Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний замыг урагшлуулъя

Хэдхэн хоногийн өмнө Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос хэвлэлийн хурал хийлгэж, нарийн царигийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн нь "Шинэ төмөр зам” төслийг зургаан жил чөдөрлөсөн царигийн асуудал дахиад л гацаа үүсгэж болзошгүй байгааг харуулав. Уг нь "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн компанид "Монголын төмөр зам”-ын хариуцаж байгаа төсөл  хамаа ч байхгүй асуудал юм. Учир нь дээрх хоёр компанийн үйл ажиллагааны чиглэл, хариуцсан асуудал нь өөр, өөр, тус тусдаа. Гэтэл яагаад хоёр улсын хувь нийлүүлсэн компанийнхан Монголын Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төслийг эсэргүүцсэн нь хэний шидсэн чулуу вэ гэх хардлагыг төрүүлээд байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-нд  Засгийн газар Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан нь зарим хүмүүсийн загатнасан газрыг маажаад эхлэв үү гэлтэй харагдаж буй.

 

 

Засгийн газрын өргөн барьсан тогтоолд хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавихаар тусгасан бөгөөд Эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийгдэх ажлуудын дунд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг  эрчимжүүлэх асуудал ч багтаад байгаа билээ.  Экспортын төмөр зам гэж нэрлэгдэж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр  төмөр замын газар шорооны ажил 70 хувьтай байгаа, Чингис бондоос 400 сая ам.доллар санхүүжүүлэхээр болсны 180 саяыг нь өнгөрсөн онд зарцуулсан гэдэг мэдээлэл байна.  Дээрх замыг барихад хамгийн их саад болж байгаа ганц асуудал бол цариг бөгөөд Засгийн газар Тавантолгойгоос Гашуунсухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл нарийн царигтай төмөр зам тавьж, Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан-Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замыг өргөн царигтай байх ёстой гэсэн хувилбарыг дэвшүүлсэн нь зарим улстөрчдөд таалагдаагүй, үүнээс болж УИХ дээр дээрх  тогтоолын төслийг оруулж ирэхгүй байж магадгүй гэсэн бүдэг бадагхан сураг сонсогдож эхэллээ.  Яг өнөөдрийн хувьд Монгол Улс экспортын төмөр замтай болох асуудал  зөвхөн УИХ-аас шалтгаалахаар болчихоод байна. Засгийн газрын өргөн барьсан тогтоолыг УИХ хав дарчихаад, царигийн асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулах тусмаа эдийн засагт хорлонтой байх нь гарцаагүй.  Дэд бүтцээ сайжруулж, төмөр замаа тавьж байж л нүүрсээ зарж, мөнгөтэй болно гэдэг хамгийн энгийн теоромыг  мэдэхгүй улстөрчид  уг нь баймааргүйсэн.

 

 

Эх сурвалжаас авсан мэдээгээр нүүрсний компаниуд бараг л дампуурлаа зарлахад ойрхон байгаа гэх. Зарим нүүрсний компаниуд ажилчдынхаа тоог цөөлөх, хугацаагүйгээр цалингүй чөлөө өгөх зэргээр эдийн засгийн хямралын эсрэг сөрөг арга хэмжээ аваад эхэлсэн гэнэ лээ. Энэ бүхэнд маньд падгүй гээд тоомжиргүй хандах  нь зөв үү.

Хоёрхон жилийн өмнө төсвийн 30 хувь, экспортын 40 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн нүүрсний салбарын орлого багасч,  улсын данс улайсан нь  зургаан жилийн турш царигаа сонгож чадаагүй хэрэлдсэн улстөрчдийн  хэрүүлийн үр дагавар.Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа атлаа яагаад царигийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээс цааргалаад байгаа нь хачирхалтай.

 

 

Байгаль экологи эдийн засгийн ач холбогдлыг нь авч үзвэл экспортын төмөр замын цариг нь нарийн байх ёстой гэж эдийн засагчид онцолдог.  Тэдний ярьдаг гол асуудал нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замыг ерөөсөө л нүүрсний зам гэх тодорхойлолт.  Нүүрс бол бусад ашигт малтмалуудтай харьцуулахад овор ихтэй бүтээгдэхүүн. Их хэмжээгээр, түргэн хугацаанд экспортолж байж ашиг нь гардаг болохоос өнөөдрийнх нь шиг халбагадах төдийнхнөөр ганц зах зээлд нийлүүлсаар байвал эдийн засагт ирэх үр ашиг нь бага байх болно гэд эдийн засагчид, мэргэжлийнхэн, гадаад, дотоодын судлаачид ярьж, хэлж, зөвлөсөөр ирсэн. Нөгөө талаар, өргөн царигтай төмөр замыг тавьж, түүгээр нүүрсээ зөөлөө гэхэд өмнийн говьд хүн байтугай амьтан ч амьдрах аргагүй тоосжилт үүснэ гэж тэд шүүмжилдэг. Өмнөговийнхний бараг ихэнх нь тоосжилтоос болж амьсгалын замын өвчнөөр өвчлөх болсон, элдэв янзын харшилтай болцгоосон гээд нүүрсний уурхайг тойрсон сөрөг үзэгдэл цөөнгүй, төмөр замынхаа асуудыг ярилцахдаа хүртэл  тэнд амьдарч байгаа хүн амьны эрүүл мэнд, амьдрах орчин гээд олон  талаас нь бодолцох зүйл их.   Хэрэвзээ өргөн царигтай төмөр зам тавина гэх тохиролцоонд хүрсэн тохиолдолд уурхайн ойр орчмын оршин суугчдыг  нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрэх бололтой  дог.

 

 

Эдийн засгийн эрчимжүүлэх   хоногийн төлөвлөгөөнд багтсан "Шинэ төмөр зам” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн  замын ажлыг эрчимжүүлж,  улстөрчдийн зүгээс үзүүлэх хувь нэмэр нь  цариг дээр цал алдахгүй бол  2015 он гэхэд Монгол нүүрсний замтай болж магадгүй байна.  Тогтоолын төслийг УИХ хэзээ хэлэлцэх тов нь гараагүй байгаа, хаврын чуулган өндөрлөх хугацаа тал дундаа орсон, хэлэлцэж шийдвэр асуудлууд, хууль тогтоомж  их, зарим нэгэн сураг сонсвол энэ чуулганаар багтаж эл сэдвийг хэлэлцэхгүй ч байж магадгүй гэсэн болгоомжлол байна. "Ингээд миний нэр байдаггүй" гэгчээр энэ хаврын чуулганаар экспортын төмөр замыг, өөрөөр хэлбэл, нүүрснийхээ замын царигийн асуудлыг багтаж шийдвэрлэхгүй бол  уул уурхайн дээрээ түшиглэсэн эдийн засагтай  улсын хувьд "Монгол ядуугаараа үлдэх ёстой” гэсэнтэй ялгаа юун.  Нүүрсээ зарахын тулд нүүрсний замаа л урагшлуулъя, улстөрчид өө.

Ж.ЭРХЭС

 
news.mn

 

Нүүрсний замыг урагшлуулъя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани