Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мөрөөдлийн төмөр замаас болж газрын тосны үйлдвэр гацах вий!

Дөрвөн жилийн өмнө Ч.Сайхан­билэгийг засаг удирдаж байх үед Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээл олгохоо амлаад буцаж байв. Тэгэхдээ данс руу шууд шилжүүлчихгүй, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар л  өгнө гэсэн юм. Харин Модигийн амлалтыг сонссоноос нэг жил хагасын дараа засгийн дараагийн кабинет нэг тэрбум ам.доллароор  “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэх болсноо зарласан билээ. Яг өнөөдрийн тухайд Монгол Улс амлалтын нэг тэрбум ам.долларыг аваагүй. Тэр мөнгө газрын тосны үйлдвэрийн барилгын ажилд зарцуулагдах тооцоололтой. Өдгөө Дорноговь аймгийн  Алтанширээ суманд баригдаж дууссан гэгдэх автозам, төмөр замын санхүүжилт 250 тэрбум төгрөгийг Монголын Засгийн газар Хөгжлийн Банкнаасаа  зээлсэн байр байдалтай байгаа.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Нарендра Модитой уулзах үеэр мөнөөх нэг тэрбум дээр нэмээд 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг Энэтхэгийн тал гаргасан нь тодорхой боллоо. Ер нь бол энэ мөнгийг олгох тал дээр Энэтхэгийн тал нааштай байр суурь илэрхийлсэн гэдгийг албаны хүмүүс өнгөрсөн тавдугаар сард хэлж ярьж байсныг сануулъя. Нэмж зээлэхээр болоод буй 236 сая ам.доллар нь газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцэд зарцуулагдах санхүүжилтийн зардал гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Нэмж шаардагдаж байгаа 200 гаруй сая ам.долларыг шийдвэрлэх ямар боломж байгааг УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяраас тавдугаар сарын эхээр тодруулахад “Газрын тос боловсруулах үйлдвэрт 236 сая орчим ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа. Гэхдээ энэ бол яг одоогоор тулгамдчихаад байгаа асуудал  биш. Ажил графикийн дагуу явагдахад тухайн цаг үедээ шаардагдах юм. Бид нэмэлт 236 сая ам.долларын хөрөнгийг одооноос хөөцөлдөж эхэлж байна. Энэтхэгийн Засгийн газарт хүсэлт тавьсан, нааштай хариу авсан. Цаг хугацаа нь болоод үнэхээр шаардлагатай гэвэл Засгийн газраас гаргахад ч гэсэн нэг их буруу зүйл байхгүй болов уу гэж харж байгаа. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн яг одоо тулгамдаад байгаа асуудал биш” гэж байсан юм. Мөн түүнээс Энэтхэг, Италийн компаниудын оролцоотой ТЭЗҮ эцэслэгдээгүй байхад  үйлдвэрийн шавыг тавьсан гэх асуудлыг тодруулахад “ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2018 оны арваннэгдүгээр сарын 15-нд хүлээгээд авчихсан. ТЭЗҮ дээр Италийн “KT-Kinetics technology” компани хөндлөнгийн хяналт тавьсан. Нэлээн боловсронгуй ТЭЗҮ болсон гэж ойлгоход болно. ТЭЗҮ дээр одоогийн байдлаар ямар нэгэн асуудал гараагүй, хэвийн байгаа. Энэтхэгийн компаниас байнга ирж, нөхцөл байдалтай танилцаж байгаа. Бид Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхөөр шалгарсан “Engineers India limited” компанийн гэрээн дээр  ажиллаж, нөхцөлүүдийг тодорхойлж байгаа. Манай болон тэдний талаас тавьж буй нөхцөл дээр бага зэрэг саналын зөрүүнүүд байгаа учраас нэг талдаа гарахын тулд жаахан цаг хугацаа орж байна” гэсэн мэдээллийг өгч байв. Тэгэхээр өнгөрсөн саруудад анхаарал татаж байсан 236 сая ам.долларын асуудал ямар ч байсан шийдэлд хүрчээ.

Цаасан дээр нэмэгдэж буй ч бодитоор хараахан орж ирээгүй байгаа уг зээлийн мөнгөнөөс гадна анхаарал хандуулах ёстой өөр асуудлууд бий. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий эдээ хэрхэн яаж, өртөг багатайгаар хүргэх вэ гэдэг асуудал гол нь. Дорнодын сав газраас Сүхбаатар аймгийн газар нутгийг дамжуулан  Дорноговь аймагт байрлах үйлдвэрт түүхий тос хүргэхийн тулд 650 километр дамжуулах хоолой татах асуудал яригдаж өдийг хүрсэн. Шугам хоолой татах асуудал амар биш. Гэхдээ нэг бариад байгуулчихвал дараа дараагийн өртөг зардал буурна гэдгийг хэлэх мэргэжилтнүүд бий. Урьдчилсан тооцооллоор дамжуулах шугамын бүтээн байгуулалтад 400 орчим сая ам.доллар зарцуулах тооцоолол гарч байсан. Тэгвэл энэ тоо өөрчлөгдөж 600 сая ам.доллар болсныг Ерөнхийлөгчийн айлчлалын багт багтан Энэтхэгт яваа Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлж байх юм.

Үйлдвэрийн барилгыг нэг тэрбумын зээлээр барьчихлаа гэхэд түүхий эдээ дөхүүлэх  дэд бүтцээ шийдээгүй тохиолдолд зүгээр “балгас”-наас ялгаагүй болно. 650 километр замыг туулах дэд бүтэц нь дамжуулах хоолой байх уу, эсвэл төмөр зам байх уу гэдгээс хамаарч олон асуудал үүсэх янзтай

Түүнийг энэ мэдээллийг өгөхийн өмнөхөн  Х.Баттулга Нарендра Модитой уулзахдаа шугам хоолойн оронд төмөр зам байгуулах тухай санаа оноогоо хэлээд авсан л даа. Тэрбээр үйлдвэрийн дэд бүтцийн ажлууд буюу төмөр зам, автозамын ажил хийгдэж дууссантай өөрийн биеэр очиж танилцсан тухайгаа Модид дуулгасан байна лээ. Мөн Дорнод аймгаас дамжуулах хоолой татах гэхээс  илүүтэй тээвэрлэлтийн өөр хувилбар буюу төмөр замаар тээвэрлэх Монголын талын саналыг хүлээн авч, хамтран судалж, дэмжиж ажиллахаар санал нэгдсэн гэх мэдээллийг албаныхан өгч байна. Өмнөх алдагдсан боломж гэхэд болохоор  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замд 280 сая ам.доллар буюу 720 гаруй тэрбум төгрөг зарцуулахад жинтэй оролцсон манай Ерөнхийлөгч дахин нэг шинэ төмөр замын түүхийг бичилцэх нь бололтой. Дарааллаараа бол үүний өмнө Зүүнбаянгийн төмөр замын “автор”-оор бас тодорсон л доо.

За тэдгээрийг нь ярихаа болиод Дорнодоос Дорноговийн Алтанширээ дэх үйлдвэрт хүрэх төмөр замын талаарх санаачилгыг нь харахад үнэхээр хөрсөн дээр буух боломж бий гэдэгт итгэл дүүрэн байж чадахгүй байна. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлэхдээ “Төмөр зам барьчихвал зөвхөн түүхий тос зөөгөөд байхгүй. Зорчигч тээвэрлэнэ. Зүүн чиглэлийн хөгжилд хэрэгтэй” гэсэн. Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ төмөр зам бол их зардалтай дэд бүтэц. Энэ дэд бүтцийг эдийн засгийн хувьд ашигтай байлгах маршрут чиглэл мөн үү гэхчлэн дагаж яригдах асуудлууд байж л байна. Өмнө нь 267 километр төмөр замын овоолгод 280 сая ам.доллар зарцуулагдаж байсан бол өнөөдөр яригдаж буй 650 километрийг туулах төмөр замд хэчнээн сая ам.доллар зарцуулагдах вэ? Манай Ерөнхийлөгч Модид төмөр зам санал болгохдоо ямар нэгэн тооцоо судалгаанд тулгуурласан уу? Эсвэл хэзээд төмөр замд үнэнч тэр хандлагаараа ярилцаад ирэв үү? Сонирхолтой л юм. Уг нь тэр  газрын тосны үйлдвэр 2023 оны эхний улирал гэхэд үйлдвэрлэлийн шатандаа орчихсон байх хүлээлттэй. Үйлдвэрийн барилгыг нэг тэрбумын зээлээр барьчихлаа гэхэд түүхий эдээ дөхүүлэх  дэд бүтцээ шийдээгүй тохиолдолд зүгээр “балгас”-наас ялгаагүй болно. 650 километр замыг туулах дэд бүтэц нь дамжуулах хоолой байх уу, эсвэл төмөр зам байх уу гэдгээс хамаарч олон асуудал үүсэх янзтай. 

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Мөрөөдлийн төмөр замаас болж газрын тосны үйлдвэр гацах вий!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани