Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюутолгой” төсөлд шинэ нөхцөл байдал үүслээ

 

“Оюутолгой” төсөлд шинэ нөхцөл байдал үүслээ

 

"Шинэ зуун гарснаар хоёр хөршийн хамаарал, оролцоогүйгээр монголчууд өөрсдөө шийдэж чадсан хамгийн том бүтээн байгуулалт бол "Оюутолгой” төсөл хэмээн Ерөнхий сайд асан С.Баяр онцолж байлаа. Хамтарсан Засгийн газрыг эмхлэн байгуулж, тэргүүлж байсан түүний хувьд уг төслийг эхлүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг гуравдагч орны компанитай олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд албажуулснаар өнөөдрийн сунжирсан их маргааны хөрс суурь хамт тавигдсан билээ. Дээрх гэрээг байгуулснаас хойш өдгөө арван жил өнгөрч байна. Энэ хугацаанд таван Засгийн газар солигдлоо. Үүнийг дагаад Монголын талын байр суурь ч хаврын тэнгэр шиг хэдэнтээ хувьсаж өөрчлөгдсөөр ирлээ.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон өчнөөн үйл явдал өрнөв. Улс төрийн сонгууль угтсан хийрхэл, хувь, хувьсгалын ашиг сонирхлын зөрчил дундуур "Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт урагшилж байна. Уг төслийн баримт бичиг болох хөрөнгө оруулалтын гэрээ олон популистад бусдад танигдах олз болж, зарим нь уих-ын гишүүнээр хүртэл сонгогдож амжсан.

Цаашдаа ч энэхүү гэрээг яллах, шүүх, шүүмжлэх хүн багадахгүй шинжтэй. Иргэний нийгмийн нэг ололт нь энэ. Тэгвэл өнөөдөр "Оюутолгой” төслийн хоёр дахь шатны гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 30 хүртэлх сараар хойшилж магадгүй байгаа.

Хугацаа сунжрахтай зэрэгцэн хөрөнгө оруулалтын зардал дахин 1.9 тэрбум ам.доллараар өсөхөөр байгаа төдийгүй одоо ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэж болзошгүй байгаа. Төсөл зогсох ээлжит эрсдэлд 2020 оны сонгууль, УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт мөн орж байгаа юм. Хөрөнгө оруулалт ахин нэмэгдэхээр байгаа нь үл ойлголцол руу төсөл хэрэгжүүлэгч талуудыг хөтөлж мэднэ. Ямартай ч "Оюутолгой” компанийн 66, 34 хувийг тус тус эзэмшигчид хэлэлцээрийн ширээнд суух нь тодорхой боллоо. Гүний уурхайн зардал хэтэрсэн нь ийм шинэ нөхцөл байдлыг үүсгэлээ.

Уурхайн талбарт хоёрдугаар босоо амны барилгын ажил үргэлжилж байна. Хэдий тийм боловч урьдын нөхцөл байдал давтагдахыг үгүйсгэх аргагүй. Төсөл хэрэгжүүлэгч талууд нэг нэгэндээ нуруу нуруугаа харуулж одвол гүний уурхайн бүтээн байгуулалт зогсоход хүрнэ. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтын зардал өсөж, алдагдсан боломжийн өртөг улам нэмэгдэнэ гэсэн үг. Н.Алтанхуягийн Засгийн газрын үе рүү энэ Засгийн газар очих цаг ч ойрхон байж мэдэх юм.

"Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 2007 оны дөрөвдүгээр сард 2.7 тэрбум ам.доллар байсан. Тухайн үед Ерөнхий сайд асан М.Энхболд УИХ-д өргөн мэдүүлж байлаа. Үүний дараа С.Баярын Засгийн газар хэлэлцээр хийж эхлэх үед хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн тэрбум ам.доллар болж өссөн. Дэлхийн эдийн засгийн 2008 оны хямралт байдал, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээлийн хүү, тоног төхөөрөмжийн үнийн өсөлт зэргээс үүдэн хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэдэг. Засаг болгоны хүсэл хэдий ч зүрхэлж аваад зориглож хийгээгүй "Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сард байгуулахад төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 4.2 тэрбум ам.доллар болж, хоёр тал үүн дээр тохирч байв. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэг жилд нэг тэрбум орчим ам.доллараар өсөн нэмэгдэж байжээ.

Дэлхийн таван томын нэг, үндэстэн дамжсан Rio Tinto групп Монголд орж ирснээс хойш гурван жилийн дараа "Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Уг гэрээг  хожим Дубайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар нэмж тодотгосон билээ. Монголын хувь эзэмшилтэй холбоотой буюу 34 хувиа чамласан өнгө аяс манай улстөрчдөөс байнга цухалздаг. Сонгууль болгоноор зарим популистууд үүнийг ярьж, сонгогчдоос оноо авах гэж зүдэрдэг. Гэтэл нэг ч төгрөг заралгүй татвар, хураамж аваад суух тийм боломж бидэнд байсан. Ямар нэгэн хувь, хувьцаа авна гэхгүйгээр төслөөс олох нийт ашгийн 50-иас илүү хувийг аваад суух гарц байсан гэдэг. Одоогийн нөхцөлд 34 хувь бидэнд өр зээл болон хүндээр бууж байна.

Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн гаргасан УИХ-ын тогтоолын дагуу хөрөнгө оруулагч компанийн хувьцааны дор хаяж 34 хувийг Монголын тал авах ёстой гэсэн шийдвэрийг УИХ гаргасан нь өнөөдөр биднийг гарах гарцгүй болгоод байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээний хувь заяаг УИХ-ын 57 дугаар тогтоол үндсэндээ тодорхойлсон. Уг тогтоол Засгийн газарт буу тулгасантай дүйх хэмжээний зовлон тарьсан гэж өнөө хэр зарим улстөрч хэлдэг. 2001 онтой харьцуулахад манай эдийн засгийн хэмжээ өнөөдөр арав дахин өссөн байна.

Хөрөнгө оруулалтын зардал дахин 1.9 тэрбум ам.доллараар өсөхөөр байна

Мега төслийн хаялга энэ. Гэхдээ нийт нөөц баялгийн 80 хувийг хэвлийдээ тээх гүний уурхай ашиглалтад орох хүртэл зөвшилцөх, санал нэгдэх зүйл ар араасаа ундарсаар. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй залгаад "Оюутолгой” төслийн гүний уурхайн зардлыг улсаараа хэлэлцэх цаг тун ойртлоо.

Энэ байдлаараа Засгийн газрын толгойны өвчин "Оюутолгой” төслийн гүний уурхай болж мэдэх нь. Хөрөнгө оруулалтын зардлын асуудлаар хувь эзэмшигчид нэг талдаа гарч чадахгүй бол гүний уурхайн бүтээн байгуулалт удаашрах, улмаар царцах эрсдэл хол биш байна. Үндсэн хуулийн "эцэг” гэгддэг байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хуульч Б.Чимид агсан "Гэрээгээр холбогдсон хоёр тал бол гэр бүл болсон хостой адил. Нэг гэрт орсон хоёр шиг элгэмсэг, ойр дотно харилцаатай байхгүй бол хардлага байнга төрнө. Харилцаа сэвтэх, эвгүйтэх цагт харилцан буулт хийж явахгүй бол хагарч салахдаа хүрч мэднэ. Тэгээд хамтдаа жаргаж чадахгүй бол тус тусдаа зовно доо” гэж Ерөнхий сайд асан С.Баярын өрөөнд болсон нэгэн хурал дээр хэлж байлаа. Тэгвэл гүний уурхайн зардал нэмэгдэх, ашиглалтад орох хугацаа хойшлох магадлал өндөр байгаа энэ үед эдүгээгийн Ерөнхий сайдын өрөөнд энэ талаар ямархуу яриа өрнөж, хэрхэн шийдэл эрэлхийлж байгаа юм бол...

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 
“Оюутолгой” төсөлд шинэ нөхцөл байдал үүслээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани