Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТҮҮХИЙН СУДАЛГАА: 300 жил далд оршсон Сарьдагийн хийдийн нууцыг дэлгэнэ

Анхдугаар богд Халхын Өндөр гэгээн Жавзундамба хутагтын 1654-1686 онд бүтээн байгуулсан Номын их хүрээ буюу Сарьдагийн хийдийг нэхэн судлах үндэсний экспедиц 2013-2017 онд ажиллажээ. 32 жилийн турш баригдаж, байгуулагдсанаас хойш хоёрхон  жилийн дараа буюу 1688 оноос дэгдсэн Халх, Ойрадын дайны үед Галданбошигтын цэрэг  Сарьдагийн хийдийг эвдэн сүйтгэж, Өндөр гэгээний ур, ухаан шингэсэн тэрхүү нүсэр бүтээн байгуулалт хөсөр хаягджээ. Тэр цагаас хойш 300 жилийн турш Сарьдагийн хийд хүний хөлөөс хол нууцлаг оршсоор ирсэн байна.

 

32 жилийн турш баригдаж, байгуулагдсанаас хойш хоёрхон  жилийн дараа буюу 1688 оноос дэгдсэн Халх, Ойрадын дайны үед Галданбошигтын цэрэг  Сарьдагийн хийдийг эвдэн сүйтгэж, Өндөр гэгээний ур, ухаан шингэсэн тэрхүү нүсэр бүтээн байгуулалт хөсөр хаягджээ.

1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж, 1922 оны зун нь Сарьдагийн хийдийг судлан шинжлэх ажлыг албан ёсоор явуулсан нь археологийн дурсгалт газруудад хайгуул шинжилгээг хийх анхны ажил болж тэмдэглэгджээ. Сарьдагийн хийдтэй холбоотой анхны мэдээлэл Оросын судлаач В.И.Лисовскийтой салшгүй холбоотой ба Судар бичгийн хүрээлэнгийн хайгуулын дараа “Бюллетень” сэтгүүлд 1922 оны наймдугаар сард В.И.Лисовскийн тухай нийтлэл мэдээ гарчээ.

Үүнд “Ноён Лисовскийн удирдсан эрдэм шинжилгээний анги Өндөр гэгээний тодорсон үед холбогдох эртний сүмийн балгасыг олж илрүүлэн, түүхийн нэн сонирхолтой нээлт хийлээ. Сүм хийд нь долоон аймагт хуваагдан харьяалагдаж байсан бөгөөд үнэхээр ч хавцал амны хамгийн эхэнд, уулын энгэрт модны хөвөөнд хуучны түвэд хийцийн долоон барилга байх ажээ. Түүний нэгд нь одон орон, нөгөөд нь анагаах ухаан, гурав дахид нь гүн ухааны хэсэг гэх зэргээр байрлаж байсан бололтой. Шаваас, хананы хэсэг нь хадгалагдсан ч бүх модон хэсэг нь өмхөрч хэмхрэн салж ойчсон, мод бут ургасан байна. Галдан хутагт халхыг дайлах үеэр Өндөр гэгээн Бээжин рүү зугтан оджээ. Өргөөний Судар бичгийн хүрээлэн малтлагыг үргэлжлүүлэх бодолтой байгаа аж” гэсэн мэдээлэл нийтлэгдсэнийг түүхч, Академич С.Чулуун уг үзэсгэлэнтэй холбогдуулан гаргасан “Сарьдагийн хийд” номондоо иш татсан байна.
Хийдийн сэргээсэн зураг. Гар зургийг Б.Батцоож. 2015Хийдийн сэргээсэн зураг. Гар зургийг Б.Батцоож. 2015

Үүнээс хойш Сарьдагийн хийдийг судлах Монгол, Оросын судлаачдын баг ажилласан боловч хийдийн туурь хүрэх зам ширэнгэ модтой, шавар намаг бартаа саад ихтэй тул төдийлэн дорвитой үр дүнд хүрэлгүй өнөөг хүрчээ.

САРЬДАГИЙН ХИЙДИЙН ЭРЭЛД

Энэ тухай “ХХ зууны Монголын шинжлэх ухаанд хамгийн түрүүнд хийгдсэн хайгуул судалгааны гол газар Сарьдагийн хийдийн малтлага судалгаа эхэлсэн шигээ шуурхай байсангүй. Үүний учир нь очих зам саад бэрхшээлтэй, хүн хүч, санхүүгийн нөөц ихээхэн шаардлагатай байв. Нөгөө талаас XVII зууны буюу эзэнт гүрний дараах Чин улсын өмнөх үеийн Монголын бурхны шашны түүхийн чиглэлээр судалгаа хийх хүн бараг байгаагүйтэй холбоотой” хэмээн Академич С.Чулуун онцлон тэмдэглэсэн байв.
Сарьдагийн хийдийн малтлагатай гадаад, дотоодын албаныхан, сурвалжлагчид танилцжээ. 2015 оны 8 сар. Гэрэл зургийг Ч.Анаргоо.Сарьдагийн хийдийн малтлагатай гадаад, дотоодын албаныхан, сурвалжлагчид танилцжээ. 2015 оны 8 сар. Гэрэл зургийг Ч.Анаргоо.

2013 онд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгээс “XVII зууны Монголын хотууд”  төслийг хэрэгжүүлж, тус хүрээлэнгийн захирал Академич С.Чулуунаар ахлуулсан Үндэсний экспедиц Сарьдагийн хийдийн нууцыг дэлгэхээр ажилдаа орсон юм. 

Ер нь Монголын түүхэнд Эзэнт гүрний дараах үеийн түүхэн баримт сурвалжууд маш ховор агаад тэрхүү балархай түүхийг тодруулахаар ажиллаж буй нь энэ аж. ХVII зууны үеийн Монголын 11 хот байгаагаас тус хүрээлэнгийнхэн найман хотод нь малтлага, судалгаа хийж байна. Үүнд, Цогт тайжийн цагаан балгас, Хар бухын балгас, Завханы Сүм толгой, Дорноговийн Цагаан байшин, Олон байшин, Дундговийн Адаацаг сумын Сүм хөх бүрд зэргийг дурдаж болно. Түүхчид XVII зууны үеийн Монголын түүхийг тодруулах зорилгоор эдгээр малтлагыг явуулж байгаа бөгөөд XVI-XV зууны үеийн түүх гээд наанаас нь цааш хөөн судлах ёстой юм байна.

Сарьдагийн хийд цогцолбор нь есөн барилга, гурван суварга, 2 метр гаруй өндөр чулуун хэрэм хашаатай. Судлаачид эхний ээлжинд гол цогчин дуганыг сонгон ажилдаа орсон юм.

“Малтлага судалгааны үр дүнгээс үзвэл уг хийдийг олон жилийн турш түвэд уран барималчид, барилгачдын хүчийг ашиглан бүтээсэн бөгөөд XVII зууны Монголын нүүдэлчдийн ертөнцөд бүтээгдсэн нэгэн томоохон шашин, соёлын төв байсныг гэрчилнэ”  хэмээн судалгааны багийнхан санал нэгтэй дүгнэжээ.

Сарьдагийн хийдэд таван жилийн турш явуулсан энэхүү малтлага, судалгааны ач холбогдлыг Академич С.Чулуунаас тодруулахад, Монголын түүхэнд өнөөг хүртэл XVII зууны хотуудад археологийн малтлага судалгаа бараг хийгээгүй. Бидний хийсэн судалгааны ач холбогдол нь:

Нэгдүгээрт, Сарьдагийн хийд нь Өндөр гэгээний байгуулсан хот мөн нь нотлогдсон.

Хоёрдугаарт, Сарьдагийн хийд хамгийн саад бэрхшээлтэй газар нутагт оршдог ба машин техникээр хүрэх боломжгүй ой тайгад 45 км алхаж очно. Хээрийн судалгааны үндэсний багт давхардсан тоогоор 100 орчим хүн 200 гаруй хоног зуны халуун, намрын хүйтэн бороо, цастай, хаврын хавсаргатайд маш хүнд нөхцөлд ажилласан.

Сарьдагийн хийд цогцолбор нь есөн барилга, гурван суварга, 2 метр гаруй өндөр чулуун хэрэм хашаатай. Судлаачид эхний ээлжинд гол цогчин дуганыг сонгон ажилдаа орсон юм. Барилга нурж, он цагийн уртад үер усанд автаж, шороо чулуунд дарагдсаар бараг дөрвөн давхар байрны хэмжээний овоолго үүсжээ. Гол цогчин дуган нь  хааш хаашаа 100-гаад метрийн талбайтай, агуулга хэмжээгээрээ Эрдэнэзуу хийдээс дутахааргүй баялаг. Малтлагын үр дүнд 15 см өндөртэй шавар бурхад, нарны цаг, эрдэнийн чулуун эрхи, 1600-гаад оны үед баатрууд хэрэглэж байсан төмөр дуулга, хуяг, илд, цахиур буу, алх дөш тэргүүтэй соёлын өвийн олон тооны үнэт зүйлс гарчээ.
Голын сүмийн төв танхимаас илэрсэн шалны хэсэг. Гэрэл зургийг Э.Уртнасан. 2015 он.

Голын сүмийн төв танхимаас илэрсэн шалны хэсэг. Гэрэл зургийг Э.Уртнасан. 2015 он.

Цогчин дуганы хоймор хэсэгт 2014-2015 онд судалгаа явуулсан бөгөөд судалгааны үр дүнд дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, шавраар бүтээсэн том хэмжээний 10 орчим бурхан, үлэмж хэмжээний бурхдын хэсэг, шавар сац, сүншигийн эд зүйлс зэрэг олон олдвор илрүүлснээ дансалж бүртгэн, Түүхийн хүрээлэнгийнхээ сан хөмрөгт шилжүүлжээ.  

Археологийн судалгааны нэг онцлог нь цаг хугацааны явцад хэдийгээр эвдэрч сүйдсэн ч түүх, соёлын дурсгалуудыг байгаа хэмжээнд нь аль болох нэмж эвдэхгүй авахыг эрмэлздэг тул малтлагын явцад ямар ч техник хэрэгсэл ашигладаггүй. Гар ажиллагаа шаардсан уурхайчны ажлаас хүнд хүчир хөдөлмөр.  


Хээрийн судалгааны багийн хоол, хэрэгслийг нисдэг тэргээр хүргэж буй нь.

Хээрийн судалгааны багийн хоол, хэрэгслийг нисдэг тэргээр хүргэж буй нь.

Гуравдугаарт, Өндөр гэгээн Занабазар Сарьдагийн хийдийн бүтээн байгуулалтыг 1654 онд эхлүүлж 1686 онд албан ёсоор дуусгасан “уран бүтээлийн ордон” болох нь судалгаагаар тодорхой болсон. Төвхөн хийд бол Өндөр гэгээний уран бүтээлийн ордон биш. Бясалгалын буюу тархины бүтээлийн ордон. Сарьдагийн хийд бол уран бүтээлийн ордон байсан нь тодорхой боллоо. 

Дөрөвдүгээрт, Сарьдагийн хийдийн малтлага судалгааг археологи, аман түүх, бичгийн сурвалж, Монголд ирсэн жуулчдын тэмдэглэл гээд түүхийг судлахад шаардлагатай бүх эх сурвалжуудыг хамтад нь судалснаар илүү тодорхой дүгнэлтүүдийг хийх боломж бүрдсэн. Энэ судалгаанд дан залуучуудыг оруулж, чиглэл чиглэлээр нь мэргэшүүлж ажиллуулсан. Жишээлбэл, Аман түүх, бичгийн түүхийн судлаач гэх мэтээр мэргэшүүлсэн.

Тавдугаарт, Сарьдагийн хийд нээгдсэнээр бий болох давуу тал нь Өндөр гэгээний уран бүтээлийн төрлийг олшруулж байна. Өндөр гэгээн бол зөвхөн хөөмөл урлалын бүтээгч биш уран барилгын төлөөлөгч, керамик буюу шавар урлалын төлөөлөгч. Гарч ирж байгаа олдворуудаас харахад Өндөр гэгээн бол зөвхөн Монголын, тэр дундаа Халхын хутагт байгаагүй. Европчууд XV-XVI зууны үед хэрэглэж байсан Нарны цаг, Орос буу, Энэтхэгийн Моголын эзэнт улсын  үеийн зоос, алба төлөхөд хэрэглэж байсан зоос, Хятадын Мин улсын үеийн ваар сав зэрэг байна. Тэр бүү хэл өвөг дээдэс Юань улсын үеийн ваар сав хүртэл олдсон. Энэ бүхэн нь Өндөр гэгээн гадаад харилцаа сайтай, дэлхий дахинтай харилцаж байсныг харуулах баримт юм гэж онцоллоо.

Зая гэгээн Өндөр гэгээний гарын шавь байсан ба Өндөр гэгээний намтрыг бичжээ. Тэрбээр  Сарьдагийн хийдийг байгуулж байх үед хоёр удаа очиж, бүтээн байгуулалтыг нүдээр үзсэнээ бичсэн ажээ.

Өндөр гэгээний уран бүтээл, Сарьдагийн хийдээс гарсан дурсгалууд нь аман түүх, бичгийн сурвалж, археологийн олдворуудаар баталгаажиж, баримтууд хоорондоо яв цав нийцэж байна. 1650-иад оноос эхэлсэн тэр моднуудыг огтолсон он цаг, дээр нь сурвалж бичигт тэмдэглэгдсэн Заяын гэгээний нүдээр үзсэн язгуурын бурхад, том Очирваань бурхан бүтээсэн нь батлагдсан. Бас нэг сонирхолтой нь энд шавраар урласан гурван цагийн бурхныг судлаачид олсон байна. Хэдийгээр бутарч хэмхэрсэн ч хөлийн ул, бусад эд эрхтэн нь бүтэн. Эндээс хэмжихэд бараг 7 метр өндөр бурхан урласан нь харагдаж байна хэмээжээ.

САРЬДАГИЙН ХИЙДИЙН БАРИЛГАД АШИГЛАСАН МОДНЫ НАС БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ОН ЖИЛҮҮДТЭЙ ТААРЧЭЭ

Сарьдагийн хийдийн малтлага судалгаанд орчин үеийн технологийг ашиглажээ.  Жишээлбэл, Тухайн бүс нутаг дахь унанги мод болон барилгад ашигласан модноос 43 дээж авч, модны нас тогтоох шинжилгээ хийсэн байна. Шинжилгээг МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн лабораториос гадна Германы лабораторид хийлгэсэн аж. Судалгаагаар модны нас 1450-1680-аад он гэж гарсан нь Сарьдагийн хийдийн бүтээн байгуулалтын он цагтай яв цав нийцэж байна.

Мөн Японы Нара-гийн их сургуулийн профессор Шожи тэргүүтэй судлаачид хийдийн зургийг агаараас авч, 3D баримтжуулалт хийснээр хийдийн бүтэц зохион байгуулалтын зургийг тал бүрээс харах боломжийг бүрдүүлжээ.

УЛСЫН НИЙСЛЭЛ БАЙСАН Ч УСТАЖ АРИЛСАН САРЬДАГИЙН ХИЙД

Улаанбаатар хот 1639 онд Өвөрхангайн Бүрд сумын нутаг Ширээ Цагаан нуурт анх байгуулагдаж, дараа нь Сарьдагийн хийд рүү шилжсэн тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Улаанбаатар хот Ширээ цагаан нуураас хойш 100 орчим жилийн дотор 20 гаруй газарт нүүж бууриа сэлгэсэн ба тэдгээрээс хот болж үлдсэн ганц газар нь Сарьдагийн хийд байж. Улсын нийслэлээ Сарьдагийн хийдэд байгуулсан нь эртний хотуудыг сүм хийдэд тулгуурлан байгуулдагтай ч холбоотой аж.

Сарьдагийн хийдийн цогболбор 1686 онд бүрэн баригдан дуусаж, цаашид шашин номын болон хот суурины томоохон төвлөрөл буй болох шинжтэй байв. Сарьдагийн хийд ба Их Хүрээ, Улаанбаатар хот Жибзундамба хутагтуудын Их Хүрээ нь анхандаа эсгий гэрүүдээс бүрэлдсэн нүүдлийн сүм өргөө шинжтэй байсан бол 1654 оноос Занабазар хийдийг Хэнтий уулын өвөрт суурьшуулан, мод, тоосгон сүм олноор бариулжээ. Ийн сүм хийдийн цогцолборыг бүрэн барьж дуусган, бурхан шүтээнүүдийг равнайлан залах ажил ид өрнөх  цаг үе буюу 1688 онд Халх, Ойрадын дайн дэгдэж, Галдан бошигтын цэрэг Хэнтий уул, Хэрлэн гол хүртэл давшихдаа дээрх хийдийг шатааж, эвдэн сүйтгэсэн болох нь түүхэн сурвалжийн мэдээ баримт ба судалгаагаар нотлогджээ

Сарьдагийн хийдийн цогболбор 1686 онд бүрэн баригдан дуусаж, цаашид шашин номын болон хот суурины томоохон төвлөрөл буй болох шинжтэй байв. 

Сарьдагийн хийд нь Улаанбаатар хотын үүсэл хөгжлийн түүхийн нэгээхэн хэсэг мөн тул энэ судалгааны ажлыг эхлүүлсэн үндэсний эрдэмтдийн багт 2013 онд хотын дарга Засаг дарга байсан Э.Бат-Үүл, дараагийн Засаг дарга С.Батболд нар анхаарч санхүүгийн дэмжлэг үзүүлж байжээ.

Монголын түүх судлалд Өндөр гэгээн Занабазарын хүрээ хийд, хот суурин байгуулж эхэлсэн он цагийг 1639 онд түүнийг шашны тэргүүн Жибзундамба хутагтад өргөмжилж, Хутагтын өргөө барьж өргөсөнтэй холбогдуулан авч үзэх нь нийтлэг аж. Өндөр гэгээний анх байгуулсан хүрээ хийд нь Баруун хүрээ мөн болох нь тодорхой бөгөөд энэхүү хийдийг Номын Их Хүрээ буюу Рибогэжайганданшаддублин хэмээн нэрлэж байжээ. Баруун хүрээ нь Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт оршиж байсан Шанхын хүрээ мөн болох нь түүхийн сурвалж, судалгаагаар нэгэнт тогтоогдсон байна.

Харин Сарьдагийн хийдийн түүхтэй холбогдох түүхийн мэдээ баримтууд нь гэвэл Өндөр гэгээн Занабазарын Түвэд оронд шашны эрдэм номд суралцаж ирсний дараахан буюу түүний 1650-аад оны үеийн амьдрал, үйл ажиллагаатай холбоотой юм. Баруун Хүрээг байгуулсны дараа 1649 онд Өндөр гэгээн Түвэд оронд одож, Түвэдийн шашны тэргүүн Далай лам, Банчин Богд нартай уулзаад Халх нутагтаа хүрээ хийд байгуулж, шашныг илүү хүчтэй дэлгэрүүлэхээр хоёр жилийн дараа буюу 1651 онд буцаж ирсэн тухай түүхэн сурвалжуудад дурдсаныг “Сарьдагийн хийд” номонд дэлгэрэнгүй өгүүлжээ.

ХИЙДИЙН ТУУРИАС ГАРСАН ОЛДВОРУУД БҮРЭН БҮТЭН ХАДГАЛАГДАЖ БАЙНА

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн судлаачдын баг Өндөр гэгээний Сарьдагийн хийдэд хийсэн таван жилийн малтлага судалгааны ажлаа энэхүү цогц үзэсгэлэнгээр тайлагнаж буй юм. Өндөр гэгээн Занабазарын түүх хийгээд түүний гайхамшигт бүтээлүүдийг олон нийтэд таниулах зорилго энэ үзэсгэлэнг нээснээр биеллээ олж байна.

2015-2017 оны тус хийдийн малтлага судалгаагаар нарийн чимэглэл хийц бүхий шавар Язгуурын таван бурхан, шашин шүтээний холбогдолтой эд зүйлс, барилгын шавар, төмөр, модон материал, мөн зэр зэвсгийн зориулалтай төмөр эдлэлүүд зэрэг олон мянган олдвор илэрсэн байна. 

Түүхийн хүрээлэнгийн музей, лабораторид 2014-2015 онд илэрсэн шашин шүтлэгийн холбоотой  10 гаруй төрлийн 100 орчим олдворыг сэргээх бэхжүүлэх ажлыг хийж, музейн үзмэр болгон олон нийтэд үзүүлэхэд бэлэн болгоод байгаа аж. Үзэсгэлэнд малтлага, судалгааны ажлын явцад гарсан олдворуудаас гадна Үндэсний түүхий музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй бүтээлүүдийг дэлгэх юм.

Түүхийн хүрээлэнгийн музей, лабораторид 2014-2015 онд илэрсэн шашин шүтлэгийн холбоотой  10 гаруй төрлийн 100 орчим олдворыг сэргээх бэхжүүлэх ажлыг хийж, музейн үзмэр болгон олон нийтэд үзүүлэхэд бэлэн болгожээ. 

Энэ нь зөвхөн Өндөр гэгээний судалгаа төдийгүй Манж Чин улсын эрхшээлд орохоос өмнөх Монголын бурхан шашны ертөнц, соёл, Монголын гадаад харилцааг харуулсан бөгөөд түүх  сонирхдог хүн бүхэнд мэдлэг мэдээлэл өгөх цогц үзэсгэлэн болно. Үзэсгэлэнг Монголын үндэсний музейн Нэн эртний Монгол орон болон Эртний улсуудын хоёр танхимд дэлгэх ба Сарьдагийн хийдийн цогчин дуганыг тухайн үеийг зургаар нь бариулж байна. Гурван цагийн бурхан, бурхан багшийн хоёр шавь Шаарийбуу, Монголжийбуу болон Бодьсадва нар болон тахилын ширээ, багана зэргийг анхан байсан хэв маягаар нь зохиомжилж XVII зууны Монгол сүм хийдийг үзүүлэх гэж байна. 

Цогчин дуганын хойморын тасалгаанаас малтлагаар илрүүлсэн олдворуудын хэсэг болон Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт Ногоон Дара эхийг байрлуулна. Түүнчлэн хийдийн загвар, сэргээсэн зураг, дэвсгэр зураг, танилцуулга, Өндөр гэгээний он цагийн дарааллыг харуулна. Мөн Сарьдагийн хийдийн бүтээн байгуулалтыг харуулсан 5 минутын 3D анимэйшн танилцуулга, малтлага судалгааг харуулсан баримтат кино, зураг дүрсний слайд шоуг дэлгэцээр харуулна. Мөн баримтат кино, холограм зураг үзүүлэх зэрэг технологийн дэвшлүүдийг ашиглахаас гадна “Сарьдагийн хийд”-ийн олдворуудыг бүрэн хамруулсан эрдэм шинжилгээний каталогийг танилцуулахаар бэлэн болгожээ. “Өндөр гэгээн болон түүний өв” олон нийтэд зориулсан цуврал лекцийг эрдэмтэн судлаачид унших зэрэг үзэгчдэд зориулсан шашны урлагийн боловсролын хөтөлбөрийг хуваарийн дагуу явуулах юм.

ТҮҮХИЙН СУДАЛГАА: 300 жил далд оршсон Сарьдагийн хийдийн нууцыг дэлгэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани