Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УУЛ УУРХАЙН ТОЙМ: Хятадтай найрсаж буй Рио Тинто

 

УУЛ УУРХАЙН ТОЙМ: Хятадтай найрсаж буй Рио Тинто

 

Бүтээгч үйлдвэрлэлгүй, мөнгө барагтай Монгол Улсын ганц төсөлд хөрөнгө оруулагч нь Рио Тинто. Үйлдвэрлэлгүй учраас ямар сайндаа тэдний оруулсан 1.5 тэрбум ам.доллар валютын нөөцийг бүрдүүлж байх вэ дээ? Хөрөнгө оруулсан Оюу Толгой нь ээдрээтэй түүхийг туулсаар арав дахь жилтэйгээ золгоод байна. Далд уурхай ашиглалтад орох хүлээлттэй ч хойшилсон, гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй гэх олон сүүдэр тэднийг дагаж байгаа. Эрх барьж буй намын бодлогоос хөрөнгө оруулагчид тайзан дээр хэрхэн тоглож болдгийг АН, МАН-ын найруулсан цомнолтой Рио Тинто бэлхнээ харуулна. Гэхдээ бидний өгүүлэх түүх үүнээс ондоо. Хятадуудыг үзэн ядсаар ирсэн Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч Рио Тинто хятадтай илүү найрсаж буй явдал. Хувь нийлүүлсэн компани байгуулах, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хятадууд ч үүнийг нь найрсгаар хүлээн авч буй.

Австралийн уул уурхайн "акул” Рио Тинто 2005 оноос эхлэн Хятад руу хараагаа бэлчээж эхэлжээ. Чухам энэ цаг үеэс Хятад руу хараа сунгасан нь цаанаа учиртай. Тухайн үед хөрөнгө чинээ, бэл бэнчин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй, хэтдээ Америкийг ардаа хаях зорилттой БНХАУ-ын засаг захиргаа хойд африкийн улсууд руу хараагаа сунгаад байсан цаг. Өсөн нэмэгдэж буй хөрөнгөө колонийн шинэ бодлого болох "Бүс ба зам” хөтөлбөртөө шингээн африк тивийн шинэ "халамжлан хүмүүжүүлэгч” болж байсан учраас дэлхийн томоохон тоглогчид Хятад руу анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Үүнээс уул уурхайг сорчлон жижиг, буурай улсуудад "дарцагладаг” Рио Тинто компани хоцрохыг хүссэнгүй. Тиймдээ ч африк тивд хэрэгжүүлдэг ихэнх уурхайнхаа тал хувийг Хятадын төрийн өмчит компаниудад худалдах санал тавьж, энэ нь ч эхнээсээ биелсээр байна.

2010 оны зургаадугаар сар. Хятад, Рио Тинтогийн хувьд бүгд шинээр эхэлсэн, байгуулсан хэлцэл нь амжилттай хэрэгжиж эхэлсэн он байлаа. Гайхалтай тохиолдлоор яг энэ цаг мөчид Монгол Улсын өмнийн шаргал говьд Оюу Толгой ч гараанаас гарсан байдаг. Гэхдээ Рио, Хятадын нөхөрлөл 2015 он хүртэл дэлхий дахинд нэг их мэдэгдсэнгүй. Харин 2016 оноос эхлэн африк тивд хэрэгжүүлдэг хэд, хэдэн уурхайд Рио Тинто, БНХАУ-ын Төрийн өмчит компаниудтай хамтран ажиллах гэж буй тухай Reuters, Bloomberg, Asia Finance сэтгүүлүүд анхлан мэдээлснээр дэлхий нийт сая нэг юм мэдэж эхэлсэн юм. Энэ цаг мөчид Монгол Улс "алаагүй баавгайн арьс”-аа арав хувааж идэх гээд анзаарах сөхөө ч байгаагүй. Угтаа одоо ч анзаарч байгаа эсэх нь эргэлзээтэй.

БНХАУ-ын Засгийн газар болон Рио Тинто компани хамтран ажиллах анхны оролдлого Мозамбик улсад хэрэгжүүлж буй нүүрсний томоохон төсөл байлаа. Мозамбикийн Тете мужид оршдог нүүрсний уурхайд Рио Тинто компани 2011 онд хөрөнгө оруулж, төслөө албан ёсоор эхэлсэн байдаг. Уурхайн 65 хувийг 3.9 тэрбум ам.доллароор өөрийн болгосноосоо  хойш уурхайн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж амласан ч амлалт, төлөвлөгөөндөө хүрч чадаагүй. Тэд нүүрсний агуулга, чанар муу учир ашиг олохгүй байна гэж мэтгэдэг. Хөрөнгө оруулснаасаа хойш таван жилийн дараачаас эхлэн хамтран хувь эзэмших компаниа хайсаар БНХАУ-тай нүүр тулжээ. Гэвч эхнээсээ Мозамбикийн Засгийн газартай худалдан авах, эрх шилжих тал дээр маргаантай байсан тулд хөрөнгө оруулахаас татгалзаад гарсан юм.

Гайхалтай тохиолдлоор яг энэ цаг мөчид Монгол Улсын өмнийн шаргал говьд Оюу Толгой ч гараанаас гарсан байдаг. Гэхдээ Рио, Хятадын нөхөрлөл 2015 он хүртэл дэлхий дахинд нэг их мэдэгдсэнгүй.

Харин Гвинейн төмрийн хүдрийн Симанду төсөл тэднийг ширээний ард найрсан суух эхлэл байлаа. Хэдийгээр 2018 онд хэлцэл амжилттай болсон ч 2010 онд БНХАУ-ын тал Рио Тинтогийн төлөөлөлтэй уулзаж хамтран эзэмших талаар санал солилцсон мэдээ бий.

Гвинейн хөрсөн доорх байгалийн арвин баялаг 2008 онд үндэстэн дамнасан корпорац, их гүрнүүдийн хараанд өртөж эхэлжээ. Улмаар 2013 онд Рио Тинто компани үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлсэн байна. Израйлийн очир эрдэнийн бизнест хөрөнгө оруулсан Бени Стайнвиц голлох хөрөнгө оруулагчдын нэгээр нь нэрлэгдэж байлаа. Хэдийгээр төслийн эхэнд Рио Тинто компани өөр улсын компанитай хамтрахгүй гэж байсан ч Гвинейн Засгийн газарт мэдэгдэлгүйгээр БНХАУ-ын төрийн өмчит Хөнгөн цагаан олборлох компанитай гэрээ байгуулсан нь олон улсын анхаарлын төвд орж байлаа. Улмаар БНХАУ-ын төрийн өмчит Chinalco компани 2018 оны аравдугаар сард уг уурхайг хамтран эзэмшихээр болж, 2018 оны аравдугаар сарын 26-нд хэлцэл албан ёсоор хүчин төгөлдөр болсон юм. Гэрээ ёсоор Рио Тинто болон "Chinalco” компани уурхайн 45.05 хувийг хуваан эзэмшихээр болсон билээ. Эзэн суух ёстой Гвинейн Засгийн газар энэ уурхайн дөнгөж 15 хувийг эзэмшиж буй юм.

Амжилттай болсон хэлцлээс ердөө хоёр хүрэхгүй сарын дараа Рио, Хятадын найрсал дараагийн төсөл дээр биеллээ олов. Намиб улсын энгэрт байгалийн эхийн хайрласан асар их уурхайн нөөц хоёр талын найрын ширээний ууц болсон Россинг уурхайн төсөл тэртээ 1976 оноос эхтэй. Нутгийн уугуул иргэдийн ширүүн тэмцэл, нутаг орноо гэх олон арван байгууллагын хараал, шүлсийг хангалттай барсан энэ компани хувь заяаны шоглоомоор Намибын эдийн засгийн гол амь тариа болсоор иржээ. Энэ утгаараа Монголтой адилхан байж болох юм. Уурхайн гарц 2000-аад оноос эрс муудан улмаар 2001 оноос эхлэн гүний уурхайн тухай ам нээх болжээ. Гэвч одоог хүртэл гүний уурхай ашиглалтад ороогүй л байна. Гүний уурхай ашиглалтад оролгүй 20 гаруй жил болох хооронд уурхайн насжилт 2025 он хүрэх төлөвтэй.

Найдлага тасарч, маргаан холдохоо байсан энэ уурхай дээр БНХАУ-ын төрийн өмчит "Хятадын үндэсний ураны корпорац” 2018 оны 12 дугаар сард хамтран ажиллахаар болсон юм. Гэрээ ёсоор Россинг уурхайн 68.6 хувийг "Хятадын үндэсний ураны корпорац” эзэмшинэ. Хэлцэл энэ оны нэгдүгээр улиралд багтан бүрэн дууссан ч маргаан тасрахгүй хэвээр. Өнгөрсөн тавдугаар сард Намибын Засгийн газар БНХАУ болон Рио Тинтогийн хооронд болсон дээрх хэлцлийг хууль бус гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ галт тэрэг хөдөлж "Хятадын үндэсний ураны корпорац” эхний арга хэмжээгээ аваад эхэлжээ.

Африк дахь төслүүд муурын амнаас гараад барын аманд орж байх хооронд Рио болон Хятад найрслаа улам лавшруулсаар байлаа. Үүний нэг илрэл нь Бао-Хи компани БНХАу-ын төрийн өмчит төмрийн компани болох Баову компани Рио Тинтотой таван жил хэлэлцсэний үр дүнд хувь нийлүүлсэн үйлдвэр байгуулахаар болсон юм. Уг үйлдвэр Рио Тинтогийн эзэмшлийн Пилбара төмрийн хүдрийн бүлэг орд дээр түшиглэн төмрийн хүдэр олборлоно. Хэдийгээр хэлцэл албан ёсоор эцэслэгдээгүй байгаа ч зургаадугаар сард хоёр тал тохироонд хүрчээ. Гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсны дараа тус ордын 54 хувийг Рио Тинто компани эзэмших юм. Шинжээчид ирэх 11 дүгээр сард Бао-Хи компани албан ёсоор байгуулагдана гэж таамаглаж байна.

Компани байгуулах тухай сураг тасраагүй байна. Тэдний хооронд үйлдсэн сүүлийн хэлцэл дөнгөж саяхан өнгөрсөн долоо хоногт боллоо. Рио Тинто компани БНХАУ-ын төрийн өмчит China Minmetals Corp компанитай хувь нийлүүлсэн компани байгуулахаар боллоо. Хоёр талаас 50/50 хувийг нийлүүлэн байгуулах уг компани хятадын дөрвөн мужид зэс, зинк олборлох хэд, хэдэн уурхай байгуулах юм байна.  Талууд 2018 оноос хэд, хэдэн удаагийн уулзалт зохион байгуулж 2018 оны зургаадугаар сард хувь нийлүүлсэн компани байгуулахаар тогтсон юм.

Монголдоо шүлс, шуналд хангалттай булуулж, үйлс нь нэг л урагшгүй байгаа Рио Тинто компани ийнхүү хятад руу хараагаа бэлчээж, гар барилцах болсоор удаагүй байна. Цаашид улам илүү найрсана.

Одоогоор Шинжаан Уйгар, Өвөр Монгол, Юнань, Хэйлонжиан гэсэн дөрвөн мужид техникийн багийнхан ажиллаж урьдчилсан судалгаа, тооцоолол хийж байгаа аж. Хувь нийлүүлсэн компани 2025 он гэхэд үйл ажиллагаагаа эхэлсэн байхаар төлөвлөж байгаа юм. Тэдний тооцооллоор БНХАУ-ын дотоодын зах зээлийг бүрэн хангахуйц зэс, зэсийн баяжмал нийлүүлэх ажээ. Хувь нийлүүлсэн компани байгуулагдсаны дараа Рио Тинто болон Минметальс компанийн удирдлагууд Өмнөговь аймагт хэрэгжүүлдэг Оюу Толгой төслийн зэс, зэсийн баяжмалыг Өвөр Монголд нийлүүлэх талаар санал солилцсон байна.

Монголдоо шүлс, шуналд хангалттай булуулж, үйлс нь нэг л урагшгүй байгаа Рио Тинто компани ийнхүү хятад руу хараагаа бэлчээж, гар барилцах болсоор удаагүй байна. Цаашид улам илүү найрсана. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Рио Тинто компани анх удаагаа хятадын зах зээлд юаниар төмрийн хүдрээ борлуулав. Рио Тинто БНХАУ-ын хойд хэсэгт орших Рижао боомтод төмрийн хүдрийг анх удаа юаниар худалдлаа. Хамгийн анхны юанийн худалдааны хэмжээ 10 мянган тонноор хэмжигдэж байгаа юм. Цаашид Рио Тинто компани БНХАУ-ын нутаг дэвсгэрт юаниар худалдах хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж буй аж. 

Монголчууд бид дотооддоо алаагүй баавгайн арьсыг арав хувааж идэх гэж "зодолдож” байх хооронд Рио Тинто компани хятадтай айлсаад эхэллээ. Харин бид баавгайгаа хэзээ алж, сэтгэл тэнэгэр болох вэ гэдэг асуулт хэвээр...

 
Эх сурвалж: Zindaa.mn
 
УУЛ УУРХАЙН ТОЙМ: Хятадтай найрсаж буй Рио Тинто
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани