Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шонхор авлах дон буюу арабуудын аархал

 

Шонхор авлах дон буюу арабуудын аархал

 

-Н.Цэрэнбат сайдын тушаалаар тагтаа, ногтруу "цааз”-луулж, арабуудын зугаа цэнгэлд Үндэсний бахархалт шонхор хэдэн зуугаараа богтлуулж байна-

Үндэсний бахархалт шувуу шонхрын өлгий гэгддэг Монголд өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр нэгэн онцгой зочин чимээгүйхэн ирээд буцсан.

Арав ч хонолгүй Арабтаа буцсан өнөөх онцгой зочин Төв аймгийн Эрдэнэсант сумын гуравдугаар багийн нутаг Уртын адаг, Эрээний ар гэх өндөр дэнж дээр буудаллаж, тухлаад буцсан байдаг.

Олны нүд, чихнээс далдхан ирээд явахдаа тэрбээр төрийн тусгай хамгаалалт дор сумын 200-аад шонхрыг хууль бусаар бариад, түүнийгээ өөрийн онгоцоор тээвэрлээд буцсан гэх ноцтой мэдээллийн мөрөөр бид Эрдэнэсант сумын гуравдугаар багийг зорилоо. Мөн саяхан цахим орчинд дээрх газарт отоглож байгаа арабууд төрийн тусгай хамгаалалттай Батхаан уулнаас хориотой ан хийсэн ул мөр олдсон талаар мэдээлсэн билээ.

Сүүлийн жилүүдэд Арабын баячууд шонхор шувуу барих нэрийдлээр манай оронд хэдэн зуугаараа ирдэг болсон. Тэд дуртай ангаа хийж, охид бүсгүйчүүдээр зугаацан цэнгэж, хоёр орны харилцаа гэх нэрийн дор хуульгүй мэт эрх дураараа аашилдаг байна. Монголчууд арабуудаас их хэмжээний авлига хээл хахууль авдаг талаарх таагүй мэдээлэл ч гарах болсон. Энэ бүгдийг сурвалжлан үнэн бодит мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

Есдүгээр сарын халуун нар үүлгүй хөх тэнгэрт өнжиж дэлгэсэн хивс шиг ногоон тал зэрэглээтнэ. Уран зураг шиг сунаж тогтсон ирмэгт уулс аглагт ханхайх нь Монгол орны махчин шувуудын 80 орчим хувь нь нутагладаг гэх Монгол Улсын байгалийн нөөц газар болох Алтан уул.

Энэхүү уулын энгэрээс арваадхан километрийн наана Арабын нэгдсэн Эмират Улсын Ханхүү Шэйх Хамдан бин Мухамед Бин Рашид Эл Мактумын тухалж байсан отог цайран харагдав.

Цэлгэр ногоон дэнж өөд сүлжилдэн салаалсан замуудын арай тод гэснээр нь давхисаар бид отогт ойртон ирлээ. Толгой дээгүүрээ алчуур зангидаж хөх, саарал, хар өнгийн голцуу даавуун урт өмсгөлтэй эрчүүд бидний бараанаар сандралдан энд тэндгүй холхилдож чанга чанга хашхиралдан гүйлдэж эхлэв бололтой. Хэн хаанаас ирж, ямар хяналт шалгалт хийх гэж байгаа бол гэж айж сандарч байгаа нь илт.

Тэдний зарим нь хашаалчихсан хурга, ишиг манаж зогсоо бол зарим нь том том асрын үүдээр цухалзаж, өөрсдийн хэлээр орилолдоно. Эдгээр харь хүмүүс хашхиралдаж эхлэхэд улаан өнгийн ДК серитэй арав гаруй машин отгийг орхин улаан тоос татуулан давхиж одох нь тэр. Тэд хэн нэгнээс зугтааж байгаа юм шиг хамаг хурдаараа зүг зүг тийш таран давхих нь хачирхалтай санагдаж байв.

Тэгсэн хамгаалалтын хувцас өмссөн өндөр биетэй, сөөнгө хоолойтой залуу бидэн рүү чиглэн алхав. Тэгснээ "Юун машин тэрэг холхиод байна. Ямар хүмүүс дураараа зорчоод байгаа юм. Бууцгаа. Бичиг баримт, биеийн байцаалтаа шалгуул. "Энд явж болно” гэж зөвшөөрсөн цагдаа, яам тамгынхны зөвшөөрөл чинь байна уу. Хамгаалалтынхан хаана, юу хийцгээж байгаа болоод энэ хүмүүс ингэж хамаагүй яваа юм.

Харуул, хамгаалалтынхныг дууд” гээд л голынхоо дуугаар хашхирах нь сүртэй гэж жигтэйхэн. Мөн манай сонины сурвалжлах багийнхан машинаасаа буухтай зэрэгцэн цаахна талаас нь цагаан өнгийн жижиг тэрэг тоос татуулан хурдтай давхиж ирээд хөндөлсөж зогсох нь тэр. Яг энэ үед улаан өнгийн ДК серитэй гурван ч жийп биднийг бүчээд зогсов.

Гурван машины голд зогссон цагаан өнгийн жийпний цонх бүрэн нээгдэж амжаагүй байтал дотроос нь дөнгөж толгойгоо харуулсан араб хүн долоовор хуруугаараа зангасан нь "Нааш ир” гэсний дохио болохыг ямар ч хэлмэрчгүй хэн ч ойлгохоор байв. Яваад очлоо. Өнөөх араб хүн машинаасаа буухтай зэрэгцэн бүрэн буулгаагүй арын цонхоор бууны ам цухуйх нь анзаарч харсан хэнд ч цочмоор, сэрдхийх сэтгэгдэл төрөхөөр байх юм.

Гэсэн ч хэлмэрч гэх монгол залуу, харуул хамгаалалт хариуцаж байгаа гэх махлаг, өнгөт арьстан болов уу гэмээр хүнээр хань татаж отогт байгаа шонхор шувууг харахаар ирсэн тухайгаа хэлээд үзэв.

Өнөөх араб хүн бидэн рүү нухацтай харж байснаа ажлын үнэмлэх шалгаж, гар утсаараа бидний зургийг нэг бүрчлэн авав. Мөн унаж яваа машины зургийг ч авахаа мартсангүй. Бид сурвалжилга хийж байгаа, сэтгүүлчид ямар ч газар руу орж саадгүй ажлаа хийх эрхтэй гэдгээ хэлээд ямар учраас саатуулан, зураг хөрөг авч байгааг нь лавлан асуулаа.

Манай улсын ямар ч байгууллага ийм хатуу хяналттай, хэн ч орж болохгүй хориотой бүс байхгүй билээ. Тэд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шонхор шувуу барихаар ирснээ мартаж, өөрсдийнхөө эдлэн газарт байгаа мэт дур зоргоороо авирлах ажээ.

Хэлмэрч залуу ч мөн араб эрийн үйлдлийг өөрийн гар утсаар давтан хийсний эцэст ардхан талын дэнж дээрээс ганц, хоёр зураг авахыг зөвшөөрлөө. Ингэхдээ асар майхан дундаас онцолж зураг авахгүй, зөвшөөрсөн зай талбайгаас бусад газраар явахгүй, асуулт асуухгүй, төрийн тусгай хамгаалалт дор энэ хүмүүс байгаа учраас хоёр орны найрамдалт харилцааг сэвтүүлэх үйлдэл гаргахгүй байхыг дахин дахин анхаарууллаа.

Түүний энэ анхааруулга сэтгүүлч надад ч мөн хамаатай байв. Энд тэндгүй тонголзон холхих урт хувцастай эрчүүд бидэн рүү нүд салгахгүй харцгаана. Отогийн зүүн хойд майхны үүд онгорхой юм. Энэ асрыг тагтаа, ногтруунд зориулсан бололтой.

Дотор нь дүүрэн тагтаа байгаа нь онгорхой хаалгаар нь бэлхэн үзэгдэж байлаа. Тагтаанууд хүний бараанаар дэрхийн нисэх чимээ тодхон сонсогдов. Майхны орой дээгүүр ч эгнэжээ. Тагтаа, ногтруунд зориулсан майхантай хаяа зэрэгцэх асарт 17 орчим шонхор байгаа гэдгийг хэлмэрч залуу хэллээ. "Орж харж болох уу” гэвэл "Та нар хараад яадаг юм.

Төрийн сайдууд нь зөвшөөрчихсөн улсын эрх бүхий хүмүүсийн яриа хэлцлээр шийдэгддэг улсын нууцтай холбоотой ажлыг харуулах боломжгүй” гэв. "Асар руу орж болох уу” гэтэл "Битгий олон юм хүсээд бай. Би ажлаа хийж яваа чамтай л ижил монгол хүн. Энэ хүмүүс уурлаад байна. Битгий садаа болоод бай. Энэ наад талын майхан руу орчихоод удахгүй гарна шүү” гээд яаравчлуулав.

Асрын хэмжээ баримжаагаар 7x8 хэмжээтэй болов уу гэмээр цэлгэр юм. Хоймор орчимд нь хэд хэдэн буйдан тавьжээ. Асрын үүдэнд бойлуур, халуун, хүйтэн устай угаалтуур байхаас гадна асар болгоны ард ЗхЗ-ын хэмжээтэй болов уу гэмээр дүүш, бие засах газар байршуулжээ.

"Энэ отог дээр одоо хэчнээн хүн байна вэ, хэдэн асар, барьсан бэ” хэмээн хэлмэрч залуугаас лавлатал тэрбээр нэлээд уцаарлангуй, төвөгшөөсөн байдлаар "Тийм нарийн тоог хэлэх боломжгүй. Энэ бол улсын нууцтай холбоотой асуудал. Хоёр улсын Засгийн газар хоорондоо тохирчихсон байхад та нарт би тайлагнах албагүй. Одоо эндээс явцгаа. Хамгаалалтынхан энэ хүмүүсийг кемпээс холдтол нь дага. Хэл ам татлаад элдэв юм асуугаад байхын ядаргаатай хүмүүс вэ. Та нарыг одоо явуул гээд арабууд уурлаад байна. Эрдэнэсантын Засаг даргыг ч нэвтрүүлээгүй ийм хамгаалалттай газарт та нар харин ч удлаа.

Төрийн тусгай номертой дугуй эргэж байгаа тохиолдолд цагдаа ч энэ хүмүүсийг шалгах эрхгүй байдаг. Тэгэхээр ямар дархан эрхтэй хүмүүс байрлаж байна вэ гэдэг нь чамд ойлгогдоно. Одоо яв” хэмээн хөөлөө.

Энэ хүмүүс хаанаас усаа авдаг вэ, бие засах газар, дүүшээ яаж байршуулсан талаар нь хэлээч гэвэл "Мэдээж хөрсөн дээр бааж, шээхгүй нь тодорхой шүү дээ. Газар ухсан байгаа. Арабууд харин ч усгүй энэ дэнж дээр худаг гаргасан. Ойр хавийн малчид малаа услахаас эхлээд ундны усаа авч байгаа. Хөдөөд ус худаг гаргах чинь хамгийн буянтай ажил биз дээ” гэж хэлээд цааш явлаа.

Нэгэнт хамгаалалтынханд нь хөөгдсөн тул отгоос нэлээд зайдуу намаржиж байгаа айлаар буугаад мордохоор шийдлээ. Харин хамгаалалтын цагаан машинтай дөрвөн залуу биднийг километр орчим газар даган явсаар отог руугаа эргэсэн юм.

"АРАБУУД ШӨНӨ МАШИНЫХАА ГЭРЛИЙГ УНТРААЧИХААД ШОНХОР БАЙГАА УУЛ РУУ ХЭД ХОНОГ НУУЦААР ЯВСАН” ГЭВ

Малчин Отгонсүрэнгийн гэргий Жаргал биднийг гэрийн гаднаас тосов. Мэнд ус мэдэлцэн отог дээр очоод ирснээ хэлтэл "Манай сум хөл хөдөлгөөн ихтэй зуншсан. Амралт зугаалга, найр наадмын улирал эхэлсэн энэ өдрүүдэд нутаг орон тойрсон том том машинууд өдөр шөнөгүй сүлжилддэг болсон. Энэ арабууд долдугаар сарын 29-ний өдөр ирцгээсэн.

Их том том чингэлэг ачсан урт урт машинууд бууцгаасан. Эхэндээ уул уурхайнхан ирж газар нутаг ухах нь гэж бодож байтал том том асар босгосон. 120-иод асар босох шиг болсон шүү. Бараг 300-аад хүн элбэг байсан.

Улаан номертой жийпүүдийн тоог баримжаалах боломжгүй, олон байсан. Наймдугаар сарын эхээр ханхүү ч гэл үү, хунтайж ч гэсэн үү араб нөхөр нь ирээд арваад хонох шиг болсон. Хөл тасраагүй. Манай төрийн томчууд ээлж ээлжээр ирээд яваад байгаа сураг дуулдсан. УИХ-ын гишүүн, сайд дарга нар ирж, бараалхсан гэсэн байх шүү. Манай гэрийн хүнийг хааяа нэг мал хуй эргүүлээд ойртохоор хамгаалалтынхан нь бололтой том том биетэй монголчууд хөөгөөд ойртуулахгүй л юм билээ.

Түүнээс хойш очиж харъя гэж бодохоо байсан. Шөнөдөө машинуудынхаа гэрлийг асаачихаад тойрог үүсгээд эргэлдээд байгаа харагддаг. Зарим шөнө машинуудынхаа их гэрлийг унтраачихаад цаашаа Урт, Баян, Тольтын эх, Батхаан уул руу яваад байдгийг урд энгэрт зусдаг малчид хэлсэн. Мөн зүүн хадат Алтан-Уул, Ажинт, Улаанморьтын тэр хавиар шөнө давхиад байгаа харагдсан.

Мөн машиныхаа гэрлийг унтраачихаад явдаг. Машины тоормосны улаан гэрэл нь анивчиж байгааг манай нутгийнхан харсан байна лээ. Шөнөөр шонхор шувуу бариад байгаа юм биш биз гэх хардах сэтгэл төрсөн.

Манай гэрийн үүдээр шахуу байсхийгээд хурга, ишиг ачсан ачааны машинууд л хэд хэдээрээ ирдэг юм. Энэ арабууд чинь дан ганц манай энд отоглоод байгаа юм биш юм билээ. 17 аймагт 19 ийм отог шонхор барих зөвшөөрөлтэй буугаагүй байгаа гэж сумын Засаг дарга хэлж байхыг сонссон. Манай сумын удирдлагууд энэ хүмүүсийг эндээс шонхор бариагүй.

Өөр сум аймгийн 19 отгоос барьсан шонхроо энд бөөгнүүлж байна гээд яриад байна билээ. Үнэн худлыг нь мэдэхгүй юм” хэмээн цай аягалав. Гэрийн эзэн гаднаас тос, маслод хутгалдсан гараа дээлийнхээ хормойгоор арчин алхангаа хойморт тухалж ярианд оролцов.

"АРАБУУД НЯЛХ ХУРГА 60 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВСАН”

"Төрийн тусгай албаар хамгаалуулсан энэ хүмүүст нутгийнхан хурга, ишиг, тагтаа тогтруугаа зарлаа л гэдэг юм. Манайх хурга, ишиг зарж байсангүй. Энэ хүмүүс чинь маханд манайхан шиг дуртай улс юм гэнэ дээ. Нэг хургыг 60 мянгаар худалдаж авдаг юм гэсэн. Гэхдээ бас том хурга авахгүй байна гэсэн шүү. Нялх төл авдаг бололтой юм билээ. Тэгээд манайхан шиг хаа, гуяар нь салгаж иддэггүй.

Бүхлээр нь чаначихаад зулгааж иддэг юм гэсэн. Хэдэн төгрөг нь амьжиргаанд тустай болохоор малчид хурга, ишгээ л сайн зарах шиг боллоо. Энэ хүмүүсийн хогноос бугын дөрвөн шийр олдсон гэсэн мэдээ дуулдсан. Хоёр орны найрамдалт харилцааны шугамаар төрийн өндөр хамгаалалт дор буусан хүмүүст шүү дээ. Уул хадаар хэсэх, ан ав хийх эрх нь нээлттэй байдаг бололтой.

Энэ жил манай нутагт урд хожид анзаарагдаж байгаагүйгээр бэлчээр доройтсон. Үүний шалтгаан нь өлийн цагаан оготно элбэг болсон. Гэрт гадаагүй гүйж байна. Үүний ганц эрлэг нь шонхор шувуу юм. Байгалийн тэнцвэр ингэж алдагдаж байгаа нь шонхор устах хэмжээнд гадагшаа гарч байгаатай холбоотой” хэмээгээд урт модон гаансаа гутлын түрийнээсээ гарган тамхи нэрэв. 

ӨРГӨСТ ДЭГЭЭНД НЭВТ СҮЛБҮҮЛСЭН ТАГТАА, НОГТРУУ

Арабууд шонхор барихын тулд хувийн онгоц хөлслөн, 200-300 ажилтантайгаа ирдэг юм байна. Шонхор шувуу барихын тулд маш их бэлтгэл ажил хийдэг. Тэднийг аятай тухтай байлгахын тулд БОАЖЯ-ныхан ажилтан нь юм шиг гүйдэг ажээ. Тэд шонхор шувуу барихын тулд өгөөшинд ашигладаг тагтаа, ногтрууг хэдэн мянгаар нь бариулах их ажлыг долоон сарын эхээр хүмүүст захиалга өгч хийлгүүлдэг байна. Ингэхийн тулд эхлээд тагтаа, ногтруу барих зөвшөөрөл олгодог гэнэ. Нэг тагтааг 40 мянган төгрөгөөр үнэлдэг байна.

Бүр арабуудад зориулж говийн бүс нутгуудаар явж ногтрууг хэдэн мянгаар нь барьдаг иргэн олон болжээ. Шонхор барихад ашигладаг ногтруу, тагтааг ачааны машинд чингэлэгт хийж, отоглож байгаа газарт нь авчирдаг байна.

Арабууд ДК дугаартай машиныхаа ард тагтаа, ногтруугаа хийгээд шонхор нутаглаж байгаа газар руу явдаг ажээ. Ингээд загасны дэгээ шиг хурц үзүүртэй дэгээг өгөөшөөр ашиглах тагтаа, ногтрууны далавч, их биед нэвт сүлбэж, сатуркан тасардаггүй утас зүүгээд орхичихдог гэнэ. Тэнгэрт эргэлдэн нисэж байгаа шонхор газарт их биедээ дэгээ нэвт хатгуулчихаад тийчигнэж байгаа шувуу руу шунгинан дайрдаг аж.

Хурц хумсаараа базаж аваад өгөөшинд бүрэн ордог гэнэ. Нөгөө хурц үзүүртэй дэгээ шонхрын сарвуунаас эхлээд бусад газарт нэвт хатгаж, утастай орооцолддог байна. Ингээд л шонхор арабуудын гарт орж, нүдийг нь боож, сарвууг нь төмөр гаваар бөгжилж, модон шонд хөдөлгөөнгүй болгон бөхөлдөг ажээ.

Ингэж цуглуулсан шонхруудыг чингэлэгт хэдэн зуугаар нь ачин Чингис хаан нисэх онгоцны буудалд хүргэдэг гэх. Тэндээсээ тусгай үүргийн онгоцонд шөнө оройгоор, ихэвчлэн олон улсын нислэг бага цагаар ачиж, Араб руу шууд ниссээр хүрдэг гэх мэдээллийг эх сурвалж өт байлаа.

Салхинаас өөр ханьгүй, хөх тэнгэрт дүүлэн нисэж явсан шонхор арабуудын ноолдог номхон амьтан болон хувирдаг эмгэнэлт хувь тавилан эхэлдэг байна. Монголын төр засаг тэр дундаа БОАЖ-ын сайд арабуудын зугаа цэнгэлд зориулж хэдэн мянган, ногтруу, тагтаа цаазлах тушаал гаргаж, хэдэн зуун шонхор шувууг харь орон руу явуулах нууц тогтоолд гарын үсэг зурдаг гэсэн үг.

Бид нутгийн айлуудаар орж арабуудын шонхор барьж байгаа талаар асууж тодруулж явсаар их үдийн алдад эргээд Арабын нэгдсэн Эмират Улсын Ханхүү Шэйх Хамдан бин Мухамед Бин Рашид Эл Мактумын тухалж байсан отог руу дахин очлоо.

Сумын Засаг дарга Ө.Машбаяр, Төв аймгийн цагдаагийн хэлтсийнхэн тус газарт ирж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Хэдхэн хоногийн өмнө Улаан номд орсон ховор амьтан төрийн тусгай хамгаалалттай газар агнасан байж болзошгүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд ил гарсан билээ. Үүний мөрөөр цагдаа нар отогт шалгалт хийж, хэн хаана буун дуу гаргаж, ховор амьтан агнасан болохыг мөрдөн шалгаж тогтоохоор ирээд байгаа нь энэ ажээ.

Биднийг очиход цагдаа нар хоёр ч хар тор дүүрэн зүйлс машиныхаа ар руу ачиж байв.

Үргэлжлэл бий...

Үндэсний шуудан


Шонхор авлах дон буюу арабуудын аархал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани