Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Хөтөл"-ийн хувьчлалаар ганц ч үг ганхийлгэхгүй байх шалтгаан гишүүн Д.Эрдэнэбатад бий юу?

Алдуурсан "Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрийг аргамжих шалтгаан-2


Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сөрөг хүчин байхдаа хэлдэг л байлаа, өмнөх парламентын үед. "Хөтөлийн цемент шохойн хувьчлалын цаана асар том хуйвалдаан явж байна. Шинээр үйлдвэр байгуулаад удаагүй байж, тэрнийхээ учрыг нь ч олоогүй байж хувьчлах гэж байгаа нь ямар учиртай юм. Хөрөнгө оруулагч талд шилжүүлнэ гэж юу яриад байна, ийм юм хийдгээ боль” гэж. Хариуд нь тухайн үеийн УИХ-ын спикер, одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэргүүтэй гишүүд "2010 онд гарсан Засгийн газрын шийдвэрлэсэн зүйлийг бид үгүйсгээд өөрчлөх боломжгүй. Ийм залгамж халаагүй юм шиг юм ярьдгаа болих хэрэгтэй” хэмээгээд "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын 70 дугаар тогтоолыг баталж байв.

Энэ хүрээнд хэд хэдэн төрийн өмчит компанийг хувьчилсны дотор Хөтөлийн цемент шохойн үйлдвэр багтсан байдаг. Гэвч тус үйлдвэрт технологийн шинэчлэл хийх нэрийн дор Хөгжлийн банкнаас 2012 онд 62 сая ам долларын зээлийг олгосон ч  өнөөдрийг хүртэл хугацаанд буюу бүтэн долоон жилийн хугацаанд үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй явааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ сүүлд мэдээлсэн. Нэг үгээр АН эрх барьж байх үед Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт олгосон зээл, хүүгийн төлбөртэйгөө нийт 240 орчим тэрбум төгрөгт хүрч чанаргүй зээлд орсон юм.

Сайд Л.Оюун-Эрдэнийн онцолсноор Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарын холбогдох албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал гарч ирснийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ. Шалгалтын хариу хэзээ гарах нь тодорхойгүй ч, хуулийн байгууллага уг асуудлыг дэнсэлж, мухарлах нь тодорхой. Гагцхүү гадаад худалдаа эрхлэх, барилгын засвар үйлчилгээ, албан ёсны нийтлэг орчуулгын ажил үйлчилгээ бүхий үйл ажиллагаа явуулахаар 2008 онд байгуулсан "Бэйзмент” компанид шилжүүлсэн нь анхаарал татдаг. Тус компани ч Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчилж авсан даруйдаа нэрээ Хөтөл болгон өөрчилсөн билээ. Учрыг одоо сийрүүлье.

УИХ-ын 70, Засгийн газрын 330 дугаар тогтоолын хүрээнд Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Тамгын газрын дарга Ц.Одмоо нар 2015 аравдугаар сарын 8-нд нэгэн тогтоол гаргажээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нараас өгсөн үүргийн хүрээнд уг тогтоолыг үйлдсэн гэсэн үг.

Тогтоолын хүрээнд Хөтөлийн цемент шохой төрийн өмчит хувьцаат компанийн 28,566,747,900 /хорин найман тэрбум, таван зуун жаран зургаан сая, долоон зуун дөчин долоон мянга, есөн зуу/ төгрөгийн богино хугацаат өр төлбөр, барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны үнийг тогтворжуулах хүрээнд олгосон 10 тэрбум төгрөгийн зээл, 1.1 тэрбум төгрөгийн банкны зээл, 39,7 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр тус компанийн төрийн эзэмшлийн 119,452,690 ширхэг хувьцааг хөрөнгө оруулагч "Бэйзмент” компанид худалдсугай.

Хөтөлийн цемент шохой төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдан авах саналаа энэхүү тогтооыг хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор Төрийн өмчийн хороонд ирүүлж, худалдахаар санал болгосон хувьцааны үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх дэнчинг төлсөн нөхцөлд "Бэйзмент” компанитай "Худалдах, Худалдан авах гэрээ” байгуулахыг Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга Д.Эрэвгийлхам зөвшөөрсүгэй” гэжээ. Мөн тус үйлдвэрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулснаас 30 хоногийн дотор төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдан авах эрхийг хүчингүйд тооцож, дэнчинг улсын орлого болгон, нээлттэй дуудлага худалдаанд оруулахыг үүрэг болгосон байна.

Энэхүү тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооноос "Бэйзмент” компанийн гүйцэтгэх захирал Г.Энхбаяртай Худалдах, Худалдан авах гэрээ байгуулжээ. 2015 оны аравдугаар сарын 14-нд байгуулсан уг гэрээний хүрээнд "Бэйзмент” компанийн зүгээс Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн нийт хувьцааны 20 хувьтай тэнцэх хэмжээний буюу 277 сая 221 мянга 280 төгрөгийн дэнчинг Төрийн өмчийн хорооны ....9006 тоот дансанд 2015 оны аравдугаар сарын 14-нд шилжүүлснээр 100 хувь хувьд шилжжээ. Гэтэл Хөгжлийн банкнаас 62 сая ам.долларын зээл олгож, хөрөнгө оруулалт хийсэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн нийт хувьцааг 1.3 тэрбум төгрөгөөр үнэлж, хувьд шилжүүлсэн байх юм. Цаашлаад 2016 онд 54.28, 2017 онд 62.99, 2018 онд 52.09 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой тус компани өнөөдрийг хүртэл хугацаанд Хөгжлийн банкнаас авсан зээлээсээ нэг ч төгрөгийг буцаан төлөөгүй нь хачирхалтай биш гэж үү.

Ийнхүү төрийн өмчит үйлдвэрийг хувьчилж авсан "Бэйзмент”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2015 оны арваннэгдүгээр сарын 9-нд болж, компанийнхаа оноосон нэрийг "Хөтөл” болгон өөрчилжээ. Хамгийн сонирхолтой нь, нэрээ "Хөтөл” болгон өөрчилсөн тус компани М.Бөх-Очир гэсэн ганцхан хөрөнгө оруулагч, гүйцэтгэх захиралтай болохыг Бүртгэл.мн хуудасны нээлттэй мэдээллээс харж болно.  

Хамгийн хачирхалтай нь, Ч.Сайханбилэгийн танхимд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан одоогийн УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Хөтөл"-ийг 1.3 тэрбумаар 100 хувь хувьчлах асуудлаар өнөөдрийг хүртэлх хугацаанд бүлх залгисан юм шиг дуугүй явж ирсэн нь сонирхолтой биш гэж үү. Эргэн сануулахад тэрбээр 

Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Сайхан суманд орших "Хөтөл”-ийн байранд болсон "Үйлдвэрлэгч-Хэрэглэгч” уулзалтад оролцох үеэрээ "Дотоодын эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулахын тулд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой. Монголыг монголчууд л хөгжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн салбарт байсан. Сүүлийн 25 жилийн хугацаанд нэг ч гадаадын шууд хөрөнгө оруулалт боловсруулах үйлдвэрт орж ирээгүй. Энэ ажлыг үндэсний үйлдвэрлэгчид хийж байна. Үүний тод жишээ нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" хэмээж байсан нь одоо ч хэвлэлийн хуудаснаа шарлаагүй байна.

30 жилийн түүхтэй "Хөтөлийн цемент шохой” үйлдвэр хуурай аргын технологи нэвтрүүлж жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байдаг. Гэвч ердөө нэгхэн жилийн дараа УИХ, Засгийн газраас дугаар тогтоол гаргаж яаран хувьчилсны тэгэхдээ бүр орчуулга хийдэг компанид шилжүүлсэн шалтгааныг тухайн үеийн сайд Д.Эрдэнэбат сайн мэдэх хүний нэг биш гэж үү. Ингэхэд "Хөтөл”-ийн хувьчлалаар ганц ч үг ганхийлгэхгүй байх шалтгаан гишүүн Д.Эрдэнэбатад бий юу?. Тийм бол шалтгаан нь юу вэ?


Үргэлжлэл бий.

С.Гандөл

https://www.24tsag.mn/a/176317
"Хөтөл"-ийн хувьчлалаар ганц ч үг ганхийлгэхгүй байх шалтгаан гишүүн Д.Эрдэнэбатад бий юу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани