Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Фүкүшима-1" станцын экс удирдлагыг цөмийн осолд буруугүй гэж шүүх тогтоов

 

"Фүкүшима-1" станцын экс удирдлагыг цөмийн осолд буруугүй гэж шүүх тогтоов

 

"Фүкүшима-1" цөмийн цахилгаан станцын үйл ажиллагааг хариуцсан TEPCO компанийн удирдлагыг 2011 оны 3-р сарын 11-ний өдөр хүчтэй газар хөдлөлт, цунамигийн дүнд болсон цөмийн осолд буруугүй гэсэн шийдвэрийг Токио хотын тойргийн шүүх гаргалаа.

TEPCO компанийн экс удирдлага Цүнэхисү Кацүмато болон өөр хоёр албан тушаалтныг гэм буруугүй гэж шүүхээс тогтоосон талаар NHK мэдээллээ. Өмнө нь тэднийг албан үүргээ биелүүлээгүй, хариуцлага алдсанд буруутгаж байсан юм. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс тэднийг байгалийн гамшигт үзэгдлийн талаар урьдчилан мэдэх боломжгүй байсан, тиймээс цөмийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй байсан гэсэн дүгнэлт гаргажээ.

"Фүкүшима-1" цөмийн цахилгаан станцыг далайн хүчтэй давалгааны ус нөмөрч, цөмийн реакторын хөргүүрийн төхөөрөмж эвдэрч, их хэмжээний цацраг идэвхит бодис агаарт цацагдсан. Станцын зургаан реакторын дөрөв нь ажиллагаагүй болжээ. Станцын эргэн тойронд 20 км тойрог газарт амьдардаг олон арван мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн.

Цөмийн цахилгаан станцад гарсан ослын улмаас 44 хүн амиа алджээ. Харин газар хөдлөлт, цунамигийн улмаас 18,500 хүн амиа алдаж, сураггүй алга болсонд тооцогдож байна.

asayakecareersmgl



"Фүкүшима-1" станцын экс удирдлагыг цөмийн осолд буруугүй гэж шүүх тогтоов
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл: