Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл

 

Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл

 

Эрдэмтэд галт уулс болон геологийн идэвхтэй бусад голомтоос ялгарч буй нүүрсхүчлийн хий зэрэг бодисын нийт жинг тооцоолон гаргаж, эдгээрийн дэлхийн уур амьсгал бүрэлдэн бий болоход гүйцэтгэсэн үүргийг үнэлжээ. Энэ тал дээр галт уулс хүн төрөлхтөнд ялагдлаа гэж "Deep Carbon Observatory /DCO/” төслийн баг мэдээлжээ.

"Дэлхийн газрын гүнээс галт уул дэлбэрэхтэй хамт хэр их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгардаг талаар бүрэн зураглалыг эрдэмтэд гаргаж авчээ. Энэхүү мэдээлэл уур амьсгалын зохицуулалтад нүүрсхүчлийн хий ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болох талаар бидний ойлголтыг батжуулсан” гэж АНУ-ын Геологийн албаны судлаач Синтиа Вернер тайлбарлажээ. Уур амьсгал судлаачид галт уулсыг дэлхийн уур амьсгалын хамгийн гол "удирдаачид” гэж тодорхойлсон. Нэг талаар, тэд нөөцөлсөн нүүрстөрөгчийн зарим хэсгийг агаар мандалд буцаан "нийлүүлдэг” бөгөөд энэ нь манай гарагийн температурыг нэмэгдэхэд хүргэдэг байна. Нөгөө талаас, галт уулс агаар мандлыг үнс нурам, даралттай шингэн хийгээр дүүргэдэг бөгөөд эдгээр нь нарны туяа, дулааныг ойлгох замаар агаарын температурыг эсрэгээр бууруулдаг байна.Хүн төрөлхтөн манай гарагийн уур амьсгалыг мэдэгдэхүйц өөрчилсөн галт уулын хэд хэдэн хүчтэй дэлбэрэлтийн гэрч болж байсныг археологийн малтлагууд баталдаг. Жишээ нь ойролцоогоор 70 мянган жилийн өмнө болсон Индонезийн Суматра арал дээрх Тоба галт уулын дэлбэрэлт олон жил үргэлжилж, хүмүүсийг бүрэн устаж үгүй болоход хүргэсэн "галт уулын өвөл” болоход хүргэж байжээ. Үүнээс хор хохирлын хэмжээгээрээ арай бага 1815 оны Тамбор галт уул болон дундад зууны үед Өмнөд Америк тивийн хэд хэдэн галт уулсын дэлбэрэлтүүд олныг хамарсан өлсгөлөн, тахал дэлгэрэх шалтгаан нь болж байсныг түүх гэрчилдэг. Галт уулс дэлхийн уур амьсгалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг хэдий ч галт уулын дэлбэрэлтүүд агаарын температур нэмэгдэх эсвэл буурахад нөлөөлдөг эсэхийг эрдэмтэд одоогоор баттай хэлж чадахгүй л байна. Учир нь тэдгээрээс ялгарч буй хий болон бусад бодисын хэмжээг өнөө хэр хэн ч үнэлээгүй.

Гүний нүүрстөрөгч

Энэ бол дэлхийн газрын гүнд болон далайд нуугдаж буй нүүрстөрөгчийн нөөцийг тогтоох зорилго бүхий DCO төслийн гол таван зорилтын нэг нь. Төслийн хүрээнд дэлхийн шилдэг зуу зуун уур амьсгал судлаач, биологич, далай судлаач, геологич нийлж, нүүрсхүчил, биомасс болон нүүрсхүчлийн бусад хуримтлалын гүний нөөцийг тогтоохоор ханцуй шамлан оржээ.

Эрдэмтдийн тооцоолсноор, дэлхий дээрх нүүрсхүчлийн нийт нөөцийн 1.4 хувь нь агаар мандалд байдаг бол газрын гүнд хоёр орчим зеттатонн /тэрбум их наяд тонн/ энэ элементийн нэгдэл нуугдаж байдаг байна. Үүнээс жилд маш бага буюу 300-400 сая тонн нүүрсхүчил агаар мандалд цацагддаг аж. Үүнээс 280-360 сая тонныг нь галт уулс ялгаруулдаг болохыг уур амьсгал судлаачид тооцоолжээ. Энэ нь хүний үйл ажиллагааны үр дүнд агаар мандалд цацагдаж буй нүүрсхүчлийн хэмжээнээс бага буй нь нотлогджээ. Нэг талаас, энэ нь галт уулсын уур амьсгалд нөлөөлж буй асар их нөлөөллийн илтгэж байна. Нөгөө талаар, дэлхийн дулааралд хүн төрөлхтөн үүнээс илүү хувь нэмэр оруулж буйг харуулжээ.

Ойролцоогоор яг ийм хэмжээний нүүрстөрөгч болон бусад хүлэмжийн хий газрын гүнд царцдас, мантийн хоорондох чулуулгийн эргэлтийн ачаар болон тунамал чулуулаг бүрэлдэн бий болох зэрэг геологийн бусад үйл явцын дүнд бий болдог байна. Энэ нь сүүлийн нэг сая жилийн туршид манай гарагийн уур амьсгалд галт уулсын үзүүлж буй нөлөөг тэнцвэржүүлж, бууруулж байдаг гэж эрдэмтэд тогтоосон байна. Ингэхдээ одоогоор мэдэгдээд буй галт уулсын гуравны нэг нь СО2 мэт хийг идэвхтэй ялгаруулдаг бол үлдсэн 60 хувь нь мөстлөгийн үеэс хойш унтаж байна. Сонирхолтой нь алдарт Йеллоустоны галт уул зэрэг унтаж буй нэг зуун галт уул хамгийн сүүлд хэдэн зуун жилийн өмнө дэлбэрч байсан ч өнөө хэр ихээхэн хэмжээний нүүрсхүчлийн хийг ялгаруулсан хэвээр байдаг гэнэ. Тиймээс уур амьсгалын төлөв байдлын талаар прогноз хийхдээ үүнийг тооцоолох ёстой гэж эрдэмтэд дүгнэжээ.

Саяны галт уулсын эрт үеийн дэлбэрэлтүүдийн үр нөлөө

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын газар нутагт байрладаг Каскадное-1 холбоо нуурын орчим хуримтлагдсан галт уулын үнс, нурмын судалгааны үр дүнд 400-1200 оны хооронд дэлхийн уур амьсгалд ноцтой нөлөөлсөн байж болзошгүй галт уулын хүчтэй дэлбэрэлт болсныг гэрчлэх ул мөрийг илрүүлжээ. Оросын эрдэмтдийн үзэж буйгаар, энэ бүс нутагт галт уулын идэвхжил хэзээ л бол хэзээ дахин сэргэх магадлал өндөр байна.

Эрдэмтэд галт уулын идэвхжилийн хугацааг гол төлөв калий-аргон, аргон-аргон аргаар холбогдох химийн элементүүдийн янз бүрийн изотопын хэмжээг харьцуулж, тогтоодог байна. Эдгээр изотопын зарим нь бусдаасаа хурдан задардаг бөгөөд тэдгээрийн харьцаагаар чулуулаг дахь аргон эсвэл калий хэдэн жилийн туршид гадаад ертөнцтэй харьцаагүйг тодорхойлж болдог байна. Монгол Улсын хилээс холгүй орших Буриадын Зүүн Булаг голын хөндийд болсон галт уулын дэлбэрэлтээс үүнийг тогтооход боломжгүй. Учир нь геологийн үзүүлэлтээр дэлбэрэлтүүд харьцангуй саяхан болсон тул статистикийн хувьд эдгээр бодисын изотопын атомын харьцаа хангалттай хэмжээгээр бий болоогүй байна. Ийм тохиолдолд археологичид цацраг нүүрстөрөгчийн аргыг ашигладаг гэнэ. Гэхдээ энэ аргыг органик олдвор эсвэл модны нүүрс буй газар л хэрэглэх боломжтой аж. Гэтэл энэ нутаг дахь хөрсөн лавын урсгалд аль аль нь тун бага байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд Эрхүү, Новосибирскийн судлаачид Каскадное-1 нуурын ёроолоос дээж аван шинжлэхэд органик нүүрстөрөгчийн агууламж бүхий тунадас, галт уулын дэлбэрэлтийн үеэр нуурын ус руу орсон галт уулын үнс, нурмын бичил хэсгүүдийг илрүүлжээ. Үүний үр дүнд эрдэмтэд хөндийд болсон галт уулын дэлбэрэлттэй холбоотой найдвартай мэдээлэл олж авч чаджээ. Судалгааны ажил Journal of Asian Earth Sciences  сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Сүүлийн мөстлөгийн үед Саяны нурууд мөсөөр хучигдсан байсан тул идэвхгүй байжээ. Учир нь асар том хэмжээний мөсөн бүрхүүлийн даралт дор буй уулс галт уулын идэвхжил гаргадаггүй байна. Тиймээс Өмнөд туйлын галт уулс харьцангуй идэвхгүй байдаг аж. Дэлхийн зүй ёсны дулаарлын улмаас 16 мянган жилийн өмнөөс эхлэн мөс хайлж эхэлсэн бөгөөд 15 мянган жилийн тэртээ  энэ үйл явц илүү эрчимжээ. Тиймээс 14 300 жилээс 6300 жилийн өмнөх үе хүртэл Зүүн Булаг хөндийд 300-800 жилийн давтамжтайгаар галт уулс хүчтэй дэлбэрч байсан гэнэ. Хамгийн хүчтэй дэлбэрэлтүүд 14 300-13 300 онуудын хооронд болсон бол 3600 жилийн өмнөх үе хүртэл харьцангуй суларсан байна. Судалгааны явцад Зүүн Булгийн идэвхжилийн хоёр дахь үеийг нээнэ гэж судлаачид огт тооцоолоогүй аж. Энэ нь 1600 жилийн өмнө эхэлж, М.Э 400-1200 оны хооронд хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрч байжээ. Хамгийн сүүлийн дэлбэрэлтээс хойш 800 жил өнгөрсөн нь Зүүн Булаг хөндийн галт уулсын дэлбэрэлтийн давтамжийн хувьд бол хангалттай хугацаа гэж судлаачид үзэж байна. Тиймээс дараагийн ийм тохиолдол харьцангуй ойрын ирээдүйд давтагдах боломжтой гэнэ. Зүүн Булаг хөндий дэх дэлбэрэлтүүд уур амьсгалд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирсан гэдэгт судлаачид итгэлтэй байна. Энэ өөрчлөлт нь бүс нутгийн төдийгүй, дэлхийн хэмжээнийх байх боломжтой гэнэ. Учир нь тус хөндийд сүүлийн 15 мянган жилийн хугацаанд бий болсон базальтан лавын нийт хэмжээ 16 куб.км байна. Өөрөөр хэлбэл энэ нь хэдэн арван тэрбум тонн чулуулаг гэсэн үг юм. Ийм хэмжээний лавыг цацах хүчтэй дэлбэрэлтээс үүсэх галт уулын үнс, нурмын хэмжээ нь эл нутгийн галт уулын идэвхжилийн үед дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст "галт уулын өвөл” болоход хүргэхэд хангалттай байсан байх учиртай.

Хэрэв ийм хэмжээний галт уулын дэлбэрэлт өнөө үед болбол тус хөндийн байгаль орчинд асар их хор хохирол учруулаад зогсохгүй 1991 онд Пинатубо галт уул дэлбэрсний дараа болсон шиг дэлхий дээр хүйтэрч, ургац буурахад хүргэх байсан гэж судлаачид үзэж байна.

 
Zindaa.mn
 
Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 11:19
Эрдэмтэд дэлхийн зургаа дахь ‘их мөхөл’ ойртож байгааг анхаарууллаа

Стэнфорд, Принстон, Беркелийн их сургуулийн эрдэмтэд 2015 онд ...

2020 оны 06 сарын 03, 21 цаг 33 минут
Төмрийн хүдрийн үнэ 102 ам.доллар болж өсжээ

Энэ долоо хоногийн Даваа гарагт (2020.06.02) Даляны түүхий эдийн бирж дээр ...

2020 оны 06 сарын 03, 16 цаг 41 минут
Америкийн занарын нефть олборлогч 17 компани дампуурлаа зарлажээ

 ВАШИНГТОН. /Financial Times/. Коронавирусний цар тахлын улмаас ...

2020 оны 06 сарын 02, 18 цаг 21 минут
2020 оны 05 сарын 31, 18 цаг 52 минут
Шилийн гол аймаг дахин уул уурхай нээхгүй

 Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Засаг захиргааны ...

2020 оны 05 сарын 28, 23 цаг 48 минут
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

Монгол Улсын Зэрлэг ан амьтан судлах, хамгаалах төв ТББ болон Их Британийн ...

2020 оны 05 сарын 28, 11 цаг 05 минут
2020 оны 05 сарын 27, 21 цаг 43 минут
2020 оны 05 сарын 27, 17 цаг 26 минут
2020 оны 05 сарын 27, 11 цаг 15 минут
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

 Алтны ханш өнөөдөр  1728.29 ам.доллар байгааг  Bloomberg ...

2020 оны 05 сарын 27, 10 цаг 58 минут
Шатахууны үнэ БУУРЛАА

 Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар ...

2020 оны 05 сарын 26, 10 цаг 58 минут
“Борц” болсон эдийн засаг

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, бөхийн ...

2020 оны 05 сарын 26, 10 цаг 42 минут
Том гүрнүүд сансрын уудамд олборлолт хийхээр өрсөлдөж эхэллээ

Өнгөрсөн таван жилийн хугацаанд дэлхийн томоохон гүрнүүд сансрын уудамд ...

2020 оны 05 сарын 25, 21 цаг 04 минут
Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ

 АНУ-ын зүгээс хатуу сануулга өгөөд байсан хэдий ч Ираны түлш ...

2020 оны 05 сарын 25, 20 цаг 17 минут
В.Путин Оросын нефтийн салбарыг дэмжих удирдамж өглөө

 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Засгийн газартаа хандаж, ирэх сарын 15-ны ...

2020 оны 05 сарын 25, 20 цаг 07 минут
Хятад улс цөлийг 60 жилийн дотор баян бүрд болгов

 Юйлин хотын иргэд элсэн шуурганаас хамгаалж мод суулгаж эхэлсэн ...

2020 оны 05 сарын 25, 16 цаг 12 минут
Дэлхийн ан амьтдын тухай сонирхолтой баримтуудаас

Дэлхийн ан амьтдын тухай сонирхолтой баримтуудаас та бүхэнд хүргэж байна. ...

2020 оны 05 сарын 25, 16 цаг 08 минут
Салхитын ордын авлигалын хэрэгт холбогдсон 6 шүүгчээс хоёр нь 3-5 жилийн ял авчээ

 Салхитын  ордын маргааныг шүүхээр шийдэхдээ 10-170 сая ...

2020 оны 05 сарын 25, 13 цаг 28 минут
У.Хүрэлсүх: Хил нээхгүй, хэзээ нээхийг хэлж чадахгүй

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. ...

2020 оны 05 сарын 25, 13 цаг 21 минут
АН-ЫН ДЭД ДАРГА АСАН Б.ДЭЛГЭРМАА ЯАГААД ЯАГААД ИЗНН-ААС НЭР ДЭВШИХ БОЛОВ

  АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр ...

2020 оны 05 сарын 23, 21 цаг 44 минут
2020 оны 05 сарын 23, 20 цаг 03 минут
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүллээ

 Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн ...

2020 оны 05 сарын 23, 19 цаг 44 минут
Мартаж болохгүй үнэн!!!

Бид 100 гаруйхан жилийн өмнө ингэж дарлуулж явсан гэдгээ өглөө бүр санах ...

2020 оны 05 сарын 23, 16 цаг 21 минут
Завилаа суудалтай бурхан уулын заяа хаашаа явна вэ...

Хөгшчүүд сайхан домог, ам дамжсан ардын сургаал их хүүрнэнэ. Тээр жил ...

2020 оны 05 сарын 23, 14 цаг 34 минут
2020 оны 05 сарын 22, 19 цаг 17 минут
Хятадын цахилгаан станцууд Австралийн нүүрсийг авахаас татгалзаж эхэлснийг мэдээлжээ

Хятадын засгийн газар өөрийн төрийн өмчит цахилгаан станцуудад Австралийн ...

2020 оны 05 сарын 22, 16 цаг 56 минут
Орос гацааг хоёр хөршийн гацаа гэсээр байх уу?

Өнгөрөгч зууныг бид “Зөвлөлтийн тусламж, Хятадын аюул” гэх ...

2020 оны 05 сарын 22, 10 цаг 13 минут
Тавантолгойн нүүрстэй холбоотой хэргийг өргөн хүрээтэй шалгаж эхэлжээ

   Б.ДАМДИН-ОЧИР   "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал ...

2020 оны 05 сарын 21, 13 цаг 40 минут
Шүүгчдийн авсан хахуулын мөнгө ЗЭЭЛ болоод замхарах нь ээ!!!

Салхитын ордын хэргийг шийдэхдээ шүүгчдийн авсан хахуулын хэрэг Хан-Уул ...

2020 оны 05 сарын 21, 11 цаг 57 минут
УБЦТС ТӨХК 2019 оны үндсэн үзүүлэлтээрээ Топ - 100 компанийн нэг боллоо

 Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн ...

2020 оны 05 сарын 21, 11 цаг 52 минут
ХӨНДӨХ СЭДЭВ: Сүсэглэл, солиорлын дэнс: ЯМАА

Содон өнгө, өөр төрх, өвөрмөц хэв маягийг байгаль эхээс өвлөсөн бүхэн эрт ...

2020 оны 05 сарын 21, 10 цаг 58 минут
Хийн хоолойг Монголоор дайруулах нь Украин, Беларусийн адил асуудал үүсгэж магадгүй гэв

 ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг ...

2020 оны 05 сарын 20, 19 цаг 11 минут
ОУ-ын байгууллагаас “Рио тинто”-д тавьсан ШААРДЛАГЫН УЧИР

 Рио Тинто. Энэ нэр зарим нэгнийх нь хувьд асар их мөнгө шиг ...

2020 оны 05 сарын 20, 17 цаг 24 минут
Уйлж буй байгаль ээжийн гомдол КОРОНА

 Соёл, зан заншил гэдэг ямар агуу, бас яасан аймаар зүйл болохыг ...

2020 оны 05 сарын 20, 17 цаг 09 минут
Венесуэл алтаа эргүүлэн авахын тулд Английн банкийг шүүхэд өгчээ

ЛОНДОН. /TASS/. Венесуэлийн Төв банк коронавирустэй тэмцэх ажлыг ...

2020 оны 05 сарын 20, 13 цаг 31 минут
Зургадугаар сарын 10-ныг хүртэл аялж, зугаалахыг хориглолоо

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ирэх сарын 10-ны өдрийг хүртэл ...

2020 оны 05 сарын 20, 11 цаг 51 минут
Коронавирусээс шалтгаалж төмрийн хүдрийн ханш унажээ

 Коронавируст цар тахал уул уурхайн салбарт тэр дундаа төмрийн ...

2020 оны 05 сарын 19, 20 цаг 56 минут
2020 оны 05 сарын 19, 20 цаг 29 минут
Алтны оргил цаг дэлхийн зах зээлд тохиож байна

    Даваа гарагийн арилжааны дараа алтны ханш 1771 ...

2020 оны 05 сарын 19, 16 цаг 03 минут
2020 оны 05 сарын 19, 15 цаг 37 минут
Шатахууны үнийг дахин ЗУУН ТӨГРӨГӨӨР бууруулахаар болжээ

Шатахууны хангамж үнэ тарифыг тогтворжуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл ...

2020 оны 05 сарын 19, 13 цаг 27 минут
2020 оны 05 сарын 19, 13 цаг 22 минут
“Brent” маркийн нефтийн үнэ 33.3 ам.долларт хүрлээ

     "Brent” маркийн нефтийн үнэ дөрөвдүгээр сарын 13-наас ...

2020 оны 05 сарын 19, 12 цаг 03 минут
2020 оны 05 сарын 18, 16 цаг 27 минут
Оюутолгойн хөрөнгө оруулагчид далд уурхайн нэмэлт санхүүжилтийг хэлэлцжээ

“Туркойз Хилл" компани энэ оны эхний улирлын санхүүгийн мэдээллээ ...

2020 оны 05 сарын 18, 15 цаг 22 минут
Парламентын танхимд "суудал горилогч" шатахуун импортлогчид

УИХ-сонгуульд нэр дэвшигчдийн нэрс хоёр хоногийн дараа буюу 10-наас 16-ны ...

2020 оны 05 сарын 18, 12 цаг 51 минут
Цар тахлын үед хэлцэл хийх нь эрсдэлтэй гэж Rio Tinto үзэв

 COVID-19 цар тахлын үед компаниудын үнэлгээг бодитой тогтоох нь ...

2020 оны 05 сарын 18, 11 цаг 48 минут
Данс тулгаж дууссаны дараа 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно гэв

 Нэг их наяд төгрөгийн орлоготой ажилласан "Эрдэнэс Таван толгой” ХК ...

2020 оны 05 сарын 18, 11 цаг 26 минут
2020 оны 05 сарын 18, 11 цаг 11 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани