Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Олон улсын “Уурхайчдын баярын өдөр”

Германы ёслолын дүрэмт хувцастай уурхайчид:

 

Хүн төрөлхтөний түүх, соёл иргэншил, нийгмийн дэвшил хөгжилд олон төрлийн ашигт малтмал эрдэс баялгийг олборлон ашиглаж эхэлсэн нь тэр дундаа төмөр олборлон ашиглаж чаддаг болсон нь түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Төмөр нүүрс, алт зэс гээд олон ашигт малтмалуудыг ухаж олборлодог уурхайчны ажил мэргэжил нэн эртний мэргэжил юм.

 

Эрдэс баялгийг олборлож ашиглахын тулд ил далд уурхай, баяжуулах үйлдвэр, металл боловсруулах үйлдвэр, уурхайчдын тосгон, мэргэжлийн уурхайчид бий болсоноор уурхайчдын амьдралын хэв маяг, соёл, ёс заншил , өв уламжлал, баяр гуниг, сүсэг бишрэл гээд олон зүйл шинээр бий болсон.

 

Бидний унаж хэрэглэж байгаа унаа машин, цахилгаан мотор, сансарын техник, хамгийн жижиг микро схемүүд гээд хүний хэрэгцээт бүхий л бүтээгдэхүүний үйлдвэрлэл товчхондоо хүн төрөлхтөний соёл иргэншилийн түүх уурхайчдын ухаж олборлосон эрдэс баялаг, металлтай шууд холбоотой.

 

Манай гарагийн аж үйлдвэржилтийн дэвшил хөгжил, нийгэм эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбар маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Олон ажил мэргэжилд өөр өөрсдийн уламжлалт баяр ёслол, тэмдэглэлт өдөр байдаг уурайчид бидэнд ч бас өөрийн баярын өдөр бий.

Дэлхийнөнцөг булан бүртуурхайчид баярын өдрөөхэрхэн баярлаж тэмдэглэж өнгөрүүлдэг тухай товч танилцуулга хүргье.

 

Олон улс оронд Гэгээн Барбарагийн дурсгалын өдөр буюу жил бүрийн 12-р сарын 4-иийг "Уурхайчдын баярын өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд уурхайчдыг ивээн тэтгэгч бурхан тэнгэрийн ивээлт өдөр гэж үздэг.

 

ГэгээнБарбара (Грек: ΑγίαΒαρβάρα) гэдэг нькатолик шашины арвандөрвөн Ариун гэгээн туслагчдыннэг бөгөөд IIIзууны үед өнөөгийнЛиван улсын Баалбекхотын Хелиополис Финикияд амьдарч байсан залуу бүсгүй юм.

 

Түүнийтухай түүх домогтөгүүлсэнээр Барбарагийн эцэгДиоскур Бага Азийнэзэнт гүрний хаан Максимианийязгууртан ноёдын нэгбайсан. Түүний эцэгнь гоо үзэсгэлэн төгөлдөр охинооолны нүнднээс далдөөрийн эзэмшлийн цайзцамхагт хориж цагддаг байжээ. Тэрээр гадаад орчилон ертөнцийн амьдралаас тусгаарлагдсанхорвоо ертөнцийн амьдралын тухай зөвхөн цамхагийн жижиг цонхоор таниж мэддэг байсан.

 

Эцэг Диоскур нь түүнийг баян хүнтэй гэрлүүлхээр цамхагаас гарахыг зөвшөөрсөн байна. Барбара охинИлиополисийн Христиан шашинтануудтай учирчзагалмайн шашинтан болжээ тэртухай Диоскур олжмэдээд ихэд уурланохиноо баривчлан хотынзахирагч Мариант хүргэж өгсөн байна. Түүнийг Христийн шашинаас татгалзахыг шаардан харгис хэрцгийгээр тамлан зовоосон гэвч охин өөрийн итгэл үнэмшилээс татгалзаагүй гэдэг.

 

Муу санаат хотын захирагч Мариан түүний эцэгт охиноо өөрөө шүүх эрх олгосон ба эцэг

Диоскур охиноо цаазаар авахыг зөвшөөрөн Гэгээн Барбарагийн толгойг тас цавчсан ажээ.

 

Хожимнь Диоскур бахотын захирагч Марианнар бурхан тэнгэрийнгэсгээл шийтгэл хүртэж, хоёулаа аянга цахилгааны гал дөлд шатаж үхсэн гэдэг.

 

Тэднийгхөнөөсөн аянга цахилгаан,гал дөлийн хөнөөлтэйхолбоотойгоор их бууны мэргэжлийн цэрэг, зэр зэвсэг үйлдвэрлэгч нар, уурхайчид гээд тэсрэх дэлбэрэх бодистой ажилладаг, амьнасаа алдах эрсдэлөндөртэй ажил эрхлэдэгхүмүүсийг Гэгээн Барбара ивээнтэтгэдэг гэсэн сүсэгбишрил бий болжтүүнд амь насаадаатган авран хамгаалах тухай залбиран мөргөж тахин шүтэх болсон билээ.

 

РомдXII зуунаас АриунГэгээн Барбарагийн дурсгалынөдрийг хуанлийд оруулан тэмдэглэж эхэлсэнбайна. Гэгээн Барабарийндурсгалын өдрийг Ромынкатолик сүм хийдүүд жил бүрийн 12-р сарын 04 өдөр, Орос Грек гэх мэт (Oртодокс) үнэн алдартаны шашины сүм хийдүүд 12-р сарын 17-ны өдөр тэмдэглэдэг.

 

Христийншашинтанууд Гэгээн Барабарийггэнэтийн болон санаатайхаргис хэрцгий аллага үхэл зовлонгоос хамгаалагч хэмээн итгэж үнэмшин сүсэглэн биширдэг.



Гэгээн Барбарагийн хөрөг,Францад 1520-30 онд хийгдсэн Гэгээн Барбарагийн баримал (Villeloup, Aube) Гэгээнтэн Барбара нь уул уурхай уурхайчидтай холбоотой гэж үздэг учир түүний зураг хөрөг, баримал уурхай дотор мөн уурхайчдын гэр орон, хот суурин, сүм хийдэд олон байдаг. Газрын гүнд хөлс хүчээ шавхан ажиллаж байсан олон уурхайчид уурхайн нуралт дэлбэрэлт, хорт хий, утаа гээд олон аюул осолд өртөн амь насаа алдаж байсан түүхэн баримт олон бий. Тэд Гэгээн Барбарагийн дурсгалын өдөр уул уурхайн ажиллагсадыг ивээн тэтгэж аюул осолгүй, олз омог ихтэй ажиллуулж өгнө үү? хэмээн сүсэглэн залбирдаг түүхэн уламжлалтай бий болсон.

ГерманыSchacht Konrad (зүүн), Schacht Asse II (баруун) уурхайнуудад байдаг Гэгээн Барбарагийн баримал шүтээн:


Энэ баярын өдрийг уурхайчид сүм хийдэд очиж мөргөл үйлдэх, ёслолын жагсаал парад, төрөл бүрийн спортынуралдаан тэмцээн зохионбайгуулах мөн зочид төлөөлөгчид урих хүлээнавах, уулзалт ярилцага,хурал цуглаан, үдэшлэгзугаалга, үдшийн зоог,галын наадам гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулж ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг.

 

 

 

ОХУ болон хуучин ЗХУ-н бүрэлдэхүүнд байсан улс орнууд:

 

Манай хойд хөрш ОХУ–н маргкшейдерийн холбоо, уул уурхайн салбарын олон нийтийн байгууллагууд 2011оны 09-р сард хамтран хуралдаад жил бүрийн 12-р сарын 17 өдрийг " Уурхайчдын баярын өдөр” болгон тэмдэглэх тухай тогтоол шийдвэр гаргасан.

 

Хуучин ЗХУболон түүний бүрэлдхүүндбайсан БНУлсууд жилбүрийн 8-р сарын сүүлчийн долоохоногийн ням гарагийгДень шахтёр буюу"Уурхайчдын өдөр” болгон тэмдэглэдэг байсан бөгөөд тэд энэ баярыг бараг хагас зуун жил тэмдэглэж ирсэн түүхтэй.

 

ЗХУ-н нүүрснийаж үйлдвэрийн сайдын1947 оны 9-рсарын 10 ныөдрийн тушаалаар "Уурхайчдын өдөр” бий болгон тэмдэглэх тухай тогтоол баталсан байдаг. Ингээд хамгийн анхны Уурхайчдын баярын өдрийг 1948 оны 8-р сарын 28 ны өдөр тэмдэглэсэн түүхтэй.

 

Алдарт уурхайчин Алексей Стаханов 1935 оны 8-р сарын 31-ны өдөр 5 цаг 35 минутанд

102тн нүүрсгаргаж тухайн үеийннормоо 14 дахиндавуулан биелүүлж рекордамжилт тогтоож байсан. Энэ амжилтаас хойш ЗХУ-н олон нүүрсний уурхайнуудад Стахановчууд, Стахановын хөдөлгөөн , Стаханов шиг ажиллах гэсэн үг хэллэг ойлголт, хүсэл эрмэлзлэл, уриа лоозон уурхайчид дунд бий болсон.

<!-- [endif] -->

Стахановчуудад зориулсан дурсгалын хөшөө:

 

Аливаа улсорны эдийн засгийнхөгжил дэвшилд уурхайчдынхүнд бэрх, шаргуухүч хөдөлмөр үнэтэй хувь нэмэр оруулдаг. Орос орны эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болсон нүүрс химийнүйлдвэр, металл боловсруулахүйлдвэрүүдийн түлш түүхийэдийг хангадаг нүүрс металл олборлогч олон мянган уурхайчид баярын өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэж өнгөрүүлдэг сайхан уламжлал тогтсон байдаг..


Тэдний олборлосонэрдэс түүхий эд,нүүрсний тоо чанараасхотын орон сууцбарилга байгууламжийн халуун дулаан өвөлжих нь мөн боловсруулах үйлдвэрүүдийн хэвийн үйл ажиллагаа бүтээмж ихээхэн шалтгаалдаг.

 

Уурхайчид баярынхааөдөр ажил хөдөлмөрийнхөө ололтамжилтаа онцлон тэмдэглэх, шагнал урамшалгардуулах, хурал цуглаан,уулзалт ярилцлага зохионбайгуулах, ахмад уурхайчиддаа хүндэтгэлүзүүлэн алдаршуулах, амралтзугаалга, концерт тоглох,алдар нэртэй жүжигчин дуучидурилгаар ирж тоглохгэх мэтээр олонарга хэмжээ зохион байгуулж өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг.

 

ОХУ-н болонбусад БНУлсын уурхайчид"Уурхайчдын баярын өдөр”ёслолын дүрэмт хувцсаа өмсөжхэрэглэн баярын олонарга хэмжээнүүдэд оролцдогуламжлалтай. Өнөөдөр ч гэсэнуурхайчдын баярын өдрийгОХУ, Казахстан, Кыргызстан,Украин, Беларусын олон нүүрс олборлогчид тэмдэглсээр байгаа.

 

Казахстанд гэхэд"Уурхайчдын баярын өдөр”жил бүрийн 8-р сарын26 өдөр тэмдэглэж байхаар ерөнхийлөгийн зарлиг 2003 оны 11-р сард гарсан байдаг. Нүүрс металл олборлолт Казахстаны эдийн засгийн хөгжлийн нэг том тулгуур юм тэд нүүрсний нөөцөөрөө дэлхийд

8-р байрт эрэмблэгддэг бөгөөд нийт нүүрсний нөөцийн 4% тэднийд байна.

 

Өнөөдөр Казахстанд 33 компани тэр дундаа 28 үндэсний компани нүүрс олборлолт эрхлэн явуулж жил бүр97 сая тонннүүрс олборлож байна.Казахстанд "Уурхайчдын баярын өдөр"ахмад уурхайчид, хөдөлмөрийнсайчуудынхаа алдар гавъяагалдаршуулан магтан дуулах, тэргүүнийуурхайчдаа шагнаж урамшуулан,ажлын амжилт бүтээлээтэмдэглэн хурал цуглаан, уулзалт ярилцлага, концерт тоглох гээд олон арга хэмжээ зохион байгуулж өндөр дээд хэмжээнд өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг.

 

АНУ болон Европын улс орнууд:

 

АНУ-н Үндэсний уурхайчдын баярын өдөр ”National Miner's Day” жил бүрийн 12-р сарын

06-ны өдөрболдог. Америкийн БаруунВиржиниа мужийн Уурхайчдыннийгэмлэгийн (MDMAWV) ерөнхийлөгч Рой Ли Күүк санаачилан сенатор Бёрд, Рокфеллер, Рейд нарын хүчин чармайлтын ач буянаар Сенатын 2009 оны 12-р сарын 03-ны өдрийн тогтоол гарч "Үндэсний уурхайчдын өдрийг” тэмдэглэж байхаар тогтсон байна.

 

АНУ-н уулуурхайн түүхэнд Өмнөд Вержиниа мужийн уурхайд 1907 оны 12-р сарын 06 ны өдөрнуралт болж аюултайосол гарч 361уурхайчин амь насааалдсан харамсалтай явдал болсонбилээ. Тиймээс энэөдрийг амь эрстсэнуурхайчдын дурсгалыг хүндэтгэн санан дурсах, эр зориг, хүч чадал төгөлдөр уурхайчдын хүнд хүчир хөдөлмөрийг магтан дуулж алдаршуулах баярын өдөр болгон тэмдэглэдэг болсон байна.

 

ИхБритани, Испани, Итали,Герман, Норвеги, Польшгэх мэт европийнулс орнууд

Уурхайчдын баярын өдрийг жил бүрийн 12-р сарын 04 нд тэмдэглэдэг.


Польшид гэхэд энэ өдрийг геологи уул уурхайн салбарын бүх ажиллагсадын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Тэд аюул осолтой эрсдэл ихтэй, хүнд хүчир мөртөө нэр хүндтэй ажил эрхэлдэг уурхайчдынбаярын өдрийг "Барборка”гэж нэрлэдэг бөгөөдолон зууны турш ёслол төгөлдөр тэмдэглсээр ирсэн түүхтэй.

 

Энэбаярын нэр ньамь бие сайнүйлсэд зориулсан баатарлагүхэл, хүнд бэрхтарчлаан зовоолтыг тэсэж давантуулж сайн үйлсбүтээгч ажил үйлсийгивээн тэтгэгч гэжүздэг Гэгээн Барбарагаас гаралтай юм.

 

Мөнгазрын доор осолаюултай ажил эрхэлдэгПольшийн уурхайчдад СченскБозе

(Бурхан адислаг) гэсэн өдөр тутмын сайхан мэндчилгээ байдаг.

 

Польшийн уурхайчидбаярын өдрөө уламжлалёсоор өглөө эртГэгээн Барбарагийн дурсгалын хүндэтгэн сүмдочиж мөргөл үйлдэх,уулзалт цуглаан жагсаалзохион байгуулдаг. Баярынхаа өдөр ёслолын иж бүрэн дүрэмт хувцасаа өмссөн уурхайчид хотын гудамжталбайд цуглан гуулинхөгжмийн аятай хүндэтгэлийнжагсаал зохион байгуулж уурхайчдын сүлд дуугаа дуулцгаадаг уламжлалтай.

 

Энэбаярын үеээр хотын гудмандконцерт тоглох, урлагуран сайхны тоглолт, хөгжөөнт тоглоом, хурал цуглаан, уулзалт ярилцлага, үдэшлэг зугаалга, үдшийн зоог, хүлээн авалт гээд олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Эдгээр олон арга хэмжээнд бүх уурхайчид тэднийгэр бүлийнхэн бүгдоролцдог уламжлалтай бөгөөдуурхайчдын эхнэр ээжүүдч уурхай үзэх аялал,сүмд мөргөл үйлдэх,ээжүүдийн уулзалт гээдолон арга хэмжээнд оролцдог байна.

 

Уурхайчдын баярын өдөр уурхайн захиргаанаас ахмад уурхайчдыг тэтгэвэрт үдэж гаргах, ахмад уурхайчид шинэ залуу уурхайчид, оюутан сурагчидтай үдэшлэг уулзалт ярилцлага буюу «Karczmy piwne» (Пивная корчма) зохион байгуулдаг.

 

Уурхайчид энэ «Karczmy piwne» Пивная корчма үдэшлэг уулзалтанд оролцохоор ирэхдээ ёслолын дүрэмтхувцасаа заавал өмсөжхэрэглэсэн байх ёстойбөгөөд Польшийн уурхайчдын ёслолын дүрэмт хувцас нь хар костюм, өдтэй малгай зэргээс бүрддэг.

 

Малгайнөдний өнгө (цагаан,улаан эсвэл хар)нь уурхайчдын зэрэгдэв, цол, албан тушаалаас хамааран өөр өөр байдаг. Уурхайчид ёслолын дүрэмт хувцсаа зөвхөн Барорка баярын үеээр төдийгүйаливаа олон нийтийнарга хэмжээ хуралцуглаан, хурим найр, оршуулга болонбусад улс төрнийгмийн олон аргахэмжээ ёслолд өмсөжхэрэглэх дүрэмтэй.

 

Баярын үеээр уурхайчдын уулзалт ярилцлага уламжлалт ёс дэгтэй зохион байгууллагддаг ба уртширээний нэг талдахмад уурхайчид нөгөөталд шинэ залуууурхайчдын төлөөлөгчид суудаг бөгөөд хоёр тал уусан пивоны тоогоор, пиво уултын хурд гээд олон өрсөлдөөн тэмцээн зохион байгуулдаг байна.

 

Ийнхүүпивоны ширээний ардсууж байхдаа уурхайчдынтухай янз бүрийнанекдот хөгжилтэй явдал, ажил хөдөлмөр, амьдралын онцлогийн тухай харилцан ярилцаж ажлын туршилгаа хуваалцан, уурхайчны тухай дуу дуулцгаан суудаг.

 

 

 

Энэуулзалт ярилцлагийн үеээрдундаж зуунаас уламжлалболон ирсэн шинэзалуу уурхайчид тангараг өргөж уурхайчны эгнээнд багтан орох ёслолын ажиллагаа болдог.


Шинэ залуу уурхайчин хоёр ахмад уурхайчны барьсан арьсан хормогч дээгүүр үсрэн гарах ёстой бөгөөдтүүний дараа алдархүндтэй ахмад уухайчинбилэг тэмдэг болсонсэлмийг түүний мөрөн дээр тавьж тангараг өргүүлдэг.

 

Уурхайчны тангарагөргөсөний дараа ахмадуурхайчин өөрийн эдлэжхэрэглэж байсан ажлын багажхэрэгслийг түүнд албанёсоор гардуулан өгчLis Major титэмөмсүүлэн уурхайчны ёслолын хувцас олгож уурхайчин ахан дүүсийн эгнээнд элсэн орсонд тооцдог байна.

 

Уурхайчдын эхнэрүүдхүртэл «Сombry babskie»нэртэй албан бусуулзалт ярилцлага зохион байгуулан пиво ууж харилцан ярилцан суудаг уламжлал бий.

 

Польшийн Краковхотын Уул уурхай,металлургийн их сургуульдээр жил бүрийн уурхайчдын баярынөдөр (AGH) Advent-томоохон бөмбөгхийх гэх мэтолон арга хэмжээнүүд зохион байгуулж өргөн дэлгэр тэмдэглэдэг.

Польшид зуун гаруй уурхай ажиллаж байсан бөгөөд чулуун нүүрс, хүрэн нүүрс, зэс, мөнгө, давс олборлож байсан бөгөөд олон жилийн турш нүүрсний экспорт Польш улсын эдийн засгийн өсөлтийн нэг гол тулгуур нь байсан билээ. Тэдний давс олборлогч уурхайчид өөрсдийн ивээн тэтгэгч Гэгээн Кинга гэсэн бурхантай түүнийгээ тахин шүтдэг байна.

 

Энэхүү Барборка буюу урхайчдын баярыг Польшид төдийгүй уул уурхайн эртний түүх соёл уламжлалтай Герман, Чех зэрэг улсуудад мөн маш өргөн дэлгэр хэмжээнд тэмдэглэдэг уламжлал байдаг.

 

Германд энэ баярыг "Barbarafeier" гэж нэрлэдэг бөгөөд ёслолын дүрэмт хувцасаа өмссөн уурхайчид баярын жагсаал, уулзалт ярилцлага, хурал цуглаан гээд олон арга хэмжээ зохион байгуулдаг. Анх Германд XVIII зууны үед уурхайчид тусгай дүрэмт хувцас өмсөж хэрэглэж эхэлсэн бөгөөд өөр бусад төрийн албаны ажилтануудаас ялгарах онцлогтой болсон.

Шилдэг уурхайчидад шагнал гардуулах ёслолын ажиллагаа:

 

 

 

Германд уурхайчид хар өнгийн дүрэмт хувцас өмсөж хэрэглэхийг 1949 онд албан ёсоор батлалсан. Уурхайчдын дүрэмт хувцасны элдэв гоёл чимэг зүүлтүүд нь өөр өөрийн гэсэн үүрэг зориулалттай байдаг.

 

Жишээлбэл уурхайчны малгайнд хатгасан гоёлын зүүлт чимэглэл болсон өд нь тэсэлгээний цооногийг цэвэрлэхэд ашигладаг сойзны бэлэгдэл, богино нөмрөг нь дээвэр дээрээс ус дуслахаас хамгаалах зориулалттай, цээживч ханцуйвч дээрх тусгай халаас нь гал хамгаалагч, тэсэлгээний утааг бууруулах зориулалттай гэж үздэг.

 

Уурхайчны дүрэмт хувцас өмсөж хэрэглэх эрх бүхий хүнд бие бялдар, сэтгэл зүй, ёс суртхууны өв тэгш хүмүүжил төлөвшилтэй, мэргэжлийн өндөр ёс зүй, мэдлэг чадвар туршилагатай, эр зоригтой, хамтач нөхөрсөг зан төлөвтэй, байгаль экологийн өндөр мэдлэгтэй байх шаардлага тавигддаг.

 

Германы уул уурхайн хотуудад осол аюулаас урьдчилан сэргийлэх залбирал мөргөл үйлддэг Гэгээн Барбарад зориулсан олон сүм дуган баригдсан байдаг. Германд бүтээгдсэн Гэгээн Барбарагийн үзэсгэлэнтэй уран барималыг Польшийн уурхайд авчирч байсан түүх баримт ч бий.


Монгол Улс

 

Манай улсад Ардын хувьсгал ялсны дараахан буюу 1922 оны 12 дугаар сарын 25-нд шинэ тулгар АрдынЗасгаас Налайхын нүүрснийуурхайг улсын болгохшийдвэр гаргаснаар манай улсадуул уурхайн салбарүүсэж хөгжих суурьтавигдсан гэж үздэгбөгөөд энэ өдрийг "Уурхайчдын баярын өдөр” болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

 

Ардынзасгийн газраас 1923онд уул уурхайндүрмийг шинээр батлангаргаж, алт, үнэт чулуу,нүүрс, хужир, шохойзэрэг байгалийн баялгийголборлох газрыг байгуулахнь зүйтэй гэж үзэж байжээ.

Ингээд1938 онд Налайх-Улаанбаатарын хооронднарийн төмөр замтавьснаар нүүрс тээвэрлэсэн галттэрэгний цуваа нийслэлхотноо, гэрэл гэгээ,илч дулаан нэмжэхэлсэн түүхтэй. Монгол улсын ашигт малтмалаа олборлон ашиглаж ирсэн түүх тийм ч урт биш.

 

Гэхдээ 1913 онд Богд хаан зарлиг буулгаж, ”Монгол улсын дотор алт мөнгөний зэрэг олон зүйлийн уурхайнээх дүрэм”-ийг бийболгосон нь байгалийнбаялгаа ашиглахтай холбогдсон анхны албанбаримт болсон байна.Ийнхүү Орос, Герман,Франц, Бельги, Хятад зэрэгорны хувь нийлүүлсэн"Монголор” хэмээх нийгэмлэгбайгуулагдан Ерөө голын сав газраар алт олборлож эхлэхэд анхны энэ дүрмээр үйл ажиллагааг нь зохицуулж, олсон орлогынх нь 17,5 хувийг Богд хаант Монгол улс авдаг байсан түүхэн баримт бий.

 

Дэлхийнолон улс орнууддотор зөвхөн алттайэсвэл зөвхөн нефтийнцооногтой улс цөөнгүй бий. Харин манай оронд Мендлеевийн үелэх системийн бүх элемент бүртгэгдсэн нь Монгол орон ашигт малтмалын арвин их баялагтай улс болохыг харуулж байгаа билээ.

 

Өнөөдөруул уурхайн салбарманай эдийн засгийнтэргүүлэх салбар болонхөгжиж, экспортын нийт бүтээгдэхүүний 90гаруй хувь, ажүйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруйхувь, дотоодын нийтбүтээгдэхүүний 20 гаруйхувь, улсын төсвийнорлогын 25 хувийг тус салбар дангаараа бүрдүүлж байна.


 

Манайуурхайчид баярынхаа өдөралдар гавьятай ахмадбуурлууддаа хүндэтгэл үзүүлэн алдаршуулан магтах,ажлынхаа амжилт бүтээлийгүнэлэн дүгнэх хуралцуглаан уулзалт ярилцлага, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, шагнал урамшил олгох, үдэшлэг уулзалт, концерт тоглох гээд олон арга хэмжээ зохион байгуулж өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай.

 

Сүүлийнүед манай улсадуул уурхай хурдацтэйхөгжиж байгаа хэдийч уурхайчдын хөдөлмөрийн аюулгүйажиллагаа, техник технологийнмэдлэг чадвар дутмаг,техникийн бүрэн бус байдал,хариуцлаггүй үйл ажиллагаанаасболж байгаль экологийнсүйрэл хохирол, хүний амь нас эрстэх, бэртэх гэмтэх, техникийн эвдрэл гэмтэл гарах гээд асар их хохирол учирч байгааг бид мэднэ. Уул уурхайн зохисгүй үйл ажиллагаанаас олон аймгийн газар нутаг сүйтгэгдэж, ард иргэд хохирч үлдсэн нь нууц биш юм.

 

Хариуцлагатай уулуурхайн ажлын хүрээндөөрийн эзэмшсэн мэргэжилдэээзэн болсон мэргэжлээрээ бахархадаг, мэргэжлийн ёс зүй түүх соёл өв уламжлалаа мэддэг хүндэтгэдэг түүнийгээ мөрддөг хадгалдаг,хууль ёсыг дээдэлдэг,өндөр ёс суртхуунтайуурхайчин бэлтгэн гаргах шаардлагатай байгаа.

Ийм ёс зүйтэй уурхайчныг бий болгон төлөвшүүлхэд "Уурхайчдын баярын өдөр” чухал ач холбогдолтой аргахэмжээ бөгөөд энэбаярын үеээр зохионбайгууллагддаг олон арга хэмжээгзөв хүмүүжил төлөвшилолгох чиглэлрүү илүүанхаарч зөв зохистойбодлого явуулж зохион байгуулдаг байвал олон уурхайчны сэтгэлд тааламжтай байх болов уу?

 

Ямарч мэргэжлийн хүндөөрийн эзэмшсэн мэргэжил,эрхэлдэг ажил хөдөлмөр,ажлын бүтээмж ба хийсэнажлаараа бахархан баярлах,бусдаас үлгэр дууриалавах, туршилга судлах, үүрэг хариуцлага хүлээн тангараг өргөх, өөрийгөө хүндлүүлэх баяр ёслолын өдөр гэдэгмаш сайхан эерэгмэдрэмж төрүүлдэг, зөвхүмүүжил төлөвшил олгодогховорхон агшин байдаг.

 

Манайуурхайчид бусад орнуудынуурхайчид шиг ёслолындүрэмт хувцастай болоод түүнийгээ баяр ёслол, улс төр, нийгмийн арга хэмжээний үед өмсөж хэрэглэдэг болох нь уурхайчдынөөрийгөө хүндлэх хүндлэл,үүрэг хариуцлагыг дээшлүүлжнэр хүндийг нь өсөн нэмэгдүүлэх боломжтой.

Мөнмэргэжлийн тангараг дүрэм,ёс зүйн хэмхэмжээтэй түүнийгээ насантуршдаа баримтлан ажиллах тухайтангараг өргөх ёслолүйлддэг соёл уламжлалбий болгох нь хариуцлагтай уул уурхайг улам бэхжүүлэхэд тус нэмэртэй байх болно.

 

 

 

Монгол Улсын Зөвлөх Инженер:Д.Отгонбаатар

Эрдэнэт Үйлдвэр ТӨУҮГ, Технологийн Сургууль



Олон улсын “Уурхайчдын баярын өдөр”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өчигдөр, 17:01
Өчигдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани