Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хомроглож хураасан лицензүүдийг ямар хувь заяа хүлээж байгаа вэ?

Ерөнхий сайдын сүүлд хомроголон хураасан лицензүүдийн зургаа нь нүүрсний лиценз байсан талаар “Өдрийн сонин” өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн сурвалжлагадаа онцолжээ.  

Лицензээ хураалгасан компаниудын талбай дээрээс бэлдсэн тэр сурвалжлагад анхаарал татахаар нэг баримт байна.

Байгаль экологид сөрөг нөлөөтэй гэсэн үндэслэлээр хураагдсан лицензүүдээс лав л хоёр нь огт ашиглаагүй талбай, мал бэлчээрлэсэн тал хөндий байж.

 Саусгоби сэндс` компанийн цуцлагдсан лицензийн талбай

Ашиглаагүй талбайнхаа лицензийг хураалгасан компаниудын нэг нь Шивээхүрэнгийн боомтоор гаргадаг нүүрсний экспортоороо толгой цохидог “Саусгоби сэндс”.

Тус компанийн хэлтсийн дарга Д.Ариунболд  “Өмнөговийн Гурван тэс суманд долоон аж ахуй нэгжийн 10 лицензийг цуцалсан юм. Энэ лиценз дотор манай компанийн лиценз багтсан.  Олборлолт явуулаагүй, үйл ажиллагаа эхлээгүй ч  А лицензээ авчихсан, олборлох төлөвлөгөөгөө боловсруулаад явж байгаа гурван лиценз цуцлагдсан. Танайхыг шалгаж байна гээд бидэнд хандаж, манай компани дээр ирсэн тохиолдол байхгүй.  Лицензийн талбайн хувьд Хятадын хилээс 50-аад км зайтай. Залгаа гурван лицензийн талбай маань 28 км-ын урттай 20 мянга орчим га газрыг хамарч байгаа.

Тост Тосонбумбын нуруунаас зайтай. Тус нуруу баруун хойд зүгт 40-өөд км-ын цаана бий.

Манай лицензийн талбай ойр орчимдоо булаг шандгүй. Хайрган хөрстэй” гэсэн тайлбар өгчихөж.

Огт ашиглалт явуулаагүй, хүрз шороо ч хөндөөгүй байхад лицензийг нь сунгасан, хэл үг болоод буй Тост Тосон бумбын нуруунаас бараг хагас зуун км зайтай талбайн лицензээ хураалгасан “Саусгоби сэндс”-ийнхэн  хуулийн дагуу гомдлоо гаргачихаад байгаа юм билээ.

Гомдлыг нь барагдуулахгүй болно шүүхэд хандана гэж байгаа юм байна. “Саусгоби сэндс”-тэй адилхан тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, эсвэл дөнгөж ажил нь эхэлж яваа “Жавхлант орд”, “Терра энержи” компаниудын ашиглалтын лицензийг үндэслэлгүйгээр цуцлах хүсэлтийг орон нутгаас хүргүүлээд байгаа юм билээ.

 Терра энержи` компанийн лицензийг нь цуцлах санал хүргүүлсэн гэгдэж буй талбай

Илүү тодруулж хэлбэл  Шивээхүрэнгийн боомтоор нүүрс экспортолдог “Терра энержи” –гийн бүх лицензийг байгаль орчинд хохирол учруулсан гэх үндэслэлээр цуцлах санал хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдаж байгаа. Бодит байдал дээрээ “Саусгоби сэндс” шиг огт ашиглаагүй талбай дээр ийм асуудал яригдаад эхэлчихэж.  “Жавхлант орд”-ын тухайд мөн л Шивээхүрэнгийн боомтоор нүүрс экспортолдог компани. Олборлолт, уулын ажил нь эхлээд 20 хүрэхгүй хувь дээрээ явж байх үед нь шалгалт ирж,  уурхайг түр зогсоох шийдвэр гаргасан байх жишээний. Олборлолтоо дуусах алдад нөхөн сэргээлт яригддаг салбарт ийм шалтгаанаар уурхай хаана гэдэг ойлгоход хэцүү хандлага.

Монголын төр ганцхан энэ удаа лиценз  хомроголон цуцалж байгаа юм биш л дээ. Өмнө нь хэд хэдэн удаа лиценз хомроголон цуцалж  байсан юм.

Түүх сөхье.

Урт нэртэй хууль батлагдсаны дараахан 244 лиценз цуцалснаар  уул уурхайн тусгай зөвшөөрөл тойрсон  попролт эхэлж байв.

Дараагийн кейс нь  Ерөнхийлөгч асан  Н.Энхбаяртай холбоотой. Тэр үед өрнөсөн  улстөржилтийн дуулианаар  хууль бусаар олгосон гэх үндэслэл хэлж  106 лицензийг нэг дор цуцалж байлаа. Төрд хураагдсан лицензүүдийн хувь заяа хэрхэснийг хөөгөөд шүүхээр мушиймаар  хөгтэй дүр зураг харагддаг. Хайгуул, ашиглалтад өчнөөн мөнгө зарсан уул уурхайн компаниуд лицензээ хураалгачихаад зүгээр суухгүй нь тодорхой. Шүүхддэг юм байна. Шүүхээс ямар хариу гарах нь бас тодорхой. Лицензийг нь хураасан юм бол ядаж гаргасан зардал, хохирлыг нь барагдуул гэсэн шийдвэр гардаг аж. Адгийн зарга арав хоног гэдгийн үлгэрээр хоёр, гурав, дөрвөн жил болж байж Дээд шүүхээс ийм шийдвэр гаргахаар манай төрийн яамд өгөх мөнгөгүй гэсэн шалтгаан хэлээд суучихдаг нь  хураагдсан лицензүүдийн түүхээс тод харагдаж  байна.

 Төрд компаниудын хохирлыг барагдуулах мөнгө байхгүй учраас эцэстээ лицензийг нь буцааж өгөхөөс өөр сонголт үлддэггүй юм байна.  Уг нь алдсан гурав, дөрвөн жилийн хугацаанд ажлаа явуулж байсан бол Монголын эдийн засагт эргэлдэх мөнгө тэр хэрээр ихэсч,  төсөвт татвар хураамжаар цуглах мөнгө нэмэгдэх байв. Наад захын өгөөж гэхэд л лицензээ хураалгасан компаниуд ажлын байр бий болгож, баялаг бүтээгээд явах байсан нь хэтэрхий ойлгомжтой аусудал.  Ахиад хэдэн мянган монгол цалинтай орлоготой аж төрөх боломжийг хэн нэг улстөрч, аль нэг улстөрийн хүчний попролтоор явагдсан лицензийн хомроголон хураалт хаачихсан байх жишээний. Одоо ч лиценз хомроголон хураалт үргэлжилж, өчнөөн монгол залуус ажлаа алдаж байна.

Товчхондоо У.Хүрэлсүхийн  лиценз хомроголон хураасан шийдвэрийн эцсийн үр дүн ч нэг иймэрхүү өнгөтэй байх нь ойлгомжтой.

Лицензээ хураалгасан компаниуд шүүхэд хандаж таарна. Шүүхээс “Компаниудын гаргасан хөрөнгө оруулалтыг нөхөж олго” гэсэн шийдвэр гарах нь тодорхой. Эцэст нь  гурав, дөрвөн жилийг хий дэмий  алдсаны дараа төр хураасан лицензүүдээ эргүүлж өгөхөөс аргагүйд хүрнэ. Эдийн засагт алдагдсан боломж гэсэн ойлголт бий. Хар үгээр багцаалдвал цаг алдсанаас болж салхинд хийссэн мөнгийг  ингэж тодотгодог. Бүр энгийнээр хэлбэл У.Хүрэлсүхийн өнөөдөр хураасан лиценз хэдэн жилийн дараа эзэддээ буцаад очно, гэхдээ гурав дөрвөн жилийн хугацаанд төсөвт орох татвар хураамж салхинд хийссэний дараа.  Энд нэг зүйлийг онцлоход  байгаль орчинд хор хохирол учруулсан компаниудын хувьд ярих юм байхгүй л дээ. Сая цуцалсан лицензүүд дунд ийм “но”-той компаниуд байгаа бол шүүх үнэн мөнийг нь ялгаад өгнө. Гэхдээ харамсмаар нь хариуцлагын төлөө нэгдсэн цөөхөн том компанийн нэг болох “Суасгоби сэндс”-ийн огт ашиглалт явуулаагүй талбайн лицензийг  хүртэл андуу үндэслэлээр сая цуцалчихсныг давтаж онцолъё.  Хариуцлагагүй уул уурхайн хэргийн эзэд хэн бэ гэдэг асуултын хариу уг нь тов тодорхой л доо.  Нөхөн сэргээлт хийдэггүй, хаа сайгүй газар сэндийлээд орхидог “нинжа” нар л хариуцлагагүй уул уурхайн хэргийн эзэд. “Нинжа” нараас гадна стандартаа мөрддөггүй жижиг уурхайнууд ч уул уурхайн салбарын толгойны өвчин болчихсон.  Засгийн газар  энэ зүгт анхаарч, нинжа нарыг онилсон бодлого хэрэгжүүлж, стандартаа барьдаггүй жижиг уурхайнуудад тавих хяналт, шаардлагаа өндөрсгөөд явбал харин илүү  эрүүл зөв харагдана. 

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт болсон “Дисковер Монголиа” чуулга уулзалтын үеэр MIBG компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн “Тусгай зөвшөөрлийн талаар нийгэмд үүссэн буруу ойлголтоос болж хайгуулын тусгай зөвшөөрөл эрс цөөрсөн. Нийт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо тэнцчихлээ. Ойрын хоёр жилийн хугацаанд өнөөгийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн тоо дууссанаар хайгуулын тусгай зөвшөөрөл гэх ойлголт Монголд байхгүй болох нөхцөл бий болоод байна” гэж онцолж харагдсан.

Лицензийг ийм маягаар хомроглож цуцлаад байвал эдийн засгийн талаас илүү хувийг нуруундаа үүрч явдаг уул уурхайн салбар сөхөрч унахад ойрхон болсныг А.Билгүүний энэ үгнээс харчихаж болно.

Монгол улс экспортын орлогынхоо буюу жилдээ олдог долларынхаа 94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж олдог. Энэ жил сая хэлсэн хувь нэмэгдэж байгаа. Монгол улс гаднаас олж ирэх долларынхаа 96 хувийг нүүрс, зэсээ зарж олох нь тодорхой болчихсон. Олдог доллараа ихэсгэе гэвэл нүүрс, зэсэн дээр л өндөр боломж бий. Бүр тодруулж хэлбэл нүүрсний компаниудынхаа лицензийг хурааж попорсноос гаргах хэмжээгээ өсгөөд явбал дажгүй доллар олоход асуудал байхгүй.  Гэтэл бодит байдал дээр нүүрсний нийт экспортын 40 гаруй хувь гардаг Шивээхүрэнгийн боомтын гол экспортлогч компанийн гурван ч лицензийг тэс хөндлөн үндэслэлээр хураачихаад сууж байна.

Шивээхүрэнд Гашуунсухайтын боомтоос арай өөр дүр зураг харагддаг. Төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой” Гашуун сухайтын боомтоор нүүрс экспортолдог учраас тэр хавийн уурхайн дэд бүтэц засгийн өндөр дэмжлэгтэй байдаг. Наад зах нь гэхэд л “Энержи ресурс”-ийн барьсан нүүрс тээврийн хүнд даацын авто замыг төр  мөнгө гаргаж худалдаад авчих жишээний. Харин Шивээхүрэнгийн боомт тийм биш. Нүүрс тээврийн хүнд даацын замаас эхлээд боомтод  төрийн нэрийн өмнөөс ажилладаг хүмүүсийн орон байрны асуудлыг хүртэл хувийн хөрөнгө оруулалттай компаниуд шийдэж яваа нь Шивээхүрэнгийн бодит үнэн. Шивээхүрэн, Гашуунсухайтын хувьд зүй нь хоёулаа л нүүрсний экспортод ижил нөлөөтэй боомтууд. Нэг нь нүүрсний нийт экспортын тавь гаруй, өнөөх нь дөч  хол давсан хувийг гаргадаг гэдэг утгаараа. Экпортод адил нөлөөтэй хэрнээ нэг нь төрсөн хүү, өнөөх нь өргөмөл хүү шиг явааг нотлох өчнөөн жишээ бий, ингэсгээд зогсоё.

Тэгэхээр төр засгийн зүгээс Шивээхүрэнгийн боомтыг тэтгэж сүйд болдоггүй юм аа гэхэд ядаж л голлох экспортлогч компанийнх нь лицензийг эндүү үндэслэлээр хураамааргүй байна. Шивээхүрэнгийн боомт өдөрт ажлын найман цагаар ажилладаг юм билээ. Гэтэл Хятадын тал хэд л бол хэчнээн тонн нүүрс авъя гэж байгаа талаар нүүрс экспортлогч компаниуд онцолсон харагдсан. Урд хөрштэй  яриа хэлэлцээ өрнүүлээд одоогийн найман цагийн ажлын хуваарийг 16 цаг болгочихвол Шивээхүрэнгээр экспортлох нүүрсний хэмжээ хоёр дахин нэмэгдэх боломж байна.

Н.Батболд

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN

Хомроглож хураасан лицензүүдийг ямар хувь заяа хүлээж байгаа вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

Өчигдөр, 10:06
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

Өчигдөр, 09:49
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани