Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Даваасүрэн сайд ОТ-н эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн нь зарчмын хувьд зөв үү...

 

Ц.Даваасүрэн сайд ОТ-н эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн нь зарчмын хувьд зөв үү...

 

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдов. Танхимын сайд нараа зарлахад Ц.Даваасүрэн гишүүний нэр багтжээ. МАН-ынхан мэл гайхав. Уг нь мэргэжлийн хүн Эрчим хүчний сайдаар очиж байгаад "Мэргэжлийн Засгийн газар байгуулах” сонгуулийн амлалттай  МАН-ынхан олзуурхах байтал эсрэгээрээ зарим нь эгдүүцэв.

Гайхсаны учир нь Ц.Даваасүрэн МАН-д буцаж ирээд жил болж байжээ. Тэрээр өмнөх дөрвөн жилд нь "Бие даагчдын зөвлөл” нэрийн дор "кнопны шантааж”-тайн хүчинд квотоор Иргэний нисэхийн ерөнхий газар, "Монголросцветмет” нэгдэл зэрэг төрийн өмчийн компаниудад өөрийн хүнээ томилуулан бараг засгийн эрх барилцаж явсан юм. 2016 оны УИХ-ын сонгуулиар хамтрагчид нь ялагдав. Харин парламентын хоёр сонгууль дамжин ялагчаас ялагчийн суудалд, албан бус олонхийн нэгээс албан ёсны олонхийн нэг болсон азтай улстөрчид бол Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар юм. Аз нэг таарахаараа асгардаг гэж үнэн ажээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах, У.Хүрэлсүхийн танхим бүрдүүлэх улс төрийн тохирооны үеэр мань хоёр /Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун/-ын аз нь бүр ар дээрээ гарсан юм. Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болов. Удалгүй Х.Болорчулууныг өөрийг нь мэдээгүй байхад түүний эзэмшлийн "Дорнод гурил” компанид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нэг тэрбум төгрөгийн ЖДҮ хуваарилж гэнэтийн бэлэг барив. Эрхэм гишүүн өөрөө ингэж ярьсан нь цахим ерөнцөд дуу, дүрстэйгээ үлдэж.  

Ц.Даваасүрэнг сайд болгосны учир нь тэрээр хоёр кнопны эрхтэй байсных. Нөгөө нь мэдээж Х.Болорчулууных. Засаг солигдох үед МАН-ынхан М.Энхболдын, У.Хүрэлсүхийн, Сү.Батболдын гээд фракц бүлгээрээ талцав. Ц.Даваасүрэн, Х.Болорчуулан нар тусдаа тоглолоо. Энэ нь тэдэнд улс төрийн зөв нүүдэл, сайд болох, ЖДҮ хүртэх эхлэл болсон хэрэг.  Товчхондоо, тусдаа багцалсан хоёр кнопыг хоёуланг татахын тулд дунд нь нэг сайдын суудал амласан гэж ажиглагчид хэлдэг нь оргүй биш. Тэгж хардахын нэг үндэс нь Эрчим хүчний сайдын суудал болой.    

Энд төлөөлсөн нь Ц.Даваасүрэн болохоос, энэ бол Монголын улс төрд, үе үеийн УИХ-ын гишүүдийн дунд байдаг улс төрийн буруу соёл, кнопоо албан тушаалын эргэлтэнд хэрхэн оруулдгийн  нэгэн жишээ юм.

Ц.Даваасүрэн бол Оюутолгойн гэрээг баталсан УИХ-ын гишүүдийн нэг. Тэгэхдээ тэр уг гэрээг  буруу, ард түмэн ашиггүй болсон гэж үздэг. Х.Болорчулуун гишүүн ч мөн адил. Тэд 2012 оноос энэ санаагаа идэвхтэй илэрхийлж, энэ байр суурин дээрээ хатуу зогсдог. Гэрээ ашиггүй болсныг зөвхөн тэд хэлдэггүй. Гэрээний зарим заалт Монголд ашиггүй байгааг сэтгүүлчид бид ч бичдэг. Ялгаа нь, улстөрчид том учраас ерөнхий ярьдаг бол, сэтгүүлчид бид жижгээс том руу нь, Монголд ашиггүй заалт бүрээр нь задалсан цуврал нийтлэлүүд одоо ч цахим ертөнцөд хадгалаастай. Тэгэхдээ энд Оюутолгойн талаархи эрхэм гишүүний байр суурийг шүүхгүй. Зөв бурууг дүгнэхгүй.  Харин төрийн сайд Ц.Даваасүрэнгийн байр суурь нь иргэн Ц.Даваасүрэнгийнхээс зарчмын ялгаатайг түүний нэгэн  үйлдлээр жишээлэн өгүүлэх гэсэн юм.

Тэрээр Оюутолгойг Монголын өмчлөлд 100 хувь авахыг дэмжиж, Оюутолгой компанийн оффисын өмнө "100 хувь….” гэх хөдөлгөөн өрнүүлж буй залуус дээр очиж гарын үсэг зуржээ. Тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн уг үйл явдлыг мөн цахим ертөнцөд мэдээлсэн байна. Хөдөлгөөний зорилгыг буруутгахгүй. Бас зөвтгөхгүй. Иргэний нийгмийнхэн, иргэд  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Харин тэрэнд нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, тэр дундаа Оюутолгойн хөрөнгө оруулагчаар цахилгаан станц бариулах,  Оюутолгой компани  Монголоос эрчим хүчээ авах гэрээний үүргээ биелүүлэхийг төрийн нэрийн өмнөөс шахах ёстой салбарын сайд нь оролцоод явах нь хэр зөв хийгээд зохистой вэ. Сайд хүн тийм үүрэгтэй юү? Хувь хүний үйлдэлд нь бус, албан тушаалынх нь хувьд л гайхав. Монгол Улсын Засгийн газрыг мэдээж Ерөнхий сайд төлөөлнө. Парламентын засагтай аль ч улс оронд Засгийн газар танхимын зарчмаар ажилладгийг дэлхий мэднэ. Танхимын зарчим гэдэг нь тухайн сайдын үг, үйлдлийн хаяг, цаад эзэн нь Монгол Улсын Засгийн газар болж харагдахыг хэлнэ. Энэ ойлголтоор харвал сайд Ц.Даваасүрэнгийн үйлдлээс Оюутолгойг 100 хувь Монголын өмчлөлд авахыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгаа юм байна гэж уншигдана. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарын үсэг зураад ир гэж Эрчим хүчний сайдаа төлөөлүүлэн явуулжээ гэж харагдана. Төрийн бодлогынхоо эсрэг төрийн сайд нь улс төрийн тоглолт хийх үнэхээр онцгой нөхцөл Засгийн газар Оюутолгой хоёрын дунд үүссэн хэрэг үү? Сайдын энэ үйлдэл, ялангуяа хөрөнгө оруулагчдад яаж харагдаж, юу гэж ойлгогдох вэ? Тэд танхимын шийдвэр гэдэгт итгэдэггүй юмаа гэхэд эргэлзэнэ.

Монгол бол орлого нь төгрөгөөр орж, зарлага нь доллараар гардаг өндөр зардалтай улс. Гэтэл нэг сайдын үйлдлээс болж гаднаас орж ирдэг доллар нь хомсдох, ханш өсөх тусам монголчуудын орлого үнэгүйдэж, зарлага өснө. Доллартай огт харьцдаггүй, доллар бүр барьж ч үзээгүй хөгшдийн тэтгэврийн хэдийнх нь худалдан авах  чадвар унаад байгаа нь ихэнхдээ иймэрхүү попролт, популизмтай л холбоотой.

Саяхан салбарын хоёр ч сайд хамтарч болон дангаараа хэд хэдэн лиценз цуцлав.  Цуцалсан лицензүүдийн цаадахь уурхайнуудад 12 мянган хүн ажиллаж байгаад ажилгүй болсон тухай Бичил уурхайдчын холбооноос мэдээлжээ. Хоёр сайдын шийдвэр байгаль орчиндоо, ер нь зөв байх. Харин ажилгүй болсон 12 мянган хүн, тэдний тэжээж байсан 12 мөнгөн өрхийн амьдралыг яах вэ. Хэчнээн зөв шийдвэр байлаа ч, түүний цаана байгаа 12 мянган өрхийнхөө амьдралыг лицензтэй хамт цуцалж болох уу? Гэтэл МАН засгийн эрх авснаасаа хойш шинээр 12 мянган ажлын байр бий болгосон уу? Дарааллын хувьд эхлээд 12 мянган өрхийнхөө дараагийн ажил, орлогыг бэлдэж, шийдэж байж, лицензээ цуцлах байсан уу, сайн мэдэхгүй. Зорилго нь аргаа зөвтгөхгүй гэдгийг л мэдэж байна. Төр, Засгийн газар энийг л хийх үүрэгтэй. Түүнэс бус, шууд лиценз цуцлах, уурхай хаахыг нэг агентлаг,  орон нутгийнхан ч хийж чадна.

Уул уурхайнхны цалин харьцангуй өндөр. Дундаж амьдралтайдаа орно. Гэтэл нэг бичил уурхайчин нөхөр орон нутгаас Төрийн ордонд ирж камерын өмнө уйлсны салхин дор дундаж амьдралтай явсан 12 мянган өрхийг шууд орлогогүй болгон явгалж байгааг танхимын сайд нарын мөн л хэт попролт гэхээс өөр юу гэх билээ.

Танхимын зарчим, багийн тоглолтоос зөрснөө, нэгэнт гаргасан шийдвэрийг зөрчсөнөө манай улстөрчид их гоё тайлбарладаг. Албан тушаалаар амаа үдүүдэхгүй гэж. Түүнийгээ зоригтой хүн болж харагдана гэж тооцдог шиг байгаа юм. Гэтэл Засгийн газрын гишүүн-сайдад хувь хүний улс төрийн зориг гэж байдаггүй юм. Засгийн газрын гишүүн-сайд нарын үг үйлдэл бүр "танхимын зарчим” гэх ганц л таних тэмдэгтэй. Тийм ч учраас төрийн өндөр дээд албан тушаал нь түүний хашиж буй хувь хүнийхээ эрх, эрх чөлөөг хязгаарладаг. Жишээ нь, Ц.Даваасүрэн гишүүн Монгол Улсын Засгийн газрын гишүүний тэмдэг зүүчихээд, сайдын нэрийн хуудас тарааж явангаа хөрөнгө оруулагчдад сөрөг сигналь өгөх хувийн улс төр хийх нь Монголд  хохиролтой. Хэрвээ төрийн сайдын ажлаа өгөөд тэмцвэл өөр хэрэг. Харин төрийн сайдынхаа статус дор тэрээр Оюутолгойгоор өмнөд бүсийг хангах цахилгаан станц барих хөрөнгийг гаргуулж, Оюутолгой компанийг Монголоос эрчим хүчээ авах гэрээний үүргээ биелүүлэхийг шахаж, тус компанийн гадаадаас жилд авдаг эрчим хүчний үнэ болох  300 орчим тэрбум төгрөгийг дотооддоо шингээж чадвал Монгол хожно. Энэ нь Эрчим хүчний сайд сайн ажилласны илэрхийлэл болно. Түүнээс бус, танхимын бодлогыг гадуур энд тэндэхийн талбайд очиж  тэмцэл хийлээ гээд тэндээс Монгол хожихгүй. Сайд нар сайн ажиллах үүрэгтэй, сайн улс төр хийх үүрэггүй, бараг эрхгүй.

Сүүлийн жилүүдэд нэг улстөрч, нэг сайдын хувийн PR, попролтын төлөөсийг улсаараа, ард түмнээрээ төлөх нь байдаг л улс төр, жишиг болон тогтох, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх янзтай болов. Бид улстөрчдийн хувьд сонгуулийн үеэр ард түмэн болж хойморьт заларч, харин сонгогдсоны дараах улс төрд нь төлөөс, золиосны арми болон хатавч бараадах маягтай.

Г.Отгонбаяр

Ц.Даваасүрэн сайд ОТ-н эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн нь зарчмын хувьд зөв үү...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

Өчигдөр, 15:39
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

Өчигдөр, 13:13
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани