Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дорнод зэраг аймгуудын сууринд "зочилсон" хүрэн баавгай малчдыг сандаргаж байна

Сибирийн түймрээс болж идэш тэжээлийн хомсдолд орсон зэрлэг ан амьтад суурьшлын бүс рүү орж ирэх нь элбэгшжээ.

Тухайлбал, Дорнод, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий аймгийн сум сууринд хүрэн баавгай “зочилсон” гэх тохиолдол хэд хэд гарлаа. Хэнтий аймгийн хэмжээнд л гэхэд нийт найман баавгай суурьшлын бүсэд орж иржээ.

Ихэнх нь залуу баавгай, бамбарууш аж. Бид энэ талаар Хэнтий аймгийн Биндэр сумын удирдлага болон иргэдээс тодруулсан юм. Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж айлын гэр, хашаа нураах, бэлчээр таваа мал идэх зэргээр малчдыг сандаргаж байгаа талаар тэд хэлэв.

Хэнтий аймгийн Биндэр сумын төвөөс хойш 11 километрт Яргуй хавцлын бэлд байрлах иргэн Б.Амгалангийн 16 бүл зөгийг хүрэн баавгай самарч, юу ч үгүй болгосон гэнэ.

Түүнчлэн баавгайг харах, зураг авах, бичлэг хийх гэж яваад иргэд баавгайд хөөгдсөн байна. Мөн баавгайг мотоциклоороо 30 гаруй километр газар хөөж бахардуулсан тохиолдол ч гарчээ.

Баавгай намрын цагт самар жимсээр хооллож, өвөл ичдэг амьтан. Гэтэл сум дундын ойн ангиас ирүүлсэн урьдчилсан мэдээгээр найман аймгийн 61 сумын нутагт хуш модны самар ургаагүй нь баавгай суурьшлын бүсэд нэвтрэх шалтгаан болсон хэмээн албаныхан хэлэв.

ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ХҮРЭН БААВГАЙГ УСТГАЖ БОЛНО

Зэрлэг ан амьтан суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар нарийн зохицуулалт манай улсад байдаггүй гэнэ.

Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайханаас тодруулахад “Бид Хэнтий аймаг болон холбогдох сумдын удирдлагад зөвлөмж хүргүүлсэн.

Хүрэн баавгай Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор ан амьтдын жагсаалд ордог.

Амьтны тухай хуулийн 35.1 болон 5.5.1 дэх заалтын дагуу хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагуудын оролцоотойгоор тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч ажилла гэсэн зөвшөөрөл өгсөн.

Тус арга хэмжээг авсан тохиолдолд акт, протокол үйлдэх ёстой гэсэн заалт бий. Бид холбогдох газруудад энэ дагуу зөвшөөрлийг нь өгсөн.

Аймгийн удирдлагууд “Яамнаас баавгайг устгаж болохгүй гэсэн мэдээлэл ирсэн” гээд байгаа юм. Мэдээж бид хууль зөрчиж шууд устга, бууд гэсэн тушаал өгөхгүй шүү дээ.

Мөн аймаг, орон нутаг сумын Засаг дарга нар бүрэн эрхээ мэддэг хэрнэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас болж асуудал үүсэж байна.

Хэнтий аймагт явж байгаа баавгайг Улаанбаатар хотод байгаа БОАЖЯ-ны хоёр мэргэжилтэн яах ёстой юм” гэв.

Харин Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга С.Эрхэмбаяр “Манай сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын сүүлчээс баавгай орж ирэх болсон.

Үүнээс болж малчид болон зөгийчид эд хөрөнгөөрөө хохирсон. Энэ хохирлыг бид барагдуулах боломжгүй. Хууль бусаар ан амьтан агнасны торгуулийн мөнгө суманд биш БОАЖЯ-ны тусгай дансанд ордог” гэсэн юм.

Харин энэ талаар БОАЖЯ өөр байр суурьтай байв. Тэд хэлэхдээ “Хууль бус ан агнавал торгуулийг тухайн аймаг, сум 100 хувь авдаг.

Уг торгуулиараа иргэдийн нөхөн төлбөр болон аливаа эрсдэлийг хариуцах ёстой. Манай яам сохор зоос ч авдаггүй” хэмээв.

Харин хүрэн баавгайд зөгийгөө сүйтгүүлсэн зөгийчин Б.Амгалан "Орон нутгийн удирдлагуудад тухайн болсон үйл явдлын зургийг баримтжуулж үзүүлсэн.

Ямар нэгэн нөхөн төлбөр олгох тухай хэлээгүй. Сонор сэрэмжтэй бай л гэж хэлсэн. Манайх 31 бүл зөгийтэй, үүнээс 16 бүлийг нь өнгөрсөн сарын 25-нд юу ч үгүй сүйтгүүлсэн.

Үүнээс хойш сумын төвийн ойролцоо баавгай үзэгдэх болсон. Ганц манайх ч биш бусад хэд хэдэн зөгийчид зөгийгөө сүйтгүүлсэн. Намрын зөгийн бал шим сайтай байдаг. Нэг бүл зөгий нь 700 мянган төгрөгийн үнэтэй” хэмээв.

“ЭР БААВГАЙ 6.5 САЯ, ЭМ БААВГАЙ ДОЛООН САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ” БАЙДАГ

Бид Биндэр сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Цэдэвсүрэнтэй холбогдоход “Хүрэн баавгайг бахардуулж хөөлгүй аль болох алсын зайнаас дуу чимээ өт үргээн, ойн бүс рүү явуулах арга хэмжээг удаа дараа авч ажиллаж байна.

Иргэдэд жимс жимсгэнэ, ургамал түүх, хадлан тэжээл бэлтгэхдээ сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Жам ёсны эрхийг хөндөж амьтанд хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.

Ховор, нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, ховор амьтны чихмэл хийсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10-40 мянган төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэж, амьтад учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн дагуу тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх заалттай.

Хүрэн баавгайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь эр баавгай 6.5 сая, эм баавгай долоон сая төгрөгийн үнэтэй” гэж ярилаа.

Д.ЧАНЦАЛДУЛАМ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Дорнод зэраг аймгуудын сууринд "зочилсон" хүрэн баавгай малчдыг сандаргаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани