Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Саудын Арабын газрын тосны шокийн Ази дахь нөлөө

 

Саудын Арабын газрын тосны шокийн Ази дахь нөлөө

 

Ази дахь газар нутгийн болон Дэлхийн хоёрдугаар дайны үед үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотой маргаанаас анхаарлыг холдуулах зүйл хэрэв байдаг бол тэр нь хямд үнэтэй газрын тос. Дэлхийн томоохон зах зээл болох Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгосыг багтаасан Ази тивд Саудын Арабын газрын тосны экспортын 70 хувь ногддог. Дэлхийн түүхий газрын тосны үнийг хөөргөхөд хүргээд буй Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй геополитикийн хурцадмал байдал Азийн улс орнуудад тодорхой нөлөө үзүүлж байна.

Саудын Арабын газрын тосны гол үйлдвэрүүдэд цохилтод өгсөнд Иран Улсыг буруутгаж буй АНУ-ын Ази дахь холбоотнууд болох Япон, Өмнөд Солонгос болон шинэ түнш Энэтхэг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хийх дараагийн алхмыг дэмжихээс өөр аргагүйд хүрэх нөхцөл байдалтай тулгарах магадлалтай. Хятад, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгосын засгийн газруудыг Саудын Арабын газрын тосны экспортоос хамаараалтай байдал нь нэгтгэж байгаа тул хямрал гүнзгийрэхээс зайлсхийхийг хүснэ гэж дэлхийн эрсдэлийн судалгааны компанийн Азийн судалгааны салбарын тэргүүн Миха Хриберник онцолжээ.

Түүний үзэж буйгаар, ойрын хэдэн долоо хоногт Өмнөд Солонгос, Япон улс эдийн засгийн ашиг сонирхол, холбоотны ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх чиглэлээр багагүй хүчин чармайлт гаргах бөгөөд Токио ч тэр, Сөүл ч тэр Ираны эсрэг хариу үйлдэл хийхээс болгоомжилно.

Азийн эдгээр дөрвөн хүчирхэг улс Саудын Араб, Ирантай харилцан тэнцвэртэй харилцааг хөгжүүлэхийг эрмэлздэг хэдий ч зөвхөн Хятад улс Ираны эсрэг тавьсан АНУ-ын хоригийг хатуу баримталдаггүй. Нэгэн үед Ираны түүхий газрын тосны хамгийн том импортлогч улс байсан Энэтхэг улс Тегеранаас авах газрын тосны хэмжээгээ аргагүй эрхэнд бууруулсан.

Эдгээр улс Саудын Арабын газрын тосны хямралын талаар албан ёсны байр сууриа илэрхийлэхээс хойрго хандаж байна. Энэ тал дээр хамгийн их идэвхтэй байгаа нь Хятад улс. БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин Хятад улс аливаа сөргөлдөөн, хямрал газар авч, хурцатахын эсрэг зогсдог. Бүс нутагт үүсээд буй нөхцөл байдлыг хурцатгахад хүргэх аливаа үйлдэл хийхгүй байхыг холбогдох талуудыг уриалж байна гэж даваа гарагт мэдэгдэв.
 


ОЛОН УЛС ХЭРХЭН ХҮЛЭЭН АВАВ

Хэдийгээр Бээжингийн стратеги судлаачид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Ойрх Дорнодын чиглэлээр гаргаж буй хүчин чармайлт бүтэлгүйтэж буйг тус нутагт үүсээд буй нөхцөл байдал харуулж байна гэж итгэж буй ч Хятад улс Ойрх Дорнодод геополитикийн хурцадмал байдал гүнзгийрэхээс болгоомжилж байгаа төдийгүй асуудлыг шийдвэрлэх үүднээс талуудад яриа хэлэлцээ хийхэд нь зуучлах оролдлого хийнэ гэж БНХАУ-ын гадаад хэргийн яамны дэргэдэх Хятадын олон улс судлалын хүрээлэнгийн Ойрх Дорнод судлалын төвийн захирал Ли Гуофу үзэж байна. Тэрбээр АНУ удаан хугацааны туршид өөрийн талд баттай зогсохыг холбоотон улсуудаасаа шаардан шахалт үзүүлж, бусад улс орныг Ирантай тогтоосон аливаа бизнес харилцаагаа таслахыг шаардаж, заналхийлж байгаа гэж тодруулжээ.

Өмнөд Солонгосын хувьд тус улсын гадаад хэргийн яам Саудын Арабын газрын тосны гол объектууд руу халдлага үйлдсэн нь дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулж байна гэж мэдэгдсэн.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин яаралтай хурал зарлаж, газрын тосны нийлүүлэлт, дотоодын үнэд үзүүлэх нөлөөллийг багасгах үүргийг засгийн газартаа өгсөн байна.

Харин бүс нутгийн хоёр дах том эдийн засаг болох Япон улсад нөхцөл байдал арай өөр байна. Тус улсын гадаад хэргийн яам Саудын Арабын газрын тосны гол объектуудад хийсэн халдлагыг хатуу буруушааж, Япон улс Ойрх Дорнодын бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтооход оролцох болно гэж мэдэгдсэн. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ормузын хоолойд эргийн харуул хийх ажиллагаанд нэгдэх АНУ-ын шахалтад хэдийн ороод байгаа бөгөөд энэ нь Абэг Японы энх тайванч үндсэн хуулийн эсрэг алхам хийх эрсдэлд оруулаад байгаа юм. Тус улсад явуулсан судалгаанаас үзвэл Японы олон нийтийн 57 хувь нь Ормузын хоолойд Японы цэрэг илгээхийн эсрэг буй тухай Киодо агентлаг мэдээлж байсан. Ираны хямралыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах Абэгийн өмнөх оролдлого үр дүнд хүрээгүй. Нөхцөл байдал тодорхой болох хүртэл Япон улсад ажиглагчийн байр сууринаас хандах нь зүйтэй гэж Японы их сургуулийн хүндэт профессор Казуо Такахаши үзэж байна.

Энэ үеэр Энэтхэгийн газрын тосны сайд Эр-Рияд газрын тосны нийлүүлэлтэд хомсдол үүсэхгүй гэж мэдэгдсэнийг иш татав. Энэ оны тавдугаар сард болсон сонгуульд ялалт байгуулсан тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди эдийн засгийн хүндрэлүүдтэй нүүр тулгараад буй учир газрын тосны үнийн огцом өсөлт түүнд хүнд цохилт болно. Энэтхэг улс түүхий газрын тосны хэрэгцээнийхээ 85 орчим хувийг импортоор хангадаг. Нийт импортын 18 хувийг Эр-Рияд бүрдүүлдэг байна. Тиймээс Энэтхэг улсын хувьд эдийн засгийн өсөлт нь огцом буурч буй энэ үед газрын тосны хямрал хүнд цохилт болно гэж Шинэ Дэлигийн судалгааны төвийн судлаач Кабир Танежа өгүүлжээ.

УРТ ХУГАЦАА

Удаан хугацаанд өдгөө үүсээд буй хямрал Япон, Өмнөд Солонгос болон Энэтхэг улсыг эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг хангах зорилгоор дэлхий дахинд стратегийн дэд бүтэц байгуулах Хятадын загвар рүү хөтлөх магадлал өндөр байна гэж Сингапур дах Стратеги судалгааны олон улсын хүрээлэнгийн ахлах судлаач Александер Нэйл үзэж байна. Түүний хэлснээр Зүүн Өмнөд Ази дах эдгээр улсын засгийн газарт алба хашиж буй хэн ч бай газрын тосны хамаарлаас ангижрах тухай бодно. Үүний стратегийн ганц шийдэл нь стратегийн дэд бүтэц юм гэж Хятад улс онцлох болно.

 
Zindaa.mn
 
Саудын Арабын газрын тосны шокийн Ази дахь нөлөө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Өчигдөр, 17:51
Өчигдөр, 17:33
Шахмал түлш шатахаараа юу болдог вэ гэдгийг шинжлэх төхөөрөмж алга

 Нийслэл хот өнөө жил утаагүй өвөлжих бололтой хэмээн нэг хэсэг нь ...

Өчигдөр, 16:12
Нийслэл хот руу түүхий нүүрс оруулж ирэхийг завджээ

 Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын ...

Өчигдөр, 14:17
Олборлогч аваргуудын зарж буй “бохир” актив

   Келли Гилблом   Их Британийн газрын тос, шат­даг хийн ...

Өчигдөр, 12:19
Рио Тинто төмрийн хүдрээ анх удаа Хятадын боомтод юаниар худалдлаа

 Австралийн уул уурхайн томоохон компани Рио Тинто БНХАУ-ын хойд ...

Өчигдөр, 11:55
Хаусны үнэтэй Хөтөлийн хувьчлал

Алдуурсан "Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрийг аргамжих шалтгаан-3 ...

Өчигдөр, 11:12
3.1 тонн алт хаачсан бэ?

 Монголбанк энэ оны эхний есөн сарын байдлаар 11.2 тонн алт худалдан ...

Өчигдөр, 10:51
Өчигдөр, 10:09
Худал үнэлгээгээр ховор амьтдаа “ЦААЗАЛСААР” байх уу

Тусгай зориулалтаар энэ онд 86 угалз, 92 тэх агнуулах тогтоолыг Засгийн ...

Өчигдөр, 10:06
Судлаач Ганаа: Ахиад л төмөр замын хэрүүл

 Манай төмөр замын хэрүүл хэзээ ч дуусахгүй бололтой юм. Яагаад гэвэл ...

Өчигдөр, 09:51
Хятад улсын алтны гаралт 12 жил дараалан дэлхийд тэргүүлэв

 2018 онд Хятад улсын алтны гаралт 12 жил дараалан дэлхийд тэргүүлж, ...

Өчигдөр, 09:49
"Хөтөл"-ийн хувьчлалаар ганц ч үг ганхийлгэхгүй байх шалтгаан гишүүн Д.Эрдэнэбатад бий юу?

Алдуурсан "Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрийг аргамжих шалтгаан-2 ...

2019 оны 10 сарын 12, 18 цаг 56 минут
2019 оны 10 сарын 12, 18 цаг 49 минут
Хоёр сарын хугацаанд ашигт малтмалын 73 лиценз цуцлагджээ

 Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр найм болон есдүгээр ...

2019 оны 10 сарын 12, 17 цаг 11 минут
Оросууд өлсгөлөн баавгай Монголоос ирсэн гэв

Аравдугаар сар гарснаас хойш ОХУ-ын Сибирийн хэсэгт өлсгөлөн баавгайн аюул ...

2019 оны 10 сарын 12, 14 цаг 53 минут
Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ

Лондоны ICE биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн ...

2019 оны 10 сарын 12, 13 цаг 46 минут
Авдраа нэг ухахад л аранжин зэсийн үйлдвэртэй болчихлоо

Өнгөрсөн пүрэв гаригийн жихүүндүү орой төвийн хэвлэл мэдээллийн ...

2019 оны 10 сарын 12, 12 цаг 49 минут
Зэсийн баяжмалын экспорт 6700 тонноор буурлаа

 Он гарснаас хойш буюу I-IX сарын хугацаанд нэг сая тонн зэсийн ...

2019 оны 10 сарын 11, 18 цаг 25 минут
"Хөтөл цемент шохой" үйлдвэрийг 1,386,106,400 төгрөгөөр хувьчилжээ

"Хөтөл цемент шохой" үйлдвэрийг 1,386,106,400 төгрөгөөр хувьчилжээ. Тухайн ...

2019 оны 10 сарын 11, 16 цаг 25 минут
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 36 тэрбум төгрөг олно

Улсын хэмжээнд 7.9 сая га талбайд ашигт малтмалын ашиглалтын 1683,  ...

2019 оны 10 сарын 11, 16 цаг 17 минут
Аргентин улсын Засгийн газар “Миллениал” литийн төсөлд татварын хөнгөлөлт үзүүллээ

Аргентин улсын Үндэсний уул уурхайн яам "Миллениал” литийн төсөлд зарим ...

2019 оны 10 сарын 11, 16 цаг 12 минут
Зэсийн баяжмалын экспорт 6700 тонноор буурлаа

Он гарснаас хойш буюу I-IX сарын хугацаанд нэг сая тонн зэсийн баяжмал ...

2019 оны 10 сарын 11, 16 цаг 07 минут
“Энержи ресурс”-ийн үнэгүй өгсөн 800 мянган тонн нүүрсний цаана юу нуугдаж байна вэ?

 Хотын утааг бууруулах үүрэгтэй шахмал түлш нь хүний амь хороож, ...

2019 оны 10 сарын 11, 15 цаг 13 минут
Шахмал түлшний ард ноцтой “хэрэг”-үүд өрнөж байна

 Утаа гээч намраас хавар хүртэл Улаанбаатарын иргэдийн зовлон гамшиг ...

2019 оны 10 сарын 11, 15 цаг 06 минут
2019 оны 10 сарын 10, 18 цаг 09 минут
2019 ОНЫ БАЙДЛААР ОЮУТОЛГОЙГООС ГАРСАН БАЯЛГИЙН МӨНГӨН ХЭМЖЭЭ

 1. 8 ТЭРБУМ ДОЛЛАРЫН БАЯЛАГ (250 ТН АЛТТАЙ ТЭНЦЭХ)

2019 оны 10 сарын 10, 17 цаг 29 минут
Монголчуудын мөрөөдөл биелэх цаг асуй

 Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд 236 сая ...

2019 оны 10 сарын 10, 17 цаг 20 минут
“Хармагтай” ордын өрөмдлөгийн эхний дүн сайн гарчээ

 Хармагтайн ордод лиценз эзэмшдэг "Xanadu Mines” компанийн ...

2019 оны 10 сарын 10, 14 цаг 48 минут
Манай улс 858.1 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортоор авчээ

 Энэ оны эхний есөн сарын байдлаарх эрдэс бүтээгдэхүүний импортын ...

2019 оны 10 сарын 10, 14 цаг 25 минут
2019 оны 10 сарын 10, 14 цаг 21 минут
АНУ-ын томоохон нүүрсний уурхай хаалгаа барьжээ

 Америкийн нүүрс нийлүүлэгч топ таван компанийн нэг "Blackhawk ...

2019 оны 10 сарын 10, 13 цаг 56 минут
"Фүкүшима-1" станцын экс удирдлагыг цөмийн осолд буруугүй гэж шүүх тогтоов

 "Фүкүшима-1" цөмийн цахилгаан станцын үйл ажиллагааг хариуцсан TEPCO ...

2019 оны 10 сарын 10, 13 цаг 52 минут
Алтны үнэ ихээхэн унана хэмээцгээж байна

 Оросын "Polymetal”  компанийн гүйцэтгэх захирал Виталий Несис ...

2019 оны 10 сарын 10, 13 цаг 26 минут
Түүхий нүүрс & Шахмал түлш: Түлэх арга, шаталтын ялгаа

 Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байгаа энэ цаг үед Нийслэл ...

2019 оны 10 сарын 10, 11 цаг 28 минут
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хэрэгжүүлж буй “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян эхэллээ

 Дэлхийн жишиг уурхай "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хэрэгжүүлж буй ...

2019 оны 10 сарын 09, 18 цаг 43 минут
Манай улс 858.1 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортоор авчээ

 Энэ оны эхний есөн сарын байдлаарх эрдэс бүтээгдэхүүний импортын ...

2019 оны 10 сарын 09, 15 цаг 32 минут
Оюутолгойн гэрээ эрх зүйн чадамжгүй

 Одоогоос 10 жилийн өмнө буюу 2009 оны 10дугаар сарын 6-ны өдөр ...

2019 оны 10 сарын 09, 13 цаг 02 минут
Угтаалцайдамаас кварц олборлохыг зөвшөөрөхгүй

 Байгалийн унаган төрхөөрөө уул уурхайгаас илүүтэй газар тариалан, ...

2019 оны 10 сарын 09, 11 цаг 13 минут
Нуурын ёроолоос аварга чулуун байгууламж илрүүлжээ

 Боден нуурын ёроолыг судалж байсан археологичид Стоунхэнжийн алдарт ...

2019 оны 10 сарын 09, 11 цаг 06 минут
Сугар гараг дээр буух боломжтой таван газрыг сонгожээ

 МОСКВА. /TASS/. "Сугар-Д" төслийн Орос-Америкийн хамтарсан ...

2019 оны 10 сарын 08, 17 цаг 08 минут
Газрын тосны “драм” зах зээлд дарамт нэмнэ

 Их гүрнүүд болон Ойрх Дорнодын олборлогчдын төгсгөл нь тодорхойгүй ...

2019 оны 10 сарын 08, 13 цаг 45 минут
Баялгийн санг “ХУЛГАЙЧ”-даас хуулиар хамгаалъя

  Бүх улс орон баялгийн санг байгуулчихдаг юм биш л дээ. Баялагтай ...

2019 оны 10 сарын 08, 13 цаг 11 минут
Баялгийн хараал тулгасан Оюутолгойн гэрээ хийсний 10 жилийн гунигт ой

Оюутолгойн ордыг ашиглах гэрээг нэг талаас Тюркоз Хилл компани, нөгөө ...

2019 оны 10 сарын 07, 16 цаг 42 минут
Нэг тонн нүүрснээс 3500 төгрөгийн алдагдал хүлээж байна

Төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний 90 гаруй ...

2019 оны 10 сарын 07, 15 цаг 52 минут
Колумбад газрын тос дамжуулах хоолой дэлбэрчээ

 Колумбад халдлагын улмаас Трансандины газрын тос дамжуулах хоолойд ...

2019 оны 10 сарын 07, 15 цаг 02 минут
Монголчуудад ирж буй шок

Монголчуудад өмнө төсөөлж байгаагүй гадаад шокууд ирж ...

2019 оны 10 сарын 07, 15 цаг 00 минут
Шахмал харыг бүрэн тохирох эсэхийг гүйцэт судлалгүй, ашиг хөөж яаравчлан үйлдвэрлэсэн үү

Манай шахмал түлш үйлдвэрлэгчдийн худалдаж байгаа бөөрөнхий хар түлээний ...

2019 оны 10 сарын 07, 13 цаг 07 минут
Салхитын мөнгөний орд: Энэ хэрэгт өөр нэг Гавьяат хуулчийг хүүгийн хамт шалгаж байна

 Зуун хувь Хятадын хөрөнгө оруулалттай компанийн эзэмшиж байсан ...

2019 оны 10 сарын 07, 12 цаг 27 минут
Олон улс дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт УБТЗ-ын хоёр албан тушаалтныг шалгаж байна

УБТЗ-ын эрх бүхий хоёр албан тушаалтныг тагнуулынхан шалгаж эхэллээ. ...

2019 оны 10 сарын 07, 11 цаг 46 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани