Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтанбулаг дахь хууль бус олборлолт

Алтанбулаг дахь хууль бус олборлолт

 

Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх уул уурхайн зарим компанийн ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан баг Орхоны хөндийд нисдэг тэрэг хөлөглөн очиж шийдвэрийг танилцуулж, газар дээр нь үйл ажиллагааг зогсоож, техник хэрэгслийг нь  хурааж сүрийг үзүүлсэн билээ. Угтаа  Архангай аймгийн Орхон голын сав газрыг манайд уул уурхайн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэж "Алтан Дорнод Монгол” компани аль хэдийн олборлолт хийж, авдгаа аваад нөхөн сэргээлтээ хийгээгүй. Сүүлд нь тусгай зөвшөөрлөө "БМНС” компанид шилжүүлж хаяж явсан газар. Эдний  сүйтгэж орхисон их хэмжээний талбай буюу үлдсэн овоолго дээр нь жижиг компаниуд сүүлийн хэдэн жил дураараа дургиж Орхон голын амийг тасартал, байгаль орчны эко систем алдагдтал, ард олныг нь уух усгүй, мал бэлчээрлэх нутаггүй болтол алтыг нь ухсаны дараа төр ниргэсэн хойно нь хашгирав гэгч болсон. Тэгвэл Төв аймгийн Алтанбулаг сум болон нийслэлийн Хан-Уул дүүрэгт Туул болон Бөхөг голын сав газрын энгийн хамгаалалттай бүсэд хайрга дайрга олборлож, хөнгөн цагаан, төмөр хайлшны үйлдвэрүүд хот дотор  хүчээ аван ажиллаж, байгаль орчны эко систем алдагдах нөхцөл байдал үүсээд  байгааг Засгийн газар хийгээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын сонорт хүргэе.
 
Төв аймгийн Алтанбулаг сум нь Хан-Уул дүүргийн XIII хороо Туул тосгонтой хаяа залган оршдог. Энд сүүлийн 10 гаруй жил компаниуд хайрга дайрганы олборлолт явуулсаар ирсэн. Оршин суугчдын ая тухтай амар тайван ажиллаж, амьдрах нөхцөл алдагдсаар байгааг манай сонин хөндөн бичиж байсан. Өнөөдөр Алтанбулаг суманд хайгуулын болон ашиглалтын 40 гаруй лиценз хүчин төгөлдөр байна. Эдгээрээс ашиглалт явуулж буй 11 компани бий. Найман тусгай зөвшөөрлийн ард малчдын өвөлжөө, хаваржааны газартай талбай нь давхцаж тавыг нь цуцлуулсан хэдий ч тэд нууцаар шөнийн цагаар ажиллаж байна гэсэн мэдээллийн мөрөөр  бид өнгөрсөн сарын 9-нд газар дээрээс нь сурвалжилсан юм.
 
 
Алтанбулаг суманд уул уурхайгаас болж 247 га газар эвдэрч түүний 10 хүрэхгүй хувьд нь нөхөн сэргээлт хийсэн аж. Түүнчлэн эко хохирлын үнэлгээ хийлгэхэд нэг га талбай таван сая төгрөгийн үнэтэй. Хууль зөрчиж үйл ажиллагаа явуулдаг 3-4 компани байдаг бол найман компанид  хууль бус зөвшөөрөл олгосон. Эдгээрийн зургаан компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулсан тухай байгаль орчны байцаагч н.Батдэлгэр ярьж байв. Сумын ИТХ-ын дарга Н.Батмөнх "Орон нутгаас санаачлага гаргаж хууль бус тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар олон удаа оролдож, заримыг нь цуцлуулсан боловч компаниуд төрийн шийдвэрийг үл тоон ажилласаар байдаг.  
 
 
 
Нөгөөтэйгүүр сумын ИТХ-аас шийдвэрээ гаргаад  отрын болон бэлчээрийн талбай учраас уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй байхаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө баталж, орон нутгийн тусгай хэрэгцээнд авъя гээд байхад л "хуульд заасан үндэслэл нь хангагдахгүй байна” гэдэг нэрийдлээр АМГТГ, Кадастр нь бүртгэж авахгүй, тусгай хэрэгцээнд авалгүй иргэдийн эрхийг бүдүүлгээр зөрчдөг. Түүнчлэн тусгай хэрэгцээнд авах шаардлага байсаар байтал бидэнд мэдэгдэхгүй нэг мэдэхэд тэр газарт зөвшөөрөл олгосон байдаг” гэж ярьсан юм. Зөвшөөрөл нь цуцлагдчихаад байхад  хулгайгаар ажиллаад байгаа хот доторх уурхайнуудаа хааж, техник хэрэгслийг нь хураах ажлаа хийх хэрэгтэйг салбарын сайдад нь дуулгамаар байна.
 
Зөвшөөрөл нь цуцлагдсан ч хулгайгаар ажилласаар…
 
Биднийг сурвалжлага хийх үеэр хил залгаа Хан-Уул дүүргийн XIII хороо, Төв аймгийн Алтанбулаг сум хамтарч уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахаар тохиролцож сургалт хийсэн юм. Уул, уурхайн болон бусад салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээг Засаг даргын орлогч нар хариуцаж хийдэг. Бид тус сумын Засаг даргын орлогч Д.Баярмагнайтай уулзахаар өрөөнд нь ороход нэг эмэгтэй гэрээгээ хийхээр сууж байгаатай тааралдсан юм. Ямар гэрээ хийж байгааг сонирхоход чацарганы модны суулгац тарих зөвшөөрөл хүссэн. Үүний дагуу гэрээгээ хийж байна гэв. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм. Тэрээр "Манай суманд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд шөнийн цагаар ажилладаггүй. Өдрийн цагаар хуулийн дагуу ажилладаг. Нөхөн сэргээлтийг сайн хийдэг. Зарим нь эзэнгүй талбайд өөрсдийн санаачлагаар хийдэг” хэмээн ярьсан юм. Энэ нь байгаль орчны байцаагчийн ярианаас зөрж байв. Тус суманд бид өдрийн цагаар очиж ажилласан. Гэвч өдрөөр нэг ч карьер ажиллаж байгаа харагдаагүй. Зөвшөөрөл нь  цуцлагдсан компаниуд хулгайгаар ажиллаад байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн. Энэ тухай Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсууриас тодруулахад "Манай компаниуд өдрөөр ажиллахаар тоос их гардаг. Түүнээс гадна иргэд ирж асуудал үүсгэдэг” гэсэн хариултыг өгсөн. Гэтэл орой нар жаргахтай зэргэцээд 19:00 цагийн үед  нам жим байсан тосгонд  хөл хөдөлгөөн ихсэж  хайрга дайрга ачсан "ховонууд” гэрлээ гялалзуулан тоос татуулан давхилдаж эхэлсэн юм.
 
 
Бид "Бөхөг” голын  ай савыг уруудан  нөхөн сэргээлт хийлгүй хаясан, цуцлагдсан нэртэй ч хулгайгаар ажиллаж байгаа гэх хэд хэдэн компанийн олборлолт явуулж байгаа талбайд  очсон юм. Гэтэл дөнгөж сая ажиллаж байгаад шалгалт ирснийг дуулаад хаяад нуугдсан бололтой. Манаач хэмээн өөрийгөө танилцуулсан хүнээс өөр хүн ойр хавьд нь харагдахгүй хэрнээ техникүүдийнх нь шинэ мөр тод харагдаж байлаа. Манайх  ажиллахгүй олон хонож байна гэсэн ч хүмүүсийн угаасан хувцас, санд мэнд орхисон болов уу гэмээр байдалтай шигшүүр, ховоо энд тэнд замбараагүй харагдаж байв. Зарим нь хэвлэлийнхэн ирсэн  сургаар  ажиллаж байсан карьер уурхай руу ордог хэсэг дээрээ шороо асгаж замаа хаасантай тааралдсан юм.
 
 
Харин цааш уруудан тус сумын харъяалалтай гэх ч үйл ажиллагааг нь зогсоосон  төмрийн, хөнгөн цагааны үйлдвэрүүд дээр очиход үйл ажиллагаа нь зогссон хэвээр байв. Харин  нэг шинэ үйлдвэр баригдаад байгаа тухай бидэнд газарчилж байсан иргэд хэлсний дагуу тус газар очиход  Засаг даргын орлогчийн өрөөнд чацарганы  модны суулгац тарихаар гэрээ хийж байсан эмэгтэйтэй тааралдсан юм. Тус үйлдвэрийн захирал нь гэж өөрийгөө танилцуулсан залуу нөгөө эмэгтэйг энэ манай эхнэр гэв. Манайх "Тунамал рашаан” гэдэг компани. Төмрийн хайлш цутгах үйлдвэрийн зөвшөөрөлтэй гэлээ. Энэ үед модны суулгац тарьж ургуулах нэрээр төмрийн хайлшны үйлдвэрийн зөвшөөрөл авсан байж болох хардлага төрсөн юм. Дараа нь тус компанийг burtgel.mn сайтаас хайсан боловч "Тунамал рашаан” ХХК гэдэг нэрээр биш "Ноён Хан Цэцээ” ХХК гэсэн компани төмрийн хайлшны зөвшөөрөл авсан байх магадлалтай байв.
 
Өмнөх үйлдвэрүүдийг  голын ай сав дотор хууль зөрчиж байгуулагдсан үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоогоод байхад нэмж шинээр олгосон нь сумын удирдлагууд эрх мэдлээ урвуулан ашиглаж  хууль зөрчиж  буйг гэрчилж байлаа. Нөгөөтэйгүүр орон нутаг шийдвэр гаргасаар атал түүнийг үл тоон ажиллаж байгаагийн цаана хэн эцсийн ашгийг хүртээд орон нутгийг хохироогоод байгаа вэ гэдгийг ил тод болгох шаардлага тулгарч байна. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж уул уурхайг хариуцлагатай болгох алхмуудыг хийж байгаа аж. Тухайлбал, байгаль орчинд хортой нөлөө үзүүлж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд зааснаа хэрэгжүүлэхгүй,нөхөн сэргээлтээ хийхгүй бол орон нутаг санал гаргах эрхтэй. Түүний дагуу БОАЖЯ дүгнэлт гаргаж,  АМГТГ тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар болсон. Тиймээс орон нутагт хууль бусаар ажиллаж байгаа энэ мэт аж ахуйн нэгжүүдийг  ажлын хэсэгт мэдээллийг нь өгөөд тусгай зөвшөөрлүүдийг нь цуцлуулах боломж байгааг иргэний нийгмийнхэн болон иргэд, сумын удирддлагуудад зөвлөж байв.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Алтанбулаг дахь хууль бус олборлолт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

Өнөөдөр, 08:41
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

Өнөөдөр, 08:39
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

Өчигдөр, 15:01
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

Өчигдөр, 10:14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

Өчигдөр, 09:28
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

Өчигдөр, 09:09
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани