээлээс арчигдахгүй байх багахан боломж бий.

 

Одоо Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам. Аль ч яахав ээ, яаруухан  л барья. Хоёр гарцаар нүүрс зардаг байхад зах зээлээс тийм ч амар шахагдахгүй. Цаашид ч нүүрсээ хүрздээд хэдэн км оочерлоод хоцрогдсон байдлаар хил давуулна гэвэл хүссэн хүсээгүй тэд биднээс татгалзах биз.

 

Г.Сүрэн

http://www.shuud.mn/a/512161


Хятадын эдийн засаг Монголын нүүрсээр дутахгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани