Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Иргэдэд дөрвөөс олон шуудай түлш олгохгүй байна

Иргэдэд дөрвөөс олон шуудай түлш олгохгүй байна

 

Автомашингүй өдөр утааг бууруулах хүрээнд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэгч болон цахилгаан, хийн халаагуур нийлүүлэгч компаниуд, ногоон зээл олгодог банкууд төв талбайд үзэсгэлэнгээ гаргасан. Технологийн шинэ шийдэл, хөгжлийг сонирхож, сонгох зорилготой иргэдээс илүүтэй "Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшийг тойрсон хэл ам хийх хүмүүс олон байсан нь хачирхалтай санагдав. Тэд, "утаа тортог ихтэй, хурдан шатаад дууслаа, илчгүй,  үнс их гарч байна” гэх мэтээр засгаас сурталчилсан бүхний эсрэг юм ярьцгааж байв. Харин тус компанийн ажилчид бүтээгдэхүүнээ өмөөрч, "манайхтай адил улаан уутанд хувийн үйлдвэрүүдийн шаардлага хангахгүй шахмал түлш хийж зарж байгаа гэсэн, тэр нь юм байгаа биз” гэх үгээр "барьж идэх” шахсан иргэдийн амыг таглана лээ. Уг нь энэ сарын 15-наас сайжруулсан шахмал түлшийг бүх цэгүүдээр худалдаж эхлэх учиртай байв. Харамсалтай нь нэг өрхөд гурван тонныг авах эрхээр хязгаарласан картаа хэвлүүлж, тарааж амжаагүй тул хяналт тавих боломжгүй гэх шалтгаанаар борлуулалтыг эрчимжүүлэхгүй байгаа аж. Харин иргэд "нээлтийн хонх жингэнэхээс" өмнө түлшээ боломжийнхоо хэрээр нөөцлөхөөр гэрээтүүдэд хандсаар. Тиймээс өнөөдрийн байдлаар гэр хорооллын утааг бууруулах "тулсан ганц” арга зам болсон сайжруулсан шахмал түлшний түгээлт, хүртээмж, чанарын талаар сурвалжиллаа.

НАМАР НҮҮРСЭЭ НӨӨЦӨЛДӨГ ИРГЭД ШАХМАЛ ТҮЛШЭЭ 2-4 ШУУДАЙГААР ЗӨӨВӨРЛӨЖ БАЙНА

Хотын төвийг умард зүгийн угаараар "дайлдаг” гэр хороолол Баянбүрдийн тойргоос арагш, Ногоон нуурын орчмоос эхэлдэг. Тэнд шахмал түлшийг тонн тонноор нь буулгаж, ногоон бүтээлгээр хучсан хоёр ч хашаа байна. Ингэж "задгайгаар” нь авсан түлшээ "Тавантолгой түлш” ХХК-ийн лого бүхий шахмал түлшний уутанд 25 кг-аар савлан, зам дагуу байрлуулж борлуулдаг юм байна. Тонноор нь савласан шахмал түлшээс хаягдал болон үлддэг нүүрсний нунтагийн хэмжээг хасаад, шуудайгаа тооцдог тул уутанд нь өөр хуурамч шахмал түлш савлаад зарах боломжгүй гэж гэрээт борлуулагч нь тайлбарласан. Зам дагуух борлуулагчийн дэргэд хааяа нэг машин зогсоод, 1-2 шуудай шахмал түлш авах зэргээр төвийн бүсийнхэн өвөлдөө "бэлтгэж” байна.

Харин хотоос алсрах тусам шахмал түлшний эрэлт ихсэж, нэг өрхөд 2-4 шуудайг л олгоно гэсэн хязгаартай, ирсэн хүмүүсийн хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах маягаар борлуулалт амсхийх завгүй өрнөж байлаа. Улсаас хэрэглээнд хяналт тавих зорилгоор гурван тонн түлш авах эрхээр хязгаарласан карт олгоно гэсэн боловч одоо хүртэл хэвлэлтээс гараагүй аж. Тиймээс зохиомол хомсдол үүсгэхгүйн тулд нэг хүнд их хэмжээгээр өгөлгүй, 50-100 кг сайжруулсан шахмал түлш олгож байгаа юм байна. Түлшний борлуулалтыг ийн хязгаарлаж, эрэлт үүсгэсэн нь эгээ л картын барааны үеийг санагдуулж байв.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд орших "Гялгар” зах бол "Тавантолгой түлш” ХХК-ийн гэрээт салбарын нэг. Олны нэрлэж заншсанаар "17гийн уулзвар”-т байрлах уг захаас дээшээ Хайлааст дахь гэр хороолол арваад километрт үргэлжилсээр Баянхошууны зүүн захын айлуудтай нийлдэг. Энэ хэсгийн зургаан мянга гаруй өрхийн сайжруулсан түлшийг хангах үүрэгтэй "Гялгар” захад байрлах "Тавантолгой түлш” ХХК-ийн гэрээт борлуулагч Н.Отгонцэцэгтэй уулзлаа. Тэрбээр "Өмнөх жилүүдэд өдийд л хүмүүс өвлийн бэлтгэлээ базааж, нүүрсээ хэдэн тонноор нь авч хураадаг байсан. Гэтэл энэ жилийн хувьд сайжруулсан шахмал түлшийг 7-10 хоногийн хэрэгцээгээр нь олгох чиглэлтэй. Тэтгэвэр, цалингаа аваад бөөнд нь түлшээ бэлддэг хүмүүст энэ нь хүнд тусаж байх шиг байна. Уулын оройд байдаг айлууд цас орохоос өмнө машин гарч байгаа дээр нь түлшээ базааж авмаар байна гээд гуйгаад байдаг. Өгөх ямар ч аргагүй. Карт нь гарчихвал ядаж нэг тонныг олгож болох болов уу гэж боддог” хэмээн ярьсан юм.

• Хотоос алсрах тусам шахмал түлшний эрэлт ихсэж, нэг өрхөд 2-4 шуудайг л олгоно гэсэн хязгаартай, ирсэн хүмүүсийн хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах маягаар борлуулалт амсхийх чөлөөгүй өрнөж байлаа.

• "Манайх өвөлдөө 18 тонн нүүрс хэрэглэдэг байсан, одоо энэ түлшнээс гуравхан тонныг олгоно гэхээр хөгшин бид хоёр гал алдах нь ээ” хэмээн Шадивлан дахь хэрэглэгч зовнин хэллээ.

• Борлуулах цэг болгонд өөр нэр, хаяг хэлж бичүүлээд дөрөв дөрвөн шуудайгаар нь авч яваад баригдсан тохиолдол ч байна.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд орших "Тэнцвэр трэйд” ХХК-ийнхан мөн "Тавантолгой түлш” ХХК-ийн гэрээт борлуулагч аж. Тус компанийн захирал В.Сүрэнхорлоо "Иргэд янз бүрийн л юм ярьж байна. Гэхдээ ихэнх нь ам сайтай. Яахав, одоохондоо дулаахан байна. Удахгүй чанар нь жинхнээсээ танигдана шүү дээ. Гол нь иргэд одоо ингэж багаар олгож байгаад ид хүйтнээр дуусчих вий, олдохгүй болчих вий гэж санаа зовж байна лээ. Гал таслахгүй, хангалттай нөөц бий гэж тэдэнд хэлж байгаа” гэсэн юм. Мөн тэрбээр "Түлшийг янз бүрээр ярьж буй нь пийшингээсээ их хамаарч байна. Иргэд өөрсдөө хэрхэн түлэхээ мэдэхгүй уугиулж орхичихоод утаа ихтэй, сайн халахгүй, хурдан дуусдаг гэж яриад байна. Эхлээд модоор сайн галлаад, дүрэлзсэн дөлөн дээр түлшээ хийх хэрэгтэй. Мөн нам даралтын зуухнуудын шүүр тааруу, өнцөг булан ихтэй тул хийсэн түлш тарж унаад дутуу шатах тал бий. Төслийн зуух шиг босоо шүүртэй бол бүрэн шатна шүү дээ. Би нам даралтын зуухандаа босоо шүүр байрлуулж түлшээ тараахгүй хийдэг болсон” гэж туршлагаасаа хуваалцсан юм. Энэ цэгээс зургаан шуудай түлшийг бүрэн эрхтэйгээр авч одсон хүн бол Шадивлан дахь зусланд давхар хаустай байнгын үйлчлүүлэгч өвөө байлаа. Тэрбээр "Манайх өвөлдөө 18 тонн нүүрс хэрэглэдэг байсан, одоо энэ түлшнээс гуравхан тонныг олгоно гэхээр хөгшин бид хоёр гал алдах нь ээ” хэмээн зовниж буйгаа хэллээ.

Харин Баянхошуу дахь гурван ч борлуулалтын цэгт хүн ихтэй байлаа. "Нэг хашаанд хоёр айл байдаг, найман шуудайг авъя” хэмээн иргэний үнэмлэхээ сарвайн зүтгэх иргэнд, төвөөс зөвшөөрөл авахаар холбоо барих гэж оролдох борлуулагч залуу "Иргэний үнэмлэхний хаяг хамаагүй, нэг хүнд биш, нэг өрхөд л дөрвөн шуудайг олгоно” гэж хэчнээн тайлбарлаад ч тусыг эс олов. Тэдэнд түлш авсан хүний хэлсэн нэр, утасны дугаар, хаягийг бичсэн халтар дэвтэр байх бөгөөд, карт гарсан хойно эндээс хорооны ажилтнууд нь шүүж, гурван тоннын эрхээс нь хасалт хийнэ гэдэг юу л бол. Нийт 500 гаруй борлуулах цэгээр үйлчилнэ гэж байгаа ч одоогоор зуу гаруй цэг тогтмол ажиллаж байна. Нэг цэгт өдөртөө 8-10 тонн сайжруулсан шахмал түлш борлогдож байгаа гэнэ. Нэмэх 19 хэмийн дулаантай өдөр ингэж овоорч байгаа иргэд хүйтэрч, анхны цас хаялах үед хэрхэн сандралдахыг төсөөлөхөд бэрх.

Машинтай нь тээшиндээ, машингүй нь усны тэргээ түрж ирээд 2-4 шуудай түлшээ авч буй иргэдийн хажуугаар гэр хороолол дахь үйлчилгээний газрууд, нийтийн байрны эзэд буюу аж ахуйн нэгжүүд "мөөг түүх” маягаар шахмал түлш цуглуулж байгаа аж. Борлуулах цэг болгонд өөр нэр, хаяг хэлж бичүүлээд дөрөв дөрвөн шуудайгаар нь авч яваад баригдсан тохиолдол ч байгаа гэнэ. Гэхдээ өдөрт хэдэн тонноор нь түүхий нүүрс түлдэг байсан аж ахуйн нэгжүүдийн хувьд ийм аргаар өвлийн бэлтгэлээ базаах нь харганын ноосоор эсгий хийхээс өөрцгүй. Гэвч яндандаа шүүлтүүр суулгаагүй, цахилгаан халаагуурт шилжих боломжгүй өнөө маргаашаа арай гэж аргалж байгаа зарим газар ийнхүү өрхийн хэрэглээний түлшнээс шуудай шуудайгаар нь хумслахаас өөр арга үлдсэнгүй бололтой.

АРВАННЭГДҮГЭЭР САРД ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨН ӨРНӨХ ҮҮ

Олон жилийн турш "нүүрсний ченж” хийсэн наймаачдад төрийн үйлдвэрийн сайжруулсан шахмал түлшнээс бусдыг хорьсон нь хүнд тусдаг бололтой. Ченжүүд зундаа нүүрсээ нөөцөлж авдаг. Түүхий нүүрс оруулахыг хориглохоос өмнө базаасан хар алтаа "чулуу болгох” цагийг анан хүлээж байгаа тухай яриа одоо ч мэр сэр явсаар. Үүний зэрэгцээ шахмал түлшний улаан  уут эрэлттэй байдаг тухай түлээ нүүрсний захынхан дуулгав. "11 дүгээр сараас байдал хүндэрнэ, талбай дээр шахмал түлшийг нь түлж, эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн өрнүүлнэ” гэх шум явж, тэмцэлд бэлдэцгээдэг тухай ч сонсогдов.

Түлшний чанарыг хоёрхон сарын дараа байгаль өөрөө шалгаад өгнө

Сайжруулсан шахмал түлшний чанарыг үгүйсгэж, түгээлтийн бэрхшээлийг дөвийлгөөд, иргэдийг турхирсаар өөрсдийн бизнесийг дэмжих гэсэн санаархалтай хэсэг бүлэг байгааг "Тавантолгой түлш” ХХК-ийнхан мөн үгүйсгээгүй. Тэднийг зохион байгуулалтад орж, facebook пэйж хөгжүүлэгчдээр сошиалд давалгаалуулах замаар шахмал түлшийг "хог” болгон харагдуулах, улсын үйлдвэрийн 500 гаруй ажилтны эгдүүг хүргэж, бүтэн жилийн хөдөлмөрийг нь гутаан доромжилсон тул хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулна гэж сүржин мэдэгдэл  хийсэн нь саяхан. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга ч "Юу нь мэдэгдэхгүй зүйл, хог ч хамаагүй шатааж хар утаа гаргасан бичлэгээ сайжруулсан шахмал түлш гэж шантаажилж, мөнгөөр үнэлэх тохиолдол гарсан” талаар хэлсэн.

Ямартай ч өнөөдрийн гэр хорооллын иргэдийн цаг зав, машин тэрэгний боломж, хэтэвчний хэмжээнээс үл хамаарсан түгээлтийн бэрхшээлээс илүүтэй хоёрхон сарын дараах өвлийн жавар, иргэдийн жихүүцэл энэ ажилд дүн тавьж орхино. Төрийн зүгээс түүхий нүүрсийг хорьж, шийдвэртэйгээр тулгасан сайжруулсан шахмал түлшийг өнөөдөр мянга магтаж, зуу муулсан ч байгаль өөрөө шалгаад, үр дүнг нь гаргаад өгнө. Хамгийн гол нь иргэд төрийн шийдвэрийг хүндэтгэж, элдэв хатгалгад авталгүй, эхэлж буй ажлын бэрхшээлийг даван туулна гэсэн тэвчээртэйгээр, картын системээрээ бага багаар сайжруулсан түлшээ базаасаар өвлийг давж чадах уу.

Э.Батцэцэг

Засгийн газрын мэдээ



Иргэдэд дөрвөөс олон шуудай түлш олгохгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

Өчигдөр, 17:59
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

Өчигдөр, 12:16
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

Өчигдөр, 11:55
Өчигдөр, 10:21
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани