Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шонхор авлах дон буюу Н.Цэрэнбат сайдын мөнгө босгох авдар нь араб ноёд уу

Шонхор авлах дон буюу Н.Цэрэнбат сайдын мөнгө босгох авдар нь араб ноёд уу

-ЦУВРАЛ-2-

30-аад компанийн хувьцаа эзэмшдэг, тэрбумын үнэт эдлэлтэй БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад энэ удаагийнхаа сурвалжилгыг хаяглаж байна.

Түүнд хамаатуулсны учир нь манай сонины сурвалжлах баг Төв аймгийн Эрдэнэсант сумын III багийн нутгаас арабууд Засгийн газрын нууц тогтоол гээчээр бамбай хийж БОАЖЯ-ны нэр бүхий даргын гарын үсэгтэй зөвшөөрлөөр отог байгуулж олон тооны шонхор барилаа гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр газар дээр нь ажиллаад ирлээ.

Нэгэнт хоёр орны харилцаагаар зохицуулагдаад отог, сууцаа байршуулаад авдгаа аваад явжээ, тэд. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр хэдэн зуугаар нь төрийн бахархалт шувууг бариад явсны дараа арабуудыг буруутгаад яах ч билээ.

Шилэгдэж баригдсан нь торноосоо гарч, гологдож сүүлнээсээ тайруулж зэрэмдэглүүлсэн нь зовлонгоо бидэнд тоочиж чадахгүйгээс хойш зөвшөөрөл өгдөг, энэ төрлийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлдэг сайд руу нь асуудлыг хандуулах нь зүйтэй болов уу гэж саналаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа авсан даруйдаа Н.Цэрэнбатыг БОАЖЯ-ны сайдад дэвшүүлсэн. Харин Н.Цэрэнбат ажлаа авсан даруйдаа өөрийн багаа бүрдүүлж эхэлсэн.

Ингэхдээ өнөөдрийн улс төрийн өнгө болсон нутгархах үзлээр төрийн ажилд хандаж яамныхаа хамгийн чухал албанд Увсын ахаа авчирсан нь БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан байлаа. Энэ хүн гэтэл чиг үүргээсээ хэтэрсэн зөвшөөрөл олгож суугаа нь арабуудыг дураараа дургихад сайхан боломж олгов.

Уснаас бусдыг алтаар хийж эдэлдэг гэх арабын ханхүүгийн халаасанд Монголын Засгийн газар салбарын яамтайгаа багтсан болохыг П.Цогтсайхан даргын гарын үсэг бүхий шонхор барих зөвшөөрөл, хил гаргах эрх олголт Н.Цэрэнбат сайдын хөшигний ар дахь шонхрын наймаа харуулж байна.

"Багтлаа” гэсний учир нь Байгалийн нөөц газрын энгэр бараадуулж суманд ч байхгүй тохь тух бүрдүүлэн шонхорчлох эрх чөлөөг арабуудад манай Байгаль орчны яамны сайд нь олгожээ. Дархан эрхээ ямба болгон даналзах харийнхан байгалийн нөөц Батхаан уулыг баруун зүүнгүй нь нэгжиж буга, согооноос нь эхлээд янгир, чоно авласан байх магадлалтайг Төв аймгийн цагдаагийнхан хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл бидэнд ирсэн.

Төв аймгийн мөрдөгчид хэд хэдэн хар ууттай ангийн мах, арьс, үс, шийр зэргийг отогийнхны хог булах хэсгээс олсон гэсэн мэдээлэл бий. Олны яриа ортой гэдэг. Бид энэ талаар шинжилгээний хариу гарахад эргэн мэдээллэнэ.

ИДЛЭГ ШОНХРООС БУСДЫГ НЬ ШАТААСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ЮҮ

Арабууд идлэг шонхроос бусад шонхор баригдвал ууланд нь тавьсан гэхээсээ илүү алж устгасан байх магадлалтайг Эрдэнэсант сумын иргэд хэлж байна.

Иргэдийн хэлж буйгаар арабуудын хогноос үхсэн шонхрын сэг зэм, далавч, сарвуу гарсан гэх яриа олны чихийг дэлсжээ. Тиймээс арабуудын булж үлдээсэн хогийн цэгт шинжилгээ хийж болох эсэхэд орон нутгийн иргэд хариулт нэхэж байна.

Н.ЦЭРЭНБАТ САЙД АА, ТА ӨӨРӨӨ ХУУЛИА ЗӨРЧӨӨД БАЙНА

Арабууд шонхор барихдаа өгөөшинд нь хэдэн мянган тагтаа ногтруу хядсан гэдгээ өөрсдөө хэлсэн. Мөн сум, орон нутгийн санд 1.5 сая төгрөгийг тагтаа, ногтруу алсны төлбөр болгон тушаасан баримт нь байна.

Тэгвэл шонхрын гол өгөөш болсон дээрх шувуудын экологи, эдийн засгийн үнэлгээ ямар байдаг вэ. Барих, агнах хугацаа найм, есдүгээр cap мөн үү гэдгийг танаас асуумаар байна. Ингэхэд, Н.Цэрэнбат сайд аа, та болон таны даалгавраар ан амьтан агнах, барих, хилээр гаргах элдэв зөвшөөрөл олгож суудаг П.Цогтсайхан дарга чинь хуулиа буруу хэрэглээд байна.

Өөрөөр хэлбэл, Амьтны тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль зэрэг хэд хэдэн хууль, тогтоомжийг зөрччихлөө. Тухайлбал, Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлийг тодруулж харна уу. Жил бүрийн гуравдугаар сарын 15-наас аравдугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд ногтруу агнах, барихыг хориглосон байдаг.

Гэтэл арабууд хэдэн зуугаар нь агнаад өгөөш болгон ашиглаад түүнийхээ төлбөрт 1.5 сая төгрөгийг орон нутгийн төсөвт тушаажээ. Ингэж хуулийг гууль болгон ашиглаж болох уу

Мөн арабууд орон нутгийн төсөвт 15 шонхрын экологи, эдийн засгийн үнэлгээний дагуу нэг шонхрын толгойг 16 сая төгрөгөөр боджээ. Ингэж бодсон ч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйл заалтыг буруу ашигласан ноцтой алдаа гаргаад байгаагаа салбарын сайд хэрхэн тайлбарлах вэ. Тухайлбал, уг хуулийн 17 дугаар зүйлийн 1.5 дугаарт гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөрийг Засгийн газраас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцох ёстойг дурджээ.

Гэтэл үе үеийн сайдууд 17.1.2-т заасан ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнасан бусад амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар тооцоод шонхрын нэг толгойг үнэлээд байна.

Хэрэв бид дээрх үнэлгээг зөв хэрэглэж чадвал 96 сая биш 192-216 хүртэлх сая төгрөгийг хурааж авах боломжтой байлаа гэдгийг хуулийнх нь тайлбартайгаар онцлоё. Өөрөөр хэлбэл, БОАЖЯ-ны үе үеийн сайд нар буюу УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын үеэс л Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоохдоо хуулиа буруу хэрэглэсээр ирсний бодит жишээг Н.Цэрэнбат сайд ч өнөөдөр давтаж байна.

Ингэж иргэдийн хуулийн мэдлэг тааруу байдлыг ашиглаж салбарын сайдууд ашиг хүртэж араб баячуудын халаасанд багтаж толгойг нь илж болох уу.

Мөн арабууд шонхор бариад буцахдаа төлбөрөө хамгийн бага хувиар бодож төлдөг ч хураамжаа төлөхгүй явдаг нийтлэг завхрал байсаар л.

Дахин сануулахад, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 112 дугаар тогтоолоор, Амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувууны жишиг үнийг 12 мянган ам.доллар, төлбөрийг 10,800 ам.доллар, хураамжийг 960 ам.доллар байхаар тогтоосугай хэмээсэн байдаг.

Энэ тогтоолын хэрэгжилт бүрэн хэрэгжсэнгүй ээ, Н.Цэрэнбат сайд аа. Эрдэнэсант сумын орон нутгийн төсөвт шонхор барих төлбөрийн мөнгө болох 96 сая төгрөгийг Мубарак Алмунтайри гэгч этгээд тушаажээ.

Тэгвэл хураамжийн төлбөр хаа хаанаа төлөгдөхгүй мартагддаг байж болох уу. Арай энэ мэт хуулийг буруу хэрэглэсэн, завхруулсан, цоорхойг нь ашигладаг байдал нь үе үеийн салбарын сайдын халаасыг түнтийлгэдэг юм биш биз дээ гэсэн хар төрөөд байх юм.

САЙД АА, 2012 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН А-299 ДУГААР ТУШААЛ ЧИНЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын гарын үсэгтэй дээрх тушаал Эрдэнэсант сумын нутгаас идлэг шонхор ачаад ниссэн арабуудад үйлчилсэнгүй ээ. Ингэж Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгэлэх бүрэн эрх хоёр улсын найрамдалт харилцааны гэх бамбар доор хяналтгүй өрнөж болох уу.

Уг нь манай салбарын яамнаас гаргасан тушаал, шийдвэр болгоноо хэрэгжүүлж чадсансан бол ДК сертэй жийпүүд хаалган дээрээ доор зөвшөөрөгдсөн наалтыг наах байв.

Энэхүү наалт нь ямар учиртай болохыг сийрүүлье. Дээрх тушаалд, Идлэг шонхор барихаар тус улсад зорчих гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулах, идлэг шонхор барих үйл ажиллагааг орон нутгийнхаа хэмжээнд сайтар зохион байгуулах, түүнд хяналт тавихад зориулагдсан байдаг. Гэвч Эрдэнэсантад 19 аймгийн нутагт байх 17 отог дээрх шонхруудаа бөөгнүүлсэн гэх араб иргэдийн машины хаанаас ч энэхүү наалт, таних тэмдгийг хайгаад олсонгүй ээ.

Тэгэхээр Н.Цэрэнбат сайд аа, Араб, Катар, Кувэйтийн гэх ханхүү, хунтайж нарт Монгол Улсын ямар ч хууль тогтоомж үйлчлэхгүй байгаагийн учир юу вэ.

ШОНХОР БАРИХ НУУЦ ТОГТООЛЫГ ИЛ БОЛГОЁ

2012 онд буюу Ц.Оюунгэрэл сайдын үед шонхрыг үндэсний бахархалт шувуу болгон зарлаж байсан бол 2013 оны 15 дугаар тогтоолоор Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан С.Оюуны үед идлэг шонхрыг таван жилийн хугацаагаар барьж ашиг олох, гадаад орон руу гаргахыг хориглож байв.

Энэхүү тогтоолын хугацаа дуусаж 2019 оны долдугаар сарын 9-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат таны гарын үсэгтэй 293 дугаар тогтоол гарсан. Үүнд мөн л идлэг шонхрыг таван жилийн хугацаатайгаар ашиг олох зорилгоор гаргахгүй байхыг тушаасан.

Гэвч энэ тушаал шийдвэр чинь хэрэгжихгүй байна. Засгийн газрын нууц тогтоол гээчийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Байгаль орчны сайд байхдаа бий болгож уг нууц тогтоолоор шонхортой холбоотой бүхий л наймаа, тохиролцоо өрнөдөг болсон нь нууц биш ээ.

Тэгэхээр араб, кувэйтийн баячуудыг давраасан нууц тогтоол гээчийг ил болгоё. Ингэвэл жилдээ хэчнээн шонхор Монгол Улсаас Арабыг зорьж хэчнээн төгрөг шонхрын наймаанаас орж ирж, хэчнээн гадны иргэн энэ хугацаанд хэдий хэмжээний тоо толгой идлэг шонхрыг Монголоос аваад явсан нь ил тод болно. Хаалттай, нууц бүхнийг дагасан нууц хэргүүд шонхор дагасан арабуудын отгоос хил гарч байгааг даанч монголчууд таашгүй ээ.

Үндэсний шуудан

Шонхор авлах дон буюу Н.Цэрэнбат сайдын мөнгө босгох авдар нь араб ноёд уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой

URL

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
• Josephwhiny

• 2019 оны 9 сарын 12 08:14
• IP: 31.184.236.58
buy generic cialis online buy vibramycin doxycycline new zealand levitra generico prezzo best prices for 60mg. orlistat order alli online where to buy tretinoin uk brand cialis for 3.92 us online viagra generic 100mg canadian pharmacy online no script cialis pills 20 mg

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
О.Бат-Эрдэнэ: "Салхитын мөнгөний орд"-оос хувь эзэмших хүсэлтэй байна

Дундговьчууд "Салхитын мөнгөний орд”-оос хувь эзэмших хүсэлтэй байгаагаа ...

Өчигдөр, 17:16
“Жонш” хөтөлбөр батлахын өмнө

Ц.МЯГМАРБАЯР   Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлд  ...

Өчигдөр, 15:32
Олон улсад орд барьцаалан бонд босгож, хишиг тараасан жишээ байдаггүй

Уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, алт, ...

Өчигдөр, 15:22
Өчигдөр, 15:00
Коронавирусын дэгдэлт газрын тосны эрэлтийг БУУРУУЛАХ НЬ

БНХАУ-ын Ухань хотоос эхэлсэн  шинэ төрлийн титэмт вирус буюу ...

Өчигдөр, 14:15
Тэсэлгээний материал бэлтгэж байгаад дэлбэрчээ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа ...

Өчигдөр, 14:11
Дэлхий даяар 100 тэрбум тонн байгалийн нөөц хэрэглэжээ

Дэлхийн хэмжээнд байгалийн нөөцийн хэрэглээ анх удаа 100 тэрбум ...

Өчигдөр, 13:02
Увс аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. ...

Өчигдөр, 11:59
“Отгонтэнгэр“ хайрханы бэлд олборлолт хайгуул хийх лицензийг цуцална

Завхан аймагт  олгогдоод байсан уул уурхайн лиценз цэгцлэгдэж, ...

2020 оны 01 сарын 25, 17 цаг 38 минут
Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Швейцарын Холбооны Улсын Давос ...

2020 оны 01 сарын 25, 17 цаг 36 минут
Л.Оюун-Эрдэнэ: “Рио Тинто”-той зөвшилцлийн ширээний ард сууна

УИХ-ын даргын захирамжаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын ...

2020 оны 01 сарын 24, 17 цаг 46 минут
Хунтайж Чарльз Шведийн идэвхтэнтэй уулзжээ

Их Британийн Уэльсийн хунтайж Чарльз Швейцарын Давос хотноо зохион ...

2020 оны 01 сарын 24, 13 цаг 17 минут
АНУ “Нэг их наяд мод” эко санаачилгад нэгдэнэ

“Нэг их наяд мод” дэлхийн санаачилгад АНУ нэгдэхээр болсныг ...

2020 оны 01 сарын 24, 11 цаг 00 минут
"Шилдэг-99" Бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах бүх нийтийн санал асуулга эхэллээ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас /МҮХАҮТ/ ...

2020 оны 01 сарын 23, 14 цаг 22 минут
АМНААТ-аас хүлээсэн алдагдал

Монгол улсын эдийн засаг уул, уурхайгаас хамааралтай. Энэхүү салбар ...

2020 оны 01 сарын 22, 18 цаг 23 минут
Баялгийн хуваарилалт

Сайхан цөмөрцгөөж байна аа. За юу юу, яадаг яадаг гэнээ. Байгалийн ...

2020 оны 01 сарын 22, 17 цаг 50 минут
Уул уурхайн салбар ДНБ-ний 25 хувийг бүрдүүлж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар ...

2020 оны 01 сарын 22, 17 цаг 27 минут
Салхитын орд тойрсон шүүгчдийн авлигалын схемийг ил болголоо

Улсын дээд шүүхийн шүүгч ЦАмарсайханд хахууль болгож өгнө хэмээн Монголын ...

2020 оны 01 сарын 22, 15 цаг 39 минут
Ц.Нямдорж Б.Нямтайширын гэр бүлд өрөө төлөв үү

“Жүжигчин” Ц.Нямдорж ээлжит мэдэгдлээ хийв. Тэрбээр ...

2020 оны 01 сарын 22, 13 цаг 43 минут
Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 2,789 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил ...

2020 оны 01 сарын 22, 13 цаг 32 минут
Шударга байдлын үнэлгээгээр Гаалийн ерөнхий газар сүүл мушгилаа

Авлигатай тэмцэх газраас жил бүр судлан гаргадаг төрийн байгууллагын ...

2020 оны 01 сарын 22, 11 цаг 34 минут
2020 онд алтны нөөцөөрөө тэргүүлж буй зургаан орон

Өнгөрсөн оны дүнгээр алтны нөөцөөрөө тэргүүлж буй орнуудын ...

2020 оны 01 сарын 22, 10 цаг 46 минут
2020 он бол "зэсийн жил"

Ирэх 2020 онд дэлхийн эдийн засагт их хямрал нүүрлэнэ гэх айдас ...

2020 оны 01 сарын 22, 10 цаг 06 минут
Гар аргаар алт олборлогчдыг албадан буулгана

Увс/МОНЦАМЭ/.Энэ сарын 10-нд Тариалан сумынБор хавцалхэмээх газарт ...

2020 оны 01 сарын 21, 18 цаг 48 минут
Газрын тос олборлолт 7.6 хувиар өсжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ-ны мэдээллээр газрын тосны салбарт ...

2020 оны 01 сарын 21, 18 цаг 20 минут
Баялагийн хуваарилалт

Сайхан цөмөрцгөөж байна аа. За юу юу, яадаг яадаг гэнээ. Байгалийн ...

2020 оны 01 сарын 21, 17 цаг 29 минут
Нүүрсний экспорт ЗУРГАА орчим сая тонноор тасалдана гэсэн таамаг баталгаажлаа

2019 оны сүүлийн өдөр гэхэд 42 сая тонн нүүрс экспортлох Монгол ...

2020 оны 01 сарын 21, 17 цаг 26 минут
Д.Сумъяабазар: “Роснефть”-тэй хамтарсан компани байгуулна

“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр Уул ...

2020 оны 01 сарын 21, 16 цаг 57 минут
НЭГ иргэнд НЭГ сая ам.доллароор үнэлэгдэх байгалийн баялгийн нөөц ногдож байна

Өнөөгийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 80 гаруй төрлийн ...

2020 оны 01 сарын 21, 15 цаг 56 минут
Олон улсын Шударга олборлолтын стандартын гэрчилгээг авчээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа ...

2020 оны 01 сарын 21, 15 цаг 20 минут
Түүхий нүүрс хэрэглэсэн зөрчлийг илрүүлжээ

Засгийн газрын 2018 оны "Түүхий нүүрсийг хэрэглэхийг  хориглох ...

2020 оны 01 сарын 21, 14 цаг 32 минут
"Оюутолгой" далд уурхайд 1.2-1.3 тэрбум ам.доллар зарцуулна

"Оюу Толгой” төслөөс өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайлангаа ...

2020 оны 01 сарын 21, 11 цаг 32 минут
Худалдааны хэлэлцээрийн нөлөө 2020 онд Монголын түүхий эдийн экспорт өсөх боломжийг хязгаарлаж мэдэх нь

АНУ, Хятадын талууд 2020 оны нэгдүгээр сарын 16-нд 18 сар үргэлжилсэн ...

2020 оны 01 сарын 20, 17 цаг 13 минут
Дэлхийн дээрх хамгийн том алмазыг “Louis Vuitton” худалдаж авлаа

Өнгөрсөн оны 4-р сард Бостванаас олдсон дэлхий дээрх ...

2020 оны 01 сарын 20, 16 цаг 50 минут
2020 оны 01 сарын 20, 15 цаг 39 минут
Сонгуульд аль "НАМ" ялах бол...

Надаас хүмүүс “сонгуульд аль нам ялах бол ?” гэж асуух. Энэ нь ...

2020 оны 01 сарын 20, 13 цаг 40 минут
Нэмж ирсэн 50,000 ширхэг угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд хүргүүлж байна

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын ...

2020 оны 01 сарын 20, 13 цаг 09 минут
Шатахууны үнийн өсөлтийг хазаарлах нэг ч төгрөггүй Эрсдэлийн сан

Гадаад зах зээл дээр газрын тосны үнэ өсөх нөхцөл хэдийнэ бүрдчихсэн ...

2020 оны 01 сарын 20, 12 цаг 59 минут
Угаарын хий мэдрэгчийг ашиглахад таны мэдэх ёстой ЗААВАРЧИЛГАА

Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган ...

2020 оны 01 сарын 20, 12 цаг 48 минут
Уул уурхайн компаниудаас мөнгө нэхсэн ТББ-ынханд яллах дүгнэлт үйлджээ

Прокурорын байгууллагаас уул уурхайн компаниудаас мөнгө нэхэж  ...

2020 оны 01 сарын 20, 12 цаг 11 минут
Монгол Улсад уул, уурхайгүй цор ганц сум байхыг Дэлгэрхаанчууд хүсч байна

Дэлгэрхаан сумын иргэдийн санааг чилээсэн нэг асуудал нь хайгуулын ...

2020 оны 01 сарын 20, 11 цаг 41 минут
Аварга тосонгийн үйл ажиллагааг нэг жил зогсоож, нөхөн сэргээлт явуулна гэв

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Дэлгэрхаан суманд ажиллах үеэрээ Аварга тосон ...

2020 оны 01 сарын 20, 11 цаг 18 минут
2020 оны 01 сарын 20, 10 цаг 19 минут
Эрдсийн эдийн засгийн тойм

Монгол Улсын эдийн засгийг бүхлээр нь авч үзэх юм бол нийт 30 ...

2020 оны 01 сарын 17, 16 цаг 26 минут
Хятадын төрийн өмчит компани Засгийн газрыг шүүхэд өгчээ

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Гурванбулагийн ураны ордын ...

2020 оны 01 сарын 17, 16 цаг 21 минут
2020 оны 01 сарын 17, 15 цаг 29 минут
2020 оны 01 сарын 17, 14 цаг 41 минут
Шарын голын уурхайг дампууруулах сонирхол хэнд байна вэ?

Хувийн эзэмшлийн Шарын голын нүүрсний уурхай дампуурлын ирмэгт ирснээ ...

2020 оны 01 сарын 17, 12 цаг 50 минут
Герман улс хүрэн нүүрснээс татгалзах төлөвлөгөөгөө зарлалаа

Герман улс 2038 оноос эхлэн хүрэн нүүрсийг эрчим хүч үйлдвэрлэхэд ...

2020 оны 01 сарын 17, 12 цаг 04 минут
TRQ 2020 онд "Оюу толгой"-н гүний уурхайн төсөлд $1.2-1.3 тэрбумыг зарцуулна

Туркойз Хилл Ресурс(TRQ) компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэл ...

2020 оны 01 сарын 17, 11 цаг 34 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж

Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани