Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тосны “драм” зах зээлд дарамт нэмнэ

 

Газрын тосны “драм” зах зээлд дарамт нэмнэ

 

Их гүрнүүд болон Ойрх Дорнодын олборлогчдын төгсгөл нь тодорхойгүй геополитикийн тоглоом олон улсын газрын тосны зах зээлд идэвхтэй өрнөх нь тодорхой болов. Экспортын орлогынхоо 10 гаруй хувийг түлш шатахуунд урсгадаг Монгол Улсад газрын тосны савлагаа эрсдэл нэмэх төлөвтэй. 

Газрын тосны зах зээлийн дуусашгүй "драм” үргэлжилсээр өдгөө өрнөл хэсэгтээ шилжлээ. Ирэх саруудад энэ зах зээл дэлхий дахиныг уйдаахгүй нь бараг тодорхой болж байна. Сүүлийн хоёр жилд газрын тосны зах зээлд үе үе гал авалцаж, сөргөлдөөн өрнөсөөр байсан ч АНУ, БНХАУ-ын худалдааны дайнд бүдгэрсээр өдий хүрсэн. Тэгвэл өнгөрсөн сараас эхлэн байдал бишдэж, сүүлийн жилүүдэд харьцангуй намжмал байсан Ойрх Дорнодын байдал хурцадлаа.
Дроны халдлагад өртсөн Саудын Арабын ханхүү Мохаммед Бин Салман Ираныг номхруулахыг дэлхий дахинд уриалсаар байна. Эс бөгөөс газрын тосны үнийн төсөөлшгүй өсөлт дэлхийн эдийн засгийг сүйрүүлэхийг анхаарууллаа. Хариуд нь Иран улс Saudi Aramco-гийн халдлагад хамаагүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байна. Ийнхүү Саудын Арабын газрын тосны хамгийн том, төрийн өмчит компанийг чиглэсэн дроны халдлагын улмаас Ойрх Дорнодын газрын тосны хамгийн том нийлүүлэгч түнжин хагарахад хүрэв.
Гол өрсөлдөгчид болох Иран, Саудын Араб улс жийлцэж байх зуур АНУ тун завгүй, газрын тосны зах зээлийн "драм”-ын гол дүрд тоглосон хэвээр. Saudi Aramco-гийн халдлагад Ираныг буруутган, шууд тус улсыг чиглэсэн хоригоо чангатгаж, төв банкных нь эсрэг эдийн засгийн хориг тавьж буйгаа зарлалаа. Хэдийгээр олон улсын зах зээлд Саудын Араб, Америк улс газрын тосны нийлүүлэлтээрээ ана мана, ач тач өрсөлддөг ч Ираныг номхруулахад тэд хамтран зүтгэхээр шийдчихэж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Саудын Арабын ханхүү Мохаммед Бин Салман нар ээлжлэн Ираныг буруушаасаар буй.
Иран бол АНУ-ын Ерөнхий­лөгч Дональд Трампын гадаад бодлогын хамгийн эмзэг цэгийн нэг. Төрийн тэргүүний үүрэгт ажлаа авсан даруйдаа Дональд Трамп Ираны эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэхээ мэдэгдэж, 2018 оны гуравдугаар сард хугацааг нь сунгасан билээ. Үүгээр зогсохгүй энэ оны зургадугаар сард нэмэлт хориг тавьсан бөгөөд цөмийн зэвсэг болон газрын тосны нөөцөөрөө АНУ тэргүүтэй барууны орнуудыг "айлгасаар” ирсэн Иранд шахалт үзүүлэх ашиг сонирхол Америкт бий.
Дайран дээр давс гэгчээр барууны орнуудын хоригт хүлэгдсэнээс Ираны эдийн засаг туйлдан доройтсон. Орлогын гол эх үүсвэр болох газрын тосны экспорт нь бараг тав дахин буурснаас Ираны мөнгөн тэмдэгтийн ханш 2018 онд 60 хувиар буурч, хүнсний бүтээгдэхүүний үнэ 40 хувиар өссөн байна. Ирэх саруудад Европ, АНУ, Саудын Арабын дуу хоолой чангарвал Иран улам мухардалд орж, эрх ашгаа хамгаалахад хүндрэл үүсэх төлөвтэй. Энэ хэрээр зах зээлийн том толгойтой олборлогчийн нэг Ираныг номонд оруулж, эсрэгээрээ АНУ дураараа дургихад улам таатай нөхцөл үүсэх магадлалтай.
Газрын тосны өдрийн гарцаар эхний дөрөвт багтдаг Иран, Саудын Арабын аль аль нь хохирол амсаж, эдгээр орны харилцаа улам хүйтэрлээ.

Энэ оны эхний улирлын дүнгээр өдрийн 12 сая баррель нефтийн олборлолтоор АНУ бусдыгаа илт хошуучлан, дэл­хийн хамгийн том үйлдвэрлэгчид тооцогдож байна. Тус улсын араас Орос, Саудын Араб, Иран улс бичигддэг. Харин өдгөө дэлхийн тэргүүлэх дөр­вөн үйлдвэрлэгчийн хоёр нь нийлүүлэлтийн болон геопо­литикийн эрсдэлтэй нүүр тулахаар байна. Цаашлаад эдгээр улсын араас жагсдаг Венесуэл нийгэм, эдийн засгийн хямралыг туулсаар байна.
Харин олборлолтоор хоёрт бичигддэг ОХУ байдлыг ажигласан хэвээр. Үнэнийг хэлэхэд, газрын тосны зарим олборлогчдын "зодоон”-ы үеэр Орос чимээгүйхэн ашиг хүртчихсэн улс. АНУ, Иран болон Вене­суэлд хатуурхаж, эдийн засгийн хоригоо чангатгахын хэрээр Оросын газрын тосны компаниуд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны долдугаар сар хүртэл хамгийн багадаа 905 сая ам.долларын нэмэлт орлого олсон байдаг. Тиймээс өрсөлдөгчдийнхөө "зодоон”-ыг хөндлөнгөөс харж, хэзээний хашир зангаараа энэ нөхцөл байдлыг хэрхэн хохирол багатай туулахаар дотооддоо хэлэлцэж байна. Өнгөрсөн долоо хоногт хойд хөрш эрчим хүчний салбар тойрсон чуулган хийж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцсон бөгөөд Оросын шинжээчид газрын тосны үнэ ханш огцом савлахгүй гэдэг дээр санал нэгдсэн байна. Улсын төсвийнхөө талаас илүүг газрын тосноос олдог ОХУ-д энэ түүхий эдийн зах зээл юу юунаас илүү чухал. Тиймээс газрын тосны нийлүүлэлтийн зохистой хэмжээг хадгалахаар байнга олборлогчидтой уулздаг. Энэ сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Саудын Арабт албан ёсны айлчлал хийх товтой байна.
Ийнхүү дэлхийн газрын тосны зах зээлийн гол оролцогчид болох Иран, Саудын Араб, Венесуэл тодорхойгүй байдалтай нүүр тулав. Иран, Саудын Арабын нийлүүлэлт саарах төлөвтэй байгаа ч газрын тосны ханш өсөх бус харин ч уруудлаа. Saudi Aramco-д гарсан халдлагын үеэр нийлүүлэлтийн таван хувь нь гацаж, газрын тосны ханш 20 хувиар өссөн. Гэвч маргааш нь буюу есдүгээр сарын 17-нд АНУ нөөцөөсөө нийлүүлэлт хийхээ мэдэгдэж, энэ тухай Д.Трамп цахим хуудсандаа жиргэсэн нь үнийг хоногийн дотор эргэн унагасан билээ. Олон улсын зах зээлд эрсдэл нүүрлэж, Ойрх Дорнодод байдал хурцдаж байгаа ч он гарснаас хойших доод цэгт хадгалагдаж байна. Олон улсын жишиг Brent төрлийн газрын тосны ханш 58 ам.доллартай тэнцэж байгаа бол WTI-ийнх 52 ам.долларт хүрээд байна.

Өөрөөр хэлбэл, ирэх саруудад олон улсын газрын тосны зах зээл эрэлт нийлүүлэлтээс илүү их гүр­нүүдийн эрх ашиг болон олон улсын харилцаанаас хүчтэй хамаарахаар болж байна.
Эцэст нь онцлоход, хэрэв Иран, АНУ-ын харилцаа хурцадвал газрын тосны ханш дээш харвах эрсдэл бий ч энэ хэвээр намжвал АНУ, Хятадын худалдааны дайн үргэлжилж, дэлхийн эдийн засаг саарвал эрэлтээс үүдэлтэйгээр үнэ суларч болзошгүй. Ийм таамаг, төвөгтэй байдал харьцангуй томоотой байсан газрын тосны зах зээлд нүүрлэлээ. Энэ хэрээр газрын тосны олборлогч, шатахуун түлшний худалдан авагч Монгол Улсад гадаад эдийн засгийн шинэ эрсдэл нэгээр нэмэгдлээ. Иран, АНУ-ын аль нэг нь пуужин хөөргөхөд газрын тосны үнийн өсөлтөөс үүдсэн дарамт жирийн иргэнэээс эхлээд Монголын эдийн засгийг хөлдөө чирнэ. Экспортын орлогынхоо 10 гаруй хувиар эргүүлээд шатахуун, түлш худалдаж авдаг Монгол Улсад газрын тосны ханшийн өсөлт төлбөрийн тэнцлийн дарамтаас гадна инфляцын өсөлтийг давхар авчрах нь гарцаагүй. Ингээд бодохоор ирэх онд Монголын эдийн засагт нүүрлэх эдийн засгийн эрсдэлүүд улам нэмэгдсээр байна.

Өөрөөр хэлбэл, ирэх саруудад олон улсын газрын тосны зах зээл эрэлт нийлүүлэлтээс илүү их гүр­нүүдийн эрх ашиг болон олон улсын харилцаанаас хүчтэй хамаарахаар болж байна.
Эцэст нь онцлоход, хэрэв Иран, АНУ-ын харилцаа хурцадвал газрын тосны ханш дээш харвах эрсдэл бий ч энэ хэвээр намжвал АНУ, Хятадын худалдааны дайн үргэлжилж, дэлхийн эдийн засаг саарвал эрэлтээс үүдэлтэйгээр үнэ суларч болзошгүй. Ийм таамаг, төвөгтэй байдал харьцангуй томоотой байсан газрын тосны зах зээлд нүүрлэлээ. Энэ хэрээр газрын тосны олборлогч, шатахуун түлшний худалдан авагч Монгол Улсад гадаад эдийн засгийн шинэ эрсдэл нэгээр нэмэгдлээ. Иран, АНУ-ын аль нэг нь пуужин хөөргөхөд газрын тосны үнийн өсөлтөөс үүдсэн дарамт жирийн иргэнэээс эхлээд Монголын эдийн засгийг хөлдөө чирнэ. Экспортын орлогынхоо 10 гаруй хувиар эргүүлээд шатахуун, түлш худалдаж авдаг Монгол Улсад газрын тосны ханшийн өсөлт төлбөрийн тэнцлийн дарамтаас гадна инфляцын өсөлтийг давхар авчрах нь гарцаагүй. Ингээд бодохоор ирэх онд Монголын эдийн засагт нүүрлэх эдийн засгийн эрсдэлүүл улам нэмэгдсээр байна.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


Газрын тосны “драм” зах зээлд дарамт нэмнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2024 оны 03 сарын 15, 13 цаг 05 минут
Монголын нүүрс хятадуудад гологдож, бид гол худалдан авагчаа алдахдаа тулсан уу

 Өдөрт хэдэн зуун тонноороо урд хөршийн хил давдаг Монголын нүүрс ...

2024 оны 03 сарын 15, 13 цаг 03 минут
2024 оны 03 сарын 15, 13 цаг 00 минут
ТАСС: ОХУ Монголд бага оврын атомын цахилгаан станц барина

 ОХУ-ын цөмийн зэвсгийн "Росатом" корпорац жижиг оврын атомын ...

2024 оны 03 сарын 14, 23 цаг 11 минут
Монгол Улс ураны салбарт хоёр дахь Казакстан болж чадах уу

  Ураны салбарт томоохон байр суурь эзлэх Казакстан ч манай улстай ...

2024 оны 03 сарын 14, 22 цаг 22 минут
2024 оны 03 сарын 14, 19 цаг 25 минут
ОХУ нефтийн экспортоос Украины дайны өмнөх үеийнхээс ч илүү их ашиг олжээ

 Орос нефтийн экспортоос Украины дайны өмнөх орлогоос илүү их ашиг ...

2024 оны 03 сарын 14, 15 цаг 05 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

 АНКАРА, 2024 оны гуравдугаар сарын 14 /Anadolu/. Дэлхийн ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 31 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

    Дэлхийн байгалийн хийн эрэлт 2050 онд 2022 ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 16 минут
Тараасан ордуудаа “хураах”-гүйгээр баялгийн сан бүрдэх үү?

 Ер нь бол ингэхгүйгээр Баялгийн сан бүрдэхгүй. "Өрөм”-өө тэдэнд ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 46 минут
Суга татуулсан стратегийн ордуудын бас нэг жишээ: ЦАГААН СУВАРГЫН ОРД

 Дорноговь аймгийн Мандах сумаас баруун урагш 75 км зайд 132.39 га ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 38 минут
Ганцхан жишээ: Тавантолгойн ордын "өрөм"-ийг ингэж хамсан

      Тавантолгойн нүүрсний орд газар нь ...

2024 оны 03 сарын 14, 08 цаг 24 минут
БНХАУ-ын нүүрсний уурхайнуудад гарсан ослын улмаас 12 хүн амь эрсдэв

      БНХАУ-д өнгөрсөн онд уурхайн ослоор амиа алдагсдын ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 37 минут
Францын их, дээд сургуульд 10 оюутныг тэтгэлгээр суралцуулна

      Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 31 минут
Оросын нүүрсний салбар олборлолт, экспортоо БАРЬЖ ЧАДАХ уу?

 Оросын Засгийн газар нүүрсний экспортын татварыг сэргээгээд байна. ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 02 минут
Хятад Улс таримал ойн талбайгаараа дэлхийд тэргүүлж байна

Үндэсний ногоон байгууламжийн хорооны нийтэлсэн "Хятадын газар нутгийг ...

2024 оны 03 сарын 12, 14 цаг 43 минут
Энэтхэг улс зэсийн салбарт хамтран ажиллахаа илэрхийлжээ

 Энэтхэг Улс Монгол Улстай зэсийн салбарт хамтран ажиллахаа ...

2024 оны 03 сарын 12, 10 цаг 45 минут
Ахмадуудад гэрийн асрамж үйлчилгээ авах боломж бүрдүүлнэ

03 дугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх сонгуулийн ...

2024 оны 03 сарын 11, 18 цаг 11 минут
Дэлхийн хамгийн том зам тээврийн сүлжээ бүрдүүлэв

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 59 минут
Хөдөө нутгийн хөгжлийн ирээдүй шинжлэх ухаан технологид бий

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 49 минут
”Хоёр чуулган”-аас Хятад улсыг ойлгоё

Хятад улсын "Хоёр чуулган" нь "Ардчилал гэж чухам юу вэ?" гэх тухай даян ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 40 минут
2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна

XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 26 минут
14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган өндөрлөв

14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 16 минут
Сайн багштай учрах нь нэгэн насны завшаан юм

3 сарын 7-ны үдээс өмнө 14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 07 минут
Дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр Хятад юм гэв

Хятадын хоёр чуулганыг олон орны эрдэмтэд анхааралтай ажиглаж байна. ...

2024 оны 03 сарын 11, 16 цаг 43 минут
Ван И: 2023 он бол Хятадын дипломат харилцааны хөгжлийн онцлог жил

    14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 12 цаг 29 минут
Б.Баттулга: Монгол Улсад ганцхан байдаг уул уурхайн аврах ангийн аврагч гэдгээрээ бахархдаг

 ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Эрэн хайх салбарын ...

2024 оны 03 сарын 07, 16 цаг 15 минут
Хятадын эдийн засаг гараа сайтай эхэлж байна

Энэ  жилийн цагаан сар Хятадын эдийн засгийг ажиглах цонх болж байна. ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 59 минут
Хятад, Европ чиглэлд ачааны 85 мянган галт тэрэг аялжээ

Хятад, Европ чиглэлийн ачааны галт тэрэг явж эхэлснээс хойш үйл ажиллагаа ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 49 минут
2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна

XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 33 минут
Өвөр Монгол Бээжин-Тяньжин-Хэбэй-гийн хамтарсан хөгжлийн ажиглагч болохыг дэмжинэ

14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 04 минут
2024 оны 03 сарын 07, 10 цаг 56 минут
2024 оны 03 сарын 07, 10 цаг 14 минут
Хятад-Лаос төмөр замын анхны хүйтэн гинжин галт тэрэг хөдлөв

Энэ он гарснаас хойш Чэндүгийн олон улсын галт тэрэгнүүд импортын бараа ...

2024 оны 03 сарын 05, 17 цаг 55 минут
Хятад улс үндэсний хүүхдийн эмнэлгийн 16 төв барихаар төлөвлөжээ

Хятад улс үндэсний хүүхдийн эмнэлгийн 16 төв барихаар төлөвлөжээ. ...

2024 оны 03 сарын 05, 17 цаг 11 минут
Хятадын өвлийн спортын XIV наадамд маш олон сайн дурчууд ажиллаж байна

Хятадын өвлийн спортын XIV наадмын нээлтийн ёслол 02-р сарын 17-ны орой ...

2024 оны 03 сарын 05, 16 цаг 06 минут
Унц алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ

      Даваа гаргийн арилжааны явцад алтны фьючерс ...

2024 оны 03 сарын 05, 15 цаг 24 минут
Хятадад Хаврын баярын хэрэглээ ”сайн эхлэлтэй” байна

Хаврын баяраар аялал жуулчлалын хэрэглээний хэд хэдэн үзүүлэлт шинэ дээд ...

2024 оны 03 сарын 05, 14 цаг 35 минут
Гадагшаа аялахад шинэ өөрчлөлтүүд гарч байна

Гадагшаа аялахад шинэ өөрчлөлтүүд гарч байна ...

2024 оны 03 сарын 05, 14 цаг 02 минут
Хайнань мужийн жуулчдын тоо, аялал жуулчлалын орлого шинэ дээд хэмжээнд хүрчээ

Саяхан Хайнань мужийн Аялал жуулчлал, соёл, радио, телевиз, спортын ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 27 минут
УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 2-р чуулганы нээлт болно

УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 2-р чуулган өнөөдөр гуравдугаар сарын ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 10 минут
Бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлосон этгээдүүдийг илрүүлж, техникүүдийг битүүмжиллээ

 Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Сэлэнгэ аймгийн нутаг ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 02 минут
2024 оны 03 сарын 05, 11 цаг 32 минут
Барууны орнуудад хаагдаад байсан ураны уурхайнуудыг дахин ажиллуулж эхэлжээ

 НЬЮ-ЙОРК, 2024 гуравдугаар сарын 4 /Bloomberg/. Цөмийн эрчим ...

2024 оны 03 сарын 05, 10 цаг 30 минут
Эрдэс баялгийн салбарын томоохон арга хэмжээ PDAC2024 чуулган үргэлжилж байна

 Уул уурхай, ашигт малтмалын хайгуулын салбарын хамгийн том арга ...

2024 оны 03 сарын 04, 17 цаг 27 минут
Газрын тосны үнэ өсжээ

 ЛОНДОН, 2024 оны гуравдугаар ...

2024 оны 03 сарын 04, 17 цаг 07 минут
"Оюутолгой”-н баяжуулах үйлдвэрийн агуулахад гал гарчээ

 "Оюутолгой” компанийн уурхайн талбар дахь баяжуулах үйлдвэрийн зүүн ...

2024 оны 03 сарын 04, 14 цаг 13 минут
Европын Холбоо яагаад Оросын хийн импортыг ХОРИГЛОЖ ЧАДАХГҮЙ байгаа вэ?

  Европын Холбоо яагаад Оросын байгалийн хийн импортыг хориглох ...

2024 оны 03 сарын 04, 10 цаг 26 минут
"...Нүүрсний хамгийн том компанид намаа өгчихлөө”

 Ногоон намын түүх нэлээд сонирхолтой. Ногоон зам, Монголын ногоонтны ...

2024 оны 03 сарын 04, 10 цаг 10 минут
Шатахуун экспортлохыг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлжээ

 МОСКВА. 2024 оны гуравдугаар сарын 1 /Anadolu/. Орос улсаас ...

2024 оны 03 сарын 01, 19 цаг 40 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани