Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөөлтийн орд Монголын гурав дахь “толгой” болох уу

 

Аль ч улсад томоохон төсөл хэрэгжихэд цаг хугацаа шаарддаг. Манай улсад бүүр урт хугацаа хэрэгтэй. Дурдвал олон жишээ бий. Үүний нэг нь наран мандах нутаг, Монголын зүүн бүсээс хөгжлийн гүүр болон түүчээлэх учиртай Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замыг барих тухай асуудал юм. Монголын төр, үе үеийн Засгийн газар энэ тухай олон жил ярьж ирсэн. Хэзээ хэрэгжих нь тодорхойгүй ч энэ чиглэлд төмөр замын ажил эхлүүлэх тухай хамгийн сүүлийн мэдээлэл 2017 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр цахим орчинд тавигджээ. Уг зам тавигдвал манай улсын эдийн засгийн зүүн коридор үүсэж, транзит тээвэр хийх боломж, мөн далайд гарах хамгийн дөт гарц монголчуудын өмнө нээгдэнэ хэмээн тухайн үеийн албаны хүмүүс ярьж байв. Тэр цагийг өнөөг хүртэл хүлээж, зүүн чиглэлд томоохон төмөр баригдахыг анирдах хүн цөөнгүй. Чойбалсангаас Бичигт хүртэлх төмөр зам тавих төслийн суурь судалгааг аль 2015 онд хийж дуусгажээ. Бүр Япон улсын "Ниппонкоэй” компани археологи, геологи, палеонтологийн судалгаа, техникийн зургийг нь 2015 онд хийсэн байдаг. 
Техник, эдийн засгийн үндэслэлийг Хятадын Зураг төслийн гуравдугаар хүрээлэн боловсруулсан” тухай ч 2015 онд Өдрийн сонин мэдээлсэн нь бий. Гэвч энэ төсөл хэрэгжээгүй. Яагаад гэдэг асуулт байнгын сэдэв байлаа. Асуултын хариуг эрэлхийлвээс өнгөрсөн наймдугаар сарын эхээр зүүн гурван аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Тунляао, Улаанхад, хот хоорондын бүс нутгийн хамтын ажиллагааны зургаан талт уулзалт Сүхбаатар аймагт болов. Хоёр жилд нэг удаа болдог уг уулзалтад оролцсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтэн Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замыг хэзээ барих тухай оролцогчийн асуултад хариулсан. Хэзээ нэг цагт ажил нь эхэлж, зүүн аймгууд зам харилцаа, эдийн засгийн шинэ түвшинд хүрнэ хэмээсэн хүлээлтийн хариу гайхмаар гонсгор, аль хэдийн шийдэгдчихсэн байсныг сонсох тиймхэн. Энэ чиглэлийн төмөр зам барихТЭЗҮ-г хэлэлцээд, эдийн засгийн үр ашиггүй тул зогсоосон тухай хэлсэн юм. 
Гэтэл "Дорнын чулуулаг” нэртэй Цагаан шонхор ХХК-ийн охин компани Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат сумын зааг нутагт Ерөөлтийн хүрэн нүүрсний ордоос дээж аваххөрс хуулалтын ажил хийгдсэн. Дээрх ордын батлагдсан нөөц 872910,67 мянган тонн. Үүнээс: Баттай А-102805,36 мянган тонн Бодитой B-120339,2 мянган тонн Боломжтой С-649766,04 мянган тонн Нийт геологийн нөөц 1,4 тэрбум тонн хэмээн компани албан ёсоор мэдэгдээд буй. Монголчуудыг олон жил дулаанаар хангаж буй Багануурын уурхайн нөөц 800 сая тонн. Харьцуулалт маш энгийн. Уг орд Улаанбаатар хотоос зүүн урагшаа 625, Баруун-Урт хотоос зүүн урагш 65, Асгат сумаас 35, Сүхбаатар сумаас 38 километрт, мөн Монгол-Хятад улсын дамжин өнгөрөх боомт болох Бичигт боомтоос 180 километр зайд оршдог. 
Ерөөлтийн орд нь зүүн монголын хэмжээнд нөөцөөрөө хамгийн томд тооцогдох төдийгүй нүүрсний чанар нь хүрэн нүүрснээс чулуун нүүрс рүү шилжиж буй илчлэг өндөртэй сайн чанарын орд ажээ. Ашиглалтын талбайд нийт 6 ам нээж, нүүрс олборлолтын хэмжээг ашиглалтын 3 дахь жилээс эхлэн жилийн 30 сая тонн-д хүргэж, уурхайгаас Бичигтийн боомт хооронд нүүрс тээврийн хүнд даацын хос зам тавьж, БНХАУ-ад экспортлохоор төлөвлөн ажиллаж буй тухайгаа компанийн танилцуулгад дурдсан байна. Авто замаа ирэх хоёр жилийн хугацаанд тавьж дууссаны дараа олборлолтоо эхэлнэ хэмээн эх  сурвалж хэлсэн.   Ордоос ашиглах хүрэн нүүрсийг урд хөрш рүү зөөвөрлөнө  гэсэн үг. Тиймээс замын асуудал нэн тэргүүнийх. Ордын талаарх мэдээлэл, Монгол Улсын эдийн засагт өгөх үр өгөөжийн талаар Цагаан шонхор компанийн захирал Ч.Энхтайван уулзалтын үеэр мэдээлэл хийхдээ, Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын талаар асуусан юм. Гэвч Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын төслийг зогсоожээ. Улсын нийгэм, эдийн засагт хамгийн үр өгөөжтэй, төслийг Засгийн газар нь хэрэгжүүлэх ёстой. 
Гэтэл ийм том орд Хөөт-Бичигтийн чиглэлийн орчимд нээгдээд, тээвэр хийх замын асуудал сөхөгдөж байна. Төслийн ТЭЗҮ-г дахин эргэн харж нягтлаач ээ хэмээн тэрээр хүссэнээр шинэ нөхцөл байдал үүссэн тул энэ асуудлыг хэлэлцэх саналыг Засгийн газарт оруулъя гэв. Багануурын уурхайгаас илүү нөөцтэй нүүрсний ордоо зөв ашиглаж чадвал улсын эдийн засагт томоохон өөрчлөлт ирэх нь дамжиггүй. Бичигт нь газар зүйн байршлаараа Хятадын зүүн эрэгтэй хамгийн ойр боомт. Тийм учраас хамгийн дөт замаар, зардал багатай тээвэрлэх боломжтой Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замыг барих асуудал сөхөгдөж буй юм. Дорнын чулуулаг нэртэй энэхүү нүүрсний уурхай Сүхбаатар аймгийн эдийн засаг, хөгжил дэвшил, цаашлаад манай улсын эдийн засагт ямар үр өгөөж өгөхийг тооцоо судалгаа, тоо баримтаар мэргэжлийн хүмүүс гаргаж тавина гэж итгэе. Асар их нөөцтэй уурхай Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт нээгдсэн нь олон жил гацсан Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжих боломжийг бий болгож магадгүй юм. Уурхайг ашиглах эрх авсан Дорнын чулуулаг компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нөхөн сэргээлт, байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа сүүлийн үед хамгийн ихээр яригдаж байгаа бэлчээр хөрсний доройтол бий болгохгүйн тулд орон нутагтай нягт хамтран ажиллах, аймгийн эдийн засагт хөрөнгө оруулалт хийх зэрэг олон асуудал том орд эзэмшиж буй компанийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг. 
Ерөөлтийн ордоос Бичигтийн боомт хүртэлх авто замыг өөрсдийн хөрөнгөөр барихаар төлөвлөжээ. ТЭЗҮ-г боловсруулах судалгааг Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №10/19 тоот ажлын даалгаврын дагуу боловсруулж гүйцэтгэж, зураг төслөө гаргажээ. 197,3 километр, тус бүр 8 метр зорчих хэсэг бүхий хос зам хийхээр төлөвлөсөн байна. Энэ зам баригдсанаар олон салаа зам гарахгүй, байгаль орчинд ээлтэй, оршин суугчдын тав тух аюулгүй байдлыг хангах, түүнчлэн Монгол улсын хэмжээнд ачаа тээврийн эргэлт сайжирч эдийн засгийн үр өгөөж ихсэхээс гадна автозамын дэлхийн хэмжээнд хэрэглэж буй шин технологийг манай улсад нутагшуулснаар авто замын салбарт шинэ хуудас нээгдэх зэрэг давуу талуудыг тусгажээ. Уг замыг компанийн хөрөнгөөр барихаар төлөвлөөд, зам барьж дууссаны дараа олборлолт тээвэрлэлтээ хийнэ хэмээн компанийн гүйцэтгэх захирал ярилаа.    Зүүн коридорын илүү том зорилго нь транзит тээвэр. Дамжуулан өнгөрүүлэх тээвэр хийхгүй юм бол энэ чиглэлд төмөр зам тавиад ашиг гарахгүй гэж албаныхан тооцсон тухай мэдээлжээ. Тэгвэл Ерөөлтийн орд нээгдсэнээр зөвхөн нүүрс тээвэрлэхэд л наад зах нь зуун жил ашиг олох боломж харагдана. Дээрээс нь нүүрсээ боловсруулж гаргавал төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэнэ. Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжих цаг болсон байж ч магадгүй. Ерөөлтийн нүүрсний орд Монгол Улсын гурав дахь "толгой” болохыг ч үгүйсгэшгүй. Шавхагдашгүй мэт "саалийн үнээ”-ний тоо нэгээр нэмэгдэж, Сүхбаатар аймаг удахгүй Өмнөговь аймгийн Оюутолгой шиг дэлхийн нийтийн чихийг дэлдийлгэсэн уурхайн бүтээн байгуулалт эхэлж, түм түжигнэж, бум бужигнах цаг ойрхон ч юм шиг. Эрх биш энэ ордыг төр анхааралдаа авч, хэрхэн ашиглах тухай бодлого боловсруулж буй байх. 

Ерөөлтийн ордыг Оюутолгой, Таван толгой шиг эдийн засгийн эргэлтэд оруулбал улстөрчдийн сонгуулийн үеэр пи ар-аа өсгөх гэж ярьдаг Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр зам бодитоор харагдах цаг эхлэхээр хаалга тогшиж байна. Олон жил яригдсан төмөр замын ажил эхлэхгүй байгаагийн гол шалтгаан нь хойд хөршийн сонирхолтой шууд холбоотой гэж учир мэдэх хүмүүс ярьдаг.   Ерөөлтийн ордыг түшиглэж авто зам, төмөр замын бүтээн байгуулалтаас гадна нүүрс боловсруулах мега үйлдвэр, түүнийг дагасан олон жижиг үйлдвэрлэлүүд бий болох боломжтой. Эл асуудал монголын төрийн мэдэлд буй учир ямар замаар хэрхэн ашиглах нь засаг барьж буй эрхмүүдээс ихээхэн шалтгаална. Сэтгүүлч миний харж байгаагаар Монголын гурав дахь "толгой” сэргэн өндийхөөр зэхэж, гагц зөв бодлогоор зангидаж, улс орондоо хамгийн ашигтай, ээлтэй нөхцөлөөр ашиглах тэр цагийг хүлээн байх шиг. Харин манай хойд хөршийн эрх ашиг, сонирхол хэвээр байвал монголын төрөөс ямар шийдвэр гарах бол... 

Д.УЛААНАА
Эх сурвалж http://www.info.mn

Ерөөлтийн орд Монголын гурав дахь “толгой” болох уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани