Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Манайхаас гурав дахин бага нүүрс олборлодог Голланд зургаа дахин их ашиг олдог

  Германы геологийн ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн "BGR” болон Олон улсын эрчим хүчний зөвлөл "WEC” дэлхийн нүүрсний нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар судалдаг. Тэгвэл  Германы геологийн ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгээс дэлхий дээр нэг их наяд 52 тэрбум тонн нүүрсний нөөц үлдсэн талаар өнгөрсөн 2016 онд мэдээлсэн. Үүнийг 135 жил олборлох боломжтой аж. Тэгвэл Олон улсын эрчим хүчний зөвлөл дэлхийн нүүрсний нөөц 892 тэрбум тонн бөгөөд үүнийг 113 жил ашиглах боломжтой гэсэн судалгааг гаргаад байна. Энэ байгууллагаас зарласан нөөцийн 75 хувь нь ердөө тавхан улсад бүртгэгдсэн байна.  Тухайлбал, АНУ 237 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө дэлхийд тэргүүлж байгаа бол,  хойд хөрш ОХУ 157 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө хоёрдугаарт бичигдсэн байна. Тэгвэл манай урд хөрш  115 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө гуравдугаарт, Австрали 76 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө дөрөвдүгээрт бичигдэж, Энэтхэг 60 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө  тавд багтжээ. Харин манай улс нүүрсний нөөцөөрөө  дэлхийд 23 бичигдэж байна. Дэлхийн нүүрсний нөөцийн 2.4 хувь буюу 21.5 тэрбум тонн нь манай улсад тогтоогдоод байгаа. Хятад нүүрсний нөөцөөрөө гуравдугаарт бичигддэг ч, үйлдвэрлэлээрээ нэгдүгээрт бичигддэг байна.  Тус улс өнгөрсөн онд нийт 3.2 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэснээс 526 сая тонн нь коксжих нүүрс байжээ. Харин Энэтхэг  нүүрсний нөөцөөрөө дэлхийд тавдугаарт бичигдэж байгаа ч үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт бичигдэж байна.

         Тус улс өнгөрсөн онд 708 сая тонн нүүрс үйлдвэрлэсэн. Үүний 42 сая тонн нь кокжсих нүүрс байжээ. Энэтхэгийн эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаатай холбоотойгоор нүүрсний үйлдвэрлэл нь дотоодын хэрэгцээгээ хангаж чаддаггүй учраас гаднаас уг түүхий эдийг импортлодог. Америкийн компаниуд жилд 1.2 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай. Тиймээс үүнд тулгуурлан жилд тогтмол нэг тэрбум тонн нүүрс үйлдвэрлэдэг байсан. Гэвч тус улсын байгалийн хийн эрэлт нэмэгдэж, дотоодын нүүрсний хэрэглээ багассантай холбоотойгоор өнгөрсөн жил 672 сая тонн нүүрс үйлдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Америк нүүрсний нөөцөөрөө тэргүүлж байгаа ч,  үйлдэрлэлээрээ гуравдугаарт бичигдэж байгаа юм. Тус улсын үйлдвэрлэл ирэх гучин жилийн хугацаанд энэ хэмжээнд тогтвортой байх төлөвтэй байгаа юм.  Австрали нүүрсний нөөцөөрөө дөрөвдүгээрт, үйлдвэрлэлээрээ дөрөвдүгээрт, экспортоороо хоёрдугаарт бичигддэг улс. Тус улсад дэлхийн нүүрсний нөөцийн есөн хувь буюу 76 тэрбум тонн нь байдаг. Өнгөрсөн жилийн тухайд тус улс нийт нөөцөөсөө 503 сая тонныг нь олборлосон байна.

         Үүний 158 сая тонн нь коксжих нүүрс байжээ. Тус улс өнгөрсөн онд нийт олборлосон нүүрснийхээ тодорхой хувийг дотооддоо ашиглаж, харин 336 сая тонныг нь экспортлосноос, 154 сая тонн нь коксжих нүүрс байсан юм. Дэлхийн нүүрсний ассоциациас гаргасан судалгаагаар Индонез Улс  өнгөрсөн онд 460 сая тонн нүүрс үйлдвэрлэсэн байна. Үүний гурван сая тонн коксжих нүүрс байжээ. Экспортын тухайд нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг буюу 426 сая тонныг гадаад зах зээлд нийлүүлсэн байна Орос нүүрсний нөөцөөрөө Америкийн дараа хоёрдугаарт бичигддэг. Тэгвэл үйлдвэрлэлээрээ дээрх таван орны ард зургадугаарт жагсаж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд тус улсын нүүрсний үйлдвэрлэл эрс нэмэгдэж байгаа. ОХУ-ын "СУЭК" , "Кузбассразрезуголь", "СДС-Уголь", "Востсибуголь", "Южный Кузбасс", "Мечел", "Южкузбассуголь", "Якутуголь", "Распадская" компаниуд өнгөрсөн онд 347 сая тонн нүүрс олборложээ.  2008-2009 онд тохиосон санхүүгийн хямралыг хохирол багатай туулахын тулд, урд хөршийн эрх баригчид эдийн засаг руугаа их хэмжээний хөрөнгө цутгаж, унтаж байсан гангийн үйлдвэрлэлээ нойрноос нь сэрээж чадсан. Үүний нөлөөгөөр ч, жилдээ дээд тал нь дөрвөн сая тонн нүүрс экспортлодог байсан манай улсын хувь заяа өөрөөр эргэсэн юм.  Тодруулбал, 2009 онд долоон сая тонн, 2010 онд 16 сая тонн, 2011 онд 21 сая тонн, 2012 онд 20 сая тонн, 2013 онд 18 сая тонн нүүрс тус тус экспортлосон байна.Харин сүүлийн жилүүдэд нэлээд буураад байгаа.

Дэлхийн улсууд ямар үнээр зарж байна вэ

Газар нутгийн байрлалаасаа болоод нүүрсийг ялгаатай үнээр экспор­толдог. Хамгийн өндөр үнээр өгдөг нь Австрали. Индонези Австралиас олон тонныг экспортлосон мөртлөө олсон мөнгө нь бага байх жишээтэй. Иймэрхүү парадокст хамгийн ихээр өртөж байгаа улс нь маргаангүй манайх. Биднээс бараг гурав дахин бага нүүрс олборлосон Голланд биднээс зургаа дахин их ашиг олсон байх жишээтэй.  Манай улсын экспортын багагүй хувийг нүүрсний салбарын бүтээгдэхүүн эзэлдэг боловч бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин доогуур учраас  Австрали, Индонез зэрэг улсын нүүрсний бүтээгдэхүүний үнээс хамаагүй доогуур борлуулагддаг. Сүүлийн үед улс орнууд эрдсийн түүхий эдийн үйлдвэрлэл, экспортын талаар явуулж буй  бодлогодоо өөрчлөлт оруулах боллоо. Тухайлбал, Австрали Улс олох ашгаа бууруулахгүйгээр бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлж, экспортын хэмжээг тодорхой хэмжээнд багасгаж байгаа бол дэлхийд нүүрсний экспортоор тэргүүлэгч орны нэг болох Индонез нүүрсний экспортоо бууруулж, дотоодын хэрэгцээг илүү ихээр анхаарч эхлээд байна.

 

Нүүрснээс  хамгийн их орлого олдог  орнууд (жилд дунджаар) 

1.Австрали: US$28.4 тэрбум (Дэлхийн орлогын 36%) 
2.Индонези: $16.4 тэрбум (20.8%)
3.ОХУ: $9.3 тэрбум (11.7%)
4.АНУ: $5.7 тэрбум (7.2%)
5.ӨАБНУ: $4.3 тэрбум (5.4%)
6.Колумби: $4.3 тэрбум (5.4%)
7.Голланд: $3 тэрбум (3.8%)
8.Канад: $2.7 тэрбум (3.4%)
9.БНАСАУ: $1.1 тэрбум (1.4%)
10.Польш: $737.2 сая (0.9%)
11.Монгол: $542.6 сая (0.7%)
12.БНХАУ: $498.2 сая (0.6%)
13.Чех: $327.9 сая  (0.4%)
14.Вьетнам: $265.1 сая (0.3%)
15. Бельги: $232.9  сая  (0.3%)

Эх сурвалж: https://www.eia.gov/energyexplained/coal/how-much-coal-is-left.php

https://www.theglobaleconomy.com/rankings/coal_reserves/

https://www.weforum.org/agenda/2018/01/these-are-the-worlds-biggest-coal-producers/

Үндэсний шуудан
Манайхаас гурав дахин бага нүүрс олборлодог Голланд зургаа дахин их ашиг олдог
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

Өчигдөр, 17:50
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

Өчигдөр, 13:45
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

Өчигдөр, 11:15
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

Өчигдөр, 10:31
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани