Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Баялгийн сан" ба төрийн оролцоо, дэлхийн жишиг

"Баялгийн сан" ба төрийн оролцоо, дэлхийн жишиг

 

*Нэг. "БAЯЛГИЙН САН” БАЙГУУЛСАН ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ТУРШЛАГА
 
Ѳѳрийн БАЯЛАГ гэж тодорхойлсон зүйлээсээ орлого тѳвлѳрүүлж, тѳвлѳрүүлсэн орлогыг ѳнѳѳ ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зорилго бүхий САН- г байгуулж, түүгээрээ дамжуулан баялгийн хуваарилалтыг хийдэг улс орнууд ѳдгѳѳ дэлхий дээр олон болжээ. Олон улсад "Soverieng Wealth Fund” буюу "Улсын баялгийн сан”-гууд туршлага хуримтлуулж хѳгжихийн хэрээр 2010 оны дунд үеэс баялгийн сангуудад нийтлэг шинэ зорилго ажиглагдах болсон нь, тухайн улсын макро эдийн засгийн тогтолцоог хамгаалах үр дүнтэй арга хэрэгслэл мѳн гэдгийг хүлээн зѳвшѳѳрч, практикт ашиглах болсон явдал юм. Аливаа улс оронд ѳѳрийн баялгийн экспортоос үүдэн гаднаас орж ирж буй их хэмжээний валютын урсгалаас дотоодын эдийн засагт учирч болзошгүй сѳрѳг үр дагаврыг хамгаалах, гадаад валютын их хэмжээний урсгалыг үндэсний эдийн засагт зохистой шингээх арга зам нь баялгийн сан болсон тѳдийгүй, энэ сан нь ѳѳрѳѳ макро эдийн засгийг хамгаалах хэрэгслэл болсон гэдгийг дэлхий дахинаараа хүлээн зѳвшѳѳрч ашиглах болжээ. Энэ тѳрлийн сангийн ѳмчлѳгч нь тухайн улс орны Засгийн Газар байдгаараа онцлогтой.
 
2018 оны байдлаар дэлхийн хэмжээнд нийтдээ 120 орчим баялгийн сан байгаа бѳгѳѳд эдгээрийн нийт актив нь 11 их наяд ам долларт хүрээд байна. 2008 онд Вашингтон хотод баялгийн сангуудын тухай ойлголтуудыг нэгтгэх, түүний үйл ажиллагааны зарчим агуулгыг хууль зүйн хувьд боловсронгуй болгох зорилго бүхий Олон Улсын ажлын хэсгийг ОУВС ийн гишүүн бѳгѳѳд баялгийн сан бүхий 26 орны бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Ингэснээр "Сантьягогийн зарчмыг батлах тухай” Олон Улсын конвецод баялгийн сан бүхий улс орнууд сайн дураар нэгдэн орж, уг баримт бичгийн хүрээнд нийт 24 зарчим, практикийг  үйл ажиллагаанд мѳрдѳхийг хүлээн зѳвшѳѳрсѳн байна. 2009 онд Англи улсад зохион байгуулагдсан Олон Улсын баялгийн сангийн анхдугаар чуулга уулзалтад дэлхийн 30 гаруй орны баялгийн сангийн удирдлагууд оролцож, баялгийн сангийн зарчмыг үйл ажиллагаандаа мѳрдѳхѳѳр хүлээн зѳвшѳѳрчээ.
 
*1953 онд Кувейт улс газрын тосны орлогоосоо хуримтлал үүсгэн байгуулсан "Kuwait Investment Autority” буюу "Кувейтын Хѳрѳнгѳ Оруулалтын Сан” ѳдгѳѳ 592 тэрбум ам долларын хуримтлалтай болсон байна.
*1990 онд "Норвегийн Газрын Тосны Сан” нэрээр байгуулагдсан "Government Pension Fund-Global” сан нь ѳдгѳѳ 1,2 их наяд ам долларын хѳрѳнгѳтэй "Apple”, "Microsoft”, "Nestle” зэрэг компаниудын хувьцааг эзэмшдэг гэдгээрээ тэргүүлж байна.
 
*Одоогоор дэлхийд тэргүүлж буй баялгийн сангууд:
 
1.     Норвегийн тэтгэврийн сан
2.     Хятадын хѳрѳнгѳ оруулалтын корпораци
3.     Абу Дабигийн хѳрѳнгѳ оруулалтын сан
4.     Кувейтын хѳрѳнгѳ оруулалтын сан
5.     Хонг Конгийн хѳрѳнгѳ оруулалтын сан
6.     Саудын Арабын хѳрѳнгѳ оруулалтын сан
7.     Хятадын гадаад валютын удирдлагын хѳрѳнгѳ оруулалтын сан
8.     Сингапурын Засгийн Газрын хѳрѳнгѳ оруулалтын корпораци
9.     Сингапурын Темасек холдинг
10. Саудын Арабын нийтийн хѳрѳнгѳ оруулалтын сан
 
Баялгийн сангууд дараах 4 чиглэлд хѳрѳнгѳѳ байршуулдаг аж. Үүнд:
 
1.     Мѳнгѳн хѳрѳнгѳ түүнтэй адилтгах зүйлс
2.     Тогтмол орлоготой үнэт цаас
3.     Олон Улсын болон үндэсний компаниудын хувьцаа
4.     Хѳдлѳх, үл хѳдлѳх хѳрѳнгѳ, дэд бүтэц, бусад тѳрлийн хѳрѳнгѳ оруулалт
 
*Хоёр. МОНГОЛД "БАЯЛГИЙН САН” БАЙГУУЛАХ ОРОЛДЛОГО
 
*2009 оны 11 сарын 18 ны ѳдѳр "Хүний хѳгжил сангийн тухай” хуулийг УИХ аар баталж, анхны үндэсний хэмжээний санг байгуулжээ. Ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой ѳсѳн нэмэгдэх байнгын нѳѳц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилго агуулсан боловч хэрэгжүүлж чадаагүй. Шалтгаан нь, сангийн орлогын эх үүсвэр тогтворгүй буюу иргэддээ бэлэн мѳнгѳ хэлбэрээр тарааснаас санд хѳрѳнгѳ тѳвлѳрүүлэх нѳхцѳлийг бүрдүүлж чадаагүй. Энэ нь эргээд эдийн засагт ѳрийн дарамт үүсгэсэн ба сангийн хѳрѳнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй Тѳр хэт хутгалдсанаар сангийн менежмэнтийн бодлого улстѳрѳѳс хамааралтай болж үндсэндээ дампуурсан байна.
 
*2016 оны 2 сарын 5 ны ѳдѳр "Ирээдүйн ѳв сангийн тухай” хуулийн тѳслийг УИХ баталж, "Хүний хѳгжил сангийн тухай” хуулийг хүчингүй болголоо. Энэ хууль хэрэгжин санд бага зэрэг хѳрѳнгѳ тѳвлѳрч байгаа ч, баялгийн сангийн талаарх олон улсад хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн нийтлэг зарчимуудад нийцэхгүй байна. Энэ хуулиар 1.Ирээдүйн ѳв санг байгуулах 2.Түүний хѳрѳнгийг удирдах Тѳрийн ѳмчит корпорацийн эрх зүйн байдлыг тогтоосон хэдий ч, санд хѳрѳнгѳ тѳвлѳрүүлэхэд гол анхаарлаа хандуулж, хѳрѳнгийг удирдахад оролцох бүтэцийг хуульд заасны дагуу байгуулаагүй байна. Түүнчлэн энэ хуулийн зохицуулалт нь:
 
1.Ѳмчийн тѳрѳл хэлбэрийн талаарх Үндсэн хууль болон Иргэний хуулийн суурь зарчимд тулгуурлаагүй
2.Сангийн дээд удирдлагыг Тѳрийн нэг институцид хэт тѳвлѳрүүлсэн
3.Сангийн хѳрѳнгийг бүхэлд нь урт удаан хугацаанд царцаасан
4.Сангийн хѳрѳнгийн зарим хэсгийг Олон Улсын бас үндэсний томоохон тѳслүүдэд байршуулах боломжуудыг хаасан
5.Корпорацийн эрх зүйн нийтлэг зохицуулалтыг тодорхой тусгаагүй гэх мэт сул талууд байснаас үр дүнд хүрэх боломжгүй гэж дүгнэжээ.
 
 
*Монгол улсын Засгийн Газраас 2018 оны дунд үеэс "Баялгийн Сан”- г олон улсад хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн сан болгон ѳѳрчлѳх практик шаардлага бий болсон гэж үзэн судалгаа хийж эхэлсэн байна. Сантьяагогийн зарчимд "Баялгийн сан гэдэг нь Засгийн Газрын эзэмшилд байдаг тусгай зориулалтын хѳрѳнгѳ оруулалтын сан юм” гэсэн үндсэн зарчмыг одоо шинээр боловсруулж буй "Баялгийн сангийн тухай хууль”-д эрх зуйн хувьд үндэслэл болон баримталжээ.
 
 
Уг баримт бичигт сангийн зорилгыг "Макро эдийн засгийн зорилтыг хангуулах зорилгоор Засгийн Газраас байгуулдаг баялгийн сан нь санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд ѳѳрийн хѳрѳнгийг эзэмшин удирдаж, захиран зарцуулах замаар санхүүгийн зах зээлд хѳрѳнгѳ оруулалт хийж, ѳѳрийн улсын хѳрѳнгѳ оруулалтын стратегийг хэрэгжүүлнэ” гэж заасныг харгалзан Монгол Улсын баялгийн сангийг арвижуулах зохицуулалтыг тусгасан аж.
 
 
…Монголд "Баялгийн Сан”-г байгуулахдаа улстѳрийн зорилгоор, магадгүй уг хѳрѳнгийг сонгуульд ашиглах ч юм уу, эсвэл сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд ашиглаад байсан мэт дүр зураг ажиглагдаж байна. Ирээдүй үеийнхний сайн сайхны тѳлѳѳ, эсвэл хѳгжлийн алсын бодлоготой уялдуулах гэх мэт санаа нь бодитоор мэдрэгдсэнгүй. Мэргэжлийн зарим хүмүүстэй холбогдон саналыг нь сонсоход, хэд хэдэн асуудал дээр санал зѳрж байна билээ.
 
 
1.     "Баялгийн Сан”- гийн хѳрѳнгийг 20-30 жилийн хугацаанд зарцуулахгүйгээр хадгалах ёстой. Ашиглаж болох шаардлага нь, онц аюултай гамшиг тохиолдсон үед байж болох юм
2.     Дотоод эрсдэлээсээ хамгаалж "Баялгийн Сан”- гийн хѳрѳнгийг гадаадын дансанд байрлуулсан нь дээр
3.     "Баялгийн Сан”- гийн менежмэнтийг дэлхийн хэмжээний туршлагатай байгууллагаар хийлгэж, тэднээс суралцан ирээдүйн мэргэжилтнээ бэлтгэх
4.     "Баялгийн Сан”- нь улстѳрчдийн мэдлээс болон улстѳрийн зорилгоос ангид байх ёстой” гэсэн санаан дээр бүгд санал нийлж байв
 
"Баялгийн Сан” гийн шинэ хуулийг олон улсын туршлагад нийцүүлэхдээ Монголын онцлогийг харгалзан мэрэгжлийн хүмүүсийн саналыг харгалзан үзэх байх. Ѳнѳѳгийн нѳхцѳлд "Баялгийн Сан”- гийн хѳрѳнгийн тодорхой хувийг "Тогтвортой хѳгжлийн бодлогo”-ын суурийг бий болгоход зарцуулах нь зѳв шийдэл ч байж болох юм. Бид, ирээдүйдээ хандсан зѳв бодлого, шийдлийг одоо л эхлүүлэхгүй бол хожимдож мэдэхээр байна.
 
*Гурав. "БАЯЛГИЙН САН”  ГИЙН САНХҮҮЖИЛТ БАС ѲГѲѲЖ
 
Баялгийн сан буюу Хѳрѳнгѳ оруулалтын сан нь дараах байдлаар ялгаа бүхий санхүүжилтийн хэлбэрүүдтэй байдаг. Үүнд:
 
1.     Tѳрийн мэдлийн ашигт малтмалын уурхайн экспортоос \Ботсвана, Кувейт, Чили, Эмират\
2.     Уул уурхайн экспортын татвараас  \Орос, Альяска\
3.     Санхүүгийн илүүдэл хѳрѳнгѳнѳѳс  \БНСУ\
4.     Тэтгэвэрийн сангаас \Франц, Ирланд, Шинэ Зеланд\
5.     Тѳв Банкны нѳѳцѳѳс \Хятад, Сингапур\
6.     Ѳмч хувьчлалын орлогоос  \Австрали, Малайз\
 
"Баялгийн Сан”- г үндсэн зорилгын хувьд ОУВС аас 5 ангилан авч үзжээ. Үүнд:
 
1.     Tогтворжуулалтын сан. Тогтворгүй орлогын сѳрѳг нѳлѳѳг багасгах зорилготой, орлогын хэмжээнээс хамааран зарцуулалтын хэмжээг тодорхойлдог  \Азербайджан, Алжир, Венесуэль, Казахстан, Тринадад ба Тобагo, Чили\
2.     Хадгаламжийн сан. Ирээдүй үедээ зориулан баялаг хуримтлуулахыг зорилго болгодог \ Альяска. Катар, Кувейт\
3.     Валютын нѳѳцийн хѳрѳнгѳ оруулалтын корпорациуд. Гадаад валютынхаа тодорхой хэсгийг ашиглан санхүүгийн зах зээлд ѳндѳр эрсдэлтэй боловч ашиг ихтэй хѳрѳнгѳ оруулалтыг хийдэг \Солонгос, Хятад, Тайвань\
4.     Хѳгжлийн сан. Ашгийг ирээдүйн хѳгжлийн зорилгод ашигладаг \Казахстан, Малайз\
5.     Тэтгэвэрийн нѳѳцийн сан.  Үндэсний тэтгэвэрийн сангийн тодорхой хэсгийг хадгалж, нийгмийн сайн сайхны тѳлѳѳ хуримтлал бий болгодог \Австрали, Ирланд, Шинэ Зеланд, Франц\
 
Монголын Баялгийн сангийн хувьд:
 
*Сангийн орлогын эх үүсвэр хаанаас бүрдэх вэ?
 
1.     Нѳѳц ашигласны тѳлбѳр
2.     Хувьцааны ноогдол ашиг
3.     Орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мѳнгѳ, зээлийн тодорхой хэсэг
4.     Санхүүгийн үүсмэл хэрэгслэл ашиглах
5.     Хѳрѳнгѳ оруулалт хийснээс олох цэвэр ашиг
 
*Иргэд сангаас ямар хэлбэрээр ѳгѳѳж хүртэх вэ?
 
1.     Шууд хэлбэрээр \Орон сууц худалдаж авсаны тѳлбѳр, Сургалтын тѳлбѳр, бэлэн мѳнгѳ\
2.     Шууд бус хэлбэрээр \Тэтгэвэрийн насны иргэдийн нийгмийн амьдралд үзүүлэх дэмжлэг\
3.     Дам нѳлѳѳ  \Уул уурхайн  салбарын бүтээн байгуулалтын үр дүнд ажлын байр бий болгох, Иргэдийн амжиргаа орлогын эх үүсвэр сайжрах\
 
…Бусдаас хамааралтай байх дургүй мѳртлѳѳ хийрхэлээсээ болоод хамааралтай болчихдог, ѳѳрѳѳ хичээж хѳдѳлмѳрлѳхгүй хэрнээ баяжсан нэгнийг үзэн яддаг, болж бүтэхгүй байгаа бүхнийхээ бурууг бусдаас хайдаг, "тѳр биднийг харж халамжлахгүй байна” хэмээн гомдоллодог монголчууд бидний хувьд энэ цаг мѳчид "Баялгийн Сан” зѳв хувилбар байж болох юм гэж бодоод байна л даа. Мэдээж энэ нь тѳгс хувилбар биш хэдий ч цаг үедээ зохицон хэрэгжүүлж болох хувилбар байж болох юм. Зүгээр л сургаар хийрхэж шүүмжлэхээс” Баялгийн Сан”- гийн талаар наад захын ойлголттой болбол тун сайн. Бас дэлхийн нийтийн хандлагыг анзаарч бидэнд тохирохыг сонгож болмоор. Дэлхий нийтээрээ "Аз жаргалтай амьдрах” хувилбарыг олж чадаагүй ч эрж хайсаар л … Mонголчууд бидний хоцрогдол "боломж” болон хувирч болох юм хэмээн би заримдаа мѳрѳѳддѳг юм.
 
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
 
Вашингтон ДС хот                                                                                          2019-10-03
"Баялгийн сан" ба төрийн оролцоо, дэлхийн жишиг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани